Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 43

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

 Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

 Хохирогч: *******,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Уянга

 Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ******* сумын 1-р баг ... тоотод *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

   Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Гадаа ******* ******* хоёртой хамт байж байсан чинь Оюунбат гарч ирсэн. Би таньдаггүй байсан. Тэгээд би тамхи татаад нөгөө 2 бие засаад байж байсан чинь энэ залуу гарч ирээд эгчийг дуудаад өг гэхэд нь манай найз өөрөө дуудахгүй юу гэсэн чинь дуудаад өгөөдөх архичид энэ тэр гэхээр нь би эмэгтэй хүн лүү ингэж дайрч болохгүй гэсэн. Тэгээд эмэгтэй хүн лүү дайраад байхаар нь би дундуур нь ороод болохгүй гэж хэлсэн. Энэ залуу чи юу яриад байгаа юм бэ? гээд над руу цохиод түлхээд авахаар нь зууралдаад түлхээд 1 цохьсон. Их богино хугацаанд болсон. Хүлээн зөвшөөрч байна гэмшиж байна. уучлаарай гэж хэлье. Хохиролд 1.300.000 төгрөгийг 4 сард нотариат дээр гэрээ байгуулаад өгсөн хохиролгүй гэсэн.

           Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би Баяндалай сумаас аймагт ирээд орой эгч ын гэрт очиж хонохоор Баруун сайхны 9-9 тоотод очсон. Намайг очиход эгчийн хашаанд байдаг айлд хүмүүс архи уугаад байгаа бололтой байсан. Би эгчийн гэрт байж байгаад бие засах гээд гэрээс гарахад 00-н хажууд эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байхаар нь эгчийг дуудаад өгчих гэсэн чинь намайг өөрөө дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь чи дуудаад өгчихөөч олон хүн байна ш дээ гэсэн чинь 00-д байсан залуу юм яриад байхаар нь та нар наад архидалтаа зогсоо гэхэд нөгөө залуу чи юу гээд байгаа юм бэ чи өөрөө зайл юу яриад байгаа юм гэхээр нь би буцаад гэрлүү алхаж явахад нөгөө залуу араас дагаж ирээд гэрийн үүдэн дээр ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад би цаашаа гээд нүүрлүү нь түлхсэн. Тэгсэн тэнд байсан хүмүүс гараад ирсэн. Тэгээд нэг эмэгтэй бид хоёрын дундуур орсон. Тэгсэн чинь надтай заамдалцаж байсан залуу намайг цохиод авсан. Тэгсэн чинь миний шүд унасан. Би цусаа гоожуулаад гэрлүү орсон. Ийм асуудал болсон. Өс хонзон байхгүй. Ганбат хохирлоо барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

Гэрч Н.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би ажлаа тараад *******, *******, , , нартай хамт гэртээ очсон. Манайх эгчийн хашаанд байдаг. Тухайн үед манай гэрт манай нөхөр Бадамсүрэн түүний найз Ганбат нар байж байсан. Тэгээд бид нар хоол хийж идээд нэг шил архи хувааж ууцгаагаад байж байгаад найз *******г бие засна гэхээр нь хамт гарсан. хамт авч гарсан. Тэгсэн чинь гадаа хашаанд жорлонгийн хажууд хажуу айлын ын дүү гэх залуу нэг танихгүй согтуу залуу надад манай эгчийг дуудаатах гэж ууртай хэлэхээр нь би өөрөө ороод дуудахгүй юу гэж хэлсэн чинь нөгөө залуу муусайн архичингууд гээд надруу дайраад байсан. Тэгсэн чинь хажууд байсан Ганбат чи яахаараа эмэгтэй хүнрүү дайраад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу Ганбаттай муудалцаад зууралдаад авсан. Тэгэхээр нь бид нар салгасан. Манай хажуу айлын эгч болох гарч ирээд тэр залууг гэрлүүгээ авч ороод манай дүү байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуугийн шүд нь унасан байсан. Манайд байсан хүмүүс тарцгаасан. Оюунбат нь надруу хэл үгээр доромжлоод байснаас болоод Ганбат намайг өмөөрч Оюунбаттай муудалцсан. Тухайн үед зодолдсон сүртэй зүйл болоогүй зууралдаж байгаад салсан. Тэр хоёрыг зууралдахаар нь би гэрээс хүн дуудах гээд гэрлүүгээ очоод эргээд ирсэн чинь тэр хоёр салчихсан байсан. Би цохиж байхыг нь хараагүй. Ганбат хэлэхдээ Оюунбат миний нүүр рүү цохьсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

Гэрч Б. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би ажлаасаа тараад гэртээ харих гэтэл манай ажлын газрынхан болох Бадмаа, *******, , *******, нар хамт явцгааж манай хашаанд очиж хашааны айл болох гэрт нь нийлж архи ууцгаасан. Тухайн үед 5 шил архи хувааж уусан. Тэгээд бид нарыг д байж байтал Бадмаа, ******* хоёр гарч бие засах гэж явснаа эргэж орж ирээд гадаа намайг нэг хүн архичин гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар гарч харсан чинь гадаа манай дүү Оюунбат байсан. Тэгэхээр нь би дагуулаад гэртээ ороод харсан чинь Оюунбатын амнаас цус гарсан юм шиг байсан. Юунаас болсон яасныг нь мэдээгүй. Би гэрт байж байгаад гарч ирсэн. Зүгээр л хамт ажилладаг хүмүүс нийлээд сууцгаасан юм. Ганбат архи уусан байх. Оюунбат тухайн үед архи уусан үгүйг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Д.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээр байж байхад ******* гэх эмэгтэй залгаад та хаана байна хэдүүлээ Бадмаа багшийн гэрт очъё би цэцэрлэгийн гадаа ирсэн байна гэсэн. Тэгээд *******тай хамт гараад Баруун сайхны 9-9 тоотод очиход Бадмаа багш, нөхөр нь байсан Ганбат гэх залуу нар байсан. Хажуу гэрт нь арга зүйч багш нар байсан. Тэгээд тэнд байсан хүмүүст ******* машинаасаа 1 шил архи гаргаж өгсөн. Тэгээд нөгөө архийг тэр хэд хувааж уусан. Архи дуусах үед нь би яваад 1 шил архи авч ирж өгсөн. Би архи уудаггүй болохоор гарч ороод гэртээ очиж ирээд байсан. Тэгээд нэлээд орой болсон байсан. Тэгэхэд ******* бие засна гээд гараад явсан араас нь Бадмаа, Ганбат нар гараад явсан. Тэгээд байж байхад нэг залуу Бадмаа эгчийг дуудаад өг гэж хэлсэн. Тэгсэн Бадмаа би бие засах гэж байна чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эрэгтэй нь архичин эмэгтэй гэж хэлж байгаа сонсогдсон. Би нэг их тоогоогүй. Нэлээд хэдэн минут өнгөрч байхад нөгөө гадаа байсан залуу шүд уначихлаа ш дээ гэхээр нь гараад очсон чинь нөгөө залуу цусаа гоожуулаад зогсож байсан. Тэгсэн арга зүйч багш манай дүү гээд гэрлүүгээ аваад орсон ийм зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 4-р цэцэрлэгийн хажууд явж байгаад Бадмаатай таарсан. Тэгээд гэрт нь очоод ажлын хүмүүстэй нь уулзаад гэрт нь очоод юм ярьж байгаад 1 шил архи авч тэнд байсан хүмүүст өгсөн. Тэр архийг бүгдээрээ хувааж уугаад дахиад хэн архи авсан талаар мэдээгүй нийтдээ 3 шил архи уусныг би мэдэж байна. Тэгээд би согтоод унтаад өгсөн. Би өөрөө мэдэж байгаа зүйл байхгүй. Бадмаагаас сонсоход гэрт байсан залуу хүнтэй маргалдаж хүний шүд унагасан гэж сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй найз Бадмаатай уулзаагүй удсан байсан болохоор л жоохон ярьж сууя гээд архи авч уусан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:“...2017 оны 3 дугаар сар 13-ны орой би найзынхаа гэрт байж байхад найзын эхнэр *******ын ажлын газрын хүмүүс ирж хоол унд идэж архи ууцгаасан. Тэнд байсан хүмүүс нэлээд халаад над руу архи шахаад байхаар нь би 2 удаа татсан. Тэгээд би *******, ******* хоёрын хамтаар гадаа гараад тамхи татаад бие засаж байхад нэг залуу нөгөө гэрээс гарч ирээд хүн дуудаад өг гэж хэлсэн. Тэгсэн ******* өөрөө ороод дууд гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу элдвээр хэлээд архи дарс уулаа гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг чи эмэгтэй хүнийг янз бүрээр хэлж болохгүй ээ гэж би хэлсэн чинь нөгөө залуу надруу дайраад чи хэн юм гээд бид хоёр маргалдсан тэгж байхад нөгөө залуу намайг нэг цохиод авсан тэгээд бид хоёр зууралдаж байгаад унасан унахдаа би ам хэсэгт нь нэг удаа цохиж авсан тэгж байхад манай найз ирээд намайг салгаж аваад гэрлүү оруулсан би дахиж гэрээс гараагүй ийм зүйл болсон. Оюунбат гадаа хоёр эмэгтэй маргалдаад намайг архичин  гэх зэргээр хэлсэн. Түүнээс болоод бид хоёр барилцаж авсан. Тэгсэн Оюунбат намайг цохиж авсан. Тэгэхээр нь би  нэг удаа цохиж явсан. Өс хонзонгийн зүйл байхгүй. Би Оюунбатыг танихгүй. Үүдэн 1 шүд нь унасан байсан. Би бага зэрэг архи уусан байсан. Би хохирлоо мөнгөн хэлбэрээр барагдуулсан. Одоо Оюунбаттай ямар нэгэн маргаангүй болсон. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №159 дүгээр дүгнэлтэд: *******ын биед баруун дээд 1, 2 үүдэн шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.52-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 10%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 18-р хуудас/,

          Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

          Шүүгдэгч *******ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 52-р хуудас/,

          Эмчилгээний баримтууд /хх-ийн 42-45, 47-50-р хуудас хуудас/,

          Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэрэг болно.

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ******* сумын 1-р баг ... тоотод *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******ын: ”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би Баяндалай сумаас аймагт ирээд орой эгч ын гэрт очиж хонохоор Баруун сайхны 9-9 тоотод очсон. Намайг очиход эгчийн хашаанд байдаг айлд хүмүүс архи уугаад байгаа бололтой байсан. Би эгчийн гэрт байж байгаад бие засах гээд гэрээс гарахад 00-н хажууд эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байхаар нь эгчийг дуудаад өгчих гэсэн чинь намайг өөрөө дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь чи дуудаад өгчихөөч олон хүн байна ш дээ гэсэн чинь 00-д байсан залуу юм яриад байхаар нь та нар наад архидалтаа зогсоо гэхэд нөгөө залуу чи юу гээд байгаа юм бэ чи өөрөө зайл юу яриад байгаа юм гэхээр нь би буцаад гэрлүү алхаж явахад нөгөө залуу араас дагаж ирээд гэрийн үүдэн дээр ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад би цаашаа гээд нүүрлүү нь түлхсэн. Тэгсэн тэнд байсан хүмүүс гараад ирсэн. Тэгээд нэг эмэгтэй бид хоёрын дундуур орсон. Тэгсэн чинь надтай заамдалцаж байсан залуу намайг цохиод авсан. Тэгсэн чинь миний шүд унасан. Би цусаа гоожуулаад гэрлүү орсон. Ийм асуудал болсон. Өс хонзон байхгүй. Ганбат хохирлоо барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

Гэрч Н.*******ын: ”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би ажлаа тараад *******, *******, , , нартай хамт гэртээ очсон. Манайх эгчийн хашаанд байдаг. Тухайн үед манай гэрт манай нөхөр Бадамсүрэн түүний найз Ганбат нар байж байсан. Тэгээд бид нар хоол хийж идээд нэг шил архи хувааж ууцгаагаад байж байгаад найз *******г бие засна гэхээр нь хамт гарсан. хамт авч гарсан. Тэгсэн чинь гадаа хашаанд жорлонгийн хажууд хажуу айлын ын дүү гэх залуу нэг танихгүй согтуу залуу надад манай эгчийг дуудаатах гэж ууртай хэлэхээр нь би өөрөө ороод дуудахгүй юу гэж хэлсэн чинь нөгөө залуу муусайн архичингууд гээд надруу дайраад байсан. Тэгсэн чинь хажууд байсан Ганбат чи яахаараа эмэгтэй хүнрүү дайраад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу Ганбаттай муудалцаад зууралдаад авсан. Тэгэхээр нь бид нар салгасан. Манай хажуу айлын эгч болох гарч ирээд тэр залууг гэрлүүгээ авч ороод манай дүү байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуугийн шүд нь унасан байсан. Манайд байсан хүмүүс тарцгаасан. Оюунбат нь надруу хэл үгээр доромжлоод байснаас болоод Ганбат намайг өмөөрч Оюунбаттай муудалцсан. Тухайн үед зодолдсон сүртэй зүйл болоогүй зууралдаж байгаад салсан. Тэр хоёрыг зууралдахаар нь би гэрээс хүн дуудах гээд гэрлүүгээ очоод эргээд ирсэн чинь тэр хоёр салчихсан байсан. Би цохиж байхыг нь хараагүй. Ганбат хэлэхдээ Оюунбат миний нүүр рүү цохьсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

Гэрч Б.ын: ”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би ажлаасаа тараад гэртээ харих гэтэл манай ажлын газрынхан болох Бадмаа, *******, , *******, нар хамт явцгааж манай хашаанд очиж хашааны айл болох гэрт нь нийлж архи ууцгаасан. Тухайн үед 5 шил архи хувааж уусан. Тэгээд бид нарыг д байж байтал Бадмаа, ******* хоёр гарч бие засах гэж явснаа эргэж орж ирээд гадаа намайг нэг хүн архичин гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар гарч харсан чинь гадаа манай дүү Оюунбат байсан. Тэгэхээр нь би дагуулаад гэртээ ороод харсан чинь Оюунбатын амнаас цус гарсан юм шиг байсан. Юунаас болсон яасныг нь мэдээгүй. Би гэрт байж байгаад гарч ирсэн. Зүгээр л хамт ажилладаг хүмүүс нийлээд сууцгаасан юм. Ганбат архи уусан байх. Оюунбат тухайн үед архи уусан үгүйг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Д.*******ийн: ”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээр байж байхад ******* гэх эмэгтэй залгаад та хаана байна хэдүүлээ Бадмаа багшийн гэрт очъё би цэцэрлэгийн гадаа ирсэн байна гэсэн. Тэгээд *******тай хамт гараад Баруун сайхны 9-9 тоотод очиход Бадмаа багш, нөхөр нь байсан Ганбат гэх залуу нар байсан. Хажуу гэрт нь арга зүйч багш нар байсан. Тэгээд тэнд байсан хүмүүст ******* машинаасаа 1 шил архи гаргаж өгсөн. Тэгээд нөгөө архийг тэр хэд хувааж уусан. Архи дуусах үед нь би яваад 1 шил архи авч ирж өгсөн. Би архи уудаггүй болохоор гарч ороод гэртээ очиж ирээд байсан. Тэгээд нэлээд орой болсон байсан. Тэгэхэд ******* бие засна гээд гараад явсан араас нь Бадмаа, Ганбат нар гараад явсан. Тэгээд байж байхад нэг залуу Бадмаа эгчийг дуудаад өг гэж хэлсэн. Тэгсэн Бадмаа би бие засах гэж байна чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эрэгтэй нь архичин эмэгтэй гэж хэлж байгаа сонсогдсон. Би нэг их тоогоогүй. Нэлээд хэдэн минут өнгөрч байхад нөгөө гадаа байсан залуу шүд уначихлаа ш дээ гэхээр нь гараад очсон чинь нөгөө залуу цусаа гоожуулаад зогсож байсан. Тэгсэн арга зүйч багш манай дүү гээд гэрлүүгээ аваад орсон ийм зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч гийн: ”...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 4-р цэцэрлэгийн хажууд явж байгаад Бадмаатай таарсан. Тэгээд гэрт нь очоод ажлын хүмүүстэй нь уулзаад гэрт нь очоод юм ярьж байгаад 1 шил архи авч тэнд байсан хүмүүст өгсөн. Тэр архийг бүгдээрээ хувааж уугаад дахиад хэн архи авсан талаар мэдээгүй нийтдээ 3 шил архи уусныг би мэдэж байна. Тэгээд би согтоод унтаад өгсөн. Би өөрөө мэдэж байгаа зүйл байхгүй. Бадмаагаас сонсоход гэрт байсан залуу хүнтэй маргалдаж хүний шүд унагасан гэж сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй найз Бадмаатай уулзаагүй удсан байсан болохоор л жоохон ярьж сууя гээд архи авч уусан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №159 дүгээр дүгнэлтэд: *******ын биед баруун дээд 1, 2 үүдэн шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.52-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 10%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 18-р хуудас/ гэснээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл тогтоогдож байх тул шүүгдэгчийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 27, 52-р хуудас/,

          Шүүгдэгч *******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч  нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулж, шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.

          Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр *******ын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэв.

         Хохирогч *******ын  биед баруун дээд 1, 2 үүдэн шүдний булгарал бүхий гэмтэл учирсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, төлөх төлбөр хохиролгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч овгийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч *******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  4. ******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар *******ад урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА