Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/00205

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны  танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч:Х.С нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.М холбогдох

1.Гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын хөрнөгөөс өөрт ногдох 7,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

2.Хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээс 2,735,626 төгрөгийг, нэмэлт зардал 300,000 төгрөгийг, үл хөдлөн хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувь гаргуулах гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С-, өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, хариуцагч С.М-, өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.М-тай 2011 онд танилцан үерхээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлээ бүртгүүлж, бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү С.С- төрсөн. Би 2018 оны 07 дугаар сард Япон улсруу гэрээний ажилд явах болсон. Намайг Япон явснаас хойш Мандухайгийн ааш зан хувирч заримдаа надтай ярилцахгүй муудалцах болсон. Мандухай миний цалин буух үеэр надтай чаталж мөнгө нэхдэг болсон. Би Японоос 2019 онд амралтаараа 7 хоног ирэхэд Мандухай надтай уулзахгүй байж байгаад 1 удаа уулзсан. Түүнээс хойш бидний харилцаа улам муудаж заримдаа надтай харилцахдаа мөнгө зээлээч гэх мэтээр ярилцаж гэр бүлийн хүмүүс биш болсон. Би 2021 оны 07 дугаар сард Япон улсаас ирсэн боловч Мандухай бид нар цуг байгаагүй. Бидний хоорондын бэлгийн харилцаа таарамжгүй болсноос бид тусдаа амьдрах болсон. Миний бие одоо өөр хамтран амьдрагчтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгөн үү. Хүү С.С-ыг ээжийн асрамжид үлдээж хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх болно. Бидний дунд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа: Бид Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 5 дугаар гудамны 140А тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж хашаа, 5х7 хэмжээтэй хувийн сууц, 5х5 гарааш барьж өөрсдийн гэсэн өмч хөрөнгөтэй болсон. Газар дээрх хувийн сууц гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй болно. БИ 2018 оны 07 дугаар сард Япон улсруу гэрээний ажилд явах болж хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч, Японд эхний 2 сар ажиллах хугацаанд цалингаараа уг зээлээ төлсөн. Бидний дундын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Тахилт 0 дугаар гудамны 0 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.кв газар, 5х7 хэмжээтэй хувийн сууц, 5х5 гараашийг С.М-гийн өмчлөлд үлээж, өөрт ногдох хувь 7,500,000 төгрөгийг Мандухайгаас гаргуулж өгнө үү гэж гэж тодорхойлсон.

Хариуцагч С.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Бид 2011 онд танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлээ бүртгүүлж, бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү С.С- төрсөн. Бид Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Тахилт 0 дугаар гудамны 0 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 699м.кв газар, 5х7 хэмжээтэй хувийн сууц, 5х5 гараашийг барьж амьдарч байсан.

Х.С- Япон улсруу явснаас хойш хүү бид хоёрт мөнгө шилжүүлдэг байснаа сүүлдээ шилжүүлэхээ больж би аргагүй эрхэнд “Ард кредит” ББСБ-аас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,980,000 төгрөгийг, зээлж хүүтэйгээ 2,083,552 төгрөг болсон. Мөн “Централ капитал” ББСБ-аас 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 650 төгрөгийг 10 дугаар сарын 21-ний өдөр 800,000 төгрөгийг, “Инвексор” ББСБ-аас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, zeely аплейкшнээс 385,000 төгрөгийг, “Очир ундраа” ББСБ-аас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 650,000 төгрөгийг Бид аплейкшн буюу Бид ББСБ-аас 520,000 төгрөгийг нийт 5,471,252 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийг би гэр бүлдээ зарцуулсан тул 50 хувь буюу 2,735,626 төгрөгийг нөхөр Сэнэгравдангаас гаргуулах хүсэлтэй байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Тахилт 0 дугаар гудамны 0 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.кв газар, 5х7 хэмжээтэй хувийн сууц, 5х5 гарааш болох хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцуулж авах хүсэлтэй байна. Мөн Х.С-г Япон улруу явахад хөдөлмөрийн биржээр дамжуулан даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд зааснаар даатгалын мөнгө 6000 ам доллар орж ирэх ёстой. Уг төлбөр нь Монгол улсын хөдөлмөрийн биржээр дамжиж Сэнгэравдангийн долларын дансаар орж ирэх тул гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцуулах хүсэлтэй байна.

Хүү С.С-ыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Бяцхан өргөө нэртэй хувийн цэцэрлэгт сард 200,000 төгрөгийн төлбөртэй явуулсан. Одоогийн байдлаар 600,000 төгрөгийг би төлсөн тул түүний 50 хувь болох 300,000 төгрөгийг эцгээс нь гаргуулах хүсэлтэй байна гэв.

Х.С- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мандухай намайг Япон улсад ажиллахаар явснаас хойш 1 жилийн хугацааны дараагаас эхлэн гэртээ байхаа больж, хөдөө ажил хийж байна гэх нэрийн дор хүүхдээ асарч хайхраагүй, манай ээж дээр орхиод явдаг болсон.БИ М үр хүүхэдтэйгээ явж байхад амар гэж бодож машин авч өгсөн байхад хүүхдээ анхаарч асрахыг оронд машин унаж тэнэн хүүхдээ хайхрахгүй болсон. Би өөр эмэгтэйтэй гэр бүлийн дотно харилцаатай болсон. Мандухай намайг Японд байхад эрэгтэй хүнтэй холбоотой талаар би сонссон.Тухайн асуудлыг М гэрч манай гэрээс гарсан зэрэг шалтгаанаас гэрлэлтээ цуцлах болсон. Би М хүүгээ өөр дээрээ авна гэх саналыг хүндэтгэн зөвшөөрсөн. Миний нэр дээр байгаа гэр бүлийн дундын эд хөрөнгө Сонинохайрхан дүүрэг,0 дугаар хороо, Тахилт 0 дугаар гудамж 0 тоот хаягт байршилтай 0 кв газар, газар дээр барьсан хувийн сууц гарааш болох хөрөнгөөс ногдох хувь гаргуулах шаардлагад тухайн газрыг хоосон газар байхад нь 7,000,000 төгрөгөөр худалдан авч сөрөг шаардлагад дурдсан 5,000,000 төгрөгөөр үнэлж байгааг зөвшөөрөх боломжгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж өөрийн дураар өр тавьсан зээлийн хамруулсан байгаа болон надад орж ирэх эсэх нь тодорхойгүй даатгалын мөнгө гэх 6000 ам долларын гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцож ногдох хувь гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шйидэврэлх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь өөрт ногдох хувь 7,500,000 төгрөгийг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал 300,000 төгрөгийг, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар зохигчид харилцан тохиролцож гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагад харилцан тохиролцон эвлэрэн хэлэлцэж, шүүхэд бичгээр эвлэрлийн гэрээг ирүүлж, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг, нэмэлт зардал гаргуулах үндсэн болон сөрөг шаардлагыг хянан хэлэлцүүлэх шаардлагаа дэмжсэн болно.

  1. Гэрлэлт цуцлах үндсэн шаардлагын тухайд:

Гэрлэгчид 2011 оноос танилцан үерхэж, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 0 дугаарт бүртгүүлж,  0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр  хүү С төрүүлэн  эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд үзэл бодлын зөрчил, бие биенээ халамжлах, хүндэтгэх, бэлгийн таарамжгүй харьцаа, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг гүйцэтгээгүй нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаалан болжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ.” гэж тус тус заажээ.

Хариуцагч эхнэртээ бие махбодийн эрх чөлөөнд халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хэлбэрүүдийн нэг хэсэг бөгөөд тухайн үйлдэлд хариуцагч зөрчлийн шийтгэл хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.-д “Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж, нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гэрлэлтийг сэргээж болно.” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ сэргээх талаар хүсэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

2.Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

Шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашиг хууль ёсны эрх ашгийг тэргүүн ээлжид хамгаалах, хүүхдийн хүмүүжил, нас, төлөвшил сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэр бүлийн гишүүдэд ээнэгшсэн дассан байдал, амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаангүй, дассан орчныг нь солих нь бага насны хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх, хариуцагч хүүхдийн асрамжид маргахгүй зэргийг харгалзан хүү С.С-ыг эхийн асрамжид үлдээн, эцгээс хуульд заасан тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлэх зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг;

Хүүхдийн эрхийн тухай конвенцод:

“гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгох, Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”

Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар:

Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх, эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших, шашин шүтэх, эс шүтэх, чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах зэрэг эрхтэйг,

Эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлд нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэйг,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу  хүүхдийн эрүүл мэнд ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглож, хүүхдийн эрх ашигт харшилахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн нэг нь  нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус даалгав.

Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хариуцагч нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй, тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдсон хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, нэхэмжлэгч тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг, хариуцагч тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Хариуцагч Г.Мандухай хүү С.С-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бяцхан өргөө хувийн цэцэрлэгт хүмүүжүүлэн, цэцэрлэгийн 2021 оны 09,10,11 дүгээр сарын төлбөр нийт 600,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. Хүүхдийн цэцэрлэгт төлсөн төлбөрийн 50 хувь 300,000 төгрөгийг эцгээс гаргуулахыг шаардсаныг, нэхэмжлэгч маргаагүй хүлээн зөвшөөрч байх тул тухайн шаардлагад холбогдох шаардлагыг ханган шийдвэрлэв.

Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.,Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.2.-т ”Сургуулийн өмнөх боловсролд хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны бүх хүүхдийг хамруулна.”, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.“Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. гэж заасан.

Төрөөс олгох бүх нийтийн боловсрол үнэ төлбөргүй  олгохоор заасан байхад хүүхдийг хувийн цэцэрлэг, сургуульд суралцуулах тухайн үед эцэг, эх харилцан тохиролцон гэрээ байгуулан гэрээний үндсэн дээр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Эцэг, эх харилцан тохиролцоогүй сургалтын төлбөрийг төлөх үүргийг хэн аль  нь хуулиар хүлээгүй болохыг дурдав.

4. Гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагын тухайд:

Эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай 0 нэгж талбарын дугаартай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Х.С- бүртгүүлж, тухайн газар дээр 5х7 хэмжээтэй хувийн сууц, 5х5 гараашийг барьж , дээрх хөрөнгө зохигчдын эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар маргаагүй.

Дээрх гэр бүлийн хэрэгцээний газрыг Зохигчид харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулан Х.С-гаас С.М-руу шилжүүлсэн, дагалдаж эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэр бүлийн эд хөрөнгө болох 5х7 хэмжээтэй хувийн сууц, 5х5 гараашийг эхнэр, хүү нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоныг дурдав.

Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасан.

Зохигчдын хороонд байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч Х.С- нөгөө талаас С.М- нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцон байгуулав.

1. Талууд гэрлэлт цуцлуулах шаардлагыг хувьд харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулахаар болсон бөгөөд хүүхдийн асрамж тэтгэлэг гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар доорх байдлаар тохиролцов.

1.1. Хүү С.С-ыг ээж С.М-гийн асрамжид үлдээн, хуулийн дагуу хүүд тэтгэлгийг нэхэмжлэгч төлөх болно.

1.2. Хариуцагч С.М- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэлийн 2,735,526 төгрөгийн шаардлагаас 1,735,626 төгрөгөөс татгалзаж, Х.С- үлдэх 1,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор С.М-д төлж барагдуулна.

1.3.  Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан даатгалын 6000 ам долларыг гэр бүлийн хөрөнгөнд тооцуулах, ногдол хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

1.4.  Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Тахилт 0 дугаар гудамж 0 тоот хаягт байрлалтай хашаа байшингийн ногдох хувь гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдав.

1.5.  Талууд дээрх нөхцөлөөр харилцан эвлэрч байгаа болно.

1.6.  Энэхүү эвлэрлийн гэрээ талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

1.7.  Хүүхдийн нэмэлт зардалд 300,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн болно гэж талууд цаашид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар дахин маргахгүй гэж Эвлэрлийн гэрээг байгуулсан Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг тухайн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зохигчдоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Х.С Цаа овогт С.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү С.С-ыг эх С.М-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү Боржигон овогт Сэнгэравдангийн Соронзонболдыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн 50 хувь, 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг эцэг Х.С-гаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг, эх үүргээ хэрэгжүүлэхэд эцэг саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагад

5.1. Хариуцагч С.М- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэлийн 2,735,526 төгрөгийн шаардлагаас 1,735,626 төгрөгөөс татгалзаж, Х.С- үлдэх 1,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор С.М-д төлж барагдуулна.

5.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан даатгалын 6000 ам долларыг гэр бүлийн хөрөнгөнд тооцуулах, ногдол хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.

5.3. Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо Тахилт 0 дугаар гудамж 0 тоот хаягт байрлалтай хашаа байшингийн ногдох хувь гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдав.

5.4. Талууд дээрх нөхцөлөөр харилцан эвлэрч байгаа болно.

5.5. Энэхүү эвлэрлийн гэрээ талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

5.6.  Хүүхдийн нэмэлт зардалд 300,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн болно гэж талууд цаашид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар дахин маргахгүй  гэж Эвлэрлийн гэрээг тус татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Тахилт 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай 0 нэгж талбарын дугаартай, 0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулан Х.С-гаас С.М- руу шилжүүлсэнг, дээр газар дээр байрлах эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй 5*7 хэмжээтэй хувийн сууц, 5х5 гарааш болох үл хөдлөх хөрөнгийг эхнэр, хүү нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоныг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.М-гаас 70,200 төгрөгийг гаргуулж Х.С-д,  нэхэмжлэгчээс 35,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу жилд тогтоолгох хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,865 төгрөгийг хариуцагч Х.С-гаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

11. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь заалтад гомдол гаргах эрхгүй бусад заалтыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, бусад заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ