| 2022 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 182/ШШ2022/00648 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч:Ж.З-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: “А Р” ХХК -д холбогдох Ажиллаж байсан хугацааны цалин 1,542,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн төлөөлөгч М.Шу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Ж.Знь хариуцагч “А Р” ХХК-нд холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалин 2,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1,542,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Тэрээр дээрх хугацаанд хариуцагчаас 1,107,500 төгрөг, 250,000 төгрөгийг тус тус хүлээж авсан байдлыг харгалзан энэ дүнд хамаарах шаардлагаасаа татгалзсан болно. 2. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх дүнг өгөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Тэрээр холбогдох журмын дагуу тооцвол дээрх хугацааны үлдэгдэл цалинд 874,643 төгрөг бодогдохоор байх хэдий ч хүлээн авсан итгэмжлэлийн хүрээнд 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой тул энэ дүнгээр зөвшөөрч мэтгэлцэнэ гэжээ. 3. Нэхэмжлэгч дараах баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ. Үүнд: 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20/0011 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуух Ж.Зын 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ж.Зын Хаан банк дахь 5131106092 дугаартай дансны 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны хуулга, Ж.З-ыниргэний үнэмлэхний лавлагаа гэсэн баримтуудыг, 4. Хариуцагч дараах баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ. Үүнд: “А Р” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2022/00033 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гэсэн баримтууд болно. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч Ж.Знь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалин 2,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1,542,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх 342,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 2. Нэхэмжлэгч Ж.Знь “А Р” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан талбайн инженер, ХААБЭА албан тушаалд 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохих ёсоор ажилласан хэдий ч өнөөдрийг хүртэл цалин өгөөгүй гэж тайлбарлаж байна. 3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байх боловч нэхэмжлэгчээс гаргасан баримтууд болох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзвэл “А Р” ХХК 2020 оны 05 дугаар сард 1,232,143 төгрөгийн 6 дугаар сард 1,000,000 төгрөгийн цалин олгож холбогдох шимтгэлийг төлсөн, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр түүний Хаан банкны дансаар 1,107,500 төгрөг Авзага цалин гэх утгатай гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна. Түүнчлэн тэрээр 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөгийг цалин гэж шилжүүлсэн талаар дурдаж энэ тухай нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хэрэгт өгсөн боловч нэхэмжлэгч уг үйл баримтын талаар маргахгүй болохоо илэрхийлж, шүүх хуралдааны явцад тайлбар гаргаж байна. Эдгээр үйл баримтын үндсэн дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бус 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө гэв. 4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно. 1) Зохигчдын хэн аль нь нэхэмжлэгч Ж.З2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сарын 1,500,000 төгрөгийн үндсэн цалинтайгаар “А Р” ХХК-нд талбайн инженерийн албан тушаалд ажиллаж байсан үйл баримтын тухайд маргаагүй болно. 2) Нэхэмжлэгчийг тус компанид ажиллаж байх хугацаанд цалин гэж тооцон нийт 1,357,500 төгрөгийг “А Р” ХХК-иас шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. 3) Хөдөлмөрийн тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр байсан/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж, 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж тус тус заасан болно. Нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин шаардах хуульд заасан эрхээ зөрчигдсөн болохыг мэдэх боломжтой өдрөөс хойш нэг жил гаруй хугацааны дараа буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа шүүхэд ханджээ. Гэвч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр татгалзаагүй бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах эсэх нь үүрэг гүйцэтгэгчийн эрхийн асуудал байх бөгөөд хариуцагч уг эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүнээс хамаарна. Нэгэнт хариуцагч энэ үндэслэлээр үүргээс татгалзаагүй, 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөх боломжтой хэмээн тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шарадлагыг энэ хэсгээр хангаж шийдэх үндэстэй байна. 5. Эдгээр үйл баримт, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ажилтны цалин хөлсийг сард хоёр буюу түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэж заасны дагуу хариуцагч “А Р” ХХК-иас 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Зд олгох нь зүйтэй байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “А Р” ХХК-иас 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Зод олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 342,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.З-ынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А Р” ХХК-иас 33,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Зд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА |