Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 145/ШШ2022/00165

 

 

 

 

 

   2022 оны 03 сарын 18 өдөр

  Дугаар 145/ШШ2022/00165

                                  ******* аймаг

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар багт байрлах ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, 407-11 тоотод оршин суух Иш овогт ******* ******* /РД:ЙЙ8209*******07/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, *******-25-209 тоотод оршин суух Иш овогт ******* ******* /РД:ЙЙ84052201/ нарт холбогдох,

Зээлийн төлбөр нийт 9,164,233.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.*******, М.******* нараас үндсэн зээл 9,016,807.99 төгрөг, зээлийн хүү 147,*******0.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294.54 төгрөг, нийт 9,164,233.79 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.*******, М.******* нар зээлийн төлбөр нийт 9,164,233.79 төгрөгөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,667,592.99 төгрөг төлсөн.

Шүүх хуралдаан дээр М.*******тай тохиролцоод одоо үлдэгдэл төлбөр болох 7,496,640.8 төгрөгөөс 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор 656,640.8 төгрөг төлөхөөр эвлэрч байна гэв.

Хариуцагч М.*******, М.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрч байна. Гэрээний дагуу 9 сар хойшлуулсан зээлийн хүү болох 1,669,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн. Үндсэн зээл болох 7,200,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,669,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөрийг бөөнд нь төлөх ямар ч боломжгүй байна.

Тиймээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах хүсэлт гаргаж байна. Гэхдээ эхний саруудад бага дүнгээр төлж байгаад оны сүүлд үлдэгдэл төлбөрөө төлөх саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбар, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч М.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн төлбөр нийт 9,164,233.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.*******, М.******* нар зээлийн төлбөр нийт 9,164,233.79 төгрөгөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,667,592.99 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрэх санал гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.*******, М.******* нар зээлийн төлбөр нийт 9,164,233.79 төгрөгөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,667,592.99 төгрөг төлсөн бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь үлдэгдэл 7,496,640.8 төгрөгөөс 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор 656,640.8 төгрөг тус тус ******* банкны ******* салбарт төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй харилцан тохиролцож, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигч эвлэрсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй”, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана.” гэж зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,578 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, М.******* нараас 80,789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.*******, М.******* нар зээлийн төлбөр нийт 9,164,233.79 төгрөгөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,667,592.99 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 7,496,640.8 төгрөгөөс 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор 600,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор 930,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 950,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор 656,640.8 төгрөгийг тус тус ******* банкны ******* салбарт төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,578 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, М.******* нараас 80,789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ