Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/2021/04338/И

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасны дагуу 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Ц.Э-мыг 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Боржигин овогт Д.Ц-ээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу хүүхдийн тэтгэлэгт нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,780 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос илүү төлсөн 20 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу жилд тогтоолгох хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60,780 төгрөгийг хариуцагч Д.Ц-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн ашиг сонирхолд харшилахааргүй бол эцэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ