Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 154/ШШ2021/00210

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 154/ШШ2021/00210

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1961 оны 02 сарын 08-нд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 8 дугаар хороо, дэнж 3 гудамжны 122 тоотод оршин суух, /РД:*******/******* овогт*******гийн*******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Цогоо шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбартаа: Би 1961 онд төрсөн, Завхан аймагт худалдааны техникумыг 1980 онд төгсөөд, 1980 оны 08 дугаар сарын 01-нд цэргийн албанд татагдаж яваад 1983 оны 06 дугаар сарын 18-нд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1983 оны 11 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын барилгын салбарт засал чимэглэл, өрлөгчнөөр 1988 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан, 1988 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлэн 1991 оны 10 сарын 19-ны өдөр хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах нас болоход Нийгмийн даатгалын газраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Цогоо нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Р.Цогоогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Р.Цогоо нь 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгачнаар, 1988 оны 04 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Р.Цогоод Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололоос 1986 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт ...Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын даргын 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 152 тоот тушаалаар Барилгын тасгийн 3 дугаар бригадад нормчноор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын даргын 1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 26 тоот тушаалаар Хоршоололын барилгын үүрэгт ажлаас чөлөөлж Аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25 тоот тушаалаар Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар томилон ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 тоот тушаалаар Ажлаас нь чөлөөлж Булган салбарт шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Булган барилгын салбарын даргын 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тушаалаар Булган барилгын салбарт барилгачнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Булганы барилгын салбарын даргын 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тушаалаар Булганы барилгын салбарт барилгачнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Минжит Булган хоршоололын даргын 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 152 тоот ... 640 сурагчийн барилгын ажлыг хурдасгахын тулд барилгын 4 дүгээр бригадад 1983 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн Р.Цогоог түр авч ажиллуулсугай гэх тушаалын хуулбар,

- Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 тоот Ажилд томилох тухай тушаалын хуулбарт ...Минжит Булган хоршоололоос ажил эрхлэлтээр шилжиж ирсэн албан хаагч, барилга угсралтын 1.2 дугаар бригадын барилгачин, материалын үйлдвэрийн ажилтан, автын жолооч техникийн ажилчин, барилгын сахиул нарыг 4 дүгээр сарын 08-наас эхлэн 1.2.3.4.5 дугаар хавсралт ёсоор нэгдэл дундын үйлдвэрийн ажилчнаар томилсугай

... тушаалын 1 дүгээр хавсралтын 13 дугаарт Р.Цогоо гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаартай тушаалын хуулбарт: ...хавсралтад заасан нэр бүхий ажилтан, албан хаагчдийг 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Булган салбарын мэдэлд шилжүүлсүгэй гэж тэмдэглэгдсэн бөгөөд хавсралтын 9 дугаар Р.Цогоо гэж тэмдэглэгдсэн,

Хүсэлт гаргагч Р.Цогоод 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон №637121 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбарт 1985 оны 11 дүгээр сараас 1990 оныг дуустал татвар төлсөн бичилт бүрэн хийгдсэн,

Хүсэлт гаргагч Р.Цогоог МХЗЭ-ийн Төв хорооны Хөдөлмөрийн алдар алтан медалаар шагнасан үнэмлэхний хуулбар,

Ч.Цэцэгмаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд цахилгаанчнаар ажиллаж байсан. Р.Цогоо 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгачнаар ажиллаж байсан. Минжит Булган хоршоолол дотроо барилга, цахилгааны бригад гэж байсан. Минжит Булган хоршоололын даргаар Манж, Лувсан нар ажиллаж байсан. Р.Цогоо нь Минжит Булган хоршоолол, Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан. Р.Цогоо нь 1985 оноос эхлэн 1991 оныг дуустал тасралтгүй барилгачин, шаварчнаар ажиллаж байсан. Р.Цогоо сайн ажилтан байсан, аварга шаварчин тууз, үйлдвэрчний эвлэлийн алтан медалиар шагнуулж байсан. Р.Цогоо нь 1985 оноос 1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан нь үнэн. Бид нар хамт ажиллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг,

Ч.Доржийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын барилгын тасагт мужаанаар ажиллаж байсан. Р.Цогоо 1983 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгачнаар ажиллаж байсан. Минжит Булган хоршоолол дотроо барилга, цахилгааны бригадад хуваагдан ажилладаг байсан. Р.Цогоо нь барилгын бригадад шаварчин, өрлөгчнөөр ажиллаж байсан. Барилгын бригад 45-50 ажилтантай байсан. Барилгын бригад нь сургууль, цэцэрлэг, цахилгаан станцын барилга болон граш зэрэг барилга барьдаг байсан. Өвлийн улиралд баруун гурван сумын малчдын хашаа, саравч барьдаг байсан. Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Булган сум дахь барилгын тасаг гэдэг нэртэй байсан. Р.Цогоо нь 1985 оноос 1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан нь үнэн. Нэгдэл дундын үйлдвэр нь хөдөөгийн барилгын байгуулга юм. Минжит Булган хоршоолол нь баруун гурван сумын нэгдлийг дэмжих зориулалтаар ажилладаг байгууллага байсан юм... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Р.Цогоо нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******гийн*******г 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололын барилгын тасгийн 3 дугаар бригадад нормчноор, 1988 оны 04 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Булган сумын Барилгын салбарт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ