Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2024/0228

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                       Н.Амгалан

Шүүгдэгч                              ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнхзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох 2439002930270 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын Онон 1 дүгээр багийн нутаг ******* гэх газар нутаглаж буй *******ын гэрт “багийн даргад хошуу хүргэлээ, булгийн эхэнд манай мал үхсэн гэдгийг чи хов зөөсөн байна” гэх шалтгааны улмаас *******тай маргалдаж улмаар түүнийг гэрийн гадна зогсож байхад нь газраас чулуу авч нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстын улайлт, духанд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч *******ын өгсөн: ...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би 12 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын Онон  1-р багийн нутаг ******* гэх газарт байх *******ынд өдөр очоод гэрт нь нутгийн залуу тай ойр зуурын юм яриад сууж байхад манай нутгийн ах хүү болох ******* халамцуу орж ирсэн. ******* ах орж ирээд бид хэд ойр зуурын юм ярьж байгаад би ******* ахаас миний бяруу байгаа юу гэж асуухад алга болчихсон гэж хэлээд инээгээд байсан тэгснээ зусланд буухаар аваарай гэсэн. Тэгээд сууж байснаа ******* ах надад хандаж чи багийн даргад хошуу хүргэлээ, булгийн эхэнд манай мал үхсэн гэдгийг чи хов зөөсөн байна аятайхан байгаарай гээд над руу уурласан. Тэгэхээр нь би тэгж хэлээгүй багийн даргаас хамт очиж асууя, та ингэж хүн гүтгэж болохгүй ш дээ  гэхэд над руу дайрсан. Тэгэхээр нь би биеэ аваад гараад явчихсан. Араас ******* ах гарч ирээд надтай муудалцах гээд байсан. Харин араас гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би гэрийн гадаа байж байтал ******* ах газраас чулуу аваад миний нүүр рүү нэг удаа цохиод зугтаачихсан. Би нүүрээ дараад сууж байхад мотоциклоо асаагаад яваад өгсөн. Газраас чулуу авсныг би анзаараагүй байж байгаад цохиулчихсан. Би ******* ахыг цохиж зодсон асуудал байхгүй. Тэгээд би тухайн өдрөө шууд сумын төв яваад эмнэлэгт үзүүлсэн. Ийм асуудал болсон...Одоо миний биеийн байдал хэвийн байдалдаа орсон. Баруун нүдний доод талд сорвитой үлдсэн...Надад нэхэмжлэх зүйл байна. Би хэрэг болсноос хойш Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт үзүүлсэн. Бас энэ хэргээс болж би өөрөөсөө 1 сая төгрөг гаргаж нааш цаашаа явж эмнэлэгт үзүүлсэн. Тэгэхээр би *******ээс 1 сая /нэг сая/ төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа мөнгийг өгвөл надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч О.ийн өгсөн: ...Тухайн 06 дугаар сарын 04-ний өдөр би ******* сумын Онон 1-р багийн нутаг ******* гэх газарт байх найз *******ын гэрт очсон юм. Тухайн үед бид хоёр *******ын гэрт байсан. ******* гэрийнхэнтэйгээ өөр айл руу явсан байсан. Удалгүй нутгийн ах ******* гаднаас  мотоциклтой ирсэн. Тэгээд бид гурав юм яриад сууж байсан. Тэгтэл ******* ах ыг уулзъя гээд аваад гарсан. Хоорондоо юу ярьсныг нь би мэдэхгүй. Удалгүй гадаа тэр хоёрын дуу нь өндөрсөөд чангаар яриад эхэлсэн. Гараад хартал заамдалцаад муудалцаад байсан. Би гараад тэр хоёрыг салгасан. Харин тэгтэл ******* ах гэнэт ын нүүр рүү чулуугаар санаандгүй зогсож байхад нь цохичихсон. Хүүе хаая гэхийн завдалгүй цохисон. Тэгээд ******* ах шууд яваад өгсөн. Харин ******* ахыг нэг ч цохиогүй. Ийм асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 06 дугаар  сарын 26-ны өдрийн 302 дугаартай дүгнэлт:

1. *******ын биед баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстын улайлт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 45-46 хуу /

*******ийн яллагдагчаар өгсөн: ...Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би *******ынд очиход , нар пиво уугаад сууж байхад нь би очиж хамт очиж хамт уусан. Тэгээд надаас бялуу авна гэхээр нь би байхгүй гээд тоглоомоор хэлсэн юм. Тэгээд дараа нь байгаа очоод аваарай гэсэн юм. Тэгээд байж байгаад өмнө нь багийн дарга руу үхэр малын зураг аваад явуулчихсан байсныг нь бодоод уур хүрээд байсан. Сүүлдээ бүр тайна өвөлжөөн дээр очиж хажууд чинь би бууна, хадлангаа хамт авна гээд байхаар нь миний уур хүрээд хоёулаа айлд муудалцаад яах вэ гадаа гарья гээд гарсан чинь намайг нэг мөргөсөн юм. Тэгэхээр нь би чулуу аваад цохиод яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Өмнө нь надад хэлэхгүй хадлан аваад явчихсан л байсан. Өөрөө өвөлжөөгүй, хадах газаргүй хүн байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/

******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуу/

*******ийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 72 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 78-79 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын Онон 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт согтуугаар хохирогч *******тай маргалдаж  чулуугаар нүүрэнд нь  1 удаа цохиж, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстын улайлт, духанд зөөлөн эдийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч О., шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нүүрэнд чулуугаар  1 удаа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстын улайлт, духанд зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэргийн хохиролд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч ******* нь эмчилгээ болон бусад зардалд тооцоож нэг сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорьсон хоноггүй,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Хохирогч *******ын эмчилгээ болон бусад зардалд тооцож нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдаанд тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ