| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/04633/И |
| Дугаар | 101/ШШ2022/00300 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/00300
| 2022 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2022/00300 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.А-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 18,257,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, өмгөөлөгч Х.Сэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Ахолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,257,950 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: миний бие 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 2020 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 16,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн хүүд 2,000,000 төгрөг авахаар амаар тохиролцсон. Д.Ашүүхэд гаргах хүртэл хугацаанд зээлийн хүү, үндсэн зээлийг төлөөгүй.Миний бие Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулахад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гээд хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд Д.А үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүү 257,950 төгрөг нийт 18,257,950төгөргийг гаргуулахаар тодорхойлсон.
Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.А2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Б.А надаа мөнгө өгөхдөө надад хүүтэй мөнгө өгөөгүй, мөнгөө буцаан авна гэж тохиролцоогүй, бараа захиад зарж борлуулахаар шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөндөө цүнх, үүргэвч, дотуур хувцас, гэр ахуйн барааг хүүгийн хамт манай агуулахаас тоолоод авч явж байсан. Хүүгийнхээ цагаан өнгийн хариар машинаар ирж аваад бараа тоолж өгөхөд манай агуулахын түлхүүр тавьдаг, харж ханддаг Өлзий гээд эмэгтэй байсан, энэ хүн нотлох болно. Тухайн үед Б.Абараагаа Дархан Шарын голын фейсбүүк групп дээр зараа байршуулсан байсан тодорхой байгаа.Тэгээд үлдэгдэл бараагаа зарж чадахгүй байна короно гараад муу зарагдаж байна гээд бараагаа авчирч өгсөн. 6,000,000 төгрөгийн барааны мөнгийг нь гаргаад өгөөч гэсэн. Би барааг нь зарагдсан мөнгийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 350,000 төгрөгийг, 09 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг, 03 дугаар сарын04-ний өдөр 400,000 төгрөгийг, 07 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөгийг нийт 1,150,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Иймд үнэн зөвөөр шийдвэр гаргаж өгнө үү гэв.
1.Нэхэмжлэгч Б.Ашүүхэд:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас(хх-ийн 4 дүгээр тал), Хаан банкны 50дансны хуулга(хх-ийн 5 дугаар тал),
2.Хариуцагч Д.Ашүүхэд: Хаан банкны 50дансны хуулга(хх-ийн 35-39 дүгээр тал), зэрэг баримтуудыг шүүхэд тус тус гаргасан.
3.Зохигчдын хүсэлтээр шүүх дараах эд мөрийн баримт: Б.А Samsung А-51 маркийн хар өнгийн 99дугаартай гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл(хх-ийн ........ дүгээр тал),*******гийн бор өнгийн дөрвөлжин шугамтай тэмдэглэлийн дэвтрийн 51-52 дугаар талд (хх-ийн........ дүгээр тал) тус тус үзлэг хийж баримтыг хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Анэхэмжлэлээс 14,850,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,407,950 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 16,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн хүүд 2,000,000 төгрөг авахаар амаар тохиролцсон гэж тодорхойлсон.
Хариуцагч бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хаан банкны 50данснаас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгийг 50 дансанд шилжүүлжээ.
Хариуцагч Д.Адээрх дансыг өөрийн данс биш, мөнгө хүлээн авсан гэх талаар талууд маргаагүй, харин зээлийн харилцаа үүсээгүй, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, шүүхээс эд мөрийн баримтад хийсэн үзлэг зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282.4-т:Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцногэж зааснаар зээлийн харилцаа үүссэн байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний хугацаанд хариуцагч 2,000,000 төгрөгийг зээлийн хүүд төлнө гэж тохирсон гэж маргах боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ." Гэж зааснаар талуудын хооронд хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч зээлийн хүүг зээлдэгчээс шаардах эрхгүй болно.
Хариуцагч Д.Аөөрийн эзэмшлийн Хаан банкны 50данснаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 350,000 төгрөгийг(анхаагаас), 09 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг(анхтуяагаас), 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөгийг (анхаагаас),07 дугаар сарын 09-ний өдөр 5047125872 дансанд 100,000 (анхаагаас) нийт 4 удаагийн үйлдлээр 1,15,0,000 төгрөгийг шилжүүлсэн, Б.Ахүлээн авсан талаар маргаагүй.
Хариуцагч бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж маргадаг.
Зохигчдын хүсэлтээр шүүхээс нэхэмжлэгчийн Samsung А-0 маркийн хар өнгийн 99дугаар гар утсанд хийсэн үзлэгт:
хариуцагч ..ок, ..найз минь уучлаарай, удахгүй шийднэ.,..би ямар ч байсан зохицуулаад өгнөө, удааж байгаад уучлаарай, тайван байж бай, ямарч байсан зохицуулна. гэж бичигдсэн бичвэрээс үзэхэд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэнг Д.Ахүлээн зөвшөөрч, няцаагаагүй гэж дүгнэв.
Түүнчлэн шүүхээс хариуцагчийн бор тэмдэглэлийн дэвтрийн 51-52 дугаар талд хийсэн үзлэгт талуудын хооронд бараа хүлээлцсэн огноо бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй, нэхэмжлэгчээс буцаан авсан барааны нэр төрөл, үнийн дүн бичигдээгүй, хүлээлцсэн гарын үсэг зурагдаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч ....нэхэмжлэгчийг надад бараа захиж 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргах атлаа нэхэмжлэгчээс барааг буцаан хүлээн авсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд өөр төрлийн гэрээний харилцаа үүссэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас тогтоогдсон гэж үзэв.
Иймд хариуцагч Д.Азээлийн гэрээний үүрэгт 14,850,000 төгрөгийг гаргуулж Б.Аолгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 3,407,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагчД.А-с 14,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,407,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,434 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ