Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч М.******* /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******,

гэрч Б.*******, Ц.*******, Р.*******, Ө.*******, Н.*******, Д.*******, Д.*******,

шүүгдэгч З., түүний өмгөөлөгч Ш.*******,

шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Б.,

шүүгдэгч Т., түүний өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Төмрөөгийн нарт холбогдох эрүүгийн 2202006960435 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/487 дугаар магадлалаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосныг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                                                                   

     1. Улсын иргэн, -ны өдөр Говь- аймаг, Эрдэнэ суманд төрсөн,тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” ажилтай /түдгэлзүүлсэн/, , , хамт , , ,од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

            овогт гийн /РД: /,

 

            2. Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хот, т төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, “” ОНӨААТҮГ-ын ажилтай, , , хамт , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

            овогт гийн /РД: /,

 

            3. Улсын иргэн, -ны өдөр аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, “” ОНӨААТҮГ-ын , ажилтай, , , хамт , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

            овогт Төмрөөгийн /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

  1. Шүүгдэгч З. нь Нийслэлийн Налайх дүүргийн “” /цаашид “” ОНӨААТҮГ гэх/-ын даргаар буюу хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй...” гэж заасныг,

Нийслэлийн Налайх дүүргийн “” ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 10.1.3-т заасан “Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой гаргаж мөрдүүлэх”, 10.2.1-т заасан “Ажилтныг мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах...” гэснийг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “” ОНӨААТҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйл /Үйлдвэрийн газрын удирдлага/-ийн 6.5 дахь хэсэгт заасан “...Захирал нь үйлдвэрийн газрын зохион байгуулалтын болон захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах ба дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсдын цалинг тогтооно...”, 6.7.5 дахь хэсэгт заасан “Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

 

- Н.ийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай түр тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, Н. нь тус албан тушаалд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалин тус тус олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалинг тус тус олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийн цалин олгосон,

 

- Мөн үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 07 дугаар сард албан тушаалд томилсон тушаалгүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалин тус тус олгож, “” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Шүүгдэгч Ц. нь Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “” ОНӨААТҮГ-ын ээр буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллахдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй...” гэж заасныг,

“” ОНӨААТҮГ-ын “Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.5-т “Захирал, нэгжийн удирдагч нартай хамтран ажилтныг ажилд авах, ажлын байран дээр нь сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэх, мэдлэг чадварын түвшин үнэлэх, тушаал дэвшүүлэх, ажлаас халах шийдвэр гаргах”, 1.7-т заасан “Ажилтнуудын хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, бусад бүртгэлийг хөтлөх, 1.9-т заасан “Ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах” гэснийг тус тус зөрчиж хуулийн этгээдийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор

 

- Өөрийн хамаарал бүхий этгээдийн гэр бүлийн гишүүн Н.ийг “” ОНӨААТҮГ-т “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар ажиллуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н. нь “” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг үүсгэж, цалингийн хүснэгтэд түүний нэрийг орлуулах зэргээр Н.эд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулж, хувьдаа авсан,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийн цалин олгосон,

 

- Мөн үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

-үргэлжилсэн үйлдлээр А.ыг “” ОНӨААТҮГ-т ажиллуулах тушаал гаргуулахгүйгээр, түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулж, “” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Шүүгдэгч Т. нь Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “” ОНӨААТҮГ-ын ерөнхий оор буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллахдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт заасан “Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;” гэснийг,

Нийслэлийн Налайх дүүргийн “” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/31 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 6.2.1-т заасан “Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”, 6.2.2-т заасан “...ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж, биелэлтээ цаг тухай бүр танилцуулна” гэснийг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.2-т заасан “Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нар хариуцна” гэснийг,

“” ОНӨААТҮГ-ын ерөнхий ийн албан тушаалын тодорхойлолтын зорилгын “Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулж төсөвт зардлыг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах...” гэснийг, 2 дугаар зорилтын хүрээнд “Байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо холбогдох журналуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын стандартад нийцүүлэн хөтөлж, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх” гэснийг тус тус зөрчиж,

“” ОНӨААТҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгүй, тус газарт ажиллаагүй, Н., А. нарын цагийн тодорхойлолт, ажилчдын цалингийн картад хянасан хэсэгт гарын үсэг зурж, цалин олгох хүснэгтэд хоёрдугаар гарын үсэг зуран баталгаажуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж,

 

- Н.ийг “” ОНӨААТҮГ-т “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар ажиллуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н. нь “” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэл, цалингийн хүснэгтэд түүний ажлын нэрийг оруулж, Н.эд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулах шийдвэрт гарын үсэг зурж давуу давуу байдал бий болгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалын дагуу “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н. нь ажиллаагүй байхад тус газарт Н.ийг ажилласан гэж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас Н.ийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас Н.ийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.г ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас Н.ийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас Н.ийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

 

- Мөн үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-аас А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг “” ОНӨААТҮГ-т ажиллуулах тушаалгүйгээр түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулах шийдвэрийг гаргаж, “” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З., Ц., Т. нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч З., Т. нарыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, шүүгдэгч Ц.ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус нотлох” гэсэн, шүүгдэгч З.ын өмгөөлөгч Ш.******* “шүүгдэгч З.т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн, шүүгдэгч Ц.ын өмгөөлөгч Б. “шүүгдэгч Ц.д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн, шүүгдэгч Т.гийн өмгөөлөгч Б. “шүүгдэгч Т.д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

  1. Шүүгдэгч З. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын даргаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр томилогдоод ажлаа авч байсан. Манай байгууллага 5 үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Налайх дүүргийн орон сууцын хүн амыг төвлөрсөн шугам сүлжээгээр, ундны цэвэр усаар хангах, гэр хорооллын иргэдийг зөөврийн усан хангамжаар хангах, орон сууцын айл өрхийн сантехникийн дуудлагыг хүлээн авч барагдуулах, Городокийн буюу 5 дугаар хорооны дулаан хангамжийг хариуцдаг. Мөн Городокийн цэвэрлэх байгууламж эцэст нь дүүргийн төвлөрсөн шугам сүлжээгээр бохир усыг нь татан зайлуулах үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Городок нь Налайх дүүргээс 10 гаруй километрийн зайд оршдог. Энэ хэрэгт яригдаж байгаа хоёр хүн нь Городокын цэвэрлэх байгууламж дээр үндсэн ажилтан ээлжийн амралтыг авах үеэр тэнд амраагчаар буюу түр тушаалаар тэнд орж ажилласан хүмүүс байгаа. Намайг ажил авсны дараа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай тэнд ажиллаж байгаа машинист буюу оператор Б.Төмөрбаатарын бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэхээр болсон. Энэ хүний оронд өөр хүн ажиллуулах шаардлага гарлаа гээд манай хүний нөөцөөс орж ирсэн, ямар хүн бэ гэсэн Н. гээд өмнө нь Г. даргын үед ажиллаж байсан туршлагатай хүн гэж байсан. Конторын ажилтныг өвчтэй үед нь өөр хүнээр хавсруулаад ажиллуулж болдог. Энэ ээлжид гарч байгаа хүн Городокийн бүх баас шээс, шугамаар орж ирсэн бохирыг сараалжин филтерээр механик аргаар цэвэрлээд, 2 тунгаагчаар тунгаагаад, дараа нь аэротинкээр орж цэвэрлээд, дараа нь листэн филтерээр шүүгээд, дараа нь давснаас хлор гаргаад төхөөрөмжөөр хлоржуулаад байгальд 93%-аас дээш цэвэршүүлээд байгальд нийлүүлдэг процесстой үйл ажиллагаан дээр огт мэдэхгүй хүнийг тавих юм бол ямар нэгэн тоног төхөөрөмж эвдэнэ, ямар нэгэн байдлаар ажил унагаана, цэвэрлэгээний үйл ажиллагаа доголдоно гэсэн учраас би өмнө нь ажиллаж байсан энэ хүнийг ажиллуулах нь зүйтэй юм байна гээд хүний нөөцийнхөө оруулж ирсэн хүнийг томилж ажиллуулсан. Ингээд томилж ажиллуулсан бөгөөд үндсэн ажилтан ээлжийн амралтаа дуусгаад, эсхүл өвдөөд орж ирэхэд нь нөгөө хүнийг ажлаас нь чөлөөлөөд үндсэн ажилтан ажлаа хийгээд явж байсан. Тэгээд байж байтал Б. ээлжийн амралтаа авах боллоо, Д.*******дулам амралтаа авах хооронд Н.ийг тавиад явсан. Н. гэдэг хүний ажиллах хугацаанд тэр үйлдвэрлэлийн процесс дээр ямар нэгэн доголдол гараагүй, хэвийн ажиллаж байсан. ...Би 7 хоногт нэг удаа Городокт очиж ажилладаг байсан. ...Цэвэрлэх байгууламж дээр очоод Н. гэдэг хүн томилогдсон байгаа, ажиллаж байна уу гэж асуухаар Д.*******дулам юм уу, Б. юм уу, эсхүл нэг өөр хүн байж байдаг, тэгээд “ажиллаж байгаа, сая буусан, өглөө буусан гэдэг юм уу, эсхүл 16 цагаас гарна гэдэг. Нарядын дэвтрийг үзэхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явж байсан. Би ажиллаж байна гэж бодоод явж байсан. Тэгээд олон жил ажиллачихсан настай машинистууд бие нь өвдөөд ээлжийн амралтаас гадна эмнэлэгт хэвтээд хүн олдохгүй байхад Н. өргөдлөө өгсөн, тэгээд манай хүний нөөц ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтныг ажилд авах санал боловсруулах, тэр хүнийг судлаад болж байна гээд ороод ирэхээр нь би авдаг байсан. ...Тэгээд энэ хүнийг үйлдвэр дээр нь ажлаа хийж байна уу, үгүй юү гэдгийг хэсгийн инженер хяналт тавьж тэр улсуудыг өвчтэй, ажлаа тасалсан, архи уусан тэр хүн ажил дээрээ алдаа гаргасан бол хэсгийн инженер хяналт тавиад ажилладаг. Ажлын цагийн бүртгэлийг манай ерөнхий нягтлан Т. дээр хянаад гарын үсэг зурдаг. Ингээд ажлын цаг ороод ирэхээр нь цалингийн нягтлан Ө.******* цалинг нь бодоод ажилласан цагаар нь цалинг нь оруулаад ирдэг. Цалингийн нягтлангийн бодсон цалинг ерөнхий нягтлан давхар хянадаг, манай ерөнхий нягтлан 20 гаран жил ажиллаж байгаа болохоор би ерөнхий нягтлангаа их хариуцлагатай ажилладаг, олон жил ажилласан хүн гэж бодсон. Яагаад гэвэл би шинээр томилогдсон дарга, би санхүүгийн үйл ажиллагаа, цалингийн үйл ажиллагаа, бүх санхүүтэй холбоотой юмыг ажлын байрны тодорхойлолт гэсний дагуу манай ерөнхий нягтлан хариуцдаг цалингийн сүлжээн дээр ерөнхий нягтлан хянаад гарын үсэг зураад байхаар нь би батлаад нэг хүнийг биш нийт 130-аад ажилтныг цалинг нь бодоод гаргадаг байсан. Ингээд явж байгаад 2021 онд манайх цэвэрлэх байгууламжийнхаа хажууд мод үржүүлгийн талбай байгуулаад, би байнга хашаа бариад мод тариад, хамт олноороо очоод бүгдээрээ модны нүх ухаад явахад Н. харагддаггүй байсан. Тэгээд Д.*******дуламаас асуухаар өчигдөр гараад буучихсан өнөөдөр байхгүй байна гэсэн. Би тэрийг хянахгүй, харин манай дотоод хяналтын ажилтнууд ажил дээрээ ажлын үүргийг хянах үүрэгтэй байсан. ...Цэвэрлэх байгууламж дээр томилсон хүн ажиллахгүй байна гэсэн юм ерөөсөө над дээр оруулж ирж байгаагүй” гэв.

 

  1. Шүүгдэгч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ байгууллагад 2013 онд ажилд ороод 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ээр ажиллаж байсан. Энэ ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Яг ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийн дагуу бүтэц, орон тоонд тулгуулан цалингийн сүлжээг харж, баталсан цалингийн сүлжээний дагуу ажилчдын цалин тушаалын виз буюу төслийг боловсруулж холбогдох ажилтнуудыг хэсгийн инженер, дарга, захирлын зөвлөлөөр оруулж, ажилчдыг шаардлагатай албан тушаал, ажлын байран дээр томилж баталгаажуулж хамтран ажилладаг байсан. Энэ хэрэгт яригдаж байгаа Н. бол манай хүргэн ах бөгөөд би бүгдтэй нь адил тэгш харьцдаг байсан. А. гэдэг хүн нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ийнхээ оронд ус түгээгчээр ажилласан, мөн 08 дугаар сарын 05-ны өдрөөс Б.Амгаланбаатарын оронд цэвэрлэх байгууламж дээр ажилласан байгаа. Би энэ Н., А. гэж 2 хүний үйлдлүүдийг гаргах явцад надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, өөртөө болон бусдад давуу байдал олгоогүй, бүх тушаал шийдвэрүүдийг нэг бүрчлэн гаргадаг байсан. Би хүн чөлөө авсан тохиолдолд буюу Б. өвчтэй 7 хоносон тохиолдолд хүртэл би тушаалыг нь гаргаад буцаагаад чөлөөлдөг байсан. Тушаалын төслийг нь боловсруулдаг байсан. Хэнийг ч чөлөөтэй байх хугацаанд ч гэсэн 5 хоногийн 2 хоногийн гараан дээр хүртэл би тушаалын төслийг нь боловсруулаад оруулаад даргад танилцуулаад тушаал визийг гаргуулдаг байсан. …Би 2013-2021 он хүртэл хугацаанд ажиллаад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс би ээлжийнхээ амралтыг аваад үргэлжүүлээд 07 дугаар сарын 1-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. ...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр жирэмсний амралтынхаа хугацааг дуусгаад буюу 120 хоногоо дуусгаад би ажилдаа орсон. …Ажлын байрны зар тавиад манай дээр цалин хөлснөөс болоод энэ мэргэжлийн ажилчид орж ирдэггүй, хомсдол ихтэй. Городокын цэвэрлэх байгууламж алслагдсан, үнэхээр хүн ажиллах нөхцөл хэцүү, хэвийн бус нөхцөлтэй. Тэр хүнд хортой нөхцөл дотор 3 хүн ажилладаг. Тэр Б.Төмөрбаатар гэж хүн бичиг үсэггүй хүн. А. гэж хүн бичиг үсэггүй хүн, тэр Н. гэж хүн бичиг үсэгтэй нь үсэгтэй. Гэхдээ тухайн объект дээрээ өөрсдөө юмаа яаж хийдэг байсныг би мэдэхгүй, ямар ч байсан ажилладаг байсан, ажлын гүйцэтгэл нь явагддаг байсан, үйл ажиллагаа нь тасралтгүй хэвийн явагдаж байсан. Би хариуцсан хэсгийн инженер нь биш” гэв.

 

  1. Шүүгдэгч Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би нягтлан хийж байх хугацаандаа хэсгийн инженерийн гаргаад ирсэн цагийн бүртгэлийн дагуу цалин бодож тушаал гаргаж ирсэн. Захирлын баталсан тушаалын дагуу манай нягтлан тэр тушаалтайгаа тулгаад энэ хүн энэ цагийн хэсгийн инженерийнх нь бүртгэсэн цагтай тулгаад ийм тушаалаар энэ хүн ажиллахаар манайд ажилд орсон юм байна. Энэ хүний цагийн бүртгэл тэд хоногоор орж ирж байгаа юм байна гээд цагийг нь бүртгээд бодоод өгдөг. Би тэрийг нь шалгаад хянаад захирлаар зуруулаад цалин олгодог. Энэ байгууллага дээр үнэхээр фракц бүлэглэл үүссэн. Шударга хэлдэг, ил хэлдэг ч хүмүүс нь хавчигддаг. Би ерөнхий нягтлан хийж байгаад ажил хийх дарамт шахалттай болоод би нягтлангийнхаа ажлыг өгөөд одоо Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан хийж байгаа. Би энэ байгууллагад 20 гаруй жил ажиллачихсан учраас цаашид 50 нас хүрээд энэ байгууллагаасаа тэтгэвэртээ гарна гэж боддог учраас хүсэлт өгөөд, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан хийгээд явж байгаа. Одоо ч манай байгууллагын уур амьсгал хэцүү байгаа. Тэр цагийн бүртгэл дээр гарын үсэг зураагүй гээд байгаа. Цагийн бүртгэл гаргах гэж инженерүүд, цагийн бүртгэл хийдэг хүмүүс маш их алдаа гаргадаг, илүү ажилласан цагийг нь хаяна, хуваарийн дагуу ажилласан цагийг нь хаяна гээд олон дахин буцаагддаг байсан” гэв.

 

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие Найлах дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд Эдийн засаг, төсвийн ажлын хорооны даргын хувьд энэ хэрэг дээр төлөөлж оролцож байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн ” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх хуулийн статустай. Мөн Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталдаг, бүтэц орон тоог нь тогтоож өгдөг, мөн бизнес төлөвлөгөөг нь баталж өгдөг. Тус байгууллагын аудитын дүгнэлт Эдийн засаг, төсвийн ажлын хороогоор зайлшгүй ордог. Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар зайлшгүй ордог. Тус байгууллагын 2021 оны аудитын дүгнэлтийг хэлэлцэж байх үед 2022 оны 07 дугаар сард тухайн байгууллагаас хүсэлт ирсэн. Мөн иргэдээс гомдол ирсэн. Бид иргэдийн гомдол дээр үндэслэж ажилладаг. Ямар гомдол ирсэн юм бэ гэхээр “” ОНӨААТҮГ дээр хий цалинжилт яваад байна, ажил маш их доголдож байна, маш их асуудал үүсэж байна, үүнийг шалгаж дүгнэлт гаргаач гэдэг гомдол ирсэн байдаг. Үүний дагуу бид нар тухайн үед ОНӨААТҮГ-ын дарга З., хуулийн зөвлөх нь Б.*******, эдийн засагч нягтлан Д. гурвыг дуудаж, 2021 оны аудитын дүгнэлтийг хэлэлцэнгээ энэ асуудлыг давхар шалгасан. Энэ асуудлыг хэлэлцэхэд 2020 оны аудитын дүгнэлт нь 2021 онд үзэхэд 1,3 тэрбум төгрөгийн аудитын хязгаарлалттай зөрчилтэй. 2021 оных нь 2,4 тэрбум төгрөгийн аудитын хязгаарлалттай зөрчилтэй гарсан байсан. Энэ зөрчлөөс болж өөрөө хязгаарлалттай зөрчилтэй гэх дүгнэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл нэг байгууллагаас болж Налайх дүүрэг өөрөө аудитын дүгнэлтээр хязгаарлалттай зөрчилтэй гарсан. ОНӨААТҮГ ямар зүйлүүд дээр хязгаарлалттай дүгнэлт аваад байгаа юм бэ гээд санхүүгийн баримт буюу аудитын дүгнэлтийг үндэслээд үзэхээр өмчийг үнэгүйдүүлсэн, өмчийг буруу үрсэн асуудал яригдсан. ОНӨААТҮГ-ын конторын барилгыг тухайн үеийн Г. захирал зөвхөн нэг аж ахуйн нэгжтэй арилжааны гэрээ байгуулаад тухайн үеийн дүүргийн шууд удирдлагуудад мэдэгдэхгүйгээр, арилжааны гэрээ байгуулснаас 3 хоногийн дотор конторын барилгыг нураасан асуудал үүссэн. Тус гэрээнд тухайн үед ажиллаж байсан Г. дарга, “Сүки стар тур” ХХК-ийн захирал нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байсан. Үүнээс болж аудитын дүгнэлт асуудал үүсгэж байгаа. Хоёр дахь аудитын дүгнэлтээр ОНӨААТҮГ шилэн дансанд тухайн үеийн мэдээллийг оруулдаггүй, санхүүтэй холбоотой мэдээллүүдээ шилэн дансанд хуулийн хугацаанд нь тайлагнадаггүй, энэ нь аудитын дүгнэлтээр илэрсэн. Дараагийн асуудал нь анхан шатны санхүүгийн баримтын бүрдүүлэлт байхгүй, анхан шатны санхүүгийн баримт болох ялангуяа касс болон Пос машинаар орж ирж байгаа санхүүгийн баримт байхгүй. Ийм санхүүгийн зөрчлүүд удаа дараа гарч байсан. Үүнтэй уялдаад тухайн байгууллага дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг гарч ажиллаж байсан. ... “ ОНӨААТҮГ санхүүгийн буруутай зохицуулалт, хөрөнгийг буруу үрж завшсанаас болж тухайн байгууллага 100 гаруй сая төгрөгөөр хохирчихсон явж байгаа бөгөөд тус байгууллага 2021 оноос хойш түрээсийн байранд байгаа. Түрээсийн байрныхаа зардлыг тухайн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж төлөх ёстой байтал төлөгдөөгүй. Ингээд шүүх хяналтын байгууллагаар шалгагдаад явж байгаа. Үүний цаана төрийн буруутай үйл ажиллагаанаас болж буюу нэг даргын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд маш их хохирсон асуудал байдаг. ...Дүүргийн нийт иргэдийн гомдлын 80 хувь нь энэ байгууллагатай шууд уялдаа холбоотой байдаг” гэв.

 

  1. Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд 2012 онд их сургуулиа төгсөөд Налайхын дулааны станцын хуулийн зөвлөхөөр 4 жил ажиллаад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ” ОНӨААТҮГ-т ажилд орсон, эхний 2 сард эдийн засагч хийж байсан. 2022 оны 02 дугаар сарын 15-ны орчим намайг байгууллагын менежер-хуулийн зөвлөхөөр захирлын тушаалаар томилсон. Менежер-хуулийн зөвлөх юу хийх юм бэ гэдэг ажлын байрны тодорхойлолт надад танилцуулаагүй. Тийм учраас намайг менежер- хуулийн зөвлөхөөр томилсны дараа би захиралтай уулзаад би ямар чиг үүрэгтэй, ямар ажил хийх юм бэ, дараа нь магадгүй ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг талаар асуусан чинь манай байгууллагад миний мэдлээс хэтэрчихсэн маш олон зүйлүүд байдаг. Тийм учраас тушаал шийдвэрийг хянах үүрэгтэй, хуулийн үндэслэл харна, байгууллагаас гарч байгаа, явж байгаа бүх бичиг цаасыг хянана гэж хэлсэн. Үүнээс хойш би байгууллагаас гарч байгаа албан ёсны тушаал шийдвэрийг хянах ёстой юм байна, дараа нь магадгүй би хариуцлага хүлээх юм байна гэдгээ ухамсарлаж ойлгосон. Намайг хуулийн зөвлөхөөр томилогдсоны дараагаас ажилчдаас маш олон үнэн, худал нь мэдэгдэхгүй асуудал гаргаж ирсэн, тэр нь манай байгууллагад ажиллаж байгаа ерөнхий нягтлан Т.гийн хувьд 20 гаруй жил, хүний нөөц Ц.ын хувьд 10 гаруй жил ажиллаж байгаа, чи өөрөө хуулийн зөвлөхийн хувьд зарим нэг асуудлыг хянаж таслан зогсоохгүй бол хэзээ нэгэн цагт буруутгагдана, Ц. гэр бүлийнхээ гишүүдийг буюу өөрийнхөө хамаатан садныг байгууллагад ажилладаг гэж хуурамч тушаал Г. даргын үеэс эхэлж гаргаж байгаа, энэ нь зогсоогддоггүй, үүнийг ерөнхий Т.тай хамт хийдэг гэж хэлсэн. Тэгээд хэн хэн оролцдог юм гээд гайхаад хэсгийн инженертэй нь уулзаад яагаад ийм зүйл гаргаад байгаа юм бэ гэхэд хурууны хээ таниулчихсан, тэр хурууны хээний цагийн бүртгэл дээр Н., Ц., А. гээд ороод ирдэг. Тэгэхээр бид нар тэрийг нь оруулж өгөөд явчихдаг гэсэн. Би энэ асуудлыг 2022 оны 05 дугаар сарын үед мэдсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дүүргээс над дээр нэг бичиг цохогдож ирсэн. Байгууллагын нийт ажилчдыг тоон гарын үсэгт хамруул гэдэг утгатай. Тэгээд үүнийг би дүүргийн 1 дүгээр хороотой хамтраад хийсэн чинь цалингийн нягтлангаас тухайн үед Н. гэсэн цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн. Тэгээд би нийт ажилчдадаа гарын үсэг зуруулаад тэр тоон гарын үсэгт хамруулсан чинь Намсрайн гэсний ар дээр Ц. өөрөө ажлаас гарсан гээд биччихсэн байсан. Тэгсэн хэрнээ тэр сар дээр цалин гараад тэр сарын ээлжийн график дотор Намсрайн гэж хүн байж байсан. Тэгээд би цэвэрлэх байгууламж дээр явж очоод тэр Н. гэж хүн байна уу гээд очсон чинь байхгүй байсан. Яг ээлж дээр нь байхгүй болохоор нь би энэ ямар учиртай хүн юм бэ гэсэн чинь зах дээр ногоо зардаг Ц.ын эгч байсан тэрний гэхээр нь би шууд зах дээр ирээд харж байсан. Гэхдээ би тэр хүнийг таниагүй, 5-6 сар ажилласан ч гэсэн нэг удаа ч хараагүй болохоор ямартай ч ажлынхнаараа заалгаад тэнд ногоо зардаг, тэгээд өдөрт тэндээ байж байдаг, наадах чинь манай ажилтан биш, гэхдээ 3-4 жил манай байгууллагаас цалин хөлс аваад яваад байгаа гээд энэ талаар судалж, 2 дугаар сараас хойш мэдсээр байгаад 4-5 сарын орчимд хүний нөөц Ц.д боловсруулж байгаа тушаалын төслөө надаар хянуулаач, би хяная гээд бид хоёр маргасан. Тэгэхээр нь би “Ц.д өөрөө хамаатан саднаа ажилд авсан хууль бус тушаал гаргаад байгаа юм байна шүү, маш олон жил ингээд гаргаад явчихсан байгаа юм байна шүү, ажилчид ингэж байна, энийгээ болиоч” гэхэд Ц.тай цугтаа суудаг байсан Т. сонссоноо Б.******* чи 20 гаруй жил миний хийсэн ажлыг үгүйсгэж миний үгнээс гарах ёсгүй, чамайг байгууллагын менежер гээд хэлчихээр чи энэ дотор томрох шаардлага байхгүй гэж хэлж байсан. Тэр үед энэ асуудлыг сөхөөгүй байсан бол магадгүй би энэ гурван хүнтэй энд хамт зогсож байх байсан байх гэж өөрийгөө бодож байна. Тэгээд би Ц., Т. хоёрт хоёуланд нь “энийгээ боль, энэ хууль бус, хүн нь ирж ажилладаггүй, тэгсэн хирнээ байгууллагаас цалин гарчихсан, нийгмийн даатгал төлөгдчихсөн, эрүүл мэндийн даатгал төлөгдчихсөн, нөгөө хүндээ хүртэл ашиг хонжоотой, энд тэндхийн байгууллагад очоод үйлчилгээгээ аваад яваад байдаг гээд хэлж муудалцсан. Би Р.*******д “энэ хууль бус юманд оролцохоо боль, чи цагийн бүртгэл дээр оролцдог юм байна” гэж, Д.******* инженерт “энийгээ боль” гэж бас сануулж хэлж байсан, Д.*******д бас хэлж байсан. Д.******* өөрөө манай IT мэргэжилтэй хүн биш юм байна лээ. Гэхдээ байгууллагын цагийн бүртгэлийн төхөөрөмжийг ажиллуулж мэддэг болохоор ажилчдын хурууны хээ, юмыг уншуулж мэддэг юм байна лээ. Тэгээд би Д.*******д бас ийм хуультай шүү. Би энэнд оролцохгүй. Энэ асуудлыг би хэзээ нэгэн өдөр цагдаагийн байгууллагад энэ талаар хандана шүү гэсэн чинь “П.ын хуруунуудыг нь ялгаж мэдэхгүй байна, долоовор хуруугаар нь өөрийг нь таниулчихдаг, Ц. утасдаад энэ сар дээр П.ыг хэнээр таниулна шүү буюу Н.ийг таниулна шүү гэвэл нөхрийнх нь дахиад дараагийн өөр хуруугаар хүний нэр бичиж байгаад оруулаад таниулчихдаг, би энэ юманд оролцчихсон нь үнэн, одоо би энэ хүмүүсийг устгачихъя гэж надад хэлж байсан. Үүнээс болоод намайг гэр бүлээр маань доромжлоод болохгүй байсан. Тэгээд дийлэхээ байгаад би Налайхын цагдаад өгөх гэж байгаад эхлээд дээрээ мэдэх байгууллагатай юм чинь гээд Засаг даргын Тамгын газар руу явж орсон. Тухайн үеийн Тамгын газрын дарга н. гэж хүн байсан. Намайг хүлээж аваад ийм асуудлыг сөхөөд ингээд явж байгаа чинь зөв хэрэг байна гээд ...Дотоод аудитын даргыг дуудаад энэ асуудлыг шалга гэсэн, …хэдхэн хоногийн дараа ороод ирсэн чинь өргөдлийн эсрэг дотоод аудит А., Н. хоёр ажилладаг юм байна гээд дүгнэсэн. Тэгээд би энэ асуудлыг дүүргээр шийдүүлж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон, тэгээд шийдэгдэхгүй байхаар нь би З. захиралд танилцуулаад энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар руу өгсөн” гэв.

 

  1. Гэрч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Н., А. гэх хүмүүсийг танихгүй, харж байгаагүй. Миний хувьд диспетчерээр ажилладаг бөгөөд холбогдох байгууламжуудаас мэдээгээ авдаг, Н.аас мэдээ авч байгаагүй” гэв.

 

  1. Гэрч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би тус байгууллагад 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр борлуулалтын инженерээр ажилд орж байсан. Одоо албан тушаалын нэр нь өөрчлөгдөөд борлуулалтын менежер болсон. Н., А. хоёрыг манай байгууллагад ажилладаггүй гэдгийг нь мэднэ. Угаасаа манай байгууллагын бүх хүмүүс мэдэж байгаа. Эдгээр хүмүүсийн оронд хүний нөөц Ц.ын П. ажлыг нь хийдэг. Хэсгийнхээ ажлын цагийн бүртгэлийг би өөрөө бүртгэчихдэг. Городокийн хэсгийн цагийн бүртгэлийг Д.******* инженерийн хэлснээр нь хийгээд шивээд гаргадаг. Тухайн үед Д.******* инженер өөрөө компьютергүй, гараараа бичсэн бүртгэлээ над руу явуулаад шивүүлж авдаг байсан. Ажилладаггүй хүмүүсийн бүртгэл ороод ирлээ гэж хэлэхээр “дуугүй наадхаа гарга гэдэг байсан. Тухайн үедээ мөн нягтлан бодогч Т.д хэлдэг байсан, тэгэхээр мөн л “дуугүй шивээд гарга” гэдэг байсан” гэв.

 

  1. Гэрч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би “” ОНӨААТҮГ-т цалингийн нягтлан хийдэг байсан, одоо ажиллахгүй байгаа. Н., А. гэх хүмүүсийн нэрийг сонсож байсан, уулзаж байгаагүй. Хэсгийн ахлагчаас ирсэн цагийн мэдээллийг үндэслээд эдгээр хүмүүсийн цалингийн тооцоог бодож гаргаж байсан” гэв.

 

  1. Гэрч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ” ОНӨААТҮГ-т 2017-2023 оны 1 дүгээр сарыг дуустал ажилласан. Тэгээд 2023 оны 1 дүгээр сард тэтгэвэртээ гараад, одоо хувийн байгууллагад ажиллаж байгаа. Намайг ажиллаж байхад Н., А. гэх хүмүүс ажиллаж байгаагүй. Городок дахь цэвэрлэх байгууламжийн хувьд Налайх дүүргээс алслагдсан объект бөгөөд өдөр тутмынх нь ажлыг бид нар хянаж мэдэх ямар ч боломжгүй. Гэхдээ Н., А. гэдэг хүмүүсийг би танихгүй” гэв.

 

  1. Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2017 оны 04 дүгээр сараас хойш “” ОНӨААТҮГ-т зөөврийн ус хангамжийн инженерийн ажил үүргийг гүйцэтгэж байна. Н. нь хүний нөөц Ц.ын эгчийнх нь , зах дээр зогсдог. А. гэдэг хүний хурууны хээг нь цагийн бүртгэлд таниулж байсныг сайн мэдэхгүй байна. Харин Н. гэдэг хүний тушаал шийдвэр нь гарчихсан хурууны хээг нь таниул гээд нэг удаа таниулж байсан. Тэгээд цаг бүртгэх төхөөрөмж эвдрээд шинэчлэх үед Н.ийн оронд технологич П.ын хурууны хээг таниулсан” гэв.

 

  1. Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие “” ОНӨААТҮГ-ын Орон сууц ашиглалтын 2 дугаар хэсгийн инженер гэдэг албан тушаалтай. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ” ОНӨААТҮГ-т цахилгааны инженерээр ажилд орж байсан, тэгээд 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц ашиглалтын 2 дугаар хэсгийн инженерээр очиж ажиллаж байгаа. Н., А. нарыг танихгүй, манай байгууллагад ажиллаж байгаагүй, оронд нь П. ажлыг нь хийдэг байсан. Би Орон сууц ашиглалтын 2 дугаар хэсгийн ажилчдын цагийн бүртгэлийг гаргаж өгөх чиг үүрэгтэй тул цагийн бүртгэлийг гаргаж өгдөг байсан. Миний хувьд IT инженер цагийн бүртгэлийг хурууны хээгээр гаргаад өгөхөөр нь тэрнийх нь дагуу цагийн бүртгэлийг гаргаж өгдөг байсан. Н., А. нарыг ажилладаггүй гэдгийг нь мэддэг байсан ч нэгэнт ажилд томилсон тушаал шийдвэр нь гарчихсан, П. ажиллаж байгаа гэж хэлдэг байсан учир цагийн бүртгэлийг гаргадаг байсан” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З., Ц., Т. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, хатгагчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн

шүүгдэгч З., Ц. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

харин шүүгдэгч Т.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч З. нь Нийслэлийн Налайх дүүргийн “” ар буюу хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй...” гэж заасныг,

Нийслэлийн Налайх дүүргийн “” ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" тушаалын хавсралтын 10.1.3-т заасан “Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой гаргаж мөрдүүлэх”, 10.2.1-т заасан “Ажилтныг мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах...” гэснийг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “” ОНӨААТҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйл /Үйлдвэрийн газрын удирдлага/-ийн 6.5 дах хэсэгт заасан “...Захирал нь үйлдвэрийн газрын зохион байгуулалтын болон захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах ба дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсдын цалинг тогтооно...”, 6.7.5 дахь хэсэгт заасан “Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

 

- Н.ийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай түр тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, Н. нь тус албан тушаалд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалин тус тус олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалинг тус тус олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийн цалин олгосон,

 

- Мөн үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 07 дугаар сард албан тушаалд томилсон тушаалгүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалин тус тус олгож, “” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал,

 

Шүүгдэгч Ц. нь Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “” ОНӨААТҮГ-ын ээр буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллахдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль лэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй...” гэж заасныг,

“” ОНӨААТҮГ-ын “Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.5-т “Захирал, нэгжийн удирдагч нартай хамтран ажилтныг ажилд авах, ажлын байран дээр нь сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэх, мэдлэг чадварын түвшин үнэлэх, тушаал дэвшүүлэх, ажлаас халах шийдвэр гаргах”, 1.7-т заасан “Ажилтнуудын хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, бусад бүртгэлийг хөтлөх, 1.9-т заасан “Ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах” гэснийг тус тус зөрчиж хуулийн этгээдийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор

 

- Өөрийн хамаарал бүхий этгээдийн гэр бүлийн гишүүн Н.ийг “” ОНӨААТҮГ-т “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар ажиллуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н. нь “” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг үүсгэж, цалингийн хүснэгтэд түүний нэрийг орлуулах зэргээр Н.эд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулж, хувьдаа авсан,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж гаргаж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.*******дуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр Н.ийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т Н.ийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийн цалин олгосон,

 

- Мөн үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.г өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А. нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “” ОНӨААТҮГ-т А.ыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

- үргэлжилсэн үйлдлээр А.ыг “” ОНӨААТҮГ-т ажиллуулах тушаал гаргуулахгүйгээр, түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулж, “” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Үүнд:

 

  1. “” ОНӨААТҮГ-ын менежер, хуулийн зөвлөх Б.*******ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал),

 

  1. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 01 дэх тал),

 

  1. Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

  1. Хуруу уншигч төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал),

 

  1. Гэрч Б.*******ээс гарган өгсөн СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал),

 

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3999 дугаартай “...3.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмж нь 232,88 GB багтаамжтайгаас системийн 1.15 GB мэдээлэл хадгалагдаж байна. Хатуу диск нь 231.73 GB сул зайтай байх бөгөөд дүрс бичлэг хадгалагдаагүй байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал),

 

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “” ОНӨААТҮГ нь өөрийн орлогоор санхүүждэг байгууллага. Налайх дүүргийн 5 дугаар хороо хуучнаар Городокын хэсгийн харьяа газарт жилийн 711 сая төгрөгийн нүүрсний санхүүжилтийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн төсөв батлахад оруулж өгдөг. “” ОНӨААТҮГ-т шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгодог. Цалингийн зарцуулалт бодиттой эсэхэд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хяналт тавьдаг. Манай хурлаас бол цалингийн шатлалыг баталж, тухайн байгууллагын аудитын дүгнэлтэд хяналт тавьж, хөрөнгийн үр дүнтэй зарцуулалтад хяналт тавьдаг. ...Хөдөлмөрийн гэрээг бол үндсэн ажилтан ч бай, түр ажилтан ч бай хэдий хугацаанд ажиллахыг тогтоож заавал байгуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулиар бол түр болон үндсэн ажилтантай заавал гэрээ байгуулах ёстой. Иргэдийн хурлын төлөөлөгчөөс батлагдсан дүрэмд хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой. Иргэдийн хурлын төлөөлөгчөөс батлагдсан дүрэмд хөдөлмөрийн гэрээг байгуулах гэсэн заалтад үндсэн болон түр ажилтныг аль алиныг нь хамруулан ойлгоно. ...эдний байгууллагаас бол 2020, 2021, 2022 оны аудитын дүгнэлтээр удаа дараа зөрчилтэй гарсан. 2021 онд 1,3 тэрбум, 2022 онд 2,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ байгууллагын хувьд бол аудитын дүгнэлтэд үндэслэн Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны хурлаар эрх бүхий албан тушаалтан буюу захирал, ерөнхий нягтлан, эдийн засагч нарыг оролцуулж байсан. Энэ хурлаар төлөөлөгч нараас зөрчлийн шалтгааныг асууж тодруулахад цалинтай холбоотой асуудал яригдаж байсан. Тухайн үед мөн 2022 оны 07 дугаар сард цалинтай холбоотой асуудлаар буюу “цэвэрлэх байгууламжид Н. гэдэг хүн ажиллаагүй байж цалин авдаг ” гэх гомдол ирсэн. Байгууллагын захирал З.аас хурлын үеэр энэ асуудлаар тайлбар авахад “манай хүний нөөц, нягтлан энэ асуудлыг мэднэ, надаас өмнө энэ асуудал байдаг байсан. Би харин энэ асуудлыг гарган илрүүлсэн гэх тайлбар өгсөн. Мөн энэ байгууллага санхүүгийн хувьд алдагдалтай, нийгмийн даатгалын хэлтэст өртэй, шилэн дансанд мэдээлэл оруулдаггүй, төлбөрийн баримт шивдэггүй гэх асуудлууд гарсан. Тус байгууллагаас удирдлагын менежмент алдагдсан, боловсон хүчийг буруу хуваарилсан, байгууллагын төсвийн цалинг үр ашиггүй зарцуулсан зөрчлүүд удаа дараа аудитын дүгнэлтээр илэрсэн. Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн нэр бүхий ажилчид ажиллагаагүй гэх нөхцөл байдлыг бодиттой гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах байгууллагаас илрүүлсэн хохирлыг хүлээн зөвшөөрч, тус хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал),

 

  1. Иргэний нэхэмжлэгч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар дутуу төлсөн байгууллагаас нийгмийн даатгалыг төлүүлэх ба нийгмийн даатгалын санд илүү төлсөн, мөн дээрх тохиолдлоор зөрчилтэй төлсөн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас төлсөн мөнгө эргэн гарах үндэслэлгүй. Нэгэнт дээрх иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл нийгмийн даатгалын санд төлөгдсөн учраас дээрх иргэдээс төлөгдсөн шимтгэлийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй. Харин төлсөн шимтгэлийг хэрхэн шийдвэрлэж, эдгээр иргэдээр буцаан төлүүлж, шимтгэл төлөлтийг 0 болгох вэ гэдэг асуудал дээр нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөөлж оролцож байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал),

 

  1. Иргэний хариуцагч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Асууж тодруулах зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би энэ мөнгийг аваагүй, ажиллаагүй нь үнэн ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал),

 

  1. Иргэний хариуцагч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ мөнгийг аваагүй, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал),

 

  1. Иргэний хариуцагч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хугацаанд ажиллаад энэ цалинг өөрөө авсан. Өөр мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал),

 

  1. Иргэний хариуцагч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төвд цэвэрлэх байгууламж дээр ажилласан минь үнэн учраас тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажиллах үедээ С.тай ээлжээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал),

 

  1. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын Ц. нь ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн эгчийн болон Намсрайн , найзын болох Авирмэдийн , Өлзийбатын нарыг ээлжийн амралттай ажилтны оронд ажиллуулах нэрийдлээр захиралд танилцуулан тушаал гаргуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилласан мэтээр байгууллагаас цалин гаргаж байсан асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Энэ нь ажилчид дээрх гурван ажилтныг нэг ч удаа харж байгаагүй, хамт ээлжинд гардаг ажилтнууд ээлжинд ирж байгаагүй, байгууллага дээр ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байдаггүй, байгууллагын сонсгол болон олон нийтийн ажилд нэг ч удаа ирж байгаагүй, ...ажлын дэвтэрт Н., А. гэх этгээдүүдийн гарын үсэг, бичгийн хэв ижил миний харснаар Ц.ын П.ын бичгийн хэвтэй ижил, Н.ийн байгууллагад ажилд орохоор бичсэн өргөдөл, гарын үсгээс өөр байгаа, мөн цэвэрлэх байгууламжид байрлуулсан камер нь түүний П.ын өрөөнд байрладаг боловч, 2022 оны 10 дугаар сарын эхний өдрүүдэд шалгахаар очиход хардыг авч, порматласан байсан. Дээрх үйлдлүүдээс харахад Н., А. нар нь манай байгууллагад ажил хийдэггүй нь харагддаг юм. Ц. нь дээрх хууль бус үйлдлээ хийхдээ байгууллагын зарим нэг ажилтнуудтай үгсэн тохирч хийсэн байдаг бөгөөд тэрийг нь судалж үзэхэд ажилтнууд надад хэлж эхэлсэн. Үүнд IT хариуцсан инженер Д.******* гэхэд Ц. эгч надаас гуйгаад байсан учраас би хурууны хээг нь царайгаар нь болон нүүрээр нь давхар уншуулсан юм. Өөрөөр хэлбэл Ц.ын П. өөрийнхөө нүүр, хурууг Н. болон А.Амгаланбаатар нарын өмнөөс таниулсан байх магадлалтай энэ талаар Д.******* надад өөрөө хэлсэн юм. Би Д.*******гийн ярьж байсан асуудлыг нь бичлэгээр нь бэхжүүлсэн байгаа. Одоогоор нотлох баримтаар өгөх камерын бичлэгүүд устсан, 2022 оны 01 дүгээр сараас эхэлсэн цэвэрлэх байгууламжийн нарядын дэвтэр дээрх тухайн ээлжинд гардаг операторуудын ажлын тэмдэглэлийн бичгийн хэв зөрүүтэй байгаа, бөгөөд Н. болон А. нарын бичгийн хэв нь алиных нь ч биш П.ын бичгийн хэв байх магадлалтай байгаа нь дээрх 2 этгээд манай байгууллагад ажилладаггүй нь эндээс харагдаж байна гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал),

 

  1. Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.******* нь цалингийн оор ажилладаг, П. гэж хүн нь цэвэрлэх байгууламжийн технологичоор ажилладаг. Харин Н., А., Ө. гэж хүмүүс манай байгууллагад ажилладаггүй манай байгууллагад ажилладаг хүмүүсийн утасны дугаарын жагсаалтад эдгээр хүмүүсийн утас байхгүй мөн энэ хүмүүсийг ажил дээр харж байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 143  дахь тал),

 

  1. Гэрч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ер нь бол энэ хүмүүсийг биетээр огт хараагүй, ажлын байран дээр нь очихоор П. оронд нь ажиллаж байдаг юм. ...би ямар учраас энэ хүний цагийн бүртгэлийн бүртгэж өгсөн юм бэ гэхлээр тушаал нь нэгэнт гарсан, мөн хүний нөөцийн ажилтан Ц. намайг цагийн бүртгэж оруул гэдгийг надад үүрэг, чиглэл болгосон мөн ерөнхий Т. чи наад хүнийхээ цагийн бүртгэлийг хийгээд оруулаад ир гэсний дагуу л би Ө. гэж хүний цагийн бүртгэлийг бүртгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 145-146  дахь тал),

 

  1. Гэрч Ө.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Н. гэж хүнийг сайн мэдэхгүй гэхдээ ээлжийн амралттай хүмүүсийн оронд түр ажилтнаар тушаал нь гарч ажиллаж байсан. Би энэ хүнийг ажил дээр харж байгаагүй. А. гэдэг хүн нь 2022 онд ус түгээгч Б.ийг ээлжийн амралттай хугацаанд нь түр ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Харин би Ц. гэж хүнийг мөн л танихгүй ямар хүний оронд ямар тушаалаар цалин авсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 162-163  дахь тал),

 

  1. Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н. гэж хүнийг бол ёстой мэдэхгүй, ийм хүн манай байгуулллагад ажилладаггүй, А. гэж хүнийг танихгүй, энэ хүн 2022 оны 07 дугаар сард зөөврийн ус хангамжийн хэсгийн 7 дугаар хорооны Өвөршандын 16-д байрлах ус түгээх 26-р байранд ус түгээгч Ба. гэж хүн байдаг энэ хүний оронд ажилласан байх гэхдээ ажилласан эсэхийг би мэдэхгүй байна. Ө. гэж хүн ажилладаг эсэхийг би мэдэхгүй тийм хүн ажилладаггүй байхаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138  дахь тал),

 

  1. Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.******* нь цалингийн оор ажилладаг, П. гэж хүн нь цэвэрлэх байгууламжийн технологичоор ажилладаг. Харин Н., А. нар нь манай байгууллагад ажилладаггүй хүмүүс байна. Миний санаж байгаагаар А. гэж хүн цагийн бүртгэл дээр орж ирж байгаагүй юм байна. Одоогоос жил гаруйн өмнө манай байгууллагын Ц. нь Н. гэдэг хүний ажиллах тушаал нь гарсан учраас нүүр, гарын хээг нь таниул гэж над руу явуулж байсан ба тэрнийх нь дагуу хурууных нь хээг нь таниулж, дараа нь нүүрийг нь сүүлд таниулсан гэхдээ энэ хүний оронд П. гээд Ц.ын цагийн бүртгэлийг оруулаад оронд нь ажлыг нь хийгээд явсан байгаа. ...Би А. гэж хүнийг сайн мэдэхгүй байна би цахим цагийн бүртгэлд бүртгээгүй санагдаж байна. Харин Н.ийн цахим цагийн бүртгэлд хурууг таниулахдаа Ц.ын гуйсны дагуу П.ын дунд хурууг нь Н. гэж ажилтан дээр таниулсан, мөн П.ын өөрийнх нь цагийн бүртгэлийг долоовор хуруун дээр нь таниулж цагийн бүртгэлийг явуулж байсан. Харин Ө. гэдэг хүнийг сайн мэдэхгүй байна, би Ө. гэж хүний цагийн бүртгэлийг цахимд бүртгээгүй. ...Надаас өмнө энэ IT инженерийн ажлыг хариуцаж байсан гэж хүний үед л Н. нь бүртгэлтэй бөгөөд ажилладаггүй байсан юм шиг байна лээ. Тэгээд намайг ажил хариуцсаны дараа цахим цагийн бүртгэлийн төхөөрөмж эвдэрсэн ба шинээр авч солиод дахин хүмүүсийн мэдээллийг шинээр оруулахад Н.ийн мэдээллийг П. дээр хамт түүний хурууны хээгээр таниулж оруулсан. Ингэхэд Ц. нь тушаал шийдвэр нь гарсан цаана чинь байгууллагын ажил алдагдах гээд байна гэж хэлсэн, тэгээд энэ хүний оронд П. ажиллах учраас хурууг нь хийчих гээд гуйгаад байсан учраас би хийсэн. Энэ үйл ажиллагаа нь миний буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 135-136  дахь тал),

 

  1. Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хэсэгт П. цэвэрлэх байгууламжийн технологич хийдэг, харин нөгөө гурван хүн нь манай хэсэгт ажилладаггүй гэхдээ энэ хүмүүс дээр операторчноор ажиллах тушаал орж ирдэг. Гэхдээ эдгээр хүмүүс ажлаа хийдэггүй. Н. болон А. нарын ажлыг П. гэж хүн өмнөөс нь хийж цалинг нь авдаг. Би цалингийн бүртгэлийг нь ажилласнаар гаргаж өгдөг юм. ...Дээрээс “” ОНӨААТҮГ-ын захирал З. үүрэг чиглэл өгч, Ц. нар нь зөвшөөрч тушаал гаргаж ирүүлж байгаа учраас би удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол болохгүй учраас тэр хүмүүсийн цагийн бүртгэлийг гаргаад санхүүд өгч ирсэн. ...А. гэдэг хүн нь ганц удаа түр тушаалаар орж ирсэн, Н. нь манай дээр гардаг 3 операторчны оронд түр амраагчаар тушаал нь гарч ирдэг боловч өөрөө ирдэггүй, би цагийн бүртгэлийг нь дээрээс тушаалтай болохоор болдог юм байна гээд ажилласнаар цагийн бүртгэлийг нь гаргаад өгчихдөг юм. ...Манай хүний нөөц буюу боловсон хүчин Ц., мөн захирал З. нарыг хэлж байгаа юм. Надад танайд ийм хүн амраагчаар очиж байгаа гэж хэлж байсан. Би энэ хүн чинь ажилдаа ирэхгүй байна ш дээ гэж хэлэхээр Ц. наад хүний оронд чинь П. ажиллаж байгаа ш дээ гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал),

 

  1. Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 93-118 дахь тал),

 

  1. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очиртой З.ын байгуулсан контрактын гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 121-127 дахь тал),

 

  1. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 З.ыг ажил, албан тушаалд түр томилон ажиллуулах тухай захирамж (2 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал),

 

  1. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын зөвлөмж (2 дугаар хавтаст хэргийн 169 дэх тал),

 

  1. Хөдөлмөрийн гэрээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дугаар 15: “...1.1 Ажлын байрны нэр, Эрхлэх ажил, албан тушаал: Хүний нөөцийн менежер...” (1 дүгээр хавтаст хэргийн 215-222 дахь тал),

 

  1. Албан тушаалын тодорхойлолт: “...Хүний нөөцийн менежер ...Ажлын байрны зорилго: Байгууллагын хүний нөөцийн бодлогыг (ажилтан шалгаруулж авах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах) боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, байгууллагын дүрэм, журам батлахад оролцох... Ажлын байрны гол үйл ажиллагаа: Удирдлагатай хамтран байгууллагын хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих...” (1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дахь тал),

 

  1. Н.ийг томилсон тушаал, шийдвэр, цалин олгосонтой холбоотой баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 129 дэх талаас 4 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал),

 

  1. А.ыг томилсон тушаал, шийдвэр, цалин олгосонтой холбоотой баримтууд (4 дүгээр хавтаст хэргийн 147-178 дахь тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэг нь авлигын гэмт хэрэг бөгөөд  хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох ба харин “давуу байдал бий болгосон” гэж хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.

 

“Хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл”-ийг ойлгоно.  

 

“” ОНӨААТҮГ нь Налайх дүүргийн төвийн хэсгийн орон сууцны хорооллын өрхийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах, тавдугаар хорооны хэрэглэгчдэд цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэх зэргээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад орон сууц, нийтийн үйлчилгээг үзүүлдэг төрийн өмчийн хуулийн этгээд болно.

 

 “” ар шүүгдэгч З., ээр шүүгдэгч Ц., ерөнхий оор шүүгдэгч Т. нар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуутаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч З. нь удирдах албан тушаалтан, шүүгдэгч Ц., Т. нар нь гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байна.

 

Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн хувьд хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилжээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З., Ц., Т. нарт холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны үйл баримт, хохирол, хор уршгийн талаар дүгнэж, нийт 11 үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Т.гийн хувьд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “” ОНӨААТҮГ-ын Ерөнхий ийн ажлаас чөлөөлөгдөж, , эрүүл ахуй хариуцсан ажилтнаар томилогдож, түүний оронд Ерөнхий оор Б. томилогдсон (4 дүгээр хавтаст хэргийн 161-178 дахь тал) байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т. нь яллах дүгнэлтэд дурдсан “үргэлжилсэн үйлдлээр А.ыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу А. нь ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон” гэх үйлдэлд оролцоогүй, цалингийн хүснэгтийг хянаж, гарын үсэг зураагүй байх тул 2022 оны 09, 10 дугаар сард А.д нийт 1,275,864.78 төгрөгийн цалин олгосон гэх үйлдэлд шүүгдэгч Т.г хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

“” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Т.гийн хувьд дээр дурдсан 1,275,864.78 төгрөгийг хасч тооцвол 9,361,168.22 төгрөгийн хохирол учруулсан байх ба түүний учруулсан хохирлын хэмжээ үлэмж хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Т.д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.г цагаатгаж, энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, харин “шүүгдэгч Т. нь хэн ажилласан, ажиллаагүйг хянах үүрэггүй, хувьдаа болон бусдад ашиг хонжоо олох зорилго агуулаагүй, зохион байгуулж, бүлэглэж үйлдсэн гэх үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З., Ц. нар нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.ийг “” ОНӨААТҮГ-т цэвэрлэх байгууламжийн операторчноор ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж Н.эд нийт 8 удаагийн үйлдлээр 7,992,591 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд А.ыг “” ОНӨААТҮГ-т цэвэрлэх байгууламжийн операторчноор ажиллаагүй байхад ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж А.д нийт 3 удаагийн үйлдлээр 2,644,442 төгрөгийн цалин тус тус олгож, “” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Б. нар “Ц. нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд жирэмсний амралттай байсан тул ажилд томилох тушаалын төсөл боловсруулаагүй, түүний оронд О. гэдэг хүн ээр ажилласан, иймд хохирлын хэмжээнээс уг хугацааны 2,518,785 төгрөгийн хохирлыг хасч тооцох ёстой, Н. гэдэг хүн өөрөө ажиллаж байсан, түүний хурууны хээний бүртгэл авагдсан” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ц. нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралт авч, жирэмсний амралтын хугацаа дуусаж 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ажилдаа буцаж орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар (2 дугаар хавтаст хэргийн 64-65 дахь тал) тогтоогдож байх хэдий ч өөрийнх нь оронд ээр ажиллаж байсан О.д нөлөөлж, өөрийн хүргэн ах Н.ийг ажиллаагүй байхад ажилд түр томилсон тушаалыг 3 удаа гаргуулсан болох нь гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ц.ын хэлснээр энэ хүний тушаалуудыг гаргасан юм. Угаасаа 2019 оноос хойш энэ хүн ингэж ажиллаад тушаал гараад ирсэн юм гэж хэлсэн, намайг ажиллаж байх үед Ц. “чи дуугүй наад ажлаа хий, хүний оронд ажиллаж байж хүний хийх ёстойг л хий, миний хэлснийг хий” гэх утгаар дарамталж байсан. Ингээд байхаар нь тогтсон юм байна гэж бодоод Н.ийн тушаалыг Ц.ын хэлснээр гаргасан” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Н. нь “” ОНӨААТҮГ-т ажиллаж байгаагүй, түүний хурууны хээний бүртгэлийн оронд шүүгдэгч Ц.ын П. хурууны хээгээ уншуулж, цаг бүртгэлийн төхөөрөмжид таниулсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.*******, Р.*******, Ө.*******, Д.*******, Д.******* нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Б. нарын дээрх тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч З., түүний өмгөөлөгч Ш.******* нар “З. нь тухайн байгууллагын даргынхаа хувьд хийх ёстой үйлдлээ хийж тушаалуудад гарын үсэг зурсан, өөртөө, бусдад давуу байдал тогтоох зорилго агуулаагүй, Ц.тай нэгдэл сонирхолгүй, зөрчилдөөнтэй, уг асуудлыг мэдсэн даруй арга хэмжээ авч, холбогдох байгууллагад нь гомдол гаргуулсан, , ерөнхий нартаа итгэж хайнга хандсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч хохирлын хэмжээ болох 50 сая төгрөгт хүрэхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

 

Шүүгдэгч З. нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар “” ар томилогдсон байх бөгөөд “” ОНӨААТҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар “...захирал нь үйлдвэрийн газрын зохион байгуулалтын болон захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах ба дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсдын цалин тогтооно...”, 6.7.5-т зааснаар “Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх” гэсэн бүрэн эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З. нь хууль, захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын бүрэн эрх, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байсны улмаас  Н., А. нарыг тус газарт түр тушаалаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр “” ОНӨААТҮГ-т 10,637,033 төгрөгийн хохирол учруулж, Н., А. нарыг “” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад ажилласан гэж цалинг бодож олгосноор эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж Н., А. нарт давуу байдал үүсгэсэн, Н., А. нарын оронд технологич П. ажилладаг гэж гэрчүүд мэдүүлж байх боловч “цэвэрлэх байгууламжийн операторчин”-ы гүйцэтгэх ёстой чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлдэг эсэх нь тодорхойгүй, бусдад тухайн ажлыг хийснээр тооцуулж цалин авах боломжийг олгож, бусдад давуу байдал үүсгэсэн байх тул “тухайн байгууллагын даргынхаа хувьд хийх ёстой үйлдлээ хийж тушаалуудад гарын үсэг зурсан, өөртөө, бусдад давуу байдал тогтоох зорилго агуулаагүй” гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Мөн шүүгдэгч З. нь “Ц.тай нэгдэл сонирхолгүй, зөрчилдөөнтэй, уг асуудлыг мэдсэн даруй арга хэмжээ авч, холбогдох байгууллагад нь гомдол гаргуулсан” гэж маргаж байх боловч түүний хууль, захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, урвуулан ашигласныг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч З. нь Н., А. нарыг тус газарт ажиллаагүй гэдгийг мэдсээр байж хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл хийсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч З., түүний өмгөөлөгч Ш.******* нарын тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч З., Ц. нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдэж, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ... үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч З.ыг гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж үзэж гүйцэтгэгчээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг ... гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.ыг тушаалын төслийг боловсруулж, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтныг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж хатгагчаар тооцож, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг журамлан нь үндэслэлтэй байна.

 

            Иймд улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

            шүүгдэгч Ц.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

            1.4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

  1. Гэмт хэргийн улмаас “” ОНӨААТҮГ-т нийт 10,637,033 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхээс шүүгдэгч З., Ц. нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол болох 10,637,033 төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр хувааж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З., Ц. нараас тус бүр 5,318,516.5 төгрөг гаргуулж, “” ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 4 хоногийн завсарлага авч шүүгдэгч З. нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5,318,517 төгрөгийг “” ОНӨААТҮГ-ын Хаан банкны тоот дансанд, шүүгдэгч Ц. нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5,318,520 төгрөгийг “” ОНӨААТҮГ-ын Хас банкны 5000192357 тоот дансанд тус тус төлсөн болох мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч З., Ц. нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

  1. Улсын яллагч дүгнэлтдээ “иргэний хариуцагч Ц.гаас 1,727,009 төгрөг, иргэний харилцагч А.ээс 1,881,183.92 төгрөг, иргэний хариуцагч Ө.гаас 2,940,109.86 төгрөгийг тус тус гаргуулж, “” ОНӨААТҮГ-т олгож өгнө үү” гэснийг шүүх хянаж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хохирол, хор уршгийн талаар дүгнэж, ялласан тул 2019, 2020 оны үйл баримт, хохирол, хор уршгийг талаар шүүх дүгнэлт хийж, шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж, иргэний хариуцагч Ц.гаас 1,727,009 төгрөг, иргэний хариуцагч А.ээс 1,881,183.92 төгрөг, иргэний хариуцагч Ө.гаас 2,940,109.86 төгрөг гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

  1. Иргэний нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч М. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ““” ОНӨААТҮГ-аас Н.эд 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл ажилласан гэж нийт 17 сарын хугацаанд 2,439,518 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг, А.д 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл ажилласан гэж нийт 4 сарын хугацаанд 661,110 төгрөгийн нийгмийн даатгалын шийтгэлийг тус тус нийгмийн даатгалын санд тушаасан байна. ...Нийгмийн даатгалын санд илүү төлсөн, мөн дээрх тохиолдлоор зөрчилтэй төлсөн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас төлсөн мөнгө эргэн гарах үндэслэлгүй” гэжээ.

 

            Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг доор дурдсанаар буцаан олгоно: 26.1.1. илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн, эсхүл сайн дураар даатгуулагчийн хүсэлтэд үндэслэн дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд шилжүүлэн тооцох” гэж заажээ.

 

            Иргэний хариуцагч Н., А. нар нь “” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад ажилласан гэж тэдгээрт цалин олгож, “” ОНӨААТҮГ-аас нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн байгааг илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэж үзэх үндэслэлтэй тул Н.ийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 2,439,518 төгрөг, А.ын 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 661,110 төгрөг, нийт 3,100,628 төгрөгийн нийгмийн даатгалын шийтгэлийн мөнгөн дүнд залруулга хийхийг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин “” ОНӨААТҮГ-аас бусад иргэний хариуцагчид болох А.д 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан гэж нийт 5 сарын хугацаанд 470,294 төгрөг, Ц.д 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл ажилласан гэж нийт 3 сарын хугацаанд 431,751 төгрөг, Ө.д 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл ажилласан гэж нийт 8 сарын хугацаанд 735,026 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөнтэй холбоотой иргэний нэхэмжлэлийг дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхив.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.т 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.д 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч З.ын өмгөөлөгч Ш.******* “шүүгдэгч З. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлын хувьд 58 настай, насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг зэргийг харгалзан 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Ц.ын өмгөөлөгч Б. “шүүгдэгч Ц. нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, нийт 5 хүүхэдтэй, нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, бага насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан 4,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч З., Ц. нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

Шүүх гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч З.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үргэлжилсэн үйлдлээр ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр тушаал гаргаж, цалин олгож бусдад давуу байдал үүсгэсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хуулийн этгээдэд 10,637,033 төгрөгийн хохирол учирсан, өөрт оногдох хохирлыг нөхөн төлсөн), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож

шүүгдэгч Ц.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үргэлжилсэн үйлдлээр ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр тушаалын төсөл боловсруулж, хамаарал бүхий этгээдэд цалин олгож, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хуулийн этгээдэд 10,637,033 төгрөгийн хохирол учирсан, өөрт оногдох хохирлыг нөхөн төлсөн), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.т урьд авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх, Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Ц.д авсан хувийн баталгаа гаргах, Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дэвтэр, 3 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч З., Ц., Т. нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Төмрөөгийн д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.г цагаатгасугай.  

 

            2. овогт гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт гүйцэтгэгчээр,

            овогт гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.ыг 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ыг 6,000 (зураан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.т оногдуулсан 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд, шүүгдэгч Ц.д оногдуулсан 6,000 (зураан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Н.ийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 2,439,518 (хоёр сая дөрвөн зуун гучин есөн мянга таван зуун арван найм) төгрөг, иргэний хариуцагч А.ын 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 661.110 (зургаан зуун жаран нэгэн мянга нэг зуун арав) төгрөг, нийт 3,100,628 (гурван сая нэг зуун мянга зургаан зуун хорин найм) төгрөгийн нийгмийн даатгалын мөнгөн дүнд залруулга хийхийг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.гаас 1,727,009 (нэг сая долоон зуун хорин долоон мянга ес) төгрөг, иргэний хариуцагч А.ээс 1,881,183 (нэг сая найман зуун наян нэгэн мянга нэг зуун наян гурав) төгрөг, иргэний хариуцагч Ө.гаас 2,940,109 (хоёр сая есөн зуун дөчин мянга нэг зуун ес) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг дэвтэр, 3 (гурав) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Шүүгдэгч З., Ц., Т. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарлалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.т урьд авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх, Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Ц.д урьд авсан хувийн баталгаа гаргах, Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНХЖАРГАЛ