Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2022/00444

 

 

 

 

 

 

 

 

2022        02            17                                            182/ШШ2022/00444

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  СФ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,613,863 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын захирал Т.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч Б.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Мнь 2018.04.10-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг, сарын 4,5%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлт хийхээр зээлж авсан. Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, 43-11 УБВ улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашиныг барьцаалж, бичиг баримтыг манай байгууллагын нэр дээр шилжүүлж, өөрөө унаж явахаар тохиролцсон байдаг. Гэтэл хариуцагч Б.Мнь зээл авснаас хойш нэг ч төлөлт хийгээгүй, өөрөө олдохгүй, машиныг нь хайгаад зохих байгууллагад хандахад манай байгууллагыг залилж, байхгүй машиныг барьцаалсан болж таарсан.

Ийнхүү бид оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагч Б.М-гэрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, тус шүүхийн 2018.12.04-ний өдрийн 2517 дугаар шийдвэрээр хариуцагч Б.М-гэрэн сурвалжилж, хаягийг нь Чингэлтэй дүүрэг гэж тогтоосон байдаг. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, хүүг 2018.04.11-ний өдрөөс 2021.01.10-ны өдрийг хүртэл тооцож 6,778,109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,324,553 төгрөг, нотариатын зардал 11,200 төгрөг, нийт 11,613,863 төгрөгийг хариуцагч Б.М-с гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Бид шүүхэд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байсан, харин барьцааны зүйл болсон машин нэгэнт олдохгүй болох нь тодорхой байгаа учир уг шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг авсан ч, одоо нэхэмжилж байгаа 11,613,863 төгрөгийг хүлээн зөвшөөрч чадахгүй тул миний тайлбарыг харгалзан үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2018.04.10-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.04.10-ны өдрийн фидуцийн гэрээ, зээлийн мөнгийг олгосон тухай 2018.04.11-ний өдрийн Гялс банк интернэт гүйлгээний баримт, зээл төлөлтийн дансны хуулга, хариуцагч Б.М-н иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019.11.07-ны өдрийн албан бичиг, 43-11 УБВ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Харин хариуцагч шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СФ ББСБ ХХК нь хариуцагч Б.М-т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 11,613,863 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Б.Мзээл авснаас хойш нэг ч төлөлт хийгээгүй, бид төлүүлөх талаар арга хэмжээ авсан боловч сүүлдээ олдохгүй, эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоосон байдаг, тийм учраас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй, харин фидуцийн гэрээний зүйл болох автомашин олдохгүй болох нь тодорхой байгаа учир энэ гэрээний дагуу гаргасан шаардлагаасаа татгалзсан гэж тайлбарлав.

 

Хариуцагч Б.Мзээлийн гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг авсан ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2018.04.10-ны өдөр зээл, фидуцийн гэрээ байгуулагдсан байх ба, хариуцагч Б.М нь зээлийн гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг, сарын 4,5%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар нэхэмжлэгч СФ ББСБХХК-иас зээлж авсан, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн хүүний 20%-иар нэмэгдүүлсэн хүү төлөх,

фидуцийн гэрээгээр зээлийг төлөөгүй тохиолдолд 43** УБВулсын дугаартай, Тоёота приус маркийн, мөнгөлөг өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тээврийн хэрэгслийг СФ ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгүүлэх, автомашиныг өөрөө унаж, ашиглаж байх нөхцөлтэй байхаар тус тус тохиролцсон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон фидуцийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд болжээ.

 

Нэхэмжлэгч СФ ББСБХХК нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаар 3,500,000 төгрөгийг 2018.04.11-ний өдөр хариуцагч Б.М-тдансаар шилжүүлсэн, хариуцагч Б.М нь мөн өдөр фидуцийн гэрээний дагуу 43** УБВулсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэхэмжлэгч СФ ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байна.

 

Харин энэхүү фидуцийн гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болж, барьцааны автомашин олдохгүй болсон нь тодорхой гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаарджээ.

 

   Хариуцагч Б.М нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл 3,500,000 төгрөг, хүү 827,250 төгрөг, нийт 4,327,250 төгрөгийг нэхэмжлэгч СФ ББСБХХК-нд бүрэн төлж дуусгах байтал уг үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй зээлийн график зөрчигдсөн байна.

 

Улмаар нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4-д зааснаар зээлийг төлүүлэх талаар хариуцагч Б.М-тай утсаар ярих, гэрт нь очих, хаяг тогтоох ажиллагаа хийх зэргээр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 12 сард зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, нэхэмжлэгч талаас гарган өгсөн дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч СФ ББСБ ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан огноо тодорхойгүй, энэ хугацааг нэхэмжлэгч тал тодруулж чадахгүй байх тул шүүх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.04-ний өдрийн 2517 дугаар хариуцагч Б.М-гэрэн сурвалжилсан шийдвэр /тус шүүхийн иргэн-1 програм/ гарсан 2018.12.04-ний өдрөөр зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.М нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ огт биелүүлээгүй, нэг ч төлөлт хийгээгүй байх тул тэрээр үндсэн зээлээс гадна зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2.2, Иргэний хуульд заасан нэмэлт үүрэг болох нэмэгдүүлсэн хүү, мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар учирсан хохирол буюу шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч СФ ББСБХХК нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-ээс 5.1.4-т зааснаар, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл 3,500,000 төгрөгийг, хүү 6,788,109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,324,553 төгрөг, нотаритын зардал буюу хохиролд 11,200 төгрөг, нийт 11,613,863 төгрөгийг хариуцагч Б.М-с шаардах эрхтэй.

 

Харин зээлийн дээрх тооцоолол нь хуульд нийцэж байх ёстой бөгөөд шүүх тооцооллыг зээлийн гэрээ болон Иргэний хуульд нийцүүлэн тооцож үзвэл,

  1. үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг,

 

  1. 8 сар, 6 хоногийн хүү 1,291,500 төгрөг /1,260,000 төг + 31,500 төг/

Зээлийн гэрээ байгуулагдсан 2018.04.10-ны өдрөөс зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн 2018.12.04-нийг өдрийг хүртэл 8 сар /3,500,000 төг * 4,5% = 157,500 төг * 8 сар = 1,260,000/, 6 хоногийн хүү /157,500 төг : 30 хон = 5250 төг * 6 өд = 31,500/.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй боловч хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх цаг хугацаанд тооцдог онцлогтой ба, нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө нэгэнт цуцлагдсан байх тул цуцлагдах хүртэл хугацаанд зээлийг хүүг тооцох нь Иргэний хуульд нийцнэ гэж үзлээ.

 

3.Нэмэгдүүлсэн хүү 258,300 /хүү 1,291,500 * 20%/

Нэмэгдүүлсэн хүү нь хууль зүйн агуулгаараа зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын шинжтэй, нэг удаа төлөх ойлголт юм. Тийм учраас үндсэн хүүгийн үлдэгдлээс гэрээнд заасны дагуу 20%-иар нэг удаа тооцсон болно.

 

4.Нотариатын зардал 11,200 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой материал бүрдүүлсэн зардал байх боловч энэ талаарх баримтгүй, энэ шаардлага үндэслэлгүй байна.

 

Ийнхүү хариуцагч Б.М-н төлөх нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 5,049,800 /3,500,000+1,291,500+258,300/ төгрөг гэж тооцогдсон бөгөөд хариуцагч Б.Мэнд-Амарын шүүхэд ирүүлсэн тайлбар үндэслэлгүй, тэрээр тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Б.М-с зээлийн гэрээний үүрэгт нийт 5,049,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ББСБХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,564,063 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч зээлийн тооцооллыг буруу хийсэн, нотариатын зардал гарсан талаар бичгийн баримтгүй, энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

 

Шүүх хариуцагч Б.М-т шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг түүний оршин суугаа хаягаар хүргүүлсэн, мөн 99238371 дугаарын утсаар мессэж бичиж үлдээсэн, түүнийг шүүх хуралдааны тов мэдсэн гэж үзэх бөгөөд, шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хянан шийдвэрлэх үндэслэл болсныг дурдаж байна.

 

   Нэхэмжлэгч СФ ББСБХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,971 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Б.М-с 95,747 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ББСБХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.М-с 5,049,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ББСБХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,564,063 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч СФ ББСБ ХХК нь хариуцагч Б.М-тхолбогдох барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч СФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,971 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Б.М-с 95,747 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СФ ББСБ ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА