| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2022/0118/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/139 |
| Огноо | 2022-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** овогт *****************ын Бт холбогдох 2240000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны .... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ...суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрөмдөгч, нэвтрэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 223 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200,000 төгрөгийг торгох ял, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2017/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ................. регистрийн дугаартай *************** овогт *****************ын Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим ******************** тоотод байх Н.Р-ийн гэрт байсан С.****************ын өмчлөлийн Samsung-A53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
224000000051 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг нийтийн байр /намын байр/-нд ээжийнхээ хамт амьдарч байгаа, манай эхнэр хүүхэд Бор-Өндөр суманд ирэн, очин байдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би гэрээсээ ганцаараа гарч Бор-Өндөр сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Далан" хүнсний дэлгүүрийн гадаа очиход зүс таних 2 залуу байсан. Би нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Тэр хоёртой уулзахад нэг шил 0.75 литрийн хараа архи авчихсан байсан ба Бор-Өндөр сумын төвөөс баруун тийш гарч хөдөө хувааж уусан. Бид нар архи ууж байхдаа хоорондоо дэмий ойр зуурын зүйл ярьцгаасан. Ууж байсан архиа дуусгаад тэр 2 залуугийн нэг нь сумын төв рүү архинд явсан, нэг нь надтай хамт үлдсэн. Архинд явсан залуу ирэхдээ 2 шил 0.75 литрийн хараа архи авчирсныг хувааж ууцгаасан. Би тэр 2 залуутай архи ууж байгаад дуусаад салаад Бор-Өндөр сумын төв рүү орсон. Тэр 2 залуу хөдөө явлаа гээд яваад өгсөн. Би ганцаараа Бор-Өндөр суманд орж ирээд *************** тоотод байх ***************** гэх айлын байшинд орж хүнээс айл асуух гээд орсон чинь хүнгүй байх шиг байхаар нь тавиур дээр цэнэглэж байсан гар утсыг аваад эргээд гарсан. Тэндээс гараад өөрийнхөө төрсөн дүүгийн гэрт очоод унтсан. Намайг дүүгийн гэрт унтаж байхад цагдаа нар ирээд бариад ажил руугаа явсан. Би ямар учраас, яаж гар утас авснаа мэдэхгүй байгаа, Би уусан архиндаа нилээн их согтсон байсан. Ямар ч байсан ***************** гэх айлынд орж гар утас авч байснаа санаж байна. Би айл асуух гэж очсон байх гэж бодож байна. Би тэр хашаанд очоод хүнтэй таарсан үгүйгээ мэдэхгүй байна. Ер нь болсон зүйлийг санахгүй байгаа, гэхдээ гар утас авч байсныг орон гаран санаад байгаа. ...Би ямар зорилгоор хүний гар утас хулгайлснаа мэдэхгүй байна. Би хулгайлсан гар утсаа зарж борлуулаагүй, миний хулгайлсан гар утсыг цагдаа хурааж аваад хохирогчид эргүүлээд өгсөн гэж байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гар утсыг нь С.****************т эргүүлж өгсөн.” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-р хуудас/
Хохирогч С.****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг *************** тоот хашаанд байдаг зүүн талын байшиндаа 14 цагийн үед орж унтаад 15:00 цагийн үед сэрээд баруун талын байшинд цэнэглээд орхисон утсаа авах гээд ороход утас маань байхгүй болохоор ээжийн утсаар залгахад холбогдохгүй байсан. Тэгээд би ээжээс гэрт хүн орж ирсэн үү гэж асуухад зүс таних хүн орж ирээд гарсан /Б/ гэхээр нь бид хоёр цуг гараад цагдаа дээр очиж бүртгүүлчхээд өөрсдөө гарч хайсан хэдэн айлаар хайж яваад олоогүй.Тэгээд манай хойд гудамжинд дүүгийнх нь гэр байдаг болохоор очиж үзсэн.Дүүгийнх нь /************/ гэрээр ороход Б согтуу хэвтэж байсан. Ээж орж уулзаад миний утсыг дүүгээс нь авч ирсэн дүү Б утас олсон гэж ирсэн гэж хэлээд дүү ************даа өгсөн гэж хэлсэн. ...Би өөрийнхөө хулгайд алдсан гар утсыг эргүүлж олж авсан. Би гар утсаа авсан ч гэсэн гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 56-р хуудас/
Гэрч Ж.************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4-р баг ************** тоот дахь гэртээ байж байхад 3-аас 4 цагийн хооронд хамаатны ах Б нь бага зэрэг халамцуу манай гэрт ирсэн. Ирээд надад А53 маркийн шар гэртэй утас ах нь утас олсоон чи кодыг нь гаргаж чадах уу гээд өгсөн. Тэгэхээр нь би аваад оролдож үзээд сууж байсан тэгтэл 16 цагийн үед нэг эгч ирээд манай ахыг чи гэрээс утас аваад явсан байна хүүхдийн утас аваад ир гэсэн.Тэгэхээр нь би энэ утас мөн үү гээд гаргаж үзүүлтэл мөн байна гээд авсан. Би ахыг та одоо олсон гээд байсан биз дээ гэж ахад хэлсэн. Тэгээд тэр хүмүүс утсаа аваад явсан. Тэрнээс өөр сайн мэдэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
Гэрч Н.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагийн үед өөрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг *************** тоот хашаанд байсан. Тухайн өдөр би баруун байшинд хүү зүүн байшинд байсан би гэрээтээ юм хийж байхад 14 цагийн орчимд зүс таних хүн /Б/ манай нөхрийг асууж орж ирсэн. Би байхгүй гэж хэлээд цай хийж өгсөн. Тэгээд Б гараад явсан 15 цаг орчимд миний хүү С.**************** сэрээд надад дээр ирж ээж утас харсан уу, утсаа авъя гээд надаас асуусан тэгэхээр нь би хаана байсан юм. Би мэдэхгүй утсыг чинь аваагүй гэж хэлсэн. Тэгээд хүү маань утсаар маань өөрийн дугаар руу залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Хүү гэрт өөр хүн амьтан ирсэн үү гэж асуухад тиймээ зүс таних хүн /Б/ орж ирсэн гэж хэлсэн.Тэгээд хүү утас байсан газраа зааж өгсөн нь зурагтын тавиур хэсгийн баруун буланд байсан нь Бын сууж байсан сандал утас байсан тавиуртай их ойр байсан тул намайг цай хийж өгөх хооронд авсан байх гэж би бодсон. Тэгээд бид хоёр 15 цагийн үед Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтэс дээр очиж утсаа хулгайд алдсан талаараа мэдэгдэн бүртгүүлчхээд өөрсдөө гарч Быг хайхаар гарсан. Ойр орчмын байж магадгүй гэсэн хэд хэдэн айлаар ороход байхгүй байсан. Тэгээд манай хойд гудамжинд Бын дүү нь байдгийг санаад дүү С-ынх руу нь очсон очтол Б согтуу хэвтэж байсан. Би чи чинь хүүхдийн утас аваад явсан юм уу хурдан гаргаж өг гэж хэлсэн. Тэгсэн дүү С- нь эгчээ энэ утас мөн үү ах сая олсон гээд авчирч өгсөн гээд надад өгсөн. Тэгээд би дүүгээс нь хүүгийнхээ гар утсыг аваад хүүдээ буцааж өгсөн.Тэгээд бид хоёр тэндээс гараад цагдаад Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтэст гар утсаа олсон талаараа залгаж мэдэгдсэн. Манай гэрт тухайн гар утаснаас өөр алга болсон үрэгдэж гэмтсэн зүйл огт байхгүй. Тухайн өдөр манай хүүгийн гар утас л алга болсон. ...Манай хүү тухайн утсыг аваад удаагүй байсан тухайн үедээ А53 гээд гар утас мобикомоос лизингээр авч байсан. Шаргал өнгийн гар утас гаднаа хар өнгийн гэртэй гэрэндээ ажлын үнэмлэх нь байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ШД-243 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-н 19-21 хуу/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 28-31 хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 70 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим ******************** тоотод байх Н.Р-ийн гэрт байсан С.****************ын өмчлөлийн Samsung-A53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 /нэг сая/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.****************ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг *************** тоот хашаанд байдаг зүүн талын байшиндаа 14 цагийн үед орж унтаад 15:00 цагийн үед сэрээд баруун талын байшин цэнэглээд орхисон утсаа авах гээд ороход утас маань байхгүй болохоор ээжийн утсаар залгахад холбогдохгүй байсан. Тэгээд би ээжээс гэрт хүн орж ирсэн үү гэж асуухад зүс таних хүн орж ирээд гарсан /Б/ гэхээр нь бид хоёр цуг гараад цагдаа дээр очиж бүртгүүлчхээд өөрсдөө гарч хайсан хэдэн айлаар хайж яваад олоогүй.Тэгээд манай хойд гудамд дүүгийнх нь гэр байдаг болохоор очиж үзсэн.Дүүгийнх нь /************/ гэрээр ороход Б согтуу хэвтэж байсан. Ээж орж уулзаад миний утсыг дүүгээс нь авч ирсэн дүү Б утас олсон гэж ирсэн гэж хэлээд дүү ************даа өгсөн гэж хэлсэн. ...Би өөрийнхөө хулгайд алдсан гар утсыг эргүүлж олж авсан. Би гар утсаа авсан ч гэсэн гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна." гэх мэдүүлэг,
Гэрч Ж.************ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4-р баг ************** тоот дахь гэртээ байж байхад 3-аас 4 цагийн хооронд хамаатны ах Б нь бага зэрэг халамцуу манай гэрт ирсэн. Ирээд надад А53 маркийн шар гэртэй утас ах нь утас олсоон чи кодыг нь гаргаж чадах уу гээд өгсөн. Тэгэхээр нь би аваад оролдож үзээд сууж байсан тэгтэл 16 цагийн үед нэг эгч ирээд манай ахыг чи гэрээс утас аваад явсан байна хүүхдийн утас аваад ир гэсэн.Тэгэхээр нь би энэ утас мөн үү гээд гаргаж үзүүлтэл мөн байна гээд авсан. Би ахыг та одоо олсон гээд байсан биз дээ гэж ахад хэлсэн. Тэгээд тэр хүмүүс утсаа аваад явсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Р-ийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагийн үед өөрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг *************** тоот хашаанд байсан. Тухайн өдөр би баруун байшинд хүү зүүн байшинд байсан би гэрээтээ юм хийж байхад 14 цагийн орчимд зүс таних хүн /Б/ манай нөхрийг асууж орж ирсэн. Би байхгүй гэж хэлээд цай хийж өгсөн. Тэгээд Б гараад явсан 15 цаг орчимд миний хүү С.**************** сэрээд над дээр ирж ээж утас харсан уу, утсаа авъя гээд надаас асуусан тэгэхээр нь би хаана байсан юм. Би мэдэхгүй утсыг чинь аваагүй гэж хэлсэн. Тэгээд хүү маань утсаар маань өөрийн дугаар руу залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Хүү гэрт өөр хүн амьтан ирсэн үү гэж асуухад тиймээ зүс таних хүн /Б/ орж ирсэн гэж хэлсэн.Тэгээд хүү утас байсан газраа зааж өгсөн нь зурагтын тавиур хэсгийн баруун буланд байсан нь Бын сууж байсан сандал утас байсан тавиуртай их ойр байсан тул намайг цай хийж өгөх хооронд авсан байх гэж би бодсон. Тэгээд бид хоёр 15 цагийн үед Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтэс дээр очиж утсаа хулгайд алдсан талаараа мэдэгдэн бүртгүүлчхээд өөрсдөө гарч Быг хайхаар гарсан. Ойр орчмын байж магадгүй гэсэн хэд хэдэн айлаар ороход байхгүй байсан. Тэгээд манай хойд гудамд Бын дүү нь байдгийг санаад дүү С-ынх руу нь очсон очтол Б согтуу хэвтэж байсан.Би чи чинь хүүхдийн утас аваад явсан юм уу хурдан гаргаж өг гэж хэлсэн. Тэгсэн дүү С- нь эгчээ энэ утас мөн үү ах сая олсон гээд авчирч өгсөн гээд надад өгсөн. Тэгээд би дүүгээс нь хүүгийнхээ гар утсыг аваад хүүдээ буцааж өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлджээ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээний буюу 300,000 төгрөг түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хууль тогтоогч тайлбар хийсэн бөгөөд энэ хэргийн тухайд шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Хохирогч С.**************** нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Би өөрийнхөө хулгайд алдсан гар утсыг эргүүлж олж авсан.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн архи согтууруулах ундаа хэрэглэдэг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал, амар хялбар аргаар хөрөнгөжих гэсэн сэтгэхүй нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бд ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч нь бие эрүүл атлаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байдал, гэр бүл тусдаа амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын ...нийгэмшүүлэх... зорилгод нийцнэ гэж дүгнэлээ. Шүүгдэгчид дээрх ялыг оногдуулснаар хөдөлмөрлөх арга барилд суралцах, гэм буруугаа ухамсарлан ойлгож нийгэмд биеэ зөв авч явах дадал төлөвших зэрэг эерэг үр дүн гарна гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР