Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 33

 

    Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Догмиддорж,

            Хохирогч: Б.Ц, Э.Н, Д.Батсайхан,

            Хохирогч М.Цэгмидийн хууль ёсны төлөөлөгч: Х.Гэзгээ,

Хохирогч Б.Ц, П.Ө нарын өмгөөлөгч: Б.Төмөрбаатар,

Хохирогч Э.Нгийн өмгөөлөгч: Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.Сарангэрэл, Э.Мөнхзолбоо,

            Шүүгдэгч: Д.Энхтулга,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Э-д холбогдох, эрүүгийн 201710010120 дугаартай, 13 хавтас, 3285 хуудас бүхий хэргийг хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Д.Энь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “ах нь хятадуудтай том гэрээ хийх гээд байна, чи ахдаа 3, 4 хоног хэрэглүүлчих, чамд 6 000 000 төгрөг унана” гэж хуурч, иргэн М.Цэгмидээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43 290 000 төгрөг, 16 650 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 11 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр  сарын 13-ны өдөр 39 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 500 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 34 000 000 төгрөг, 7 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7 500 000 төгрөг, 2 500 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 000 000 төгрөг, 13 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг, нийт 350 940 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна, одоо нэг юань авчихвал ханшаар бүтэн сар авдаг юм аа” гэж хуурч, иргэн Н.Баас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 74 580 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 420 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2 удаагийн үйлдлээр буюу 100 000 000 төгрөгийг шилжүүлж, нийт 180 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Би БНХАУ-ын ченжийн дансанд 300 000 000 төгрөг байршуулж, хямдхан юань гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм, мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаач, энэ гэрээгээ л алдмааргүй байна, надад маш их ашигтай гэрээ байгаа юм” гэж хуурч, иргэн Б.Цаас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 54 минутанд 9 900 000 төгрөг, 9 900 000 төгрөг, 13 цаг 57 минутанд 4 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 21 минутанд 9 000 000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9 000 000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 56 минутанд 9 000 000 төгрөг, 13 цаг 57 минутанд 6 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутанд 5 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 16 минутанд 9 900 000 төгрөг, 12 цаг 17 минутанд 9 900 000 төгрөг, 1 000 000 төгрөг, нийт 118 869 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “надад 300 000 000 төгрөгийн хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна” гэж хуурч иргэн П.Өоос 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөг, 7 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би 300 000 000-500 000 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна, энэ гэрээгээ хийчих юм бол та нарын мөнгийг хятад руу явуулчихна” гэж хуурч, иргэн Д.Мөнгөнгэрэлээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, нийт 26 500 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “500 000 000 төгрөгийн юаний гэрээ хийх хэрэгтэй байна” гэж хуурч, иргэн Д.Батсайханаас 2016 онд 40 000 000 төгрөг , 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юань авах гээд байна, мөнгө байна уу, хүүтэй зээлж авъя” гэж хуурч, иргэн Э.Нгээс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60 000 000 төгрөг, нийт 110 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Б.Содмэргэнээс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 44 025 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19 890 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6 110 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 хувааж нийт 10 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 хувааж 5 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 101 025 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Ж.Чулуун-Эрдэнээс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7 650 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3 600 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6 400 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3 600 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөгөөр 3 удаа, 3 320 000 төгрөгийг 1 удаа, нийт 18 320 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 100 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6 300 000 төгрөг, нийт 167 470 000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Болорцэцэгээс 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн хооронд 14 085 000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу нийт 1 167 889 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Э-г 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н эдлэх 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Э-с бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт нийт 1 096 120 000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 151-34 тоотод оршин суух хохирогч Мөнхбаатарын Цэгмидэд 350 940 000 /гурван зуун тавин сая есэн зуун дөчин мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг, 4-01 тоотод оршин суух хохирогч Банзарын Цэрэндуламд 91 600 000 /ерэн нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг, 135-34 тоотод оршин суух хохирогч Норовын Булганд 136 500 000 /нэг зуун гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг, Модны 3-8 тоотод оршин суух хохирогч Пүрэвжавын Өлзийтогтоход 39 000 000 /гучин есэн сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Модны 4-2 тоотод оршин суух хохирогч Давгадоржийн Мөнгөнгэрэлд 25 460 000 /хорин таван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 64-27 тоотод оршин суух хохирогч Дашнямын Батсайханд 60 000 000 /жаран сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 65-02 тоотод оршин суух хохирогч Эрдэнэжаргалын Нямсүрэнд 110 000 000 /нэг зуун арван сая/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, 52 айлын 1-5 тоотод оршин суух хохирогч Буйрын Содмэргэнд 101 025 000 /нэг зуун нэг сая хорин таван мянга/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Ногоон хотхоны 3-39 тоотод оршин суух хохирогч Жүгдэрнамжилын Чулуун-Эрдэнэд 167 470 000 /нэг зуун жаран долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 65-02 тоотод оршин суух хохирогч Дашзэвэгийн Болорцэцэгт 14 085 000 /арван дөрвөн сая наян таван мянга/ төгрөгийг тус тус олгож,

 

Хохирогч нар нь иргэний эрхийн харилцаатай холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч Д.Энхтулгын эд хөрөнгөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самсунг маркийн, хар өнгийн, дэлгэц нь хагарсан гар утас 1 ширхэг, 18 ширхэг 523 хуудас бүхий дэвтэр мемори бичлэг 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдсан гомдолдоо: “...Миний бие болон бусад хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед тодорхой хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 333 дугаар шүүгчийн захирамж болон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр шүүхийн тогтоолоор уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Гэтэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шүүхээс заасан нэмэлт ажиллагааг хангалттай хийгээгүй байхад анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь эцэстээ шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагатай зөрчилдсөн гэж үзэж байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үнэхээр хангалтгүй хийгдэж, шалгуулчихмаар, тодруулчихмаар асуудлууд нүдэнд илт харагдсаар байтал мөрдөгч нар цаг алдаж ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүйгээр ганц хүнтэй зууралдаж хэргийг прокурорт шилжүүлсэн нь өмнөх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яригдсан зүйл шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоос тодорхой харагдаж байсаар байтал анхан шатны шүүх тэдгээрийг үл  анзаарагч болж хувирсанд гомдолтой байна. Энэ хэргийн хохирлын дүн тэрбумаар хэмжигдсэн, хохирогчийн тоо арав, хориор яригдсан, үйлдлийн тоо хэдэн арваар тоологдсон. Нэмэлт ажиллагаагаар:

 1. 2016 оны сүүлийн 6 сар, 2017 онд үйлдэгдсэн гэх хэргийг шалгаж байж 2018 оны 04 дүгээр сарын сүүлийн үеийн зээлийн гэрээг хэрэгт хавсаргасан.

2. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор үйл ажиллагаа явуулж байгаа “Ч” ББСБ-ын хөрөнгийн татан төвлөрүүлэлт, зээл олголт, актив пассивын харьцааны талаарх мэдээлэл энэ хэрэгт ач холбогдолтой байсаар байтал зөвхөн татварын тайланг Татварын албанаас авч хэрэгт хавсаргасан.

3. Оролцогчдын тэр тусмаа хохирогчид, түүний өмгөөлөгчдийн зүгээс энэ хэрэгт Д.Эбиш Я.Алтаннавч, Я.Алтанцэцэг нар “Ч” ББСБ ХХК-ийн хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд хамтран оролцсон байх боломжтой тул эдгээрийг уг хэрэгт холбогдуулан шалгах нь хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар удаа дараа үндэслэл бүхий хүсэлт гомдол гаргаж байсныг шүүх үндэслэлтэй гэж хэргийг буцаасан атлаа өнөөдөр тэдгээрийг гэрчээр байцаагаад л орхисон.

 4. Гэрч Г.Даваасүрэн “...Д.Эмөнгөн дүнг бичсэн “Ч” ББСБ гэсэн тамгатай шар өнгийн цаас өгөөд БНХАУ-ын иргэн Сүхээд өгөөд юань авдаг байсан” гэсэн мэдүүлэгт үндэслэж ямар ч ажиллагаа хийгээгүй.

5. Эрүүгийн хуульд зааснаар хувь хүн төдийгүй хуулийн этгээд гэмт үйлдэл үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болдог байхад өмнөх шийдвэрүүдийнхээ ач холбогдлыг үгүйсгэж байгаа мэтээр хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд хэн ч бай заавал биелүүлэх хуулийн шаардлагыг өөрөө зөрчсөн хэрэг болж байна. Энэ хэргийг шалгаад сайн судлаад үзэх юм бол нэг хүн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн биш харин зохион байгуулалттай бүлэг этгээдийн үйлдэл. Цаана нь “Ч” ББСБ-ын нэрийг ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илт харагдаж байгаа болно. Тийм болохоор 1. Залилан мэхлэх гэмт хэрэгт биш, давхар мөнгө угаасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, 2. Санхүүгийн зохицуулах хорооноос “Ч” ББСБ-ын хувьд гаргаж өгдөг санхүү, хөрөнгө татан төвлөрүүлэлт, зээл олголт, төлөлттэй холбоотой бүхий л баримт, 3. Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын газрын алба, мэргэжлийн хяналтын байгууллага болон барилга барих, угсрах асуудал хариуцсан байгууллагуудаас Я.Алтаннавчийн барьж байгаа барилгатай холбоотой бүхий л баримтууд зэргийг нэг бүрчлэн шалган тогтоож байж энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Энхтулгаас битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдаж, олон тооны хохирогч нарт хохирлын талаар нэг ч төгрөг төлөөгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар идэвхи санаачилга гаргаагүй, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй зэрэг шүүгдэгчийн хувийн зан байдал олон тооны хохирогчид, олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон 8 жилийн хорих ялаас, 5 жил 6 сарын хорих ялыг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж, прокурорын санал болгосон ялыг багасгаж ял оногдуулж байгаа нь нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй бол, хохирол төлбөрийг барагдуулах талаар огтхон ч идэвхи, санаачилга гаргаагүй бол, үйлдсэн хэрэгтээ огтхон ч дүгнэлт хийгээгүй, гэм буруугаа огтоос ухамсарлаагүй бол, шүүгдэгчийн зан байдал таатай бус байвал, аль болох олон тооны хүнд хохирол учруулах юм бол, хохирлын тоо хэмжээ нь их л байх юм бол, хохирол төлж барагдуулчхаар ямар ч битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй л бол хорих ялын хэмжээг шүүхээс багасгаж, эдгээр нөхцөл байдлыг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэл болдог юм байна гэсэн ойлголтыг нийгэмд өгөхөөр, нэг ч төгрөгийг төлүүлж чадаагүйгээсээ болж амьдрал нь там болсон, зарим нь шүүх хуралдаанд оролцох гэж яваад осолд орж эрэмдэг, зэрэмдэг болсон, хохирогчдыг дэндүү басамжилсан, үүгээр Монгол Улсын шүүх, шүүгчдийн нэр хүндийг хог шороотой хутгасан явдал болсон тул анхан шатны шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хуульд заасан шийдвэрийг гаргаж өгнө үү...” гэжээ.

Хохирогч Э.Н давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг цагаатгах хэрэг биш. Энэ хэрэг шийдэгдээгүй 3 жил боллоо. Хохирогч нарын мөнгө нь орсон данс бэлэн байхад, нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад дахин шалгуулах хүсэлтэй байна. Надад мөнгө өгсөн гэж шүүгдэгч нь дурдсан байдаг. Өөрийнхөө дансаар надруу мөнгө хийгээд эхнэрийнхээ дансаар буцаагаад авсан байдаг. Ийм үйлдэл хийчхээд энэ хүнд мөнгийг нь өгсөн гэдэг. Тухайн үед бид нар мөнгө өгч авалцаад сурчихсан байсан болохоор ингэж залилан хийнэ гэж мэдээгүй. Энэ мөнгөнд хүү бодож өгнө гэж амласан. 4-р сарын 1-ний өдөр гэхэд энэ хүн дампуурсан байсан. Зогсоо зайгүй утасдаж Н.Баас мөнгө аваад өгөөч ээ гэж энэ хүн өөрөө надад хэлсэн. Н.Б-нг хууран мэхлээд мөнгө авчихсан л байгаа юм. Гэрт нь очиход Э.Мөнхзолбоо өмгөөлөгч байсан. Та нараас мөнгө орж ирсэн нь үнэн байна лээ гээд сууж байсан. Гэтэл одоо цагаатгаж өгөөч ээ гээд байх юм. Олон хүний мөнгө яригдаж байхад яаж цагаатгаж өгөөч гэж ярьж чадаж байна. Бид нар энэ мөнгийг төлүүлэх гэж яаж явж байгаа билээ, би 2 оюутантай, миний 2 хүүхэд оюутан гэж хэлэхэд юу ч хэлж чадахгүй байгаа юм. Дээрээс нь би мөнгөө алдах үедээ ажлаасаа гарсан. Ийм байхад энэ хүн нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй. Сүүлдээ би 1 000 000 төгрөг, 500 000 төгрөг өгөөч ээ гэхэд нэг ч төгрөг өгөөгүй. Найзаа, найзаа гээд тухайн үед яаж бид нараас гуйж гувшиж мөнгө авдаг байлаа. Энэ хэргийг үнэн зөв шийдэж өгөөч гэж гуйж байна...” гэв.

 

Хохирогч Э.Нгийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж гомдол гаргасан. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар 14 тоот шүүхийн тогтоол гараад хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан байдаг. Тогтоол гарснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. “Ч” ББСБ ХХК-г холбогдуулан шалгах, эхнэр Я.Алтанцэцэг, Я.Алтаннавч нарыг шалгах шаардлагатай гэсэн шүүхийн тогтоол биелэгдээгүй. Буцаад шүүх дээр ирж, шүүх хуралдаан болсон. Шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудлууд байсан. Шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байхад хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа мэтээр хөнгөрүүлж шийдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгах байр суурьнаас оролцож, цагаатгах ёстой гэж яриад байна. Энэ олон хүнийг хохироочихоод өнөөдөр нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй, тэр ч байтугай хийсэн хэрэгтээ гэмшээгүй энэ хүмүүс намайг хохироосон гээд зогсож байсан хүн. Хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байхад хөнгөн ял оногдуулсанд хохирогч нар гомдолтой байна. Шүүгдэгчийн дансанд орсон хохирогч нарын мөнгө хаашаа орсон бэ гэдгийг мөрдөгч сайтар шалгасан байдаг. Шалгаад эхнэр Алтанцэцэг, хүү Эрдэнэбаяр, эхнэрийнх дүү Алтаннавчийн данс руу, ченж Бат-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Сүхээ, Улаанбаатар хотын ченж Цэвэлхажидын дансруу мөнгө нь ороод буцаад хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. “Ч” ББСБ ХХК-ийн менежер гээд өөрийгөө хүмүүст ойлгуулаад тамга дардсыг нь ашиглаад шар хуудас бичиж өгөөд Замын-Үүдэд монгол мөнгийг нь авчихаад “Ч” ББСБ ХХК-ийн байранд баримт бичгийг нь үйлдээд, шар хуудсыг нь иргэд, хохирогч нарт өгч байсан байдаг. Тэр хуудсыг нь аваад БНХАУ-ын иргэн Сүхээд аваачиж өгөөд тэр нь юань өгдөг үйл ажиллагаа явагдаж байсан. Хохирогч нарын мөнгө буцаж шүүгдэгчийн дансанд орсон эсэхийг тогтоогоогүй. Хөнгөн шалгаад шүүх толгойг нь илсэн маягтай шийдчихсэн. Энэ хэргийг нэгэнт л шийдвэрлэх гэж байгаа учраас хөдлөшгүй нотлох баримтаар тогтоож өгөөч ээ л гэж байгаа юм. Хохирогч нарт өгсөн гээд байгаа мөнгөний хүү нь өндөр мөнгө амлаж, залилж авсан болохоос биш, ямар ч иргэнд өндөр хүү өгсөн зүйл байхгүй. Шар хуудсан дээр “Ч” ББСБ ХХК-ийн дардас дарж өгөөд байгаа асуудлын талаар 2 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудсанд нэг гэрч мэдүүлсэн байдаг. Тэр гэрчийн мэдүүлгийг шүүх анхаараасай гэж хүсч байна. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хүсэлтэй байна...” гэв.

 

Хохирогч Э.Нгийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нар иргэний эрх зүйн харилцаа учраас цагаатгах үндэслэлтэй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч Э.Н болон Н.Б нартай албан ёсоор байгуулсан зээлийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулаад түүнийхээ дагуу хүү, хувиа тохирсон зүйл байхгүй. Харин урьд бий болсон сайн харилцаагаа ашиглаад бусдыг залилсан үйл баримт хэрэгт тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаран гартал энэ хүн цагдан хоригдоогүй, шалгагдаж байсан мөртлөө энэ хугацаанд хохирлоо бусдаас нэхэмжлээд бусдад алдсан бол аваад хохирогч нарын мөнгийг өгөх боломж хангалттай байсан. Хохирогч нараас авсан мөнгийг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс рүү дамжуулаад, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. Д.Эчи эр хүн юм чинь энэ үйлдлээ даагаад холбогдоод явчих, тэгээд 4-5 жил суугаад гараад ирнэ биз, бусад нь хэрэгт хамааралгүй хоцорчихъё гэсэн байр суурь ажиглагдаад байдаг. Хохирогч нар хэлээд байдаг. Хохирогч нар мөнгөө алдсанаас хойш эд нарын ББСБ нь тусдаа өөрийн гэсэн байртай болж, тусдаа хэвийн үйл ажиллагаа эрхлээд явж байдаг. Д.Энхтулгыг нутаг усных нь болон хохирогч нар бүгд л мэддэг юм шиг ярьж тайлбарладаг. Иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх зүйл харагдахгүй байна. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлага байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаач ээ, хэргийг прокурорт буцаахдаа хийлгэх ёстой ажиллагааг маш сайн дурдаж өгөөч ээ, мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч хэргээ авч сууж байгаад л прокурорт шилжүүлдэг, прокурор яллах дүгнэлт үйлдээд л буцаагаад явуулдаг. Өмнөх шүүгчийн захирамж хангалттай биелэгдээгүй гэж үзэж байгаа. Хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөн хохирогч Э.Нгийн хохиролд тогтоож өгсөн 110 000 000 төгрөгөөс хохирогч Н.Б-н 80 000 000 төгрөг давхар орчихсон байгаа учраас энийг шилжүүлж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг давхар гаргасан. Түүний давж заалдсан гомдлын гол агуулга юм. Энэ нь хэрэгт авагдсан Э.Н, Н.Б-н Хаан Банкны дансны хуулгаар тогтоогддог...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Энхтулгыг гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахай сэдэлтээр, хууран мэхлэх аргаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдыг хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь хохирогч нар нь Д.Эгэж хүний залилах сэдлээр үйлдсэн буруутай үйлдлийн улмаас хохирсон уу, иргэд хоорондын хэлцлийн үндсэн дээр хамтарч ажиллах явцдаа санхүүгийн хүндрэлийн улмаас буцаан төлөлт хийж чадахгүй болсон уу гэдэг асуудлыг ялгаж, салгаж эцэслэн тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл Д.Э-д залилан мэхлэх санаа зорилго байсан эсэх түүний гэм буруугийн хэлбэрийг нэг мөр хөдлөшгүй баримтаар тогтоогоогүй. Учир нь хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтээ 2015, 2016, 2017 онуудын турш хамтран ажиллаж байсан, хүүтэй мөнгө зээлүүлж, сар бүр Д.Энхтулгаас хүүг нь авч байсан, тодорхой хугацаанд мөнгөө байршуулаад тэр мөнгийг нь цааш валютын ченжид шилжүүлж, юань авдаг байсан гэх хэлцлийн үндсэн дээр үүссэн харилцааны талаар бүгд мэдүүлдэг. Гэтэл эдгээр 11 хүний хооронд зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээний харилцаа үүсч, гэрээний нэг тал санхүүгийн уналтанд орж үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөл шалтгааныг гэмт сэдлээр үйлдсэн гэмт хэрэг хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээ хэлцлийн үндсэн дээр өөр өөр хугацаанд хамтарч ажилласан байдаг. Зээлдүүлээд хүү тооцож авч байсан баримт хэрэгт байдаг. Юань худалдаж авсан, мөнгөө цааш хятад иргэд рүү юань болгож шилжүүлээд, өөрсдөө хятад руу гарч будаа, бараа Монгол руу нийлүүлдэг байсан асуудлын талаарх нотлох баримт хангалттай авагдсан байхад шүүхээс эдгээр нотлох баримтыг бодитоор үнэлээгүйд гомдолтой байна. Шүүгдэгчийн дансанд харилцагч нарын шилжүүлсэн мөнгийг даруй үлдэгдэлгүй цааш бусадтай харилцаанд оруулдаг байсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шүүгдэгч эдгээр 10 иргэнээс шилжиж орж ирсэн мөнгөнөөс хувьдаа завшиж хэрэглэж, залилж мэхэлж өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдоогүй. Хохирогч нарын мөнгө зориулалтаар цааш зарцуулагдсаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж нь “гэмт сэдэл зорилгоор ... эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байхыг шаарддаг. Анхан шатны шүүхээс хэргийг өмнө нь 2 удаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч Д.Энхтулгыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нэг мөр тогтоож чадаагүй, эргэлзээтэй баримтаар гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Түүнчлэн шүүх эрүү, иргэний хэргийн ялгааг гаргахгүйгээр хохирол төлж барагдуулах боломжийг 3 жил алдагдуулж, цаашид 5 жил 6 сарын хугацаанд нь хохирол төлбөр барагдуулах хугацаанд төлөх боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 05 дугаар сарын 01-нээс хойш шүүгдэгчтэй харилцаж эхэлсэн нь үнэн. Монголын хилээр 1 тээврийн хэрэгсэлд 2 будаа тээвэрлэж оруулахыг зөвшөөрдөг байсан. Манайх тэр будааг нь худалдаж авдаг байсан нь үнэн. Будааныхаа мөнгийг энэ хүнээр явуулдаг байсан. Энэ өөрөө “Ч” ББСБ ХХК-ийн менежер гээд үйл ажиллагаагаа явуулаад шар тамгатай бичгээ бичиж өгдөг байсан. Тийм хүнтэй л харьцдаг байсан болохоос биш гудамжны нэг хүнтэй харьцаад, хэдэн сая төгрөгөө алдсан гээд байгаа юм биш. 2017 оны 04 дүгээр сарын 10-нд тооцоогоо нийлүүлээд, чи маш сайн юмаа тааруулаарай гэхэд би ченжийн ажлыг 20 жил хийчихсэн хүн л гэдэг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 10-нд тооцоогоо нийлүүлэхэд 27 600 000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл энэ мөнгөө буцаагаад чиний данс руу хийчихье гэж байсан. 2 хоногийн дараагаар би 300 000 000 төгрөг байршуулаад хятадын ченжтэй юаны гэрээ хийх гэсэн юм, гэтэл маш их хэмжээний мөнгө хэрэг болоод байна, намайг мөнгө байвал надаас авах гэж байгаа мөнгөн дээрээ мөнгө нэмж туслаач гэж удаа дараа надаас гуйгаад залгаад мессеж бичээд байсан. Урьд өмнө нь асуудал гарч байгаагүй болохоор итгээд 2017 оны 04 дүгээр сарын 18-наас 23-ны өдрүүдийн хооронд үлдсэн мөнгөө хийсэн. Дараа нь гэрт нь очиход унтаж байсан. Тэгээд эхнэр нь архи уугаад ирсэн байна, маргаашаас ажил төрлөө хийх байх, та нар маргаашаас ир гэсэн. Маргааш нь гэрт нь очиход эхнэр нь энэ хүн мөнгө төгрөггүй болчихсон, дампуурсан юм байна, та нарт өгөх мөнгөгүй юм байна гэсэн...” гэв.

 

Хохирогч Б.Ц, П.Ө нарын өмгөөлөгч Б.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэргийг гэмт хэрэг биш цагаатгаж өгөөч ээ гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд Б.Ц, П.Ө нараас 157 000 000 гаруй төгрөгийг 17 удаагийн үйлдлээр авсан. Шүүгдэгч нь хохирогч нарт их хэмжээний юань авах гэсэн юм гэж хэлдэг байсан. “Ахаа юаны мөнгөө хурдан явуулаач ээ” гэсэн мессежүүд нь одоо хүртэл утсан дээр нь байдаг. П.Өод шар хуудсан дээр үнийн дүнг тавиад “Ч” ББСБ-ын тамга тэмдэг тавиад БНХАУ-ын иргэн Сүхээ рүү явуулсан байдаг. Сүхээд бичгийг нь үзүүлж юань авсан байдаг. Эдгээр үйлдлүүд нь залилан, залилан дотроо мөнгө угаах татвараас зайлсхийсэн гэмт хэрэг харагдаад байгаа юм. Энэ үйлдлийг цагдаагийн хэлтэс одоо хүртэл шалгадаггүй. 2018 оны шүүгчийн захирамжид тусгасныг шалгаагүй, шүүгдэгчид ашигтайгаар яваад байгаа. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаад, хэргийн нарийн байдлыг тогтоож энэ хэргийг шалгавал, энэ хэрэг үнэн зөв тогтоогдоно гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хэрэг 10 гаруй хохирогчтой тэрбум гаруй төгрөгийн хохиролтой. 2016 онд будаа зөөгөөд түүгээрээ хохирогч нарт итгэл төрүүлээд, итгэлийг нь ашиглаад гэмт хэрэг үйлдсэн. Ганцаараа энэ хэргийг үйлдээгүй, цаана нь өөр хүмүүс байгаа. Цаана нь байгаа хүмүүсийг нь тогтоож энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Энэ хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Д.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхлээд гэрт нь очиход энэ тайрмал үстэй хүүхэн би дүү нь гээд байсан. Мөнгөний будлиан гарсан байна гэхэд Сарангэрэл хэнд нь юу өгөх юм гэж ярьж байсан хүмүүс, мөнгө орж байгаа та жаахан хүлээчих гэж шүүгдэгч нь надад ярьж байсан ярианы бичлэгүүд нь байгаа. Хувиараа ченж хийж байсан гээд хавтаст хэрэгт бичсэн байгаа. Энэ хүн хувиараа ченж хийж байсан хүн биш, “Ч” ББСБ-ын менежерийг олон жил хийсэн. Наранцэцэг гээд худалдагч хүүхэн байдаг. 30 000 000 төгрөг авах ёстой. Төмөр замд байдаг нэг өрөө байраа түүнд өгсөн одоо нэг ч үг ярихгүй байгаа. Алтаннавч болон “Ч” ББСБ-ыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүсч байна. Шар хуудсыг Д.Эөгдөг байсан. Би баримттай юм ярина. Даваацэрэн, Тогтохбаяр нар авч байхад, манай нутгийн зөвлөлийн дарга гээд иргэдийн төлөөлөгч залуу Сүхээтэй таараад мөнгө авч байсан. 110 000 юань аваад, нөгөө хятад руугаа 100000 юань шилжүүлээд, өөрөө 10000 юань авч байсан. Миний хувьд гомдолтой байна. Энэ олон хүнийг хохироочихоод байхад цагаатгаад өгөөч гээд байгааг нь би ойлгохгүй байна. Хохирогч нарын амьдрал хэцүү байна. Д.Э-д мөнгөө өгснөөсөө болж хүмүүс зээл аваад зээлээ төлж байгаа...” гэв.

 

Хохирогч М.Цэгмидийн хууль ёсны төлөөлөгч Х.Гэзгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний охин 27 настай 10-аас доош насны 4 хүүхэдтэй. Би өөрөө асаргаатай нэг охинтой, түүний эмчилгээний зардалд цуглуулсан 80 000 000 төгрөг байсныг 10 хоногийн хугацаатай би хэрэглээд өгье, би өөрөө эхээс арвуулаа, 5 хүүхэдтэй, миний ах, дүү нар үнэнч шударга, хүнээс нэг ч удаа залилан хийж үзээгүй гэж хэлээд миний охиноос 3 хоногийн хугацаанд 192 000 000 төгрөг авсан байдаг. Миний 80 000 000 төгрөг, манай дүүгээс 50 000 000 төгрөг авч, авсан мөнгөө Д.Э-д өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч яриад байна, тэр мөнгө будаатай ямар ч хамааралгүй. Тэрбум гаруй төгрөг залилж авчихаад хуулийн байгууллагыг хахуульдаад байна. Анх байцаагчид би 80 000 000 төгрөгийг тусад нь бичээд, би эх нь юм чинь үхэхээсээ өмнө хүүхдээ эрүүл болгомоор байна гээд өргөдөл өгсөн. Улаанбаатар хотын прокурорт хэрэг хянагдлаа гэхээр нь ямар үе дээрээ явж байна гээд очтол та байцаагчаасаа хэдэн тоо авчих гэсэн, тэгээд 2 удаа утасдаад 2 удаа кодоо буруу хэлээд 3 дахь удаа залгахад утсаа аваагүй. Би хотын прокурорт энэ хүн надад ийм код өгөөд байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө прокурор маань хэргийг хянагдаад өчигдөр буцсан байна гэж хэлсэн. Энэ хүнд мөнгө өгснөөс болж жилийн өмнө миний охиныг нөхөр нь хаяад салаад явчихсан. Миний охин маш их хөдөлмөрч охин, жирэмсэн байхдаа хүний машинаар хойшоо, урагшаа гардаг байсан. 2 өрөө байр, унаатай байсан байхгүй болсон. Одоо банканд зээлтэй, дөнгөж 30 настай гэхэд цагаан буурал үстэй, сэтгэл санааны маш том хямралтай болсон...” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний асуудал үүссэн харилцаан дээр бодит дүгнэлт хийж чадахгүй байна гээд байгаа нь шийтгэх тогтоолын 17 дугаар хуудсанд хохирогч Н.Б би шүүгдэгчээс 136 500 000 төгрөгийг буцаагаад авсан гэдэг. Энэ талаар мэдүүлэхдээ анхнаасаа хүүнд авсан гэж ярьдаг. Нийт 180 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүү бодоод аваад байсан гэдэг. Гэтэл сар бүр яагаад 10 хувиар хүү тооцоод аваад байсан мөнгө буюу иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа нь өнөөдөр гэмт хэрэг болчихов. Хохирогч болгон дээр нь бодит дүгнэлт хийхгүй байгаа гэдэг дээр гомдоод байгаа юм. Хохирогч Э.Н нь шүүгдэгчтэй маш удаан харилцаатай, мөнгөө өгөөд хүү аваад яваад байдаг байсан. Хамгийн сүүлд гэмт хэрэг болсон гэдэг цаг хугацаанд өгсөн мөнгөө, би найзынхаа мөнгийг аваад өгсөн ш дээ гээд гомдол гаргаад байдаг. Энэ хүмүүс өнөөдөр ашиг олоогүй байсан бол, яах гэж өөр хүний мөнгийг шүүгдэгчид авч ирж өгөөд байгаа юм. 7-8 жилийн турш залилан хийгээд байсан юм бол, залилуулаад дараагийн хүний мөнгийг авч ирж өгөөд залилуулна гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр энд иргэд хоорондын харилцаа байгаад байна. Гэмт хэрэг гэж үзээд байвал аль цаг хугацаанд гэмт үйлдэл хийх санаа төрөөд байсан юм, энэ нь хэзээнээс үүссэн юм гэдгийг нь нарийн тогтоож чадахгүй байгаа. Нэгэнт ийм эргэлзээтэй асуудлууд үүсээд байгаа учраас шүүдэгчид ашигтай байдлаар шийдээд, харин энэ хүмүүсийн гаргаад байгаа тооцоог иргэний журмаар бодит баримтуудаа гаргаж тавьж байгаад холбогдох мөнгөө гаргуулж авах нь зүйтэй юм гэдэг байр суурьнаас анхнаасаа явсан. Энэ асуудал магадгүй цаг хугацаа алдалгүй 2017, 2018 онд эрүүгийн хэргээр сунжруулахгүйгээр шийдсэн бол энэ хүн ажил хөдөлмөр эрхлээд, эхнээс нь хохирлоо төлөөд эхлэх байсан. Хил давуулаад юань болгож авсан мөнгөө буцааж авч чадахгүй байдалд орсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч санхүүгийн цаг хугацааны хохиролд орсон мөнгөө өнөөдөр эхнээс нь аваад эхлэх хангалттай цаг хугацаа өнгөрсөн. Гэтэл өгсөн авсантайгаа тооцоо нийлж чадахгүй ийм байдалд хүрээд байгаад харамсалтай байна. Үүнд үнэн зөв дүгнэлт хийгээд хохирсон гээд байгаа хүмүүсийн эрх ашгийг сэргээх талаас нь анхаарч хандаж шийдвэр гаргаж өгөөч гэж хүсч байна. Ш.Сарангэрэл өмгөөлөгчийн цагаатгах саналтай нэг байр суурьтай оролцож байгаа ба дэмжиж байна...” гэв.

 

            Шүүгдэгч Д.Эдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нар цагаатгаж өгнө үү гэж яриад байна. Урьд харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, бодит байдлыг нуух замаар гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нь урьд харилцааны явцад бий болсон итгэл гэдэг нь Д.Энь энэ 10 хохирогчийн итгэлийг олсон. Бодит байдлыг нуух замаар гэдэг нь Д.Э300-500 сая юаны гэрээ гээд байгаа. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Тэрийг бол энэ хүн худал ярьж, хохирогч нарын итгэлийг эвдсэн байгаа. Энэ утгаараа энэ хүмүүст нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. Алтанцэцэг, Алтаннавч нарыг шалгаагүй гэж яриад байна. Эдгээр хүмүүсийг шалгасан. Алтанцэцэгийг яагаад хэрэгсэхгүй болгов гээд байна. Бүлэглэн гэдэг маань өөрөө санаа зорилго нэгдсэн байх ёстой. Гэтэл Алтанцэцэг, Алтаннавч, Энхтулга нарыг харахаар санаатай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэл санаа тогтоогдохгүй байгаа юм. Энэ утгаар нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Хохирогч нар мөрдөн байцаалтанд буцаагаад хохирлыг төлүүлье гээд байна. Мөрдөн байцаалтанд буцаалаа гээд, мөрдөн байцаагч, прокурор хохирол төлүүлэх үүрэггүй. Энийг та нар иргэний журмаар гомдлоо гаргаад хохирлоо төлүүлнэ. Шар хуудас л гэж яригдаад байгаа болохоос биш, тэр дотор юу бичээтэй байгаа юм, утасны дугаар байсан юм уу, менежер гэдэг зүйл тогтоогдохгүй байгаа юм. Хохирогч нар анхан шатны шүүх хуралдаанд гэрч оруулж ирсэн. Шар хуудсанд юу байсан гэж асуухаар гэрч нь эх сурвалжаа зааж чадахгүй. Тэгэхээр шүүх энэ шар хуудсыг яаж үнэлэх юм. Миний хувьд зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Д.Энхтулгыг цагаатгах үндэслэл байхгүй. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Хохирогч нар хэргийг прокурорт буцаавал хохирлоо авчих байх гэж бодож байна, тэрийг би ойлгож байна. Гэхдээ мөрдөгч, прокурор хохирол төлүүлэх үүрэггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/55 тоот шийтгэх тогтоолтой хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн тэдгээрт бичигдсэн асуудлуудаар  хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөгч, прокурор нар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Энь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд валютын арилжаа хийдэг байхдаа өөрийн байнгын харилцагч нарын итгэлийг урвуулан ашиглаж “би хямд үнийн юанийн гэрээн дээр ажиллах боломж бүрдсэн тул надад 300.000.000-500.000.000 төгрөгийн хэрэгцээ гарсан,  иймд миний данс руу бэлэн мөнгөө хийгээд байгаач, надад ч ашигтай, чамд ч ашигтай” гэсэн байдлаар 2016 оноос 2017 оны 04-р сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч М.Цэгмидээс 350.940.000 төгрөг, Б.Цаас 116.600.000 төгрөг, П.Өоос 39.000.000 төгрөг, Д.Мөнгөнгэрэлээс 26.500.000 төгрөг, Д.Батсайханаас 60.000.000 төгрөг, Э.Нгээс 110.000.000 төгрөг, Н.Баас 136.500.000 төгрөг, Ж.Чулуун-Эрдэнээс 167.470.000 төгрөг, Ж.Эрдэнэчимэгээс 101.025.000 төгрөг, Д.Болорцэцэгээс 14.085.000 төгрөгийг тус тус авч  бусдад их хэмжээний буюу нийт 1.167.889.000.0 /нэг тэрбум нэг зуун жаран долоон сая найман зуун наян есөн мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх нь шүүгдэгч Д.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй ба шийтгэх тогтоол нь дараах үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Үүнд:

 

1. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан цаг хугацааг бодитой тогтоож чадаагүй.

 

Хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс харахад гэмт хэргийг 2017 оны 04-р сарын 01-23-ны хугацаанд бусдаас их хэмжээний мөнгийг залилаж авсан гэж мэдүүлцгээж байхад зарим нь буюу Н.Б-н 2016 оны 04-р сараас 10-р сарын 10-ны хооронд шүүгдэгчид өгсөн 136.500.000 төгрөгийг, Д.Батсайханы 2016 онд шүүгдэгчид өгсөн 40.000.000 төгрөгийг,  Э.Нгийн 2016 оны 08-р сарын 29-нөөс 11-р сарын 21-ний хооронд өгсөн 48.010.000 төгрөгийг,  Д.Болорцэцэгийн 2016 оны 02-р сарын 14-нөөс 04-р сарын 19-ний хооронд шүүгдэгчид өгсөн 14.085.000 төгрөгийг тус тус шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд хамааруулж байгаа үндэслэл нь тодорхойгүй.

 

            Өөрөөр хэлбэл хохирогч нарын мэдүүлж байгаагаар “... 2015, 2016 оноос юань авахаар Д.Энхтулгын дансанд монгол төгрөгөө шилжүүлдэг, Д.Этэдний өгсөн мөнгийг БНХАУ-ын иргэн Сүхээ гэгчийн дансанд шилжүүлснээр тэд Эрээн хотоос очиж юаниа авдаг, мөн мөнгө Д.Э-д зээлүүлж хүүтэй нь буцааж авах байдлаар харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтардаг байсан, 2017 оны 04-р сарын 23-наас хойш энэ хүн бидний мөнгийг Сүхээ болон бусад харилцагч нарт ч шилжүүлээгүй,  бидэнд ч өгч чадахгүй болсон” гэсэн нөхцөл байдлын талаар нийт хохирогч нарын мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байгааг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх бүгд анхаараагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн шаардлагад нийцээгүй байх буюу дээр дурдсан нөхцөл байдлын аль үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахыг тогтоогоогүй орхигдуулсан.

 

            Мөн мөрдөгч 3 удаагийн шинжээч томилж, шинжээчдээс асуусан асуултууддаа шүүгдэгчийн хохирогч нарыг залилсан гэх үйлдлийг 2016 оны 07-р сарын 01-нээс эхэлсэн байдлаар шинжилгээг хийлгэсэн бол мөрдөгч өөрөө хохирогч нар болон шүүгдэгчийн дансны гүйлгээнд үзлэг хийхдээ 2017 оны 04-р сар, 2016 оны 01-р сараас эхэлсэн байдлаар гэх мэтчилэнгээр тодорхой тогтсон хугацаагүйгээр ажиллагаа явуулж байгаа нь ойлгомжгүй.

 

            Өөрөөр хэлбэл 2016 онд харилцан итгэлцлийн үндсэн дээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд өгсөн авсан мөнгөнүүдийн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг нягтлан шалгаагүй, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрх үндэслэл нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох үндэслэл болох эсэхийг болон хэрэв энэ үндэслэл байна гэж үзвэл уг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлүүлэх боломжтой эсэхийг мөн анхаараагүй байна.

 

2. Хэрэгт мөрдөгч “Эвидексе Аудит” ХХК-ийг 2017 оны 12-р сарын 01-нд, /2-р хх-ийн 67-87/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг 2017 оны 12-р сарын 28-нд /2-р хх-ийн 31-154/,  2018 оны 05-р сарын 01-нд нэмэлт шинжилгээ хийлгэхээр тус тус шинжээчээр томилж шинжилгээ хийлгэсэн боловч эдгээр шинжилгээнүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т тус тус зааснаар тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд гарч чадаагүй, шинжээч нар шинжилгээг тал бүрээс нь бодитойгоор хийх үүргээ мөн зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал: “Эвидексе Аудит” ХХК-иас гаргасан 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн 54/17 тоот шинжээчийн дүгнэлтэд эхлээд хохирогч нараас шүүгдэгч Д.Энхтулгын дансанд шилжүүлсэн мөнгөнүүдийн жагсаалтыг гаргаж, үүнээс шүүгдэгчээс хохирогчид буцаан шилжүүлсэн мөнгөний дүнг хасаад үлдэгдэл мөнгийг шүүгдэгчээс хохирогчид өгөх мөнгөний тооцоо гэж гаргасан.

 

Тухайлбал: 2-р хх-ийн 70-72 дугаар хуудсанд “... 2016 оны 07-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 07-р сарын 01-ний хооронд хугацаанд хохирогч М.Цэгмидийн данснаас Д.Энхтулгын ХААН банк дахь 5374358044 тоот харилцах дансанд 5.222.277.120 төгрөг хийсэн байна. Нийт 89.458.500 төгрөг М.Цэгмид харилцах дансаараа буцаан авсан байна. Бусад зарлагын гүйлгээ нь нэгтгэл тайлангаас гарна гээд доорх жагсаалтыг гаргасан.

 

Огноо

Мөнгө шилжүүлсэн дансны дугаар

Гүйлгээ хийсэн цаг минут

Гүйлгээний утга

Энхтулгын дансанд орсон мөнгө

Энхтулгаас Цэгмидийн дансанд шилжүүлсэн мөнгө

4/7/2017

5040033088

14:11

АТМ

 

6.000.000

4/10/2017

5040033088

10:56

Тулгаас

 

2.550.000

4/10/2017

5040033088

11:18

АТМ

43.290.000

 

4/10/2017

5040033088

17:18

АТМ

16.650.000

 

4/11/2017

5040033088

11:09

Тулгаас

 

6.500.000

4/11/2017

5040033088

15:36

АТМ

12.000.000

 

4/12/2017

5040033088

11:20

АТМ

11.000.000

 

4/12/2017

5040033088

14:57

88119733

2.000.000

 

4/12/2017

5040033088

16:01

АТМ

11.000.000

 

4/12/2017

5040033088

16:17

88119733

3.000.000

 

4/12/2017

5040033088

16:19

88119733

3.000.000

 

4/13/2017

5040033088

14:48

АТМ

39.000.000

 

4/13/2017

5040033088

16:24

88119733

3.000.000

 

4/13/2017

5040033088

16:28

88119733

3.000.000

 

4/13/2017

5040033088

16:29

88119733

3.000.000

 

4/13/2017

5040033088

17:32

АТМ

4.000.000

 

4/14/2017

5040033088

14:10

АТМ

30.000.000

 

4/14/2017

5040033088

17:49

88119733

3.000.000

 

4/14/2017

5040033088

17:51

88119733

3.000.000

 

4/14/2017

5040033088

18:05

88119733

1.500.000

 

4/15/2017

5040033088

13:11

АТМ

34.000.000

 

4/15/2017

5040033088

15:19

АТМ

7.000.000

 

4/15/2017

5040033088

17:06

88119733

3.000.000

 

4/15/2017

5040033088

17:09

88119733

1.000.000

 

4/15/2017

5040033088

17:21

88119733

3.000.000

 

4/16/2017

5040033088

15:17

АТМ

7.000.000

 

4/16/2017

5040033088

13:28

Тулгаас

 

15.000.000

4/17/2017

5040033088

16:20

АТМ

7.500.000

 

4/17/2017

5040033088

17:25

88119733

2.500.000

 

4/17/2017

5040033088

17:43

88119733

2.000.000

 

4/18/2017

5040033088

13:01

АТМ

29.000.000

 

4/18/2017

5040033088

16:07

АТМ

10.000.000

 

4/18/2017

5040033088

17:20

88119733

3.000.000

 

4/18/2017

5040033088

18:28

88119733

1.000.000

 

4/19/2017

5040033088

13:42

88119733

3.000.000

 

4/19/2017

5040033088

13:43

88119733

1.000.000

 

4/22/2017

5040033088

10:59

АТМ

19.000.000

 

4/22/2017

5040033088

11:40

АТМ

13.000.000

 

4/22/2017

5040033088

14:58

88119733

3.000.000

 

4/22/2017

5040033088

15:00

88119733

1.000.000

 

4/22/2017

5040033088

15:55

88119733

3.000.000

 

4/22/2017

5040033088

15:58

88119733

1.500.000

 

4/22/2017

5040033088

16:41

АТМ

4.000.000

 

4/22/2017

5040033088

16:58

88119733

1.000.000

 

Нийт

 

 

 

350.940.000

30.050.000

 

Эцсийн байдлаар Д.Энхтулгын дансанд шилжүүлсэн нийт мөнгөнөөс М.Цэгмидийн дансанд буцаан шилжүүлсэн мөнгөний дүнг хасаж тооцоход М.Цэгмид нь 320.890.000 төгрөг Д.Энхтулгаас авах тооцоо гарч байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн буцаан шилжүүлсэн мөнгөний дүнгээр зөрж байна” гэх мэт байдлаар бүх хохирогч нарын хохирлын дүнг энэ аргаар ерөнхий байдлаар гаргасан.

 

Мөн уг шинжээчийн дүгнэлтийн 13-р асуулт буюу төвлөрсөн нийт мөнгөнөөс хэдийг нь юунд хааш нь зарцуулж, зарлагдсан байна вэ? гэсэнд шинжээч хариулахдаа: 2-р хх-ийн 83-84 дүгээр хуудсанд “...төвлөрсөн нийт 10.527.199.867 төгрөгнөөс нийт 499.782.400 төгрөгийг хохирогч нарт буцаан олгосон бөгөөд нийт 10.027.417.467 төгрөгийг доорх байдлаар тус тус зарцуулсан байна” гэжээ.

 

Мөнгө хүлээн авагчийн овог нэр

Энхтулгын хүлээн авсан мөнгө

Энхтулгын зарцуулсан мөнгө

Эцсийн байдлаар нийт зарцуулсан мөнгө

Guo Guang

 

122.500.000.00

122.500.000.00

Liansheng

 

70.000.000.0

70.000.000.0

А.Долгормаа

14.000.000

14.000.000

 

А.Хажидцэвэл

326.090.000.0

6.543.825.000.00

6.217.735.000.00

А.Эрдэнэбаяр

 

36.380.000.00

36.380.000.00

Б.Цогбадрах

274.807.940.00

1.067.051.600.00

792.243.660.00

Г.Баттулга

 

15.000.000.00

15.000.000.00

Д.Батсүрэн

155.900.000.00

851.506.650.00

695.606.650.00

Д.Бат-эрдэнэ

4.078.687.450.00

4.110.439.500.0

31.752.050.00

Д.Эрдэнэбаяр

 

52.867.500.00

52.867.500.00

Даваахүү

 

182.000.000.00

182.000.000.00

Д.Батгэрэл

307.950.000.0

507.328.325.00

199.378.325.00

Ж.Анхбаяр

 

89.000.000.00

89.000.000.00

Ө.Мөнхцэцэг/Сүхээ/

764.187.000.00

6.451.089.534.00

5.686.902.534.00

Э.Төмөрхуяг

2.309.000.00

62.371.200.00

60.062.200.00

Я.Алтаннавч

504.397.790.00

1.499.152.500.00

994.754.710.00

Я.Алтантогос

1.999.000.00

6.250.000.00

4.251.000.00

Я.Алтанцэцэг

638.130.000.00

1.525.937.000.00

887.807.000.0

Бусад

11.263.299.084.91

5.152.475.922.91

6.110.823.162.00

Дүн

18.331.757.264.91

28.359.174.731.91

10.027.417.467.00

 

Энэ жагсаалтаас үзэхэд Д.Эдээрх зарцуулалтыг ямар цаг хугацаанд, нэг удаагийн эсхүл хэд хэдэн удаагийн үйлдлээр хийгдсэн эсэх зэрэг нь тодорхойгүй мөн л  нарийвчилсан биш ерөнхий байдлаар бүх хохирогч нар болон шүүгдэгчийн дансны гүйлгээний зарцуулалтын түүвэр жагсаалтыг л гаргажээ гэж үзэхээр байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн 009 тоот шинжээчийн дүгнэлтэд хохирогч нараас 2016 оны 07-р сарын 01-нээс 2017 оны 04-р сарын 01, 2017 оны 04-р сарын 01-нээс 23-ны өдрийн байдлаар гэж 2 хувааж хохирогч нараас шүүгдэгчийн дансанд шилжүүлсэн мөнгөний үнийн дүнг гаргаж нийт мөнгөний дүнг гаргасны дараа шүүгдэгчээс тухайн хохирогчид буцаан олгосон мөнгөний дүнг гаргаж, үүнийг хохирогчоос шүүгдэгчийн дансанд нийт шилжүүлсэн үнийн дүнгээс хасч зөрүүг гаргасан байдлаар шинжилгээг хийсэн.

 

Ингэхдээ хохирогчоос шүүгдэгчийн дансанд шилжүүлсэн орлогын цаг хугацаа, шүүгдэгчээс хохирогчийн данс руу хийсэн зарлагын цаг хугацааг тодорхой гаргаж өгөлгүйгээр ерөнхийлсөн байдлаар шинжилгээг хийсэн.

 

Тухайлбал: /2-р хх-ийн 92-д/ Дүгнэлтийн гурав дахь хэсгийн асуулт 1-д шинжээч хариулахдаа “...2016 оны 07-р сарын 01-нээс 2017 оны 04-р сарын 01 хүртэлх хугацаанд М.Цэгмидийн ХААН банкны 5040033088 тоот данснаас Д.Энхтулгын 5374358044 тоот данс руу 5.222.277.120.00 төгрөг шилжүүлж, 89.458.500.0 төгрөг хүлээн авсан байна. /хавсралт 1-ээс харна уу/

 

Мөнгөн гүйлгээ нь банкаар болон АТМ-ээр хийгдэж байсан.

 

М.Цэгмидийн данснаас авсан мөнгийг хааш нь хэрхэн яаж зарцуулсан талаар Д.Энхтулгын дансны гүйлгээг хүн тус бүрээр ялган тогтоох боломжгүй байна. Дансны гүйлгээний утга ихэвчлэн байхгүй байна.

 

М.Цэгмид нь 2017 оны 04-р сарын 07-ноос 2017 оны 04-р сарын 22-ны хооронд ХААН банкны 5040033088 тоот данснаас Д.Энхтулгын 5374358044 тоот данс руу шилжүүлсэн болон хүлээн авсан мөнгөний тооцоог /хавсралт 2-оос / харна уу.

 

Энэ хугацаанд нийт 410.540.000 төгрөг шилжүүлж 24.050.000 төгрөг хүлээн авч, нийт 386.490.000 төгрөг зөрүү гарч байна. Шинжээч 5040033088 тоот дансны хуулгын хүрээнд тооцсон болно.

 

Цэгмид нь Энхтулга бид 2-ын тооцоогоор 350.940.000 төгрөгийн зөрүү гарна гэж тайлбар өгсөн. Шинжээч нь мэдүүлэг болон гар бичмэлийн тооцоог санхүүгийн анхан шатны баримт бусад дэмжих баримт гэж ашиглахгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэх мэтээр бүх хохирогч нарын тооцоог мөн л ерөнхийлсөн байдлаар түүвэр жагсаалт л гаргасан.

 

Мөрдөгчөөс 11-р асуулт /2-р хх-ийн 97-д/ “… 2016-2017 онуудын хооронд Д.Энь хааш нь хэрхэн зарцуулсан бэ? гэдэгт хариулахдаа: 2016 оны 06-р сарын 01-нээс 2017 оны 07-р сарын 01-ний хооронд нийт 32.658.471.464 төгрөгийг хүлээн авч, 32.741.846.406 төгрөгийг буцаан зарлагадсан байна. Д.Эруу мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан иргэдийн нэрс болон мөнгөн дүнгийн хэмжээг /хавсралт 21, 22-оос / харна уу. Эдийн засгийн шинжилгээгээр мөнгийг хааш нь хэрхэн яаж зарцуулсан үйлдлийг тогтоох боломжгүй.

 

12-р асуулт буюу төвлөрсөн нийт мөнгөн дүнгээс Д.Энь хааш нь хэрхэн зарцуулсан байна вэ”-ийн хариултад: Төвлөрсөн нийт мөнгийг Д.Эхааш нь хэрхэн зарцуулсан үйлдлийг тогтоох боломжгүй. Дансны хуулган дээрх ажил гүйлгээний утга тодорхойгүй байна” гэж тус тус хариулсан нь мөн л ерөнхий байдлаар шинжилгээ хийгдсэн гэж үзэхээр байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн 096 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр 10 хохирогч нарын хохирлын тооцоо нь 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн 009 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй адилхан гарсан.

 

Мөрдөгчөөс асуулт 11-17-р асуултуудад Д.Энхтулгын данснаас Я.Алтаннавч, Д.Бат-Эрдэнэ, А.Нансалмаа, А.Хажидцэвэл, Ө.Мөнхцэцэг, Я.Алтанцэцэг, Fu Liansheng нарын дансанд хэдий хэмжээний мөнгө ямар хэлбэрээр орсон, хэрхэн зарцуулагдсан байдлыг нэмэлт шинжилгээгээр гаргуулахыг хүссэн боловч шинжээч дансны хуулганаас гүйлгээнүүд тодорхой харагдахгүй байна гэж, мөн 19-р асуулт буюу “Д.Энхтулгын дансанд төвлөрсөн мөнгөнөөс Д.Энь цааш нь хэрхэн зарцуулсан байна вэ” гэсэнд “... Д.Энхтулгын дансанд төвлөрсөн мөнгөнөөс Д.Энь цааш нь хэрхэн зарцуулсныг дансны хуулган дээрх гүйлгээнүүдээр тогтоох боломжгүй байна. Учир нь гүйлгээний утганууд тодорхойгүй байна” гэж мөн л ерөнхий байдлаар хариулсан гэж үзэхээр байна.

 

Дээрх байдлуудад үндэслэхэд эдгээр шинжилгээний дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар “шинжээч нь шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх,  14.1.2-т зааснаар ... шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэсэнд тус тус нийцэж гаргаагүй гэж үзэхээр байх ба хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болж чадсангүй гэж үзэхээр байна.

 

Эдийн засгийн шинжилгээ нь зайлшгүй тусгай мэдлэг, мэргэжил шаардсан ажиллагаа ба мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтооход,  шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох байтал дээрх 3 шинжээчийн дүгнэлтүүд нь нотлох баримтаар үнэлэх шаардлагад нийцэж гарч чадаагүй.

 

Шүүгдэгч болон хохирогчдын зүгээс Д.Энхтулгын дансанд шилжүүлсэн мөнгөний үнийн дүн дээр маргадаггүй, харин хохирогч нараас шилжүүлсэн мөнгө хэрхэн яаж хаашаа зарцуулагдсаныг гаргаж ирэх нь л хэргийн бодит байдлыг тогтооход чухал ажиллагаа байсан боловч дээрх 3 шинжээчийн дүгнэлтүүдээс ийм байдал харагдах боломжгүй байна.

 

Гэтэл 3 удаагийн эдийн засгийн шинжээч нараас Д.Энхтулгын дансны зарлагын гүйлгээг гаргаж чадаагүй, гаргах боломжгүй гэсэн нөхцөл байдлыг мөрдөгчөөс шүүгдэгч, хохирогч нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-ийн 165-181/-ээр зарлагын гүйлгээг тодорхой болгосон байгаа нь шинжээч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зөвхөн хохирогч нараас шүүгдэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн түүвэр жагсаалт,  шүүгдэгчээс хохирогч нарын данс руу буцааж мөнгө шилжүүлсэн түүвэр жагсаалтыг л гаргаснаас өөрөөр тусгай мэдлэг, мэргэжлийнхээ хүрээнд ур чадвар гаргасан эдийн засаг болон нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж чадаагүй, илтэд хариуцлагагүй, хайхрамжгүй ажиллажээ.

 

Иймд хэрэгт чухал ач холбогдол бүхий хэргийн бодит байдалд нийцсэн шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

3. Мөрдөгч нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

 

Мөрдөгч яллагдагч Д.Энхтулгын хаан банкны 5374358044 дугаартай дансанд хохирогч нараас шилжүүлсэн мөнгөн гүйлгээнд үзлэг /9-р хх-ийн 165-181/ хийсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий ажиллагаа болохоор байсан боловч тэмдэглэлийг ар өвөргүй хэвлэж, хойно, урд нь гаргасан байдлаар хэрэгт хавсаргаснаас уг баримтууд нь тухайн агуулгатайгаа холбоотой эсэхийг тодорхойлох, нягтлан шалгах боломжгүй болсон, мөн хохирогч тус бүрээр нь зарлагыг гаргасан боловч мөн цаг хугацаанд шүүгдэгчийн данснаас зарлага хийгдсэн байдлыг гаргахдаа хохирогчийн нэр нь солигдсон байдлаар хийгдсэн зэргээс болж үзлэгийн тэмдэглэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв. 

 

Тухайлбал: мөрдөгчийн үзлэгийн хамгийн эхэнд байгаа, хамгийн их мөнгөний тооцоотой хохирогч М.Цэгмид болон яллагдагч Д.Энарын дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэлийн хувьд авч үзвэл М.Цэгмид 2017 оны 04-р сарын 11-22-ны хооронд нийт 42 удаагийн гүйлгээгээр 410.600.000 төгрөгийг Д.Эруу шилжүүлж, 2 удаагийн гүйлгээгээр 21.050.000 төгрөгийг буцаан авсан ба гүйлгээг өдөр өдрөөр нь харуулбал:

 

04-р сарын 11-ний өдөр М.Цэгмид нийт 5 удаагийн гүйлгээгээр 131.600.000 төгрөг шилжүүлсэн,

энэ цаг хугацаанд Д.Энхтулгаас хийсэн зарлагыг гаргахад 2017 оны 04-р сарын 10-ны өдөр 11 цаг 18 минутаас 15 цаг 36 минутын хооронд Guo Guang нэртэй 5090013303 дансанд 1.020.000 төгрөг, 5122012739 дансанд нийт 122.500.000 төгрөг тус тус, Эрээн хотод байгаа Сүхээгийн 5076326428 дансанд 10.880.000 төгрөг шилжүүлсэн.

 

 04-р сарын 12-ны өдөр хохирогч М.Цэгмид 5 удаагийн гүйлгээгээр 30.000.000 төгрөгийг Д.Энхтулгын данс руу шилжүүлсэн.

Энэ цаг хугацаанд Д.ЭСүхээгийн 5076326428 дансанд 04-р сарын 10-ны 09:36, 16:30-д 2 удаагийн гүйлгээгээр 50.000.000 төгрөг шилжүүлсэн.

 

04-р сарын 13-ны өдөр хохирогч М.Цэгмид 5 удаагийн гүйлгээгээр 52.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

Энэ цаг хугацаанд Д.ЭСүхээгийн 5076326428 данс руу 16:57 цагт 2 удаагийн гүйлгээгээр 114.526.000 төгрөг шилжсэн.

 

04-р сарын 14-ний өдөр хохирогч М.Цэгмид 4 удаагийн гүйлгээгээр 37.500.000 төгрөг Д.Энхтулгын данс руу шилжүүлсэн.

Энэ цаг хугацаанд Д.ЭСүхээгийн 5076326428 данс руу 16:31 цагт 1 удаагийн гүйлгээгээр 54.950.000 төгрөг шилжүүлсэн.

04-р сарын 15-ны өдөр М.Цэгмид 5 удаагийн гүйлгээгээр 48.000.000 төгрөг Д.Энхтулгын данс руу шилжүүлсэн,

Энэ цаг хугацаанд Д.ЭСүхээгийн 5076326428 данс руу 16:55 цагт 1 удаагийн гүйлгээгээр 82.928.000 төгрөг шилжүүлсэн.

 

04-р сарын 16-ны өдөр М.Цэгмид 1 удаагийн гүйлгээгээр 7.000.000 төгрөг Д.Энхтулгын данс руу шилжүүлсэн.

Энэ цаг хугацаанд Д.ЭСүхээгийн 5076326428 данс руу 16:55, 16:01 цагуудад 3 удаагийн гүйлгээгээр 35.000.000 төгрөг шилжүүлсэн.

 

            04-р сарын 18-ны өдөр М.Цэгмид 4 удаагийн гүйлгээгээр 43.000.000 төгрөг Д.Энхтулгын данс руу шилжүүлсэн.

            Энэ цаг хугацаанд Д.ЭСүхээгийн 5076326428 данс руу 17:25, 17:51 цагуудад 2 удаагийн гүйлгээгээр 77.800.000 төгрөг шилжүүлсэн.

 

            04-р сарын 19-ний өдөр М.Цэгмид 2 удаагийн гүйлгээр 4.000.000 төгрөг Д.Энхтулгын дансанд шилжүүлсэн.

            Энэ цаг хугацаанд Д.ЭСүхээгийн 5076326428 данс руу 18:25, 18:35 цагуудад 2 удаагийн гүйлгээгээр 24.462.800 төгрөг шилжүүлсэн.

           

            04-р сарын 22-ны өдөр М.Цэгмид 8 удаагийн гүйлгээгээр 45.500.000 төгрөгийг шилжүүлсэн.

            Энэ цаг хугацаанд Д.Энь 5374009727 данс руу 04-р сарын 21-ний өдрийн  15:19 цагт 1 удаагийн гүйлгээгээр 8.590.000 төгрөг, 04-р сарын 22-ны 17:16, 17:43 цагуудад 2 удаагийн гүйлгээгээр 3.060.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

            Эндээс харахад зөвхөн 1 хохирогч буюу М.Цэгмидээс 2017 оны 04-р сарын 11-22-ны хооронд Д.Энхтулгын дансанд 350.950.000 төгрөгийг шилжүүлсэн цаг хугацаанд  БНХАУ-ын иргэн Сүхээ гэгчийн 5076326428 дансанд 8 өдөр дараалан  нийт 450.726.800 төгрөгийг шилжүүлжээ.

 

Мөн Guo Guang нэртэй 5090013303 дансанд 1.020.000 төгрөг,

5122012739 дансанд 1 удаа 122.500.000 төгрөг,

5374009727 данс руу 2 өдөр, 3 удаагийн гүйлгээгээр 11.650.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь харагдаж байна.

 

Иймээс БНХАУ-ын иргэн Guo Guang, Liansheng, Монголчуудын хэлдгээр БНХАУ-ын иргэн Сүхээ буюу Chi Hong гэгч нар руу Д.Энхтулгын шилжүүлсэн зарлагад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар үзлэг хийх, шүүгдэгч Д.Эямар зорилгоор мөнгө шилжүүлдэг, эдгээр БНХАУ-ын 3 иргэний дансны мөнгө БНХАУ-ын иргэн Сүхээ буюу Chi Hong-ний хамаарал бүхий данснууд мөн эсэх, тэдгээр хүмүүс нь шилжүүлсэн монгол төгрөгийг хэрхэн яаж данснаасаа гаргаж авдаг, эдгээр хүмүүстэй яаж харилцан тооцоо нийлдэг, Д.Энхтулгаас хөтөлдөг хувийн тооцооны дэвтэр дээрээс эдгээр гүйлгээнүүд ямар утгаар тэмдэглэгдсэнийг тулгах зэрэг байдлаар нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 25.1 дүгээр зүйлд зааснаар дээрх хүмүүсээс зайлшгүй мэдүүлэг авах болон шаардлагатай бол мөн хуулийн 25.4 дүгээр зүйлд зааснаар тэднийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг хийх нь хэрэгт ач холбогдолтой.

 

            Мөн БНХАУ руу шүүгдэгч Д.Энхтулгаас мөнгө шилжүүлсэн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нар БНХАУ-ын Эрээн хот руу гарч байсан эсэхийг хил хамгаалах байгууллагаас нягтлах, хилээр гарсан бол Сүхээ гэгчээс юань авч байсан, эсхүл Сүхээ бэлтгэн нийлүүлэгч нарт төлбөр мөнгө шилжүүлж өгдөг байсан зэрэг ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй шалгах шаардлагатай байтал шалгаагүй орхигдуулсан ба эдгээр ажиллагаа нь энэ хэрэгт зайлшгүй хийгдэх ёстой ба хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

 

Хэрэгт шүүгдэгч Д.Энхтулгатай хамтран ажилладаг БНХАУ-ын иргэн Chi Hong буюу Сүхээ гэгчээс мэдүүлэг авах ажиллагаа /3-р хх-ийн 45-75/-г Дорноговь аймгийн Цагдаагийн газар,  Эрээн хотын Цагдаагийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажиллагаа хийснийг анхан шатны шүүх хууль зөрчиж хийгдсэн ажиллагаа гэж нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлтэй зөв болсон гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1-д “ Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэсэнд Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Эрээн хотын Цагдаагийн газар хооронд байгуулсан санамж бичиг нь нийцээгүй.

 

Уг санамж бичгийн хүрээ нь хил залгаа 2 улсын иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох, туршлага солилцох, дүн шинжилгээ, мэдээлэл гэсэн хүрээнд ажиллагаанууд хийгдэх байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж гадаад улсын иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан.

 

Мөн уг санамж бичиг нь “БНМАУ болон БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” болон бусад эрх зүйн туслалцаа үзүүлэх олон улсын гэрээ, хэлэлцээрт үндэслэгдээгүй буюу гэрээний 3 дугаар зүйлийн 1, 2-т заасан “хэлэлцэн тохирогч хоёр талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцах, төв байгууллага гэж БНМАУ-ын хувьд Хууль зүйн яам гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага ...” гэснийг зөрчсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин хоёрдугаар бүлэгт заасны дагуу дээр дурдсан ажиллагаануудыг хийлгүүлэх нь зүйтэй.

 

4. Хэрэгт шүүгдэгч Д.Энхтулгын эхнэр Я.Алтанцэцэг, “Ч” ББСБ хамааралтай эсэхийг бүрэн нягталж шалгаагүй, тухайлбал шүүгдэгч Д.Энхтулгын данснаас “Ч” ББСБ-ын захирал Я.Алтаннавчийн данс руу орсон мөнгөн гүйлгээ ямар зориулалтаар орж, эргэж хэрхэн зарцуулагдсан, тэр нь тухайн хэрэгт хамааралтай эсэх буюу гэмт хэргийн шинжтэй эсэхийг нягтлаагүй, хэдийгээр Я.Алтаннавч “ ...бэлэн юань авахын тулд над руу Д.Эмөнгө шилжүүлдэг байсан” гэж мэдүүлсэн ч энэ нь үнэн бодитой эсэхийг тогтоогоогүй байна. 

 

Мөн шүүгдэгчийн эхнэр Я.Алтанцэцэгийн данс руу их хэмжээний мөнгө шилжиж орсныг Я.Алтанцэцэг “... манай нөхөр миний данс руу мөнгө шилжүүлэхээр би данснаасаа бэлнээр гаргаж нөхөртөө авч өгдөг байсан” гэж мэдүүлдэг ч энэ нь мөн үнэн бодитой эсэхийг нотлох баримтад тулгуурлаж шалгаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувьд ийнхүү бэлэн юань авч хэрхэн зарцуулсан, энэхүү бэлэн юань нь хохирогч нарын мөнгөн хөрөнгөтэй хамааралтай эсэхийг нягтлан шалгаагүй.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн онцлог нь бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэл, өмчлөлд авч, буцааж өгөх зорилгогүйгээр ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдаг бөгөөд илрэх хэлбэр нь хуурамч бичиг баримт үйлдэх, иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийж буюу гол шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд санаатай идэвхитэй үйлдэл байдаг.

 

Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар дээрх гэмт хэргийн гол шинжийг нягталж шалгаагүй буюу дараах нөхцөл байдлыг шалгаж тодруулах шаардлагатай гэж үзнэ. Үүнд:

 

Нэгдүгээрт: шүүгдэгч Д.Эхохирогч нарыг хуурч мэхэлж тэдний эд хөрөнгийг залилан мэхлэн авч хувьдаа завшсан, ийнхүү хувьдаа завшсан бол хэрхэн юунд зарцуулсан эсэх, эсхүл шүүгдэгч болон хохирогч нар харилцан итгэлцлийн үндсэн дээр олон удаагийн үйлдэл давтамжтайгаар мөнгө солиулж авах явцад валютын ханшийн зөрүүнээс алдагдал гаргаснаас хохирогч нарын мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулсан эсэх,

 

Хоёрдугаарт: шүүгдэгч Д.ЭБНХАУ-ын иргэн Сүхээ буюу Chi Hong нарын хоорондын ямар тооцоо, өр авлага байсан эсэх буюу хохирогч нарын мөнгөн хөрөнгийг буюу түүний данс руу ямар зорилгоор их хэмжээний мөнгийг шилжүүлсэн, тухайн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалт нь энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай, шалтгаант холбоотой эсэх,

 

Гуравдугаарт: шүүгдэгч Д.Эхохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөө нэр бүхий этгээдүүдийн данс руу шилжүүлсэн байх ба энэ нь ямар зорилготой ямар харилцаа байсан, тухайлбал урьд өмнө үүссэн өр авлага байснаа өгсөн, эсхүл шүүгдэгчийн өөрийнх нь тайлбарласнаар БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юанийг бэлнээр худалдан авсан эсэх, хэрэв тийм бол уг валютыг шүүгдэгч ямар зорилгоор худалдан авч хэрхэн зарцуулсан болох,

 

Дөрөвдүгээрт: шүүгдэгч Д.Энь энэ хэргийг дангаар эсхүл бусадтай бүлэглэн үйлдсэн эсэх зэрэг хэргийн бодит байдал тогтоогдох учиртай.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа, хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Энхзаяа нараас гаргасан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай гомдлыг хангаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж байгаагаас давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад эцэслэн эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Энхзаяагаас гаргасан “... ял багасгаж оноосон ...”, хохирогч Э.Нгийн “... хөнгөн ял оногдуулсан ... , ... хохирлын тооцоонд өөрчлөлт оруулах ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн “... шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах...” тухай агуулга бүхий тус тус давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй  болгохоор шийдвэрлэлээ.

 

Нэгэнт хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул хэргийн оролцогч нар магадлалд дурдсанаас бусад зайлшгүй шаардлагатай ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,  хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа, хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Энхзаяа нараас гаргасан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай гомдлыг хангаж, хохирогч Э.Н, хохирогч Н.Б-н өмгөөлөгч Б.Энхзаяа нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дүгээр зүйлийн 2, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Энь 68 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС