Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00206

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00206

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг суманд 1961 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ** настай, Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багт оршин суух, /*******/, Барга овогт*******ийн Мөнхжаргалын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Мөнхжаргал /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Би 1961 онд төрсөн, эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаж яваад 1982 онд цэргээс халагдаж ирээд Нэгдэл дундын үйлдвэр бригадад ажиллаж байгаад 1987 -1990 он хүртэл Цэцэг сумын үйлдвэр бригадад, Мянган угалз компанид 1994 он хүртэл ажилласан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Мөнхжаргал нь 1982 оны 08 сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар,1987 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 04 сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн үйлдвэр бригадад барилгачнаар, 1990 оны 05 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат компанид туслах үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Мөнхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 582 тоот архивын лавлагаа,

Ховд аймаг ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 60 тоот тушаал

Ховд аймаг ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 06 тоот тушаал

Хүсэлт гаргагч Ц.Мөнхжаргалд 1983 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Гэрч Жанлайн Дамбын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Ц.Мөнхжаргал нь 1961 оны 07 дугаар сард Цэцэг сумын Баян-овоо багийн Ангирт гэх газар*******ийн хүү болон мэндлээд эцэг эхийн гар дээр хүмүүжиж бага сургуульд орж 4-р анги төгсөөд эцэг эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан.Цэргээс ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, Цэцэглэх нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтан, барилгачин, сахиулаар ажиллаж баигаад нэгдэл тарахад Мянган угалзат компанид 1990-1994 он хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан. Бид нар нэг сум, нэг бригадад хамт ажиллаж байсан тул сайн мэднэ гэх мэдүүлэг,

Гэрч Раагийн Басхүүгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би Ховд аймгийн Цэцэг сумын нэгдэл дундын уйлдвэр. Мянган угалзат компанид туслах ажилтнаар ажиллаж байсан . Одоо Цэцэг сумын Баян овоо багт малчинаар ажиллаж байсан. Ц.Мөнхжаргал нь Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин******* овогтой*******бид хоёр 1982 оноос Нэгдэл дундын үйлдвэрт хамт ажиллаж байгаад нэгдэл татан буугдахад Мянган угалзат компанид 1990-1995 он хүртэл хамт ажиллаж байсан. 1995 оноос хойш хамт айл саахалт байж тасралтгүй мал маллан амьдарч байна. Бид нар нэг бригадад хамт ажиллаж амьдарч байгаа гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.Мөнхжаргалын 1982 оны 08 сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар,1987 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 04 сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн үйлдвэр бригадад барилгачнаар, 1990 оны 05 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат компанид туслах үйлдвэрийн ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барга овогт*******ийн Мөнхжаргалыг 1982 оны 08 сарын 15-ны өдрөөс 1987 оны 03 сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар,1987 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 04 сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн үйлдвэр бригадад барилгачнаар, 1990 оны 05 сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат компанид туслах үйлдвэрийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ