Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307003450029 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, *******, *******, *******, , , хамт *******, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ийн ******* /PД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Налайх дүүргийн , тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.ийг хардалтын улмаас түүний нүүр хэсэг рүү өшиглөж, гараараа цохиж биед нь зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж ярих зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Налайх дүүргийн , тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.ийг хардалтын улмаас түүний нүүр хэсэг рүү өшиглөж, гараараа цохиж биед нь зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би нөхөр *******ын хамт дэлгүүр явсан. Тухайн үед дэлгүүрийн үүдэнд нөхөр үлдээд би ганцаараа дэлгүүр орсон. Би дэлгүүр дотор найз тай таарсан. Тэгээд дэлгүүрээс 1 шил архи, 2 пиво авсан. Тэгээд дэлгүүрээс гараад , манай нөхөр, бид 3 манай гэр буюу Налайх дүүргийн , тоотод очсон. Гэрт очоод манай нөхөр, хоёр авч ирсэн архиа хувааж уусан. Тэгээд гэрт байж байхад гийн манайд ирээд архиа дуусгаагүй байхад нь г аваад гэрлүүгээ явсан. Тэгээд явсны дараа манай нөхөр ******* уусан архиндаа согтоод хэрүүл хийгээд эхэлсэн... Тэгээд би сандал дээр утсаа оролдоод сууж байтал ******* гэнэт миний нүүрлүү өшиглөсөн. Тэгээд би утсаараа цагдаа дуудна гээд цагдаа руу залгатал миний утсыг булааж аваад эвдсэн... орж ирэхдээ 5 литрийн савны ёроолоор 3-4 хурууны хэмжээтэй шингэн зүйл барьж орж ирээд толгой дээр шууд асгасан. Тухайн үед бензин юм уу, түлш юм уу ямар нэгэн шатахууны төрлийн зүйл байсан. Тэгээд савны ёроолд жоохон үлдсэн байсныг хулдаасан дээр асгаад тэрийгээ гал асаагуур ашиглан асаасан. Тэгтэл нөгөө шингэн гал авалзаад шатаж байсан. Тэгэхээр нь би гүйгээд гарсан. Тэгээд гартал үүдэнд цагдаа ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-61 дэх тал),

 

  • Гэрч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Налайхад хүүхдээ салхилуулах гээд дүүгийнхээ хашаанд ирээд дэлгүүр ороод тухайн дэлгүүрт *******, нартай тааралдсан... дэлгүүрээс авсан архинаас 3 татаад байж байтал манай уурлаж орж ирэхээр нь би ээ дагаад гарсан... тэгтэл өглөө 09 цагийн үед байх над руу залгаад та манай гэрт ороод ирээч гэхээр нь би тэднийд яваад ортол надад урьд шөнө ******* агсам тавиад намайг зодоод толгой дээр түлш асгаад намайг шатаана гээд шалан дээр түлш асгаад гэрээ шатаах шахлаа гэж ярьж байсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч Ө.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө би гэртээ байж байхад аав ******* архи уучихсан согтуу байхдаа ээжтэй хэрэлдээд байсан. Юунаас болж хэрэлдээд байгаа гэдгийг би мэдээгүй. Тэгж байтал аав ээжийг сандал дээр сууж байхад нь толгой руу нь өшиглөөд, нүүр амруу нь гараараа алгадаад зодоод байсан. Тэгээд ээж цагдаа дуудах гэхэд аав гаднаас 5 литрийн савтай бензин оруулж ирээд ээжийн толгой дээрээс асгаад шатаана гээд байхад бензин газар асаргаад гал гарсан. Тухайн үед хэн гал асаасныг би хараагүй, би айгаад хойд өрөөнд орсон байхад гал асахаар нь би харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 409 дугаартай “...гийн ийн биед зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих, нидрэх үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

  • Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 26-34 дэх тал),
  • Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт (хавтаст хэргийн 69-71 дэх тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би портер машинтай байсан, тэр машиндаа хийж байсан савтай тосол манай гэрийн хажуу талын амбаар дотор байсныг би авч ийн толгой дээр асгасан, тэгээд маргааш өдөр нь би үдээс хойш цагийг нь санахгүй байна гэртээ очиход манай гэрийн ширээний доогуур зуухны урд талын плита хэсэгт нилээн их үнс асгарсан байсан. Ширээний урд хэсгийн худлаас шатсан байсан болохоор хэрэг болохоос өмнө намайг нүүрс хийгээд сууж байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал),

 

  • Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дуудлагаар очсон, тухайн үйл явдлын талаар бүгдийг нь сайн санахгүй байна. Талийгаач цагдаагийн дэд ахлагч ийн хамтаар дуудлаганд очсон, нөхөр согтуу агсам тавиад байна гэх дуудлага мэдээлэл байсан. Дуудлагын дагуу очиход гэх хүний нөхөр ******* согтуу гэрээсээ гараад зугтаах гэж байсныг бид хоёр амжиж ирж саатуулж гэр дотор нь ороход бензин үнэртэж байсан, мөн шал хэсэгт гал гарч унтраасан байдалтай эмх замбараагүй байдал үүссэн байсан. Эхнэр нь гэр дотроо согтуу байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дахь тал),

 

  • Гэрч Е.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******ын гэр манай урд талын гудамжинд байдаг болохоор би байнгын орж гардаг. Ойр зуурын жижиг зүйлээс бага зэргийн хэрүүл маргаан үүсдэг. Оны өмнө он, capыг нь би сайн санахгүй байна. *******, хоёр маргалдаж ******* ийг цохисон талаар сонссон маргааш өглөө нь гэрт ороод гал зуух, ширээ хоёрын дунд үнс асгарч хулдаас нь өнгөц түлэгдсэн байдалтай , ******* хоёр гэртээ байсан. Өөр зодоон цохион хэрүүл маргаан гарч байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 162-165 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.*******, хохирогч Ц. нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн, дөрвөн хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, “намайг байхгүй хойгуур ангийнхантайгаа уулзаж архи уусан байсан, гэрт хүн дагуулж ирж архидсан” гэх шалтгаанаар хардаж хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хамт амьдарч байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгч Б.*******д эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн, бага насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч уг дүгнэлттэй холбогдуулан санал, тайлбар гаргаагүй болно.

           

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж, ийнхээ биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, бага насны 4 хүүхэдтэй, *******) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

              Шүүгдэгч Б.*******д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ