| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00182/И |
| Дугаар | 154/ШШ2021/00209 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2021/00209
| 2021 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2021/00209 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай суманд 1969 оны 08 дугаар сарын 20-нд төрсөн. 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, /РД:*******/,******* овогт*******н*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Баатарболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 1985 оноос эхлэн Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдлийн Бодонч багт 1993 он нэгдэл тарах хүртэл малчин байсан.
Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Баатарболд нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтай хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.Баатарболдын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101 тоот...Ховд аймгийн Алтай сумын Бодонч бригадын 1985-1988, 1990-1991, 1993 оны 70 дугаар данснаас хөдөлмөрийн хөлсийг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв. Мөн сумын 1992 оны 70 дугаар баримт тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул Н.Баатарболдод лавлагаа олгох боломжгүй гэх архивын лавлагаа,
Гэрч Б.Энхболын шүүхэд гэрчээр өгсөн:...Н.Баатарболд нь 1969 онд төрсөн. 1984 онд Алтай сумын 10-н жилийн дунд сургууль төгсөөд хөдөө эцэг, эхийн хамт Алтай сумын Алтайн Хөгжил нэгдлийн 3-р бригадад 1993 оныг дуустал бог мал маллаж байсан. Одоо ч гэсэн малаа маллан амьдарч байна. Би 1986 оноос 2013 он хүртэл тасралтгүй Алтай сумын Алтайн Хөгжил нэгдлийн 3-р бригадын дарга, 1990 онд бригад нь баг болоход 3-р багийн Засан даргаар 2013 он хүртэл ажилласан. Н.Баатарболд нь Алтай сумын Алтайн Хөгжил нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Нэгдэл тарах хүртэл малаа маллаж байсан. Тухайн үед хоньчид 250 толгой мал маллаж байсан. Н.Баатарбрлд нь тасралтгүй малчин байсан. Улсаас гавьяа шагнал авч байгаагүй гэх мэдүүлэг,
Гэрч М.Наранцэцэгийн шүүхэд гэрчээр өгсөн:... Н.Баатарбрлд нь 1985 оноос эхлэн эцэг, эхийн хамт Алтай сумын Алтайн Хөгжил нэгдлийн 3-р бригадад малчин байсан. Би Алтайн Хөгжил нэгдлийн 3-р бригадад 1987-1993 он хүртэл бог мал маллаж байсан. Манай айлууд айл хөрш олон жил мал маллаж байсан тул би Н.Баатарбрлдыг сайн мэднэ. Н.Баатарбрлд нь насаараа мал маллаж байна. Алтай сумын Алтайн Хөгжил нэгдлийн 3-р бригадын даргаар нь Энхболд, Идэш, малын эмчээр Эрхэмбаяр нар ажиллаж байсан. Тухайн үед малчид 300-500 төгрөгний цалин хөлс авдаг байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.Баатарболдыг 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтай хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Данжаанхан овогт*******н*******ыг 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтай хувьцаат компанид малчнаар тус тус тусажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Баатарболдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ