| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00169/И |
| Дугаар | 154/ШШ2021/00207 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2021/00207
| 2021 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2021/00207 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай суманд 1969 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн,*******настай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороонд оршин суух , /РД:*******/,******* овогт*******ын*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Бат-орших нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Би 1985 онд 16 нас хүрч илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Алтай сумын 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ ажиллаж байгаад Ховд аймгийн Мөст сум руу шилжин ажилласан.Одооайн үеийн ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн тул шүүхээр заавал ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн юм.
Иймд намайг 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Аптай сумын нэгдэлд, 1989 оны 01 дугзэр сарын 01-ний өдреес 1994 сны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Бат-орших нь 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Бат-оршихын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн 119 тоот архивын лавлагаа,
Хүсэлт гаргагч*******,******* нарын хөдөлмөрийн хөлсний түүвэр,
Гэрч Аюушийн Сувдаагийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1978 оноос Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт малчнаар ажиллаж байсан . Б.Бат-орших эцэг эхийн хамт нь 1985 оноос эхлэн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт бог, бод мал маллаж байсан.*******ын эцэг*******ын манайх айл саахалт хамт мал малладаг байсан. Б.Бат-орших 1985-1988 оныг дуустал мал маллаж байгаад Ховд аймгийн Мөст сум руу шилжсэн юм. Б.Бат-орших нь шагнал урамшуулал авч байгаагүй, туслах малчин байсан. Алтайн хөгжил нэгдлийн даргаар Балжинням ажиллаж байсан. Малчид мал маллахаас өөр ажил хийдэггүй байсан. Б.Бат-орших 1985-1988 оныг дуустал тасралгүй мал маллаж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Эрдэнээгийн Дарьжавын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1978 оноос Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт малчнаар ажиллаж байсан . Б.Бат-орших эцэг эхийн хамт нь 1985 оноос эхлэн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт бог, бод мал маллаж байсан.*******ын эцэг*******ын манайх айл саахалт хамт мал малладаг байсан. Б.Бат-орших 1985-1988 оныг дуустал мал маллаж байгаад Ховд аймгийн Мөст сум руу шилжсэн юм. Б.Бат-орших нь шагнал урамшуулал авч байгаагүй, туслах малчин байсан. Алтайн хөгжил нэгдлийн даргаар Балжинням ажиллаж байсан. Малчид мал маллахаас өөр ажил хийдэггүй байсан. Б.Бат-оршин 1985-1988 оныг дуустал тасралгүй мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Бат-Оршихыг 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ын*******ыг 1985 оны 06 сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бат-орших улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ