Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 39

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,  

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг, Ц.Баярмаа  

Иргэний нэхэмжлэгч: С.Одончимэг

Иргэний хариуцагч: Г.Цэрэнлхам,

Хохирогч: Н.Отгонбаяр,

Шүүгдэгч: Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баттогтох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхжаргал нарт холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

Яллах дүгнэлтэд бичсэнээр

    Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Д.Баттогтохын жолоодож явсан... улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинтай мөргөлдөж хохирогч Д.Баттогтохын биед хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт,

   Мөн Б.Мөнхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Д.Баттогтохын жолоодож явсан ... улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинтай мөргөлдөж Тоёота лексус 470 маркийн автомашины зорчигч Н.Отгонбаяр, Хьюндай аксент маркийн автомашины зорчигч Ө.Хишигдэлгэр нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт,

   Шүүгдэгч Д.Баттогтох нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт ... улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Б.Мөнхжаргалын жолоодож явсан ... улсын дугаартай Тоёота лексус 470 маркийн автомашинтай мөргөлдөж Хьюндай аксент маркийн автомашины зорчигч Ө.Хишигдэлгэр, Тоёота лексус 470 маркийн автомашины зорчигч Н.Отгонбаяр нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.Баттогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...2016 оны 11 дүгээр сарын 29-нд Өмнөговиос гараад Бударгант хонхор гэдэг газар машинтай мөргөлдсөн. Би ертөнцийн зүгээр урагшаа явж байсан. Би баруун гар талын замаар явж байсан. Тэгээд л гэнэт өөдөөс машин гарч ирээд хүүе гэхийн завдалгүй мөргөлдсөн. Дарсан боловч амжаагүй. Тийм л юм болсон. Тэгээд юу болсон бүү мэд.

Шүүгдэгч Б.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...29-нд Баян-Овоогоос Эмгэн булагийн замд явж байгаад ийм зүйл болсон. Орой өөд өгсөж яваад өөдөөс машин гарч ирээд хүүе гээд буруу тийш нь дараад түр тар гээл ийм зүйл болсон.

Хохирогч Д.Баттогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...Энэ хэргийн улмаас би баруун хөлний шилбэндээ 3 хугаралтай, хамгийн гол яс нь цоороод гарчихсан учраас удаан эдгэрч байна. Одоогоор хавдартай, хавдар нь буудаггүй. Ямар нэг түрийтэй гутал өмсөж болдоггүй. Янгинаж өвддөг зовиуртай. 5 хавирга хугарсан эдгэсэн. Зовиурлаж байгаа зүйл хөл л байна. Гутал өмсөж болдоггүй хагас түрийтэй юм өмсөөд явж байна. Өглөө гайгүй байж байгаад жаахан яваад ирэхээр үдээс хойш өвдчихдөг. Би эчмилгээний зардалд 1.304.847 төгрөг нэхэмжилж байна. Б.Мөнхжаргал надад эмчилгээний зардалд 1.240.800 төгрөг төлсөн. Машины эвдрэл ороод 2 сая хэдэн зуун төгрөг болсон.

Хохирогч Н.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...Албан ажлаар 29-ний өдөр Баян-Овоогоос Хүрмэн сум руу явсан. Осол гарах үед ямар нэгэн гэрэл хараагүй 2 машин гарч ирээд зөрөх байх гэсэн чинь тас гээд мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа би дугарч чадахгүй болсон. ...Тэгээд аймаг руу, Номгон сум руу эмнэлэг, цагдаа дуудсан. Нөгөө машины жолоочийн хувьд гаргаж чадахгүй удаж байгаад хаалгыг эвдэж гаргасан. Тэгээд эмнэлгийнхэн ирээд тусламж үзүүлсэн. Эмнэлэгт ирээд энэ машины хүмүүсийг бүгдийг нь үзүүлсэн. Миний өвчүүний яс хөндлөнгөөрөө хугарсан. Манай машинд жолооч бид 2 бүсээ зүүж явсан. ...Нөгөө машинд бүсээ зүүсэн хүн байгаагүй. Бүсээ зүүгээгүй учраас цонхоо мөргөөд бүгд цус болсон юм байна лээ. Нөгөө машины явсан замыг харахад яг эгцээрээ ирээд мөргөсөн байсан. Дотроо 8 хүнтэй явж байсан уг нь 5 хүний суудалтай юм билээ. Дээрээс нь маш их юм ачсан байсан. Тийм учраас жолооч нь самбаачлах боломж байхгүй байсан гэж бодож байна. Мөнхжаргал нь машины жолооны хүрдээ хангалттай дарсан. Миний хувьд өвчүү хугарсан, хавирганы битүү гэмтэл гарсан. Эмчилгээ их хийлгэсэн. Өмнөговьд эмчлүүлсэн бас Улаанбаатарт 3 удаа очиж эмчлүүлсэн. Авто тээврийн осол бол архи дарс уугаад санаатайгаар бий болсон зүйл биш учраас гомдолтой юу? төлбөр мөнгө нэхэмжлэх үү? гэхэд нь адилхан бэртчихээд нэгнээсээ мөнгө нэхээд яах вэ гэж бодсон. Бас манай хүмүүс харьцангуй эрүүл байсан. ...Байгууллагын хувьд бас их хохирсон. Манай машин нилээд эвдрэлтэй, ашиглах боломжгүй байна. Тухайн үед иж бүрэн засвар хийгээд гарсан байсан. Мөнхжаргалын хувьд архи дарс уудаггүй, машинаа сайн мэддэг. Би Мөнхжаргалыг ингэж аваар осол хийнэ гэж зүүдлээгүй. Миний хувьд эмчилгээ хийлгээд ер нь гайгүй болсон. Одоо хажуу талаараа хэвтэхэд хүндрэлтэй, дээшээ харж хэвтдэг. Нийт гаргасан эмчилгээний зардлаа бодож байлаа ямар ч байсан нэг сая долоон зуу, найман зууг гаргасан байна. Улаанбаатар хотод Ачит эх гээд Солонгосын эмнэлэгт өдрийн 50.000 төгрөг өгөөд яг 12 хоног эмчлүүлсэн гэх мэтчилэн зөндөө эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ үүнийг баримтжуулж нэхээгүй нэгдүгээрт хүн чанар гаргасан.  Хоёрдугаарт байгууллагын бусад хүмүүсийн гэмтэл гайгүй байна. Би өөрөө мөнгө нэхэмжлээд байхааргүй баян хүн биш. Болсон явдлын хувьд эд нар их зураг авсан байна лээ. Гэхдээ чи буруутай би буруутай гэж маргаад яахав шүүх үнэн зөвөөр шийдэх байх. Баттогтох манай жолоочийг чи наагуур, цаагуур яриад байна уу гэж хэлсэн. Гэхдээ бид нарт ямар ч ийм зүйл байхгүй. ...Сая энэ хүн Аудитад их гомдож байна гэсэн. Бид нар ч бас гомдож байна. Бид нар бас голтой хүмүүс. ...Мөнхжаргал нь өөдөө гарахдаа хурдаа хасч гарсан, 60 миллтэй явсан гэхэд би эргэлзэж байна. Түүнээс бага байсан. Намайг байцаалт өгөх гээд очиход Эрзориг байцаагч зураг зурж үзүүлсэн. Яг л 2 талаас гүвээ даваад мөргөлдсөн байгаа юм. Харуй бүрийгийн хувьд би гэрэл хараагүй. ...Тухайн үед нөгөө машины хүмүүс ил шархтай байсан учраас бид нар бүгд туслаад эмнэлэгт хүргэсэн. Гэтэл Баттогтох эд нар буруутай байсан учраас бид нарт тусалсан гэж ойлгосон юм шиг байна. Мөргөсөн юм биш мөргөлдсөн шүү дээ. Сая шүүх хурлын өмнө шинжээчийн дүгнэлтийг үзлээ. Хоёулаа буруутай гэж гарсан байна. Хоёулаа буруутай байвал болно. ...Би энэ хэргийн талаар уншсан жолоочийн эрхийг хасах заалттай байдаг юм байна лээ. Мөнхжаргалын эрхийг хасчихвал ажлаа хийх боломжгүй байна. Энэ хүн насаараа жолооч хийгээд манай дээр ажиллах явцдаа ийм асуудалд орсон. Шинжээчийн дүгнэлт дээр 2 өмгөөлөгч ийм их эргэлзээд байхад шүүхийн шийдвэр гарч болдог л юм байх даа гэж бодож байна. Машины үнэлгээн дээр 6.210.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Энэ мөнгөөр машиныг засах боломжгүй гэж үзэж байна. ...Хамгийн анх шинжээчийн дүгнэлттэй танилцахад би Баттогтохыг буруутай гэж ойлгосон. Тухайн үед Одончимэгтэй хамт явж байсан. Ер нь бол энэ 2 хоёулаа буруутай гэвэл би хүлээн зөвшөөрнө.

Иргэний нэхэмжлэгч С.Одончимэг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Энэ хэргээс болж манай байгууллагын автомашин эвдэрч бүрэн ашиглах боломжгүй болсон. Үнэлгээгээр 6.210.000 төгрөгний хохирол гэж тогтоогдсон. Одоогоор машинаа янзлуулаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 2 жолооч хоёулаа буруутай гэж гарсан учраас хоёулангаас нь тэнцүү хэмжээгээр хохирлоо барагдуулах хүсэлтэй. Жолооч Мөнхжаргал хохирлын 50 хувь болох 3.105.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Баттогтох нь хохирлоо барагдуулаагүй байна. Тэгээд Баттогтохоос хохирлоо барагдуулж ажлаа хэвийн явуулмаар байна.

Иргэний хариуцагч Г.Цэрэнлхам шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гарсан шийдвэрийн дагуу байгууллагаараа хариуцаж хохирлоо төлнө.

         Иргэний нэхэмжлэгч С.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай Өмнөговь аймгийн Аудитийн газрын ..  улсын дугаартай Тоёота Лексус маркийн автомашиныг жолооч Мөнхжаргал нь албан ажлаар жолоодож Өмнөговь Номгон сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орж уг автомашин гэмтэж эвдэрсэн. Энэ хохирлыг барагдуулахын тулд би уг хэрэгт байгууллагаас томилогдон оролцож байгаа. Буруутай этгээдээс тогтоосон үнэлгээг юм уу аль эсвэл автомашиныг бүрэн болгуулж авмаар байна. Би шинжээчийн гаргасан үнэлгээтэй танилцсан. Арай бага гарсан юм болов уу гэж бодож байгаа. Хуучин автомашин ирсэн. 2012 онд уг машиныг хүлээн авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэгтээ:”...Бударган хонхор гэх газрын баруун талд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад жижиг гүвээ даваад гараад иртэл өмнөөс гэнэт машин гарч ирсэн. Би баруун гар тийш мушгисан боловч амжаагүй машины зүүн урд хэсгээр нөгөө машины зүүн урд хэсэг рүү нь урд урдаасаа мөргөлдсөн. Цаашаа юу болсныг мэдээгүй манарсан. Сэрээд харахад би рульнийхээ ард сууж байсан. Хүмүүс шуугилдаад байсан. Би буух гэж хөдлөж үзсэн чинь миний талын хаалга онгойгоогүй. Баруун талын хавирга хэсгээр өвчтэй байсан. Баруун хөл хөдөлгөж болохгүй хугарчихсан нь мэдэгдэж байсан. Манай машинд сууж байсан хүүхдүүд машинаас гарчихсан. Тэгээд миний машины хаалгыг нөгөө мөргөлдсөн машины жолооч гэх хүн хөшиж онгойлгосон. ...Тэгээд удалгүй эмч, цагдаа нар ирсэн. Тэгээд аймгийн эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт ирээд хөлнөөс цус алдаж байсныг мэдсэн. Миний баруун хөлний шилбэ хугаралтай. Баруун талын 5 хавирга хугарсан. Өмнөх салхины шилээ мөргөчихсөн байсан. Үдшийн бүрий болж байсан 18 цагийн үед байх. Тэгээд мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан газар байсан. Гүвээн дээр уг машин ирж байгаа нь огт харагдаагүй. Миний машиныг ч нөгөө машин хараагүй гэж байсан. Машинд бүс бүсэлсэн хүн байгаагүй. Миний хажуу талд Сайнгэрэл, Онцгойбаяр хоёр сууж явсан. Ар талын хамгийн баруун талд Отгонбаяр, Хишигдэлгэрийг өвөр дээрээ суулгаад дунд нь Энхгэрэл, Зулцэцэгийг аваад сууж байсан. Хамгийн зүүн талд нь Буянбадрах сууж явсан. Сайнгэрэл нь цээж тархи толгойндоо гэмтэл авчихсан шалбарсан байсан. Хишигдэлгэрийн баруун хөл нь хугарсан. Отгонбаярын хоёр шүд хугарсан. Би 60-70 орчим к/ц-ийн хурдтай явсан. Машинд зөндөө эвдрэлүүд байсан. Автомашинд учирсан хохирлын үнэлгээтэй санал нийлж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

         Хохирогч Н.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...ажлаа дуусгаад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Хүрмэн сумруу хөдөлсөн. Бид байгууллагынхаа албаны ... улсын дугаартай Тоёота Лексус 470 маркийн автомашинтай явсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан. Номгон сумаас зүүн хойшоо 30-40 километрт явж байсан. Би тухайн үед зүүрмэглэсэн байсан. Нэг мэдсэн баруун тийшээ манай жолооч жолоогоо дарсан өмнөөс нь нэг машин гэнэт гарч ирсэн. Би зөрөөд явахнуудаа гэтэл мөргөлдчихсөн. Мөргөлдсөн машин миний нүдэн дээр эргэлдээд манай явж байсан зүгрүү хараад зогсох шиг болсон. Би сүүлд л машинаас гарсан манай машины хүмүүс машинаас гарч буугаад дарга зүгээр үү гээд асуухад би огт дугарч чадаагүй. Тэгээд мөргөлдсөн машинаас бага насны хүүхдүүдийг машинаас гаргаад манай машинд зөөж оруулсан. Тэгсэн чинь тэр жижиг машины зүүн урд талын хаалгыг онгойлгох гээд оролдоод байгаа бололтой байсан. Тэгээд яваад очсон чинь дотор нь зүүн урд талын суудал дээр нэг хүн байсан. Тэгээд хаалгыг эвдэлж онгойлгоод гаргасан. Тэгээд цагдаа эмнэлэгийнхэн ирсэн. Миний өвчүүний яс  хугарсан. Яг мөргөлдөх үед харуй бүрий болж байсан. Тэгээд удаагүй бүр харанхуй болчихсон. Мөргөлдсөн газрыг би өгсүүр газрын орой дээр хоёр талаасаа гарч ирээд мөргөлдсөн юм болов уу гэж бодсон. Нөгөө машины гэрэлийг би анзаарч хараагүй. Манай жолооч гэрлээ асаачихсан байсан. Манай жолооч Мөнхжаргал нөгөө машины гэрэл харагдахгүй байж байгаад гэнэт цэлэс гээд гараад ирсэн гэсэн. Надад эмчилгээний зардал гарсан. Гэхдээ би нэхэмжлэхгүй.  Би албан хаагч нартай санаа зовж байна. Учир нь би энэ хүмүүсийг хариуцаад явж байсан.” Гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

        Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Бид аймгийн төвөөс 15 цагийн үед гараад 60-70 орчим километрт явчихсан байсан. Тэгээд нэг гүвээ давах үед гэнэт гэрэл гарсан би машин гэж орилсон. Тэгээд мөргөлдсөн. Тэгээд цаашаа би юу болсон талаар огт мэдээгүй ухаан алдчихсан байсан. Тэгээд сэрсэн чинь хүүхдүүд бөөн уйлаан болчихсон байсан. Нөгөө машинаас нэг эрэгтэй хүн миний талын хаалгыг онгойлгоод өвөр дээр байсан хүүхэд Онцгойбаярыг аваад гарсан. Тэгээд би буугаад охиноо санаад машины баруун талын хойд хаалгыг онгойлгосон чинь манай охин урд суудлын голоор орчихсон. Отгонбаяр мөн голоор ороод хүүхдийн хөлийг биеэрээ дарчихсан бас ухаан алдчихсан байсан. Тэгээд тэнд байсан бас нэг эрэгтэй хүн манай охиныг гаргаж авсан. Машинаас гарах үед гадаа бас нилээн харанхуй болчихсон байсан. Харин яг мөргөлдөх үед бол харуй бүрий болж байсан. Их хурц гэрэлтэй машин байсан. Тэгээд Номгон сумын хэсгийн төлөөлөгч цагдаа, эмч нар ирсэн. Би урд талынхаа шилийг мөргөсөн. Миний толгойнд доргилт өгсөн. Хоёр гар хөндүүр болсон. Цээж амьсгаа авч болохгүй байсан. Духанд шил зоогдсон байсан. Ө.Хишигдэлгэрийн баруун талын хөлний шилбэ нь хугарч уруул нь язарсан. Ө.Хишигдэлгэрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан учраас би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Ө.Хишигдэлгэр маань одоо 3 настай охин. Хишигдэлгэр янз бүрийн дуу авиа гарахаар их цочимтой болсон. Бага нь буюу одоо 9 сартай хүү Онцгойбаяр цээжиндээ болон толгойндоо гэмтэлтэй. Толгойг нь байнга бариулж байна. Шинжээч эмчид үзүүлсэн хөнгөн гэмтэл гэж гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

         Гэрч Б.Буянбадрах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Машиныг аав Баттогтох жолоодоод хажууд нь буюу машины баруун урд талд Сайнгэрэл эгч хүү Онцгойбаярыг өвөр дээрээ аваад баруун хойд талд Отгонбаяр Сайнгэрэлийн охин Хишигдэлгэрийг өвөр дээрээ аваад арын дунд талд манай эхнэр Зулцэцэг охин Энхгэрэлийг мөн өвөр дээрээ аваад би хамгийн зүүн талд дангаараа сууж явсан. Даланзадгад сумаас урагшаа 70 километрт буюу Номгон сумын нутаг Бударгант хонхор гэх газарт нэг гүвээ даваад гараад ирсэн чинь өмнөөс гэнэт гэрэл гарч ирээд мөргөлдсөн. Гарч ирээд би эхлээд охин Энхгэрэлийг авсан. Тэгээд харсан чинь мөргөлдсөн машинаас бас хүн гарч ирээд манай машины цаад хойд хаалгыг онгойлгоод манай машинд байсан хүмүүсийг гаргасан. Тэгээд би эхнэрээ гаргасан.  Урд сууж явсан аавыг гаргах гэсэн чинь аавын хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд би аавын гар утсаар Номгон сумын эмч цагдаа нарт дуудлага өгсөн. Манай аав Баттогтохын баруун талын хөл хугарсан. 4 хавирга хугарсан. Сайнгэрэлийн толгойноос их цус гарсан. Хишигдэлгэрийн баруун хөл нь хугарсан. Отгонбаярын хоёр шүд хугарсан. Манай охин Энхгэрэлийн толгой хөдөлсөн. Онцгойбаяр нь толгойдоо гэмтэл авсан. Зулцэцэг бид хоёр арай гайгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

         Гэрч С.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Номгон суманд ажилчихаад Баян-Овоо сумаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр .... улсын дугаартай Тоёота Ликсус 470 маркийн албаны автомашинтай гарсан. Машиныг манай жолооч Б.Мөнхжаргал жолоодож явсан. Машинд ард талд нь ахлах аудитор Хонгорзул, шинжээч Шижирболд, Ш.Отгонбаяр бид дөрөв урд жолоочийн хажуу талд дарга Н.Отгонбаяр нар сууж явсан. Би яг осол болох үед унтаж явсан учраас юу болсон талаар мэдээгүй. Нэг мэдсэн түс тас гээд л явчихсан. Тэгээд харсан чинь машинтай мөргөлдчихсөн байсан. Тэгээд бид нар бүгдээрээ буусан. Би яаж байгаад мөргөлдсөн талаар мэдэхгүй. Тухайн үед зүүн талын хөл өвдөгнөөс доошоо хавдсан байсан. Сүүлд нь толгой өвдөөд зовиурлаад байсан. Тархины томографийн зураг авхуулж эмчид үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

          Гэрч Б.Зулцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Даланзадгад сумаас урагшаа 70 орчим километр буюу Номгон сумын нутагт явж байсан. Тэр газар нь олон гүвээтэй газар байсан. Тэр гүвээнүүдийн нэгийг даваад гараад ирсэн чинь өмнөөс гэнэт машин гарч ирээд хоорондоо мөргөлдсөн. Тэгээд юу болсныг мэдээгүй.Манай машинаас манай нөхөр Буянбадрах эхлээд гарсан. Тэгээд надаас охин Энхгэрэлийг авсан. Би араас нь гарсан. Тэр машинаас хүмүүс гарч ирээд Отгонбаяр, Хишигдэлгэр хоёрыг авсан. Мөн өмнө нь сууж байсан Сайнгэрэл Онцгойбаяр хоёрыг аваад өөрсдийнхөө машинд оруулсан. Манай нөхөр түргэн цагдаа дуудсан байсан. Бид нар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан. Харин нөгөө машин өмнөөс хойшоо явж байсан. Мөргөлдсөн хойно харахад миний сууж явсан машин баруун хойшоо чигтээ харчихсан байсан. Миний урд талын нэг шүд хөдөлсөн байсан. Шинжээч эмчид үзүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Харин миний 5 сартай охин Энхгэрэл тархи нь хөдөлсөн. Шинжээч эмчид мөн үзүүлсэн. Хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гарсан. Ер нь л харуй бүрий болж байсан. Цаг барагцаагаар 18 цаг өнгөрч байсан болов уу гэж бодож байна. Гүвээний хоёр талаас бие биенийгээ харахгүй гүвээн дээр гарч ирээд тэгээд мөргөлдсөн. Манай машин гэрлээ асаасан байсан. Нөгөө машиныг гэрэлтэй байсан үгүйг би анзаараагүй. Гэнэт л машин гарч ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/, 

     Гэрч Ч.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Даланзадгад сумаас урагшаа 60-70 орчим километр Номгон сумын нутагт явж байтал өмнө сууж явсан Сайнгэрэл гэрэл гэх шиг болсон. Тэгээд машинтай мөргөлдсөн. Тэрнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Нэг мэдсэн чинь нөгөө мөргөлдсөн машинд сууж байсан. Тэгээд эмч цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд шууд наашаа Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Манай хадам ах Баттогтох жолоодож явсан. Миний дух хагарчихсан байсан. Мөн хоёр шүд уначихсан. Толгой тархи доргисон байсан. Яг харуй бүрий үед л мөргөлдсөн. Холоос гэрэл гэгээ огт харагдаагүй. Гэнэт л тэр машин гараад ирсэн. Мөргөлдсөн газар нь овгор газар байсан. Тэр гүвээн дээр л хоёр талаасаа гарч ирээд мөргөлдсөн байсан. Манай машин гэрлээ асаасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

        Гэрч Т.Хонгорзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Баян-Овоо сумаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Хүрмэн сумруу хөдөлсөн. Ингээд Хүрмэн сумруу явах замд буюу Номгон сумын нутагт явж байтал яг харуй бүрий болж байх үед манай машин жаахан өгсүүр газар дээшээ өгсөөд гарсан чинь гэнэт өмнөөс тод өнгийн гэрэл өмнөөс яг тулаад ирсэн. Тэгсэн чинь манай жолооч баруун гар тийшээ дарсан би хувьдаа мөргөлдөхгүй зөрчихлөөдөө гэж бодтол машины зүүн урд хэсгээр хоорондоо мөргөлдсөн. Тэгээд эхлээд манай жолооч машинаас гарсан. Тэгээд Шижирболд Ш.Отгонбаяр нарыг дуудсан. Тэгээд Шижирболд Ш.Отгонбаяр нар буугаад нөгөө мөргөлдсөн цагаан өнгийн жижиг тэргэн дотроос жаахан хүүхдүүд авч машинд оруулсан. Нөгөө машинд сууж явсан залууд жи мобайлын утас байсан. Тэгээд тэр утсаар цагдаа дуудсан. Ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгээд нөгөө машин болохоор хойноосоо урагшаа явж байсан. Жолооч нь машинаасаа гарч болохгүй байна. Хаалга онгойхгүй байна гэж байсан. Тэгээд хаалгыг нь эвдэлээд гаргасан. Мөргөлдсөн үеэс хойш удаагүй гадаа харанхуй болчихсон. Бид нар яг л замаараа явж байсан учраас замын голд л мөргөлдсөн байх гэж бодож байна. Жолооч Б.Мөнхжаргал. Лексус 470 маркийн .... улсын дугаартай манай албаны автомашин байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Учир нь өмнөөс ирж байгаа машин харагдаагүй гэнэт л гараад ирсэн. Н.Отгонбаяр болон жолооч Мөнхжаргал нар бүс бүсэлсэн байсан. Бусад нь бүсгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

            Гэрч Ш.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Баян-Овоо сумаас Хүрмэн сумруу хөдөлсөн. ... Номгон сумын нутагт явж байтал өмнөөс гэрэл гарч ирээд хүүе гэхийн завдалгүй мөргөлдсөн. Гэрэл гарч ирэх үед манай жолооч баруун гар тийшээ дараад зөрж амжилгүй мөргөлдсөн. Тэгээд жолооч эхлээд буусан. Тэгээд Шижирболд бид хоёрыг буугаад ир гэж хэлсэн. Буугаад очсон чинь цагаан өнгийн аксент маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Би уг машин дээр очоод баруун талын урд талын хаалгыг очоод онгойлгосон чинь дотор нь хүүхдээ тэвэрсэн толгойноос нь цус гарсан байдалтай хүүхэн сууж байсан. Тэгэхээр нь би өвөр дээрээс нь хүүхдийг аваад Лексус машинд оруулсан. Тэгээд буцаж очоод ээжийг нь мөн машинд оруулсан. Энэ хооронд манай хэд мөн тэр Аксент машины арын суудал дээр байсан хүмүүсийг шилжүүлэн машинд оруулж байсан. Тэгээд ард нь нэг хүүхэн ухаан алдчихсан байсныг нь жолооч Мөнхжаргал үнэртэй ус үнэртүүлэн сэрээгээд машинруу оруулсан. Жолооч нь гарч чадахгүй хаалга нь гацчихсан байсан. Машинд Жи мобайлын гар утас байснаар цагдаа эмнэлэгт мэдээлэл өгсөн. Аксент машины хаалгыг удаагүй байж байхад нөгөө хүмүүсийн дуудсан бололтой машинтай хүмүүс ирж хаалгыг нь онгойлгосон. Тэгээд эмч цагдаа ирсэн. Явж байсан замынхаа дунд хавьд нь мөргөлдсөн. Бид нарынхаар бол баруун талдаа шахуу ертөнцийн зүгээр болохоор зүүн талдаа маягтай газарт мөргөлдсөн. Учир нь манай жолооч баруун гар талруугаа дарж байсан. Миний биед мөр эвгүй болчихсон байсан. Толгой өвдөж байсан. Тухайн үед нь эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

      Гэрч Г.Шижирболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Замын ямар нэг тэмдэг тэмдэглэл байхгүй байсан. Олон нухчаатай зам байсан. 50-60 орчим километр цагийн хурдтай явж байсан болов уу гэж бодож байна. Баруун гар талруугаа огцом дарсан боловч амжаагүй мөргөлдсөн. Нөгөө машин баруун тийшээ би дараагүй гэж бодоод байгаа юм. Би шөнө бас гэрэл тусгаад мөрийг нь харж байсан. Тэгэхэд нөгөө машин шулуун ирчихсэн байсан. Тэр машин бас манай машин шиг баруун тийшээ дарсан бол мөргөлдөхгүй гарчих байсан болов уу гэж бодож байгаа. Толгой хэд хоног өвдсөн. Шинжээч эмчид үзүүлсэн. Манай машинд жолоочийн хажууд буюу баруун урд талд дарга Н.Отгонбаяр сууж явсан. Би болохоор зүүн хойд талд сууж явсан. Миний баруун талд Хонгорзул, Одончимэг, Ш.Отгонбаяр нар сууж явсан. Үзэгдэх орчин бол муу байсан байх бид нар жаахан өгсөж явсан. Учир нь юу ч харагдаагүй байж байгаад гэнэт машины тод гэрэл гарч ирээд мөргөлдсөн. Бид нар ажил үүргээ биелүүлж байхдаа архи дарс хэрэглэдэггүй. Ер нь манай хамт олон архи дарс нээх хэрэглээд байдаггүй. Манай дарга Н.Отгонбаярын өвчүү нь хугарсан гэсэн. Одончимэгийн хөл нь хөхөрчихсөн байсан. Сүүлд нь нилээн хавдсан байсан. Миний толгой хөдөлсөн байсан. Бид нар Хүрмэн рүү салж явах замаа хайгаад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

           Шүүгдэгч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр албан томилолтоор 5 хүний хамт буюу дарга Н.Отгонбаяр, ахлах аудитор Т.Хонзорзул, шинжээч Ш.Отгонбаяр, Шижирболд, Одончимэг нарын хамт Номгон Хүрмэн, Баян-Овоо суманд ажиллахаар явсан. Миний бие албаны ... улсын дугаартай Тоёота Лексус 470 маркийн автомашин жолоодоод явсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Овоо сумыг шалгачихаад орой 16 цагийн үед Хүрмэн сумруу явсан. Орой харуй бурий болсон 18 цаг 30 орчим минутын үед холын гэрэл тавихад болохгүй байхаар нь ойрын гэрэл дээрээ тавиад 50-60 орчим километр  орчим хурдтай явж байтал нэг толгой руу өгсөөд орой хэсэгт гартал өмнөөс жижиг тэрэг гэнэт гараад ирсэн. Тэгээд би хөөе гээд баруун гар тийш нь зөрөхнүү гэж бодтол хоорондоо зүүн талын урд хэсгээр мөргөлдсөн. Би голын ховилийнх нь баруун талд гартал дарсан. Ямар нэг торомз гишгэх боломжгүй тулаад гарч ирсэн. Тэгээд би тэрхэн үед ухаан балартсан. Тэгээд нэг харсан чинь манай машинтай мөргөлдсөн машин дотор улаан эрээн хувцастай хүүхэд харагдсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад тэр цагаан жижиг машины баруун талын хойд талын хаалгыг онгойлгосон. Тэгсэн хүүхэд хүүхнүүд цус нөж гоожсон хүүхдүүд нь орилсон байдалтай байсан. Тэгээд тэр хойд талд байсан хүүхдийг нь авах гэсэн чинь хүүхдээ зуурчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би үнэртэй ус авч ирээд цээжрүү шүршээд тайвшруулаад хүүхэд хүүхнүүдийг өөрийнхөө машинруу суулгасан. Цагаан машины жогоон хөл нь хугарчихсан бололтой кабендаа сууж байсан. Тэгээд утсаар Номгон болон аймагруу залгаад түргэн цагдаа дуудсан. Тэгээд 1 цагийн дараа түргэн дараа нь цагдаа ирсэн. Манай машинаас дарга цээж хөндүүр байна хавирга хугарчих шиг боллоо гэж байсан. Тэгээд цагдаа, түргэний мөн Номгон сумын засаг даргын машинаар бүгдийг нь аймгийн эмнэлэгт хүргэж ирж үзүүлсэн. Миний тархи хөдөлсөн байсан. Хүзүү бас жаахан зөөлөн эдийн гэмтэл авсан. Манай машин зүүн талдаа хүрдтэй. Баруун урд талд Отгонбаяр дарга сууж байсан. Баруун хойд талаасаа Ш.Отгонбаяр, Хонгорзул, Одончимэг, Шижирболд нар сууж явсан. Би 60 километр цагийн хурдтай явж байсан. Хурдтай ч явж болохгүй тийм цагаан гэгээ тасарч байх үед гэрэл туссан ч биш байсан ч биш тийм харуй бүрий болчихсон байсан. Би 1981 онд анх жолооч болсон. Түүнээс хойш одоог хүртэл жолоо барьж байна. Би В, С, Е ангилалтай хүчинтэй жоглоочийн үнэмлэхтэй. Шороон зам байсан. Зам хатуу хуурай гадаргуутай байсан. Мөргөлддөг газар үзэгдэх орчин хязгаарлагдмал газар байсан. Хоёр тийшээгээ уруу тийм газар байсан. ...Би сонсгосон ялыг ойлгосон. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-132, 194-р хуудас/,

          Шүүгдэгч Д.Баттогтох мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...аймгаас гараад 70 орчим километр явчихсан байсан. Тэгээд гүвээрүү өгсөөд гараад очтол яг орой дээр нь өмнөөс Лексус 470 маркийн автомашин гарч ирсэн. Баруун гар тийшээ мушигаад амжилгүй мөргөлдсөн. Би хамгийн баруун гар талын замаар явж байсан. Тэгээд би яг зөв талын урд хэсгээрээ мөргөлдсөн. Нөгөө машин зөв талын урд хэсгээрээ мөргөлдсөн. Ингээд эмнэлэг цагдаа Номгон сумаас дуудсан. Миний баруун талын хөлийн шилбэ хугарсан. Баруун талын 5 хавирга хугарсан. Өмнөх салхины шилээ мөргөчихсөн. Гадаа харуй бүрий болчихсон байсан. Орой 18 цагийн үед байсан. Тоос гэрэл огт харагдахгүй үед уг осол болсон. Гүвээний хоёр талд явж байсан машин нь гүвээний дээд хэсэгт гарч ирээд бие биенээ харсан. Тэгээд л хоорондоо мөргөлдсөн. Бие биенийгээ харахааргүй байсан. Гүвээн дээр гарч ирээд л харсан. Тормоз гишгэх завдал өгөөгүй. Би хараад ерөөсөө баруун гар тийшээ л дарсан. Өөр арга хэмжээ авч чадаагүй. Манай машин зүүн талдаа рультэй. Би жолоодож явсан. Миний хажуу талд охин Сайнгэрэл зээ Онцгойбаярыг тэврээд явж байсан. Ар талын хамгийн баруун талд бэр Ч.Отгонбаяр зээ Хишигдэлгэрийн өвөр дээрээ суулгаад явж байсан. Дунд нь бэр Зулцэцэг ач Энхгэрэлийг тэврээд сууж явсан. Хамгийн зүүн талд нь Буянбадрах дангаараа сууж явсан. Машинд нэг ч хүн бүс бүслээгүй байсан. Хишигдэлгэрийн баруун хөл нь өвдөгнийхөө доогуур хугарсан байсан. Отгонбаярын хоёр шүд хугарсан байсан. Онцгойбаяр цээжиндээ гэмтэл аваад Сайнгэрэлийн толгой хагарч цээжиндээ гэмтэл авсан. Зулцэцэг нь бага зэрэг шалбарсан. Энхгэрэл, Буянбадрах хоёр зүгээр байсан. Бүгд шинжээч эмчид үзүүлсэн. Хатуу шороон хуурай гадаргуйтай байсан. Би 60-70 орчим километр цагийн хурдтай явсан. Би бол ертөнцийн зүгээр зам дээрээ боловч замынхаа баруун талд мөргөлдсөн. Би тэр Лексус маркийн автомашиныг баруун тийшээ дарсан гэж бодохгүй байна. Одоо В, С, D, Е ангилалтай. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-137-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Мөнхжаргалын биед тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 74-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд: Н.Отгонбаярын биед өвчүү ясны далд хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, ЗТО-н үед хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 80-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Онцгойбаярын биед тархины доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 82-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хишигдэлгэрийн биед баруун шаант ясны дээд хэсгийн далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар  биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 84-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Сайнгэрэлийн биед духны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зэм тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 86-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэнд: Энхгэрэлийн биед тархины доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 88-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ч.Отгонбаярын биед тархины доргилт, духны зулгаралт, 11, 21-р шүд унасан гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 90-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Баттогтохын биед тархины доргилт, духны урагдаж язарсан шарх, баруун талын III, 1Ү, Ү, Ү1 далд зөрүүтэй хугарал, баруун шилбэний 2 ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Баруун шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, 4 хавирганы далд хугарал, тахилзуур ясны хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт, духны шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 96-р хуудас/,

       Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: Одончимэгийн биед тархины доргилт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 98-р хуудас/,

        Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаартай дүгнэлтэнд: Lexus 470 ... улсын дугаартай Аудитын газрын шаргал өнгийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн 6.210.000 төгрөг гэжээ. /хх-ийн 99-р хуудас/,

         Ашид билгүүн ХХК-ийн автомаши техникийн үнэлгээний 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 504 дүгээр дүгнэлтэнд: Hyundai Accent маркийн ... улсын дугаартай Д.Баттогтохын эзэмшлийн автомашины техникийн  эвдрэл, хохирлын үнэлгээний дүн 1.242.000 төгрөг гэжээ. /хх-ийн 102-р хуудас/,

         Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт: ...Тоёота Лексус-470 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Мөнхжаргал, Х.Аксент маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Баттогтох нарын аль алиных нь буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна. Тоёота Лексус-470 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Мөнхжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,6, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” мөн дүрмийн 8.5-т “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Х.Аксент маркийн 20-03 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Баттогтох нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” мөн дүрмийн 8.5-т “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Эрүүгийн 201616000281 тоот хавтаст хэргийн 10 дугаар хуудсан байгаа фото зургийн үзүүлэлтээс харахад ямар нэгэн автомашины мөр байхгүй байх ба анх мөргөлдсөн гэх А цэгийг тэмдэглэсэн байна. Уг мөргөлдсөн гэх А цэгээс Тоёота Лексус-470 маркийн 44-22 ӨМӨ улсын дугаартай автомашин хүртэл шарваж газрын хөрс зурагдсан мөр байна. Уг зам тээврийн осол гарсан гэх газар автомашины дугуйн мөр байхгүй байна. Хавтаст хэргийн 08-15 хуудсан байх фото зургийн үзүүлэлтийн №04, №09, №13 дахь зургийн тайлбарыг зөрүүтэй тайлбарлаж бичсэн байна. Уг зургийн зөрүүтэй тайлбар нь дүгнэлт гарахад нөлөөлөөгүй байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Эрзоригийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, нөхөн үзлэгийг дүрс бичлэгээр баримтжуулсан СО-тэй танилцаж үзэхэд уг зам тээврийн осол гарсан гэх шороон замын нөхцөл нь хоёр талаасаа ижил хэмжээний өгсүүр, тээврийн хэрэгсэл зорчиход үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа нь харагдаж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг хоёр автомашины жолооч аль аль нь зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Эрзоригийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд уг газар нь зэрэгцээ дөрвөн тусдаа зам байгаа боловч ертөнцийн зүгээр /хойноос урагшаа явах чиглэлд/ зүүн талд байрлах гурван зам нь хуучин буюу эдгэрч өвс ургаж тээврийн хэрэгсэл зорчихоо больсон зам байгаа нь харагдаж байна. Харин зам тээврийн осол гарсан гэх тод мөртэй шороон зам нь аль аль талаасаа ашиглаж тээврийн хэрэгсэл зорчдог зам байна. Эрүүгийн ... тоот хавтаст хэргийн 32 дугаар хуудсан хохирогчийг байцаасан тэмдэглэлд Д.Баттогтох нь машинд бүс бүсэлсэн хүн байгаагүй гэж байцаалт өгсөн байна. Эрүүгийн .. тоот хавтаст хэргийн 129 дугаар хуудсан сэжигтнээр байцаасан тэмдэглэлд Б.Мөнхжаргал нь манай машинд дарга Н.Отгонбаяр бид хоёр бүс бүсэлсэн байсан хойд талын 4 хүн бүс зүүгээгүй байсан гэл байцаалт өгсөн байна. Уг зам тээврийн осолд холбогдсон автомашины жолооч нар хүн тээвэрлэх журам зөрчөөгүй байна. Х.Аксент маркийн 20-03 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Баттогтох, Тоёота Лексус-470 маркийн 44-22 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Мөнхжаргал нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 2.3-ын “б”-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ заалт нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх шалтгаан биш байна. Өмгөөлөгч Ц.Баярмаа нь асуухдаа: Манай үйлчлүүлэгч Б.Мөнхжаргал нь „ зорчих хэсгийн /тухайн замын/ талыг зүүн талдаа үлдээж баруун гар талаа барьж явсан нь хавтаст хэргийн фото зурган дээр харагдаж байна тийм болхоор ЗХД-н 8.1 дэхь заалт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шинжээчид бидний харснаар хавтаст хэргийн фото зургийн үзүүлэлтнээс автомашины мөр харагдахгүй байна. Иймээс шинжээчид бид Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэхь заалтын үндэслэн 8.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн.  Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь асуухдаа: Тухайн осол гарсан газар нь 4 эгнээтэй зам байна манай үйлчлүүлэгч хамгийн баруун гар талын эгнээгээр явж байсан байхад буруудаж байна энэ ЗХД-н 8.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Манай Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмэн дээр замыг суурин газар, суурин газрын гаднах зам гэж ялгасан байдаг бөгөөд шороон зам гэсэн зүйл заалт байхгүй ээ. Иймээс шинжээчид бид тээврийн хэрэгсэл байнга зорчдог тод мөр гарсан тухайн шороон замыг тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан зам гэж үзэж байна.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-15-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 18-20-р хуудас/,

Д.Баттогтохын №.. дугаартай жолоочийн үнэмлэхийг хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22-р хуудас/,

Б.Мөнхжаргалын №... дугаартай жолоочийн үнэмлэхийг хураах тухай тогтоол, тэмдэг-лэл /хх-ийн 23-24-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25-р хуудас/,

Замын цагдаагийн газар Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 61-64-р хуудас/,

Зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт №07 /ХХ-ийн 70-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас /хх-65-66-р хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалын талаарх Даланзадгад сумын 6-р багийн засаг даргын болон Аудитын газрын гаргасан тодорхойлолт /хх-ийн 140-141-р хуудас/,

Шүүгдэгч нарын Өмнөговь аймгийн Арилжааны банкуудын гаргасан тодорхойлолт /хх-ийн 147-153-р хуудас,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159-р хуудас/,

Өмнөговь аймаг Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай материал хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 160-р хуудас/,

Аудитын газрын төлөвлөгөө, албан томилолт /хх-ийн 161-171-р хуудас/

Шүүгдэгч Д.Баттогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 192, 242-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Аудитын газрыг иргэний хариуцагчаар татсан тухай шүүгчийн захирамж /хх-ийн 211-р хуудас/,

Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын Д.Баттогтохын талаарх тодорхойлолт /хх-ийн 217-р хуудас/,

Өмнөговь аймгийн Номгон сумын эрүүл мэндийн төвийн Д.Баттогтохын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 218-р хуудас/,

Д.Баттогтохын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 219-227-р хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнхжаргал хохирогч Д.Баттогтоход хохиролд 1.240.847 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 229-р хуудас/,

Шүүгдэгч Д.Мөнхжаргал Аудитын газарт 3.105.000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 230-р хуудас/,

Өмнөговь аймгийн Аудитын газрын хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 231-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Мөнхжаргалын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулийг тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Мөнхжаргалд хамгийн хүнд ялтай хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгч Б.Мөнхжаргалын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.  

  Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Аудитын газрын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Лексус-470 маркийн автомашиныг жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас Д.Баттогтохын жолоодож явсан ... улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинтай мөргөлдөж, хохирогч Н.Отгонбаяр, Ө.Хишигдэлгэр нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, хохирогч Д.Баттогтохын бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Иргэний нэхэмжлэгч С.Одончимэгийн: ”...Манай Өмнөговь аймгийн Аудитийн газрын ... улсын дугаартай Тоёота Лексус маркийн автомашиныг жолооч Мөнхжаргал нь албан ажлаар жолоодож Өмнөговь Номгон сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орж уг автомашин гэмтэж эвдэрсэн. Энэ хохирлыг барагдуулахын тулд би уг хэрэгт байгууллагаас томилогдон оролцож байгаа. Буруутай этгээдээс тогтоосон үнэлгээг юм уу аль эсвэл автомашиныг бүрэн болгуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттогтохын: ”...Бударган хонхор гэх газрын баруун талд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад жижиг гүвээ даваад гараад иртэл өмнөөс гэнэт машин гарч ирсэн. Би баруун гар тийш мушгисан боловч амжаагүй машины зүүн урд хэсгээр нөгөө машины зүүн урд хэсэг рүү нь урд урдаасаа мөргөлдсөн. Цаашаа юу болсныг мэдээгүй манарсан. Сэрээд харахад би рульнийхээ ард сууж байсан. Хүмүүс шуугилдаад байсан. Би буух гэж хөдлөж үзсэн чинь миний талын хаалга онгойгоогүй. Баруун талын хавирга хэсгээр өвчтэй байсан. Баруун хөл хөдөлгөж болохгүй хугарчихсан нь мэдэгдэж байсан. ...Тэгээд аймгийн эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт ирээд хөлнөөс цус алдаж байсныг мэдсэн. Миний баруун хөлний шилбэ хугаралтай. Баруун талын 5 хавирга хугарсан. Өмнөх салхины шилээ мөргөчихсөн байсан. ...Хишигдэлгэрийн баруун хөл нь хугарсан. Отгонбаярын хоёр шүд хугарсан. Би 60-70 орчим к/ц-ийн хурдтай явсан. Машинд зөндөө эвдрэлүүд байсан. Автомашинд учирсан хохирлын үнэлгээтэй санал нийлж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

         Хохирогч Н.Отгонбаярын:  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Хүрмэн сумруу хөдөлсөн. Бид байгууллагынхаа албаны .... улсын дугаартай Тоёота Лексус 470 маркийн автомашинтай явсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан. Номгон сумаас зүүн хойшоо 30-40 километрт явж байсан. Би тухайн үед зүүрмэглэсэн байсан. Нэг мэдсэн баруун тийшээ манай жолооч жолоогоо дарсан өмнөөс нь нэг машин гэнэт гарч ирсэн. Би зөрөөд явахнуудаа гэтэл мөргөлдчихсөн. Мөргөлдсөн машин миний нүдэн дээр эргэлдээд манай явж байсан зүгрүү хараад зогсох шиг болсон. ...Миний өвчүүний яс  хугарсан. ...Надад эмчилгээний зардал гарсан. Гэхдээ би нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

        Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнгэрэлийн: ”... Бид аймгийн төвөөс 15 цагийн үед гараад 60-70 орчим километрт явчихсан байсан. Тэгээд нэг гүвээ давах үед гэнэт гэрэл гарсан би машин гэж орилсон. Тэгээд мөргөлдсөн. Тэгээд цаашаа би юу болсон талаар огт мэдээгүй ухаан алдчихсан байсан. Тэгээд сэрсэн чинь хүүхдүүд бөөн уйлаан болчихсон байсан. Нөгөө машинаас нэг эрэгтэй хүн миний талын хаалгыг онгойлгоод өвөр дээр байсан хүүхэд Онцгойбаярыг аваад гарсан. Тэгээд би буугаад охиноо санаад машины баруун талын хойд хаалгыг онгойлгосон чинь манай охин урд суудлын голоор орчихсон. Отгонбаяр мөн голоор ороод хүүхдийн хөлийг биеэрээ дарчихсан бас ухаан алдчихсан байсан. Тэгээд тэнд байсан бас нэг эрэгтэй хүн манай охиныг гаргаж авсан. ...Би урд талынхаа шилийг мөргөсөн. Миний толгойнд доргилт өгсөн. Хоёр гар хөндүүр болсон. Цээж амьсгаа авч болохгүй байсан. Духанд шил зоогдсон байсан. Ө.Хишигдэлгэрийн баруун талын хөлний шилбэ нь хугарч уруул нь язарсан. Ө.Хишигдэлгэрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан учраас би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Ө.Хишигдэлгэр маань одоо 3 настай охин. Хишигдэлгэр янз бүрий дуу авиа гарахаар их цочимтой болсон. Бага нь буюу одоо 9 сартай хүү Онцгойбаяр цээжиндээ болон толгойндоо гэмтэлтэй. Толгойг нь байнга бариулж байна. Шинжээч эмчид үзүүлсэн хөнгөн гэмтэл гэж гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

         Гэрч Б.Буянбадрахын: ”...Машиныг аав Баттогтох жолоодоод хажууд нь буюу машины баруун урд талд Сайнгэрэл эгч хүү Онцгойбаярыг өвөр дээрээ аваад баруун хойд талд Отгонбаяр Сайнгэрэлийн охин Хишигдэлгэрийг өвөр дээрээ аваад арын дунд талд манай эхнэр Зулцэцэг охин Энхгэрэлийг мөн өвөр дээрээ аваад би хамгийн зүүн талд дангаараа сууж явсан. Даланзадгад сумаас урагшаа 70 километрт буюу Номгон сумын нутаг Бударгант хонхор гэх газарт нэг гүвээ даваад гараад ирсэн чинь өмнөөс гэнэт гэрэл гарч ирээд мөргөлдсөн. Гарч ирээд би эхлээд охин Энхгэрэлийг авсан. Тэгээд харсан чинь мөргөлдсөн машинаас бас хүн гарч ирээд манай машины цаад хойд хаалгыг онгойлгоод манай машинд байсан хүмүүсийг гаргасан. Тэгээд би эхнэрээ гаргасан.  Урд сууж явсан аавыг гаргах гэсэн чинь аавын хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд би аавын гар утсаар Номгон сумын эмч цагдаа нарт дуудлага өгсөн. Манай аав Баттогтохын баруун талын хөл хугарсан. 4 хавирга хугарсан. Сайнгэрэлийн толгойноос их цус гарсан. Хишигдэлгэрийн баруун хөл нь хугарсан. Отгонбаярын хоёр шүд хугарсан. Манай охин Энхгэрэлийн толгой хөдөлсөн. Онцгойбаяр нь толгойдоо гэмтэл авсан. Зулцэцэг бид хоёр арай гайгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

         Гэрч С.Одончимэгийн: ”...Номгон суманд ажилчихаад Баян-Овоо сумаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Ликсус 470 маркийн албаны автомашинтай гарсан. Машиныг манай жолооч Б.Мөнхжаргал жолоодож явсан. Машинд ард талд нь ахлах аудитор Хонгорзул, шинжээч Шижирболд, Ш.Отгонбаяр бид дөрөв урд жолоочийн хажуу талд дарга Н.Отгонбаяр нар сууж явсан. ...Тухайн үед зүүн талын хөл өвдөгнөөс доошоо хавдсан байсан. Сүүлд нь толгой өвдөөд зовиурлаад байсан. Тархины томографийн зураг авхуулж эмчид үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

          Гэрч Б.Зулцэцэгийн:”...Даланзадгад сумаас урагшаа 70 орчим километр буюу Номгон сумын нутагт явж байсан. Тэр газар нь олон гүвээтэй газар байсан. Тэр гүвээнүүдийн нэгийг даваад гараад ирсэн чинь өмнөөс гэнэт машин гарч ирээд хоорондоо мөргөлдсөн. Тэгээд юу болсныг мэдээгүй.Манай машинаас манай нөхөр Буянбадрах эхлээд гарсан. Тэгээд надаас охин Энхгэрэлийг авсан. Би араас нь гарсан. Тэр машинаас хүмүүс гарч ирээд Отгонбаяр, Хишигдэлгэр хоёрыг авсан. Мөн өмнө нь сууж байсан Сайнгэрэл Онцгойбаяр хоёрыг аваад өөрсдийнхөө машинд оруулсан. ...Миний урд талын нэг шүд хөдөлсөн байсан. Шинжээч эмчид үзүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Харин миний 5 сартай охин Энхгэрэл тархи нь хөдөлсөн. Шинжээч эмчид мөн үзүүлсэн. Хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

     Гэрч Ч.Отгонбаярын: ”...Даланзадгад сумаас урагшаа 60-70 орчим километр Номгон сумын нутагт явж байтал өмнө сууж явсан Сайнгэрэл гэрэл гэх шиг болсон. Тэгээд машинтай мөргөлдсөн. Тэрнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Нэг мэдсэн чинь нөгөө мөргөлдсөн машинд сууж байсан. ...Миний дух хагарчихсан байсан. Мөн хоёр шүд уначихсан. Толгой тархи доргисон байсан. ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

        Гэрч Т.Хонгорзулын: ”...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Хүрмэн сумруу хөдөлсөн. Ингээд Хүрмэн сумруу явах замд буюу Номгон сумын нутагт явж байтал яг харуй бүрий болж байх үед манай машин жаахан өгсүүр газар дээшээ өгсөөд гарсан чинь гэнэт өмнөөс тод өнгийн гэрэл өмнөөс яг тулаад ирсэн. Тэгсэн чинь манай жолооч баруун гар тийшээ дарсан би хувьдаа мөргөлдөхгүй зөрчихлөөдөө гэж бодтол машины зүүн урд хэсгээр хоорондоо мөргөлдсөн. ...Бид нар яг л замаараа явж байсан учраас замын голд л мөргөлдсөн байх гэж бодож байна. Жолооч нь Б.Мөнхжаргал Лексус 470 маркийн ... улсын дугаартай манай албаны автомашин байсан…гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

            Гэрч Ш.Отгонбаярын: ”...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед Баян-Овоо сумаас Хүрмэн сумруу хөдөлсөн. ... Номгон сумын нутагт явж байтал өмнөөс гэрэл гарч ирээд хүүе гэхийн завдалгүй мөргөлдсөн. Гэрэл гарч ирэх үед манай жолооч баруун гар тийшээ дараад зөрж амжилгүй мөргөлдсөн. ...Миний биед мөр эвгүй болчихсон байсан. Толгой өвдөж байсан. Тухайн үед нь эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

          Гэрч Г.Шижирболдын: ”...Замын ямар нэг тэмдэг тэмдэглэл байхгүй байсан. Олон нухчаатай зам байсан. 50-60 орчим километр цагийн хурдтай явж байсан болов уу гэж бодож байна. Баруун гар талруугаа огцом дарсан боловч амжаагүй мөргөлдсөн. Нөгөө машин баруун тийшээ би дараагүй гэж бодоод байгаа юм. Би шөнө бас гэрэл тусгаад мөрийг нь харж байсан. Тэгэхэд нөгөө машин шулуун ирчихсэн байсан. Тэр машин бас манай машин шиг баруун тийшээ дарсан бол мөргөлдөхгүй гарчих байсан болов уу гэж бодож байгаа. Толгой хэд хоног өвдсөн. Шинжээч эмчид үзүүлсэн. Манай дарга Н.Отгонбаярын өвчүү нь хугарсан гэсэн. Одончимэгийн хөл нь хөхөрчихсөн байсан. Сүүлд нь нилээн хавдсан байсан. Миний толгой хөдөлсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд: Н.Отгонбаярын биед өвчүү ясны далд хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, ЗТО-н үед хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 80-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хишигдэлгэрийн биед баруун шаант ясны дээд хэсгийн далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар  биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 84-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Баттогтохын биед тархины доргилт, духны урагдаж язарсан шарх, баруун талын III, 1Ү, Ү, Ү1 далд зөрүүтэй хугарал, баруун шилбэний 2 ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Баруун шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, 4 хавирганы далд хугарал, тахилзуур ясны хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт, духны шарх гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 96-р хуудас/,

         Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэнд: ...Тоёота Лексус-470 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Мөнхжаргал, Х.Аксент маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Баттогтох нарын аль алиных нь буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна. Тоёота Лексус-470 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Мөнхжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а, 6, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” мөн дүрмийн 8.5-т “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна” гэснээр болон гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-15-р хуудас/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/,  хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 18-20-р хуудас/, Замын цагдаагийн газар Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 61-64-р хуудас/, Зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт №07 /ХХ-ийн 70-р хуудас/, Д.Баттогтохын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 219-227-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Д.Баттогтох нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт ... улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашин жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ө.Хишигдэлгэр, Н.Отгонбаяр нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттогтохын: ”...Бударган хонхор гэх газрын баруун талд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад жижиг гүвээ даваад гараад иртэл өмнөөс гэнэт машин гарч ирсэн. Би баруун гар тийш мушгисан боловч амжаагүй машины зүүн урд хэсгээр нөгөө машины зүүн урд хэсэг рүү нь урд урдаасаа мөргөлдсөн. ...Машинд бүс бүсэлсэн хүн байгаагүй. Миний хажуу талд Сайнгэрэл, Онцгойбаяр хоёр сууж явсан. Ар талын хамгийн баруун талд Отгонбаяр, Хишигдэлгэрийг өвөр дээрээ суулгаад дунд нь Энхгэрэл, Зулцэцэгийг аваад сууж байсан. Хамгийн зүүн талд нь Буянбадрах сууж явсан. Сайнгэрэл нь цээж тархи толгойндоо гэмтэл авчихсан шалбарсан байсан. Хишигдэлгэрийн баруун хөл нь хугарсан. Отгонбаярын хоёр шүд хугарсан. Би 60-70 орчим к/ц-ийн хурдтай явсан. Машинд зөндөө эвдрэлүүд байсан. Автомашинд учирсан хохирлын үнэлгээтэй санал нийлж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

         Хохирогч Н.Отгонбаярын: ”...ажлаа дуусгаад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Хүрмэн сумруу хөдөлсөн. Бид байгууллагынхаа албаны ... улсын дугаартай Тоёота Лексус 470 маркийн автомашинтай явсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан. Номгон сумаас зүүн хойшоо 30-40 километрт явж байсан. Би тухайн үед зүүрмэглэсэн байсан. Нэг мэдсэн баруун тийшээ манай жолооч жолоогоо дарсан өмнөөс нь нэг машин гэнэт гарч ирсэн. Би зөрөөд явахнуудаа гэтэл мөргөлдчихсөн. ...Миний өвчүүний яс  хугарсан. ...Надад эмчилгээний зардал гарсан. Гэхдээ би нэхэмжлэхгүй...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

        Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнгэрэлийн: ”... Бид аймгийн төвөөс 15 цагийн үед гараад 60-70 орчим километрт явчихсан байсан. Тэгээд нэг гүвээ давах үед гэнэт гэрэл гарсан би машин гэж орилсон. Тэгээд мөргөлдсөн. ...Би урд талынхаа шилийг мөргөсөн. Миний толгойнд доргилт өгсөн. Хоёр гар хөндүүр болсон. Цээж амьсгаа авч болохгүй байсан. Духанд шил зоогдсон байсан. Ө.Хишигдэлгэрийн баруун талын хөлний шилбэ нь хугарч уруул нь язарсан. Ө.Хишигдэлгэрийн биед хүндэвтэр гэмтэл учирсан учраас би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Ө.Хишигдэлгэр маань одоо 3 настай охин. Хишигдэлгэр янз бүрий дуу авиа гархаар их цочимтой болсон. Бага нь буюу одоо 9 сартай хүү Онцгойбаяр цээжиндээ болон толгойндоо гэмтэлтэй. Толгойг нь байнга бариулж байна. Шинжээч эмчид үзүүлсэн хөнгөн гэмтэл гэж гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

         Гэрч Б.Буянбадрахын: ”...Машиныг аав Баттогтох жолоодоод хажууд нь буюу машины баруун урд талд Сайнгэрэл эгч хүү Онцгойбаярыг өвөр дээрээ аваад баруун хойд талд Отгонбаяр Сайнгэрэлийн охин Хишигдэлгэрийг өвөр дээрээ аваад арын дунд талд манай эхнэр Зулцэцэг охин Энхгэрэлийг мөн өвөр дээрээ аваад би хамгийн зүүн талд дангаараа сууж явсан. Даланзадгад сумаас урагшаа 70 километрт буюу Номгон сумын нутаг Бударгант хонхор гэх газарт нэг гүвээ даваад гараад ирсэн чинь өмнөөс гэнэт гэрэл гарч ирээд мөргөлдсөн. ...Сайнгэрэлийн толгойноос их цус гарсан. Хишигдэлгэрийн баруун хөл нь хугарсан. Отгонбаярын хоёр шүд хугарсан. Манай охин Энхгэрэлийн толгой хөдөлсөн. Онцгойбаяр нь толгойдоо гэмтэл авсан. Зулцэцэг бид хоёр арай гайгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

          Гэрч Б.Зулцэцэгийн: ”...Даланзадгад сумаас урагшаа 70 орчим километр буюу Номгон сумын нутагт явж байсан. Тэр газар нь олон гүвээтэй газар байсан. Тэр гүвээнүүдийн нэгийг даваад гараад ирсэн чинь өмнөөс гэнэт машин гарч ирээд хоорондоо мөргөлдсөн. ...Миний урд талын нэг шүд хөдөлсөн байсан. Шинжээч эмчид үзүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Харин миний 5 сартай охин Энхгэрэл тархи нь хөдөлсөн. Шинжээч эмчид мөн үзүүлсэн. Хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/, 

Гэрч Ч.Отгонбаярын: “...Даланзадгад сумаас урагшаа 60-70 орчим километр Номгон сумын нутагт явж байтал өмнө сууж явсан Сайнгэрэл гэрэл гэх шиг болсон. ...Манай хадам ах Баттогтох жолоодож явсан. Миний дух хагарчихсан байсан. Мөн хоёр шүд уначихсан. Толгой тархи доргисон байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд: Н.Отгонбаярын биед өвчүү ясны далд хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, ЗТО-н үед хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна./хх-ийн 80-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хишигдэлгэрийн биед баруун шаант ясны дээд хэсгийн далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар  биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 84-р хуудас/,

         Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт:...Тоёота Лексус-470 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Мөнхжаргал, Х.Аксент маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Баттогтох нарын аль алиных нь буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна. ....Х.Аксент маркийн ... Ү улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Баттогтох нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” мөн дүрмийн 8.5-т “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Эрүүгийн .... тоот хавтаст хэргийн 10 дугаар хуудсан байгаа фото зургийн үзүүлэлтээс харахад ямар нэгэн автомашины мөр байхгүй байх ба анх мөргөлдсөн гэх А цэгийг тэмдэглэсэн байна. Уг мөргөлдсөн гэх А цэгээс Тоёота Лексус-470 маркийн .. улсын дугаартай автомашин хүртэл шарваж газрын хөрс зурагдсан мөр байна. Уг зам тээврийн осол гарсан гэх газар автомашины дугуйн мөр байхгүй байна. Хавтаст хэргийн 08-15 хуудсан байх фото зургийн үзүүлэлтийн №04, №09, №13 дахь зургийн тайлбарыг зөрүүтэй тайлбарлаж бичсэн байна. Уг зургийн зөрүүтэй тайлбар нь дүгнэлт гарахад нөлөөлөөгүй байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Эрзоригийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, нөхөн үзлэгийг дүрс бичлэгээр баримтжуулсан СD-тэй танилцаж үзэхэд уг зам тээврийн осол гарсан гэх шороон замын нөхцөл нь хоёр талаасаа ижил хэмжээний өгсүүр, тээврийн хэрэгсэл зорчиход үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа нь харагдаж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг хоёр автомашины жолооч аль аль нь зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Эрзоригийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд уг газар нь зэрэгцээ дөрвөн тусдаа зам байгаа боловч ертөнцийн зүгээр /хойноос урагшаа явах чиглэлд/ зүүн талд байрлах гурван зам нь хуучин буюу эдгэрч өвс ургаж тээврийн хэрэгсэл зорчихоо больсон зам байгаа нь харагдаж байна. Харин зам тээврийн осол гарсан гэх тод мөртэй шороон зам нь аль аль талаасаа ашиглаж тээврийн хэрэгсэл зорчдог зам байна. Эрүүгийн .... тоот хавтаст хэргийн 32 дугаар хуудсан хохирогчийг байцаасан тэмдэглэлд Д.Баттогтох нь машинд бүс бүсэлсэн хүн байгаагүй гэж байцаалт өгсөн байна. Эрүүгийн ... тоот хавтаст хэргийн 129 дугаар хуудсан сэжигтнээр байцаасан тэмдэглэлд Б.Мөнхжаргал нь манай машинд дарга Н.Отгонбаяр бид хоёр бүс бүсэлсэн байсан хойд талын 4 хүн бүс зүүгээгүй байсан гэл байцаалт өгсөн байна. Уг зам тээврийн осолд холбогдсон автомашины жолооч нар хүн тээвэрлэх журам зөрчөөгүй байна. Х.Аксент маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Баттогтох, Тоёота Лексус-470 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Мөнхжаргал нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 2.3-ын “б”-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ заалт нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх шалтгаан биш байна. Өмгөөлөгч Ц.Баярмаа нь асуухдаа: Манай үйлчлүүлэгч Б.Мөнхжаргал нь „ зорчих хэсгийн /тухайн замын/ талыг зүүн талдаа үлдээж баруун гар талаа барьж явсан нь хавтаст хэргийн фото зурган дээр харагдаж байна тийм болхоор ЗХД-н 8.1 дэхь заалт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шинжээчид бидний харснаар хавтаст хэргийн фото зургийн үзүүлэлтнээс автомашины мөр харагдахгүй байна. Иймээс шинжээчид бид Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэхь заалтын үндэслэн 8.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн.  Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь асуухдаа: Тухайн осол гарсан газар нь 4 эгнээтэй зам байна манай үйлчлүүлэгч хамгийн баруун гар талын эгнээгээр явж байсан байхад буруудаж байна энэ ЗХД-н 8.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Манай Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмэн дээр замыг суурин газар, суурин газрын гаднах зам гэж ялгасан байдаг бөгөөд шороон зам гэсэн зүйл заалт байхгүй ээ. Иймээс шинжээчид бид тээврийн хэрэгсэл байнга зорчдог тод мөр гарсан тухайн шороон замыг тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан зам гэж үзэж байна” гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-15-р хуудас/,  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/,  Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 18-20-р хуудас/,  Замын цагдаагийн газар Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 61-64-р хуудас/, Зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт №07 /хх-ийн 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.Баттогтох, Б.Мөнхжаргал нарыг зам тээврийн ослын талаарх дүгнэлт гаргасан шинжээч нар адил тэнцүү хэмжээний буруутай гэж үзсэн тул тэдэнд оногдох гэм хорын хариуцлагыг тэнцүү хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

         Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар тогтоогдсон Өмнөговь аймгийн Аудитын газар  нь албан үүргийнхээ дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан ажилтныхаа гэм хорын хохирлын хариуцлагыг хүлээх үүрэгтэй тул гэм хорын хариуцлагыг шүүгдэгч нартай тэнцүү хэмжээгээр хүлээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

         Шүүгдэгч Б.Мөнхжаргалын хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар хэрэгт ирүүлээгүй хэдий ч тус газрын дарга Н.Отгонбаяр энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.Мөнхжаргалыг тухайн байгууллагын жолоочийн үүрэгт ажлыг гүйцэтгэдэг төдийгүй тухайн хэрэг учралын үед албан үүргээ гүйцэтгэж явж байсан талаар тодорхой мэдүүлж, гэрч нар ч энэ талаар давхар нотлон мэдүүлдэг тул шүүх гэрч, хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, Өмнөговь аймгийн Аудитын газрыг иргэний хариуцагчаар тогтоон, зохих гэм хорын хохирлыг хариуцуулж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

          Зам тээврийн ослын улмаас 6 хүний биед хөнгөн гэмтэл, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл, 1 хүний биед хүнд гэмтэл тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Сайнгэрэл нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй. Хохирогч Н.Отгонбаяр нь “эмчилгээнд нийт 1.700.000-1.800.000 төгрөг гарсан боловч нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

          Хохирогч Д.Баттогтох гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч, эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон машины эвдрэлийг засах зардал нийт 2.540.694 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Мөнхжаргал нь хохирогч Д.Баттогтоход 1.240.847 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /хх-ийн 229-р хуудас/ болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

        Хохирогч Б.Баттогтохын эзэмшлийн Аксент маркийн автомашинд Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 1.242.000 төгрөгний хохирол учирсан /хх-ийн 102-р хуудас/ болох нь тогтоогдсон ба шүүхэд өгсөн баримтаас эмчилгээний төлбөр 776.194 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, хохирогч Д.Баттогтох нь 2.018.194 төгрөгийг гэм хорын хохиролд  нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэв.  Хохирогчийн нэхэмжилж буй 522.500 төгрөгийн бензиний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хэн, хэзээ, юунд зарцуулсан бензин болох нь тодорхойгүй байх тул энэ талаар тодруулсны дараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

        Иймд хохирогч Д.Баттогтоход учирсан хохирол болох 2.018.194 төгрөгийг шүүгдэгч Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нар болон иргэний хариуцагч Аудитын газарт тэнцүү хэмжээгээр хариуцуулж, тус бүр 672.732 төгрөгийн гэм хорыг хариуцан арилгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

         Иргэний нэхэмжлэгч Аудитын газрын Лексус 470 маркийн ... улсын дугаартай автомашинд Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 6.210.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба энэхүү гэм хорын хохирлыг дээр дурьдсаны дагуу тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн тул тус бүр 2.070.000 төгрөгийн гэм хорын хариуцлагыг хүлээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь Лексус-470 маркийн ... улсын дугаартай автомашинд учирсан хохирлоос Өмнөговь аймгийн Аудитын газарт 3.105.000 төгрөгийг, хохирогч Д.Баттогтоход 1.240.847 төгрөгийг тус тус төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх-ийн 230-р хуудас/ тогтоогдож байх тул дээрх байдлаар гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Мөнхжаргалын илүү төлсөн 568.115 төгрөгийг хохирогч Д.Баттогтохоос, 1.035.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Аудитын газраас тус тус гаргуулан шүүгдэгч Б.Мөнхжаргалд буцаан олгохоор шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчид бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулна гэж өмгөөллөө явуулж байх боловч шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон мэргэжлийн шинжээч нар хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцсаны үндсэн дээр дүгнэлтээ гаргасан байх тул шүүх шинжээчдийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэв.

Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Мөнхжаргалын унаж явсан машиныг Тоёота Ланд круйзер маркийн автомашин гэж бичсэн байх боловч Лексус 470 маркийн ... улсын дугаартай машиныг унаж явсан болох нь гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, гэрч хохирогч нарын мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Д.Баттогтох, Б.Мөнхжаргал нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 159, 192-р хуудас/,

          Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн шүүгдэгч Д.Баттогтох нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

         Шүүгдэгч Б.Мөнхжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч Б.Баттогтохын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байдаг боловч шүүгдэгч нь хохирогчтой эвлэрээгүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

    Шүүгдэгч Д.Баттогтох нь гэмт  хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авсан байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэж, энэхүү гэмт хэрэг нь 2016 оны 11-р сарын 29-ний өдөр гарсан байх тул Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192000 төгрөгөөр тооцож торгох ялыг оногдуулав.   

          Шүүгдэгч Д.Баттогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлээгүй тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Баттогтохын жолоочийн үнэмлэхийг буцаан олгохоор, шүүгдэгч Б.Мөнхжаргалын жолоочийн үнэмлэхийг хурааж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төгрөг овгийн Бүүрэгийн Мөнхжаргалын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Төгрөг овгийн Бүүрэгийн Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Буурал овгийн Дүүхүүгийн Баттогтохыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч Б.Мөнхжаргалд 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч Б.Мөнхжаргал, Д.Баттогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Аудитын газраас 672.732 /зургаан зуун далан хоёр мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 672.732 /зургаан зуун далан хоёр мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Баттогтоход олгохоор, шүүгдэгч Д.Баттогтохоос 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Аудитын газарт олгосугай.

6. Шүүгдэгч Б.Мөнхжаргалын гэм хорын хохиролд илүү төлсөн төлбөр болох 568.115 /таван зуун жаран найман мянга нэг зуун арван тав/ төгрөгийг хохирогч Д.Баттогтохоос, 1.035.000 /нэг сая гучин таван мянга/ төгрөгийг Өмнөговь аймгийн Аудитын газраас тус тус гаргуулан шүүгдэгч Б.Мөнхжаргалд буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Баттогтох нь 522.500 /таван зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн үнэмлэх болох шүүгдэгч Д.Баттогтохын үнэмлэхийг буцаан олгохоор, шүүгдэгч Б.Мөнхжаргалын жолоочийн үнэмлэхийг хурааж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттогтох, Б.Мөнхжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА