Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/04241

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.М-нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б холбогдох

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцох, илүү төлсөн 4,580,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8,737,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , өмгөөлөгч Б.Ариунбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, гэрч Б.Шижирбаатар, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.М- нь 2019 оны 01дүгээр сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 0,5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор Баянзүрх дүүргийн *******, Хужирбулан 3 дугаар хэсэг, *******, ******* тоот хаягт байршилтай 79,38 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Ү-22        улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн Баянзүрх дүүргийн *******, Хужирбулан 3 дугаар хэсэг, *******, ******* тоот хаягт байршилтай 18       нэгж талбарын дугаартай, Г-22            тоот улсын бүртгэлийн дугаартай 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж иргэн Д.Б  аас зээлсэн. Бид 7,000,000 төгрөгийг 3 тасалж буюу гэрээ байгуулснаас 5 хоногийн дараа 4,000,000 төгрөг, дахин 5 хоногийн дараа 2,000,000 төгрөгийг, дахин 5 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг Хаан банкны н.*******гийн 50  тоот данснаас Г.М-ийн 50  тоот данс руу орж ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээг уг нөхцөлөөр 3 сарын хугацаагаар сунгасан.

Зээлдэгч нар гэрээний үүргийн 2020 оны 04 дүгээр 22-ны өдөр бүрэн гүйцэтгэж дууссан. Зээлийн буцаан төлөлтийн хувьд:

2019 оны 02 дугаар 02-ны өдөр 450,000 төгрөгийг бэлнээр *******д, 2019 оны 02 дугаар 11-ний өдөр 450,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 2019 оны 02 дугаар 22-нд 250,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 2019 оны 02 дугаар 23-нд 60,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 02 дугаар 23-нд 200,000 төгрөгийг яаралтай мөнгө шилжүүл гэсний дагуу гадаа лангуунаас юм худалдан авч байсан хүнд 200,000 төгрөг өгч, тэр хүний данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу ******* эсвэл Г  гэж гүйлгээний утгыг бичсэн, 3 дугаар 02-нд 200,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 3 дугаар сарын 05-нд 310,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 4 дүгээр сарын 09-нд 370,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 5 дугаар сарын 08-нд 100,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 05 дугаар сарын 10-нд 220,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 5 дугаар 15-нд 100,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 5 дугаар 15-нд 300,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 5 дугаар сарын 16-нд 80,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 5 дугаар сарын 17-нд 50,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 5 дугаар сарын 08-нд гадаа лангуун дээр сууж байтал яаралтай мөнгө шилжүүл гэсний дагуу хажууд хамт байсан хүнд бэлэн 200,000 төгрөг өгч, данснаас нь 200,000 төгрөгийг П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу гүйлгээний утгыг нь Г  эсвэл ******* гэж хийсэн. 5 дугаар 23-нд 200,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 5 дугаар 24-нд 220,000 төгрөгийг Д.Н-ийн Хаан банкны 576                   тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу,  3-4 сарын үед гэрээний сунгалт хийнэ гэж 450,000 төгрөгийг *******д бэлнээр Баянзүрх зах дээр машин дээр өгсөн. 7 дугаар 19-нд 270,000 төгрөгийг /Г гийн дүү/ *******гийн 500  тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 7 дугаар 23-нд 305,000 төгрөгийг /Г гийн дүү/ *******гийн 500  тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 6 дугаар сарын 02-нд 100,000 төгрөгийг /Г гийн дүү/ *******гийн 500  тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 503              тоот данс руу, 8 дугаар сарын 23-нд 200,000 төгрөгийг *******ийн хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 8 дугаар сарын 28-нд 400,000 төгрөгийг *******ийн хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 9 дүгээр сарын 06-нд 100,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 9 дүгээр 23-нд 140,000 төгрөгийг *******ийн хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 9 дүгээр 26-нд 110,000 төгрөгийг М-ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 9 дүгээр 30-нд 200,000 төгрөгийг *******ийн хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53  тоот данс руу, 10 дугаар сарын 28-нд 200,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53  тоот данс руу, 11 дүгээр сарын  01-нд 100,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн хаан банкны 53 тоот данс руу, 11 дүгээр 09-нд 500,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн хаан банкны 53  тоот данс руу, 11 дүгээр сарын 12-нд 300,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50  тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53  тоот данс руу, 11 дүгээр  сарын 16-нд 100,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 12 дугаар сарын 07-нд 300,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53  тоот данс руу, 12 дугаар сарын 12-нд 300,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50  тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 12 дугаар сарын 20-нд 400,000 төгрөгийг М-ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 553 тоот данс руу, 2020 оны 01 дүгээр 06-нд 500,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50  тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 02 дугаар сарын 22-нд 500,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 3 дугаар сарын 15-нд 500,000 төгрөгийг М-гийн Хаан банкны 50 тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу, 04 дүгээр сарын 22-нд 2,000,000 төгрөгийг *******ийн Хаан банкны 50  тоот данснаас П.Б-гийн Хаан банкны 53 тоот данс руу /5,400,000/ нийт-11,545,000. Нөхөр С.Б-ийн Хаан банкны 50 тоот данснаас Б-н хаан банкны 503              тоот данс руу мөнгө шилжүүлж байсан. Үүнд: 2019 оны 6 дугаар сарын 16-нд 60,000 төгрөг, 06 дугаар сарын 28-нд 100,000 төгрөг, 7 дугаар сарын 17-нд 200,000 төгрөг, 07 дугаар сарын 18-нд 200,000 төгрөг, нийт 560,000 төгрөг. БҮГД-12,105,000 төгрөг. Б-д зээлийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 12,105,000 /арван хоёр сая зуун таван мянга/ төгрөгийг төлж барагдуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлсэн мөнгийг хүүтэй хамт гэрээнд заасан Б-йн хаан банкны 53  тоот дансанд хийж дуусгаж, үүргийг бүхэлд нь гүйцэтгэсэн боловч зээлдэгч Б нь миний зээлийн гэрээг барьцаалбараас чөлөөлж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг надад шилжүүлэхгүй байна. Мөн гэрээнд зааснаар зээлийн хүүнд сард 0,5% буюу 35,000 төгрөг, 15 сарын хугацаанд хүүнд нийт 525,000 төгрөгийг төлж үүн дээр зээлэн үндсэн мөнгө 7,000,000 /долоон сая/ төгрөгийг төлсөн бөгөөд гэрээнд зааснаар нийт 7,525,000 /Долоон сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг төлөхөөр байхад нийт 12,105,000 төгрөгийг Б-д төлсөн бөгөөд илүү төлсөн 4,580,000 /Дөрвөн сая таван зуун наян мянга/ төгрөгийг Б-аас буцаан гаргуулж, гомдлоо барагдуулахыг хүсч байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон ч Д.Б   нь гэрээгээр хүлээсэн үүргээ болон Иргэний хуулийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдүүлэгч Д.Б  ы гэрээнд заасан үүргийг гүйцэтгүүлж барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний захиран зарцуулах эрхэд шилжүүлж мөн илүү төлсөн 4,580,000 /Дөрвөн сая таван зуун наян мянга/ төгрөгийг иргэн надад буцаан олгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Г.М-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид 2019 оны 01 сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй буюу сарын 35,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж зээлүүлсэн гэдэг дээр маргахгүй байгаа. Нэхэмжлэгч: 0,5 хувийн хүүтэй зээлсэн гэж худал тайлбар өгч байна. Нэхэмжлэгчийн хандсан хандлага, нөхцөл байдлаас харах юм бол зээлийн гэрээг анхнаасаа 5 хувийн хүүтэй хийсэн нь харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 7,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай авсан гэдэг дээр маргахгүй байгаа. Зээлийн гэрээний хугацааг харах юм бол нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн мөнгө 7,000,000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн хугацааны хүү 4,200,000 төгрөг, гэрээг 3 сараар сунгасан хугацааны хүү 1,050,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөг болж байгаа. Үүнээс Г.М- нь 5,750,000 төгрөгийг төлсөн байгаа. н.******* 675,000 төгрөг, хүүгийн төлбөр 5,250,000 төгрөг бүрэн төлөгдөөд үндсэн зээлээс 1,175,000 төгрөгийг төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл 5,825,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байгаа. н.Н-г болон н.Б-ийн данс руу шилжүүлсэн гэдэг бол эрх зүйн харилцаатай, тусдаа асуудал. н.Б, н.Н-гийн хооронд хийсэн гэрээг Д.Б   хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

Д.Б   шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Г.М-тэй 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Улмаар гэрээр 2019 оны 12 дугаар сар орчимд 3 сарын хугацаатайгаар сунгасан. Г.М- зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, 12 сарын хүү 4,200,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас өөрийнх нь данснаас 5,250,000 төгрөгийг бүрэн төлж үндсэн зээлээс 1,175,000 төгрөгийг төлсөн. Одоогоор үндсэн зээл 5,825,000 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Гүйцэтгээгүй үүрэг 5,825,000 төгрөг байгаа тохиолдолд хоног тутам алданги 2,912,500 төгрөг байх бөгөөд алданги тооцох хоног 522 хоног байна. Алдангийн үнийн дүн 15,203,250 төгрөг болсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4- д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 2,912,500 төгрөгийн алданги, зээлийн гэрээний үндсэн дүн нийт 8,737,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэв.

Г.М- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээл төлөх хугацаанд эхлүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан байдаг. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлдэгч, зээлдүүлэгч гэж байгаа. Гэрээнд заагдсан бол зээлсэн мөнгийг бүхлээр нь, хэсгээр нь төлнө гэж байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлж дуусгана гэж байгаа. Зээлийг төлж дуусгасан тохиолдолд 2 талын гарын үсгээр баталгаажна гэж заасан байгаа. Гэрээнд эргэн төлөлтийн график байхгүй байгаа. Мөн эргэн төлөлтийг хийх хугацааг заагаагүй байгаа нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэсний дагуу бүхлээр нь төлнө гэж ойлгох бөгөөд алдангийг хугацаа дууссаны дараа тооцно гэж ойлгогдохоор байгаа. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зээлийг Хаан банкны 503              тоот дансанд эргүүлэн төлнө гэж заасан. Уг дансны эзэмшигч нь н.Б гэж хүн байгаа. Тиймээс зээлийн гэрээний эргэн төлөлтийг гэрээнд заасны дагуу н.Бгийн данс руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байгаа. Нэгэнт зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа учраас зээлдэгч Г.М- нь н.Наранчимэгийн данс руу шилжүүлж, зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон байгаа. Үүний дагуу н.Н нь үүргийг гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-д зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөр үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэсэн заалт байгаа. Зээлийг эргэн төлж байсан гэх график байхгүй, зээл төлөлтийг банкны дансны хуулгаас харахад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөгийг хийсэн бол 02 дугаар сарын 11-ний өдөр 450,000 төгрөг, 02 дугаар сарын 22-ны өдөр 250,000 төгрөгийг хийсэн байгаа. Хүнийг чөлөөтэй амьдрах, зээлээ хэзээ яаж төлөх график байхгүй байгаа. Зээл төлөхөд төлсөн хүү буурна. 0,5 хувиар тооцоход эхний сар 1,410,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хүү нь хасагдаад үндсэн мөнгө болох 5,040,000 төгрөгөөс хүү тооцогдож явж байгаа. Нарийн тооцоо байхгүй байгаа. Зээлийн гэрээ өгөөгүйгээс болж хууль зүйн үр дагавар үүсэхгүй ч гэсэн цаанаасаа ямар бодолтой байсан нь харагдаж байгаа. Нотариат ч гэсэн нэг гэрээг өгөх ёстой байж 1 хувь нь надад байж байг гээд авчихсан байгаа юм гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.Б  д холбогдуулан 7,000,000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй жилийн хугацаатай зээлсэн.Зээлийн гэрээний нэг хувийг бидэнд өгөөгүй. Гэрээний хүүний заалтад засвар оруулсан. Зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээд дууссан, илүү төлсөн 4,580,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч зээлийн гэрээ сарын 5%-ийн хүүтэй байгуулсан, гэрээ дуусгавар болоогүй, илүү төлөлт хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б   нэхэмжлэгч Г.М-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5,825,000 төгрөг, алданги 2,912,500 төгрөг нийт 8,737,500 төгрөг гаргуулахаар шаардаж сөрөг шаардлага гаргасныг Г.М- зээлийн гэрээ дуусгавар болсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

1.    Үндсэн нэхэмжлэл:Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгох, илүү төлсөн 4,580,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 7,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлэх, зээлдэхээр харилцан тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Г.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Хужирбулан 0 хэсэг, 0 дүгээр гудамж, 0  тоотод байрлах 0 м.кв талбай бүхий хувийн сууц, дээрх хаягт байршилтай, 18 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22  дугаарт бүртгэгдсэн, 0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.(хх-ийн 11, 94, 12-14 дүгээр  тал)

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т “ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д “ хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэж зааснаар талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэв.

Зохигч гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.Харин зээлийн гэрээний хүүг нэхэмжлэгч сарын 0,5 хувь, хариуцагч сарын 5 хувь гэж тооцсон гэж зээлийн хүүгийн үнийн дүнд маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, 282 дугаар зүйлийн 282.3-т ”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ." гэж зааснаар  талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаж,  зээлдүүлэгч,зээлийн гэрээг бичгээр байгуулсан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг зээлдэгч нараас шаардах эрхтэй.

Хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн талуудын байгуулсан зээлийн гэрээний сарын хүүг нотариатч зассан, гэрээний нэг хувийг зээлдэгч талд өгөөгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ш-ын (... талууд анх 10 хувийн хүүтэй зээл байгуулах талаар ярилцаж байснаа барьцаа хөрөнгөтэй тул зээлийн хүүг 5 хувь болгон буулгасан талаар нотариатын Бүртгэлийн дэвтрийн 109 дугаарт Д.Б   нь Г.М-т 7,000,000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ алданги 0.5 хувь барьцаа Ү-22 , Г-22  гэж тэмдэглэсэн байна. Энэ баримт шүүхийн журмаар хэрэгт хавсаргасан. Би зээлийн гэрээг талуудын хэлсэн ёсоор бичиж, тус бүр хувийг өгсөн. Сарын хүү 5 хувь гэж бичихдээ 0,5 хувь гэж техникийн алдаатай бичсэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө.) гэж мэдүүлснээс үзэхэд зохигчдын хооронд 7,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, жилийн хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээг байгуулсан нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр  нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.М- зээлийн гэрээний үүргийн 1 дүгээр зүйлд зааснаар үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүүд нэг сарын 350,000 төгрөг, жилийн 4,200,000 төгрөг, нийт 11,200,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлөх үүргийн зээлдүүлэгчийн өмнө хүлээжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (....би Д.Б  аас зээлсэн зээлийг хэрэглээгүй байж байгаад өөрийн дүү Д.Н-т 7,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Д.Н- зээлийг төлөхөөр тохиролцсон. Бид тооцоо нийлж байгаагүйгэх тайлбараас үзэхэд зээлдэгч Ц.Г  Д.Н- нарын хооронд тусдаа зээлийн харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.М- зээлийн гэрээнд дурдагдсан П.Б-гийн эзэмшлийн Хаан банкны   503              тоот дансанд:

1.    2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг;

2.    2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөгийг;

3.    2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг;

4.    2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 140,000 төгрөгийг;

5.    2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 110,000 төгрөгийг;

6.    2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг;

7.    2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг;

8.    2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг;

9.    2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг;

10. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийг;

11. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг;

12. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 400,000 төгрөгийг;

13. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг;

14. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг;

15. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг;

16. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 6,550,000 төгрөгийг (хх-ийн 34-38 дугаар тал);

Түүнчлэн С.Буянхишигийн Хаан банкны 5069218366 данснаас П.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 503              тоот дансанд 560,000 төгрөгийг Мonhoo (хх-16-18 дугаар тал);

С.М-гийн Хаан банкны 500  данснаас П.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 503              тоот дансанд 100,000 төгрөгийг мөнхөө (хх-16-18 дугаар тал);

Д.Н-ийн Хаан банкны 576                   данснаас П.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 503              тоот дансанд 1,850,000 төгрөгийг мөнхөө гэж нийт 9,060,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. (хх-ийн 21-29 дүгээр тал)

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт төлөх ёстой 11,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс зээл, зээлийн хүүд 9,060,000 төгрөгийг төлжээ. Зохигчид зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар зээлийн хүү 4,200,000 төгрөгийг төлсөн дүнгээс хасаж  үндсэн зээл 4,860,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байсан  гэж үзэв.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-д зааснаар  гэрээний хугацаа дуусгавар болох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  зээлдүүлэгчид үндсэн зээл 4,860,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй, 4,850,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал Д.Н-ийн дансаар зээлийн гэрээний үүргийг төлж дуусгасан гэж маргасан боловч хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлдүүлэгч П.Б- зээлдэгч Д.Н- нарын хороонд байгуулсан Зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан, уг зээлийн үүрэгт “нараа” гэж төлсөн төлбөрийг талуудын хоорондох зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн  гэх тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн няцаагдсан гэж үзэв.(хх-ийн 110 дугаар тал)

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.    Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5,825,000 төгрөг, алданги 2,912,500 төгрөг нийт 8,737,500 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгавар болгоогүй тул зээлийн гэрээний хугацааг 3 сараар  сунгасан гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль тайлбарлаж, энэ талаар талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.М- Г.М- зээлийн гэрээнд дурдагдсан П.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 503              тоот дансанд зээлийн гэрээ дуусгавар болох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 3 удаагийн үйлдлээр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн нотлогдсон болно.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан.

Зохигчид зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан атлаа хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Г.М-ээс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг  нийт 3,000,000 төгрөгт хүү тооцох үндэслэлгүй болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  дуусгавар бол нэхэмжлэгч нар хариуцагчид 11,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс зээл, зээлийн хүүд 9,060,000 төгрөгийг төлж үлдэгдэл 2,140,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар талд Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-дахь хэсгийг зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлнө гэж тохирсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-д ”Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”гэж зааснаар Г.М-ээс үндсэн зээл 2,140,000 төгрөг, алданги 1,070,000 төгрөг нийт 3,210,000 төгрөгийг гаргуулж Д.Б  д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,527,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хариуцагчаас сөрөг шаардлагад урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод улсын орлогод, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг Г.М-ээс гаргуулж Д.Б  д олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгох

                                                                                                         ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн  зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, илүү төлөгдсөн 4,850,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 8,737,500 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 3,210,000 төгрөгийг Г.М-ээс гаргуулж Д.Б  д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,527,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 154,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66,310 төгрөгийг Г.М-ээс гаргуулж Д.Б  д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ