| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2021/00398/и |
| Дугаар | 145/ШШ2021/00435 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 145/ШШ2021/00435
| 2021 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 145/ШШ2021/00435 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, 5 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Хороо овгийн ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, 5 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Тарган овгийн ******* нарт холбогдох,
“27744099.58 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.*******, Э. нар нь ******* ******* ******* салбараас 30000000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 224/2789 тоот Зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд хөлдөөгч, нөтбүүк, цалингаа барьцаалсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118/1247 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан зээлийн хугацааг 7 сараар сунгасан. Зээлдэгч Ч.*******, Э. нар нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлд 5888081.33 төгрөг, зээлийн хүү 8898217.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2560.43 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ч.*******, Э. нар нь барьцаат зээлийн гэрээний 4.1-ийг зөрчин зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа ба ******* ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байна. Хариуцагч нар сүүлд 586937 төгрөг төлсөн байна лээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 27157162.58 төгрөг болгон өөрчилж байгаа гэв.
Хариуцагч Ч.*******, Э. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид цалингийн зээлээ хугацаа хоцруулсан. ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн дагуу цалингийн зээлээ төлж барагдуулна. 2021 оны ******* дугаар сард 587000 төгрөг төлсөн. Цаашид сар бүр 587000 төгрөг төлж явна гэжээ.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* салбар нь хариуцагч Ч.*******, Э. нарт холбогдуулан 27744099.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ч.*******, Э. нар нь нэхэмжлэгч ******* ******* ******* салбартай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 224/2789 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 30000000 /гучин сая/ төгрөг зээлэн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 118/1247 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байх ба хариуцагч нар зээлийн гэрээ байгуулсан гэх үйл баримттай болон нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбарууд, хариуцагч нарын гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг хэсэгчлэн буюу сарын 587000 төгрөгөөр төлж барагдуулах талаар санал гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2021 оны ******* дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 586937 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага 27744099,58 төгрөгөө 586937 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас 27157162.58 төгрөгийг гаргуулна гэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” , Банк, эрх бүхий этгээдийн төнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”гэж тус тус зааснаар нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Ч.*******, Э. нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т зааснаар хэргийг хариуцагч нарын эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн төнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.*******, Э. нараас 27157162.58 /хорин долоон сая нэг зуун тавин долоон мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ******* ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296670 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.*******, Э. нараас 296670 төгрөг гаргуулж ******* ******* ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг ******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА