Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/01336

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ула хот, .... дүүрэг, 17 дугаар хороо, ... хотхон, 59 дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Г овогт Д ын Г /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ула хот, ... дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, ...ийн гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Ж овогт С гийн М /РД: .../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагч С.М , хариуцагчийн өмгөөлөгч Ю.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Д.Г , түүний өмгөөлөгч Ж.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч С.М нь 2017 оны 06 дугаар сарын ...-ны өдөр эксковатор барьцаанаас авахад мөнгө хэрэг болоод байна гэж над дээр ирэхэд нь түүний бизнесийг дэмжиж, чухал хэрэгцээтэй үед нь өөрийн төрсөн охин Г.Б аас 20,000,000 төгрөг бэлнээр авч өгсөн. Мөн өөрийн өмчлөлийн LХ-470 маркийн .... улсын дугаартай автомашиныг Г ХХК-ийн барьцаанд тавьж 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг зээлдүүлсэн болно. 2017 оны 06 дугаар сарын ...-ний өдөр Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хажууд байрлах Г ХХК-ийн гадна өөрийн автомашин дотор нийт 30,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн юм. Хүү, алданги тооцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Энэ үед Бын Э хамт байлцсан болно. Хариуцагч нь энэхүү зээлсэн мөнгийг 3 сарын дараа тодорхой хүү тооцож буюу 40,000,000 төгрөг болгож өгнө хэмээн итгэл үнэмшил төрүүлж авсан. 2017 оны ... дугаар сарын 20-ны үед ... дүүрэг, 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, ...ийн гудамж ... дүгээр байрны гадаа LХ-470 маркийн .... улсын дугаартай автомашин дотор Б.Э болон С.М нар нөгөө мөнгийг чинь энэ жил өгч чадахгүй байна гэж хэлээд надад 4,000,000 төгрөг өгсөн. С.М нь Б.Э г автомашинаас буусны дараа надад мөнгө хэрэг болоод байна, та одоохондоо мөнгөтэй юм чинь наад мөнгөө надад зээлдүүлчих гэж гуйсаар байгаад өгсөн 4,000,000 төгрөгөө буцаагаад авсан. Мөнгөө авахдаа Б.Э д битгий хэлээрэй гэж хэлсэн. Хариуцагч С.М нь барьцааны төлбөр болон үндсэн зээлийн 10,000,000 төгрөгийг төлж, миний өмчлөлийн .... улсын дугаартай автомашиныг 2017 оны ... дугаар сарын 18-ны өдөр барьцаанаас авч өгсөн байдаг. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрийг төлөхийг С.М аас удаа дараа шаардсан боловч төлөөгүй юм. Өнөөдрийг хүртэл С.М нь зээлийн үлдэгдэл, зээлийн хүүний төлбөрөөс огт төлж барагдуулаагүй бөгөөд зээл, зээлийн хүүгийн талаар шаардахад Б.Э гаас авч байж өгнө гэж удаа дараа хууран мэхлэж, зээлээ төлөлгүй аль хэдийнэ 3 жил өнгөрсөн байна. Иймд хариуцагч С.М аас үндсэн зээлийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.М , түүний өмгөөлөгч Ю.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ 30,000,000 төгрөгнөөс би нэг ч төгрөг авч ашиглаагүй. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б.Э , Д.Г бид 3 уулзсан. Б.Э нь экскаватороо барьцаанд тавьсан алдах гээд байна, 30,000,000 төгрөг хэрэгтэй байна. Эксковатороо аваад Ховд аймгийн Булган сум руу алтанд явна. Тэгээд танд хүү өгье гэж Б.Э хэлсэн. Г ХХК-ийн барьцаанд Д.Г ын LХ-470 маркийн .... улсын дугаартай автомашиныг тавьж 10 сая төгрөг авсан. Дараа нь Барс захын үүдэнд 20,000,000 төгрөгийг бэлнээр нь авсан. Би Д.Г ахад та гарын үсэг зуруулж ав гэхэд Д.Г ах за яах юм бэ гэж хэлсэн. Тэр үед бид 3 автомашинд сууж байгаад ярьсан. Дараа нь ... дүүрэг, 1 дүгээр хороо 2 хороолол, ... гудамж ... дүгээр байрны гадаа Д.Г ахтай автомашинд нь уулзаад сууж байхад Б.Э ирсэн. Б.Э нь Д.Г ахад 4,000,000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг би Д.Г ахаас аваагүй. Б.Э нь анх эксковатороо барьцаанаас аваад Ховдын Булган руу алтанд явах гэсэн юм 30,000,000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлсэнд нь итгэж 30,000,000 төгрөгийг авч өгсөн. Д.Г нь Б.Э г өмнө нь таньдаг байсан. Гэвч одоо Б.Э нь хаана байгаа нь тогтоогдохгүй байна. Хурд хороололд байх ээжийндээ байж магадгүй, тодорхой хаягийг нь мэдэхгүй, бүртгэлтэй хаяг дээр нь очихоор алга байсан.

 

Нэхэмжлэгч нь эхний нэхэмжлэл дээрээ зээлийн гэрээний хүү, төлбөр 2 нэхсэн. Үүнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгснөөр зээлийн гэрээний харилцаа үүссэн, дуусгавар болсон гэж үздэг. Мөн уг хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаар, өмгөөлөгчийнх нь тайлбарлаж байгаагаар С.М нь зээлийн гэрээ хийж Д.Г аас мөнгө аваагүй учир зээлийн гэрээ үүссэн гэж үзэхгүй. Д.Г нь Б.Э гэх хүнтэй зээлийн гэрээ хийсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг ойлгохгүй байна. Иргэний хуульд зааснаар иргэд хооронд хэзээ ч зээлийн гэрээ байгуулж болно. Гэтэл С.М нь Д.Г аас ямар ч мөнгө аваагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон Д.Г ын гаргасан Б.Э гэх хүн авсан гэх тайлбараар нотлогдож байна. Мөн барьцаанд автомашиныг тавиад ...,900,000 төлсөн гэж байхад нэхэмжлэгч тал ...,500,000 гэж хэлээд байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч С.М нь ... зээлийн гэрээг Д.Г ах Б.Э тай байгуулж, 30,000,000 төгрөгөө өгсөн, энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, тэр 4,000,000 төгрөгийг ч мөн аваагүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.М тай 2017 оны 06 дугаар сарын ...-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 30,000,000 төгрөгийг тухайн өдөр хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын ...-ний өдрөөс 3 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын ...-ний өдөр дуусгавар болсон нь шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75..2Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:, мөн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж зааснаар 2020 оны 09 дүгээр сарын ...-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болохоор байх боловч нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар С.М ыг татаж, гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн .... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, мөн шүүгчийн 2020 оны 04 үгээр сарын 08-ны өдрийн .... дүгээр захирамжаар хариуцагч ... дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ...ийн гудамж, ... дүгээр байрны ... тоот хаягт оршин суудаггүй нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар нэхэмжлэгч .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч С.М ыг эрэн сурваржлуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хариуцагч С.М ыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 68-76 дугаар тал/

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., мөн хуулийн 79.2Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж зааснаар нэхэмжлэгч Д.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд хариуцагчаар С.М ыг татаж, гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.М т 30,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, хариуцагч зээлийн зарим хэсгийг төлсөн, үлдсэн төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгчийн ... С.М нь 2017 оны 06 дугаар сарын ...-ны өдөр эксковатор барьцаанаас авахад мөнгө хэрэг болоод байна гэж над дээр ирэхэд нь түүний бизнесийг дэмжиж, чухал хэрэгцээтэй үед нь өөрийн төрсөн охин Г.Б аас 20,000,000 төгрөг бэлнээр авч өгсөн. Мөн өөрийн өмчлөлийн LХ-470 маркийн .... улсын дугаартай автомашиныг Г ХХК-ийн барьцаанд тавьж 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хажууд байрлах Г ХХК-ийн гадна өөрийн автомашин дотор нийт 30,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн юм гэх тайлбар, хариуцагч С.М ын ... 2017 оны 06 дугаар сарын ...-ний өдөр Г ХХК-д Д.Г ын өмчлөлийн LХ-470 маркийн .... улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан, энэ зээлийг би төлөх үүрэгггүй гэх тайлбар, Г ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ..... тоот албан бичиг, 2017 оны 06 дугаар сарын ...-ний өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч С.М 10,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгчийн ... 10,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлийн LХ-470 маркийн .... улсын дугаартай автомашиныг Г ХХК-ийн барьцаанд тавьж авч өгсөн. С.М нь 2017 оны ... дугаар сарын 13-ны өдөр тус ломбарданд ...,900,000 төгрөг төлж, миний машиныг барьцаанаас чөлөөлж өгсөн, одоо тухайн машин миний нэр дээр байгаа гэх тайлбараар хариуцагч С.М нь зээлийн төлбөрөөс 10,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн гэж дүгнэлээ.

 

Хариуцагч С.М нь ... 30,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй, Д.Г нь Б.Э тай зээлийн гэрээ байгуулж, түүнд мөнгөө өгсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь С.М мөн байх тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь хүү, алданги нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч С.М аас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...0 дугаар зүйлийн ...0.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ... хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш ... хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР