Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/04206

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Б-Ө холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийнаран, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагч Г.Б-Ө, өмгөөлөгч М.Хандармаа, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г- манай нөхөр бөгөөд бид энэ газрын 2020 оны 01 дүгээр сард өөрийн ах Д.*******аас  Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Моносын 1-*******  тоот хаягт байрлалтай Улсын бүртгэлийн №******* бүхий гэрчилгээний дугаартай 1800000000000000  нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 523.36 мкв талбай газрыг худалдан авч эрхийн улсын бүртгэлийн Г-000000000  бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон. Манай өмчлөлийн газар дээр хөрш айл болох Г.Б-Ө зөвшөөрөлгүй байшин болон галлагааны котель барьсан. Энэ барьсан галлагааны котлетоос болж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гал гарч манай сууцын нэг өрөө болон дээвэр шатсан. Мөн олон удаа газар чөлөөлөхийг хүсэж шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байна. Иймд бидний хууль ёсны эрхийг хангаж Баянзүрх дүүрэг, 0 хороо, од байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 523,36 мкв талбай бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б-Өн шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариу тайлбартаа: Г.Б-Ө болон Б.Г-ийн хашаа зэргэлдээ, хамар хашаанууд байдаг. Давхцаад байгаа газрыг тодруулж, шинжээчийн дүгнэлт гарсан. Г.Б-Ө өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барихдаа Газрын албанаас  энэ талаар тодруулахад айлын газарт ороогүй байна, барьж болно гэх зөвшөөрөл өгсний дагуу барьсан. Гэтэл котел барьсан хэсгээс 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гал гарсан. Энэ асуудлаас хойш хөрш айл болох Б.Г- газрыг чөлөөлж өг гэж шаардсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх котел гэдэг зүйлийг барихад Баянзүрх дүүргийн газрын албанаас асууж тодруулахад (.....эзэнгүй газар гэрчилгээ байхгүй байна) гэдэг нь нотлогдсон учраас котелийг барьсан. Анхны кадастрын зураг дээрээс харахад таамбар хэсгийн доголоос баруун тийшээ Б.Г-ийн газар, доголоос зүүн тийшээ хэн нэгэн эзэмшээгүй газар байна. Анх 2004 онд Д.******* гэж хүн газрыг эзэмшихдээ Г.Б-Ө гуайн котел барьсан газар нь Б.Г-ийн өмчлөл рүү ороогүй байна гэж хэлдэг. Сүүлд цэгээ тогтоолгохдоо буруу тогтоолгосон юм шиг байна. Газрын байршлын цэг өөрчлөгдсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Г.Б-Өд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 248 тоот шийдвэрээр иргэн Д.*******д 0 хороо,  хаягт байрлах 523.36 м.кв талбай бүхий хашааны газрын зориулалтаар газар эзэмших гэрчилгээг олгожээ. (хх-ийн 105 дугаар тал)

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 558 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дээрх хаягт байрлалтай 523.36 м.кв талбай бүхий 6,908,352 төгрөгийн үнэтэй газрын үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрчилгээг олгож, хууль ёсны өмчлөгчөөр Д.Цэнгэнжаргал, Ц.******* нар эрхийн улсын бүртгэлийн Г-000000000  дугаарт бүртгэгджээ.(хх-ийн 103-104 дүгээр тал)

Нэхэмжлэгч Б.Г- нь 2020 оны 01 дүгээр сард Д.*******, Ц.******* нараас худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 0 тоот хаягт байршилтай, 1800000000000000  нэгж талбарыг дугаар бүхий, 523.36 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авч, хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн Г-000000000  дугаарт гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгүүлжээ.(хх-ийн 3-4 дүгээр тал)

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” зааснаар  Д.*******, Ц.******* нарын өмчлөх эрх Б.Г-т шилжсэн байна 

Хариуцагч Г.Б-Ө нь 2000 Баянзүрх дүүрэг, тоотод байрлалтай газрыг иргэн Г.Буянхүүгээс 800,000 төгрөгөөр худалдан авч, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А/тоот шийдвэрийг үндэслэн 1800000000000 нэгж талбарын дугаар бүхий 122 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Дээрх газарт хариуцагч нь  225 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай гурван давхар барилгыг барьж хууль ёсны өмчлөгчөөр Эрхийн улсын бүртгэлийн                         Ү-22000000000 дугаарт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өмчлөгчөөр Г.Б-Ө бүртгүүлжээ.(хх-ийн 20-21 дүгээр тал)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон, 2021 оны 00 дүгээр сарын 000-ний өдрийн 0/0000 тоотоор тус шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр .....Г.Б-Өгийн барьсан гэх 46 м.кв талбай бүхий барилга 15.кв-аар, 14. м.кв талбай бүхий барилга 12.м.кв аар Б.Г-ийн эзэмшил 523.м.кв газартай давхацсан байна.” гэжээ. (хх-ийн 63-70 дугаар тал)

Зохигчид дээрх шинжээчийн дүгнэлтийг  маргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Г- нь нэхэмжлэгчийн маргааны зүйл болсон газрын хууль ёсны өмчлөгч тул түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж зааснаар 0 хороо,  хаягт байрлах газрыг хариуцагч Г.Б-Өгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Г.Б-Ө (....Баянзүрх дүүргийн газрын албанаас  асууж тодруулахад эзэнгүй газар, хэн нэгний нэр дээр гэрчилгээ гараагүй гэхээр барилгаа барьсан) гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаар нотлох эрхээ алдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн А  тоот Газар эзэмших эрх олгох тухайзахирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн 527 иргэнд 0000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, баталгаажуулсугай гэжээ. Тухайн захирамжийн хавсралтад Газар эзэмших эрх олгох иргэн Аж ахуй нэгж байгууллага-ын жагсаалтын 00 дугаарт 000  тоот гэр бүлийн хэрэгцээний 122 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэж дурджээ. (хх-ийн 92-93 дугаар тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт  хариуцагчийн (......тухайн газарт хөршөөр амьдарч байсан бидэнд, нийтийн эзэмшлийн газар тул зөвшөөрөл олгогдоогүй байсан. 2006 онд Нийслэлийн захирагч Бат-Үүл дарга  зөвшөөрөл олгосон.) гэх тайлбар няцаагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Буурал овогт Б.Г-Н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн М.кв талбай бүхий газрыг хариуцагч Г.Б-Ө-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ