Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/00269

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э.М Т.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  0оны 0дугаар сарын 19-ний өдөр охин М.Э, 0оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин М.Ү нарыг эх Э.Мөнгөнцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан  охин М.Э, М.Ү нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр  тэтгэлгийг эцэг Т.М-С гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар  хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөгүйгээр бол эцэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэйг даалгасугай.

5. Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ