Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2022/00119

 

ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ББ аймгийн ХХХХ сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт М-ын Т,

Хариуцагч: ББ аймгийн ХХХХ сумын 6 дугаар багт оршин суух, И овогт А-ны Т,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3,291,000 /гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагч А.Т, түүний өмгөөлөгч Т.Б

Иргэдийн төлөөлөгч Х.Эг,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч А.Т-д холбогдуулан Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3,291,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Хариуцагч А.Т нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0,66 промиль согтолттой үед АААА БӨҮ улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч М.Т-ийн УАЗ-31512 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэн зам тээврийн осол гаргасан зөрчил үйлдсэн. Эрх бүхий албан тушаалтнаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч М.Т-ийг тус зөрчлийн хэргийн хохирогчоор, хариуцагч А.Т-г зөрчилд холбогдогчоор тогтоосон. Уг зөрчлийн хэргийн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн зүүн талын урьд крыло гэмтсэн, салхины шил хагарсан, хүрээ нь гулзайсан, зүүн талын хойд хаалга, капот, зүүн талын гадна толь, зүүн талын дотор шанаа нь дотогш рулийн гол шахагдсан, бүхээгийн зүүн талын урьд болон хойд хаалганы завсраар дотогш шахагдсан зэрэг эвдрэл гэмтэл үүссэн болох нь зөрлийн хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр нотлогдож байна. Хариуцагч А.Т тухайн үед нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр үнэлж авах гэж байгаад татгалзаад, уг тээврийн хэрэгсэлд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд гарах зардлыг бүрэн төлж өгөхөөр амласан байсан. Гэтэл энэхүү зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа хариуцагч тээврийн хэрэгслийг завсарлаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтэд бүхээгээс бусад эвдэрсэн эд ангиудыг солиход, мөн засварлахад 1,910,000 төгрөгийн зарлага гарна гэж дүгнэж, тухайн зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. М.Тийн зүгээс тухайн үед тээврийн хэрэгсэлд 5,000,000 гаруй төгрөгийн хохирол учирсан мөртлөө нийт гарсан хохирлыг 1,910,000 төгрөгөөр тооцоолоод хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж прокурорт хүсэлт гаргахад прокурор хэргийг хянах боломжгүй болсон учраас хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх боломжтой гэж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн. Нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийн бүхээгийг солихын тулд иргэн н.Д-аас 2,500,000 төгрөгөөр УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн саарал өнгийн бүхээгийг худалдаж авсан. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл нь өмнө ногоон өнгөтэй байсан учраас бүтэн будалд хийлгэх шаардлагатай болсон. Энэ ажлыг АА сумын төвд үйл ажиллагаа явуулах ААААА авто засварын газраар гүйцэтгүүлсэн. Бүхээгээс гадна машиныхаа суудал зэргийг шинээр сольж тавьж, машинаа засварлуулсан. Машинаа засварлуулахдаа худалдаж авсан эд ангиудаас гадна засварын ажлын хөлс төлсөн. Нэхэмжлэгч машинаа засварлуулахдаа өөрийн эх М.Б-ын Төрийн банкин дахь дансаар 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн бол 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн шилжүүлгээр 500,000 төгрөгийн нэг тусдаа, 2,500,000 төгрөгийг нэг тусдаа шилжүүлж, нийт 3,500,000 төгрөгийг дансаар төлж байсан. Дансаар шилжүүлсэн мөнгөнөөс гадна үлдэгдэл төлбөрөө бэлнээр төлж байсныг н.Дауитын өгсөн тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хариуцагч дээрх хохирлоос 600,000 төгрөгийг төлж өгнө гэж тайлбар гаргасан байна. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д зааснаар хохирогч зөрчлийн улмаас өөрт учирсан хохирлоо төлүүлж авах эрхтэй учраас хариуцагчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зохицуулжээ. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн бүхээгийг засварлах боломжгүй, бүхэлдээ солих шаардлагатай гэж дүгнэсэн. Хариуцагч нэхэмжлэгчид адил чанарын бүхээг өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэгч бүхээгээ өөрөө солиулаад, тээврийн хэрэгслээ завсарлуулсан. Ингэхдээ 5,191,000 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлоос хариуцагч 1,900,000 төгрөгийг төлж өгсөн.

Тиймээс төлөгдөөгүй хохирол болох 3,210,000 төгрөгийг хариуцагч И.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч А.Т хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ өөрийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож иргэн М.Т-ийн УАЗ-31513 маркийн тээврийн хэрэгслийг шүргэж авто осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ зөрчлийн улмаас 1 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Эхэндээ би нэхэмжлэгчийн машины эвдэрч, гэмтсэн хэсгийг нь засаж өгч хоёулаа эвлэрэхээр болсон боловч сүүлд машиныг засварлахаар өмнөх хэвээндээ орохгүй юм байна, чи миний машиныг 10,000,000 төгрөгөөр үнэлж худалдаж аваарай гээд санал тавьсан. Тэгэхэд би нэг их хэмжээний эвдрэл, гэмтэл үүсээгүй учраас эвдэрсэн хэсгийг нь засаад өгье гээд М.Т-ийн саналыг хүлээн аваагүй. Одоогийн байдлаар би нэхэмжлэгчид 1,910,000 төгрөгийг түүний данс руу нь шилжүүлээд төлж өгсөн. Би өөрийгөө үнэлгээгээр тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж бодож байгаа. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл 2002 онд үйлдвэрлэгдсэн, зах зээлийн ханш нь 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл байгаа. Хэрэв нэхэмжлэгч надаас анх 5,000,000 төгрөг нэхэмжилж байсан ба би тухайн машиныг  5,000,000 төгрөгөөр худалдаж авъя. Нэхэмжлэгч н.Д гэх хүнтэй хуйвалдаж машины бүхээгийг сольж засварласан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл бодит байдал дээр ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сугалаагаар ХХХХ сумын иргэн н.Тилеубай гэх хүн авсан. Тухайн машин мотор болон хурдны хайрцаггүй машин байсан. Нэхэмжлэгч талаас Н.Дауиттай хуйвалдаж бүхээг худалдаж авсан гэж надаас илүү мөнгө нэхэмжилж байгаа гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс ББ аймаг дахь Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дэрж ирүүлсэн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай УАЗ31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн жолоочийн үнэмлэх, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчлийн хэргийн ЙЙЙЙЙ дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 26,27,28-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогчоос дараах удаа мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0233052 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, Төрийн банкнаас олгосон М.Б-ын 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дуусталх депозит дансны харилцагчийн монгол хуулга, Хаан банкнаас М.Т-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуусталх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжантай хийсэн өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дэрж ирүүлсэн РРРРРР ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний дүгнэлт, ББ аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай өмгөөлөгч А.С-д хаягласан гомдол шийдвэрлэсэн талаар хариу албан бичиг, иргэн Х.Д-ын тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ААААА хорооны улсын бүртгэлийн лавлагаа, өмгөөлөгч А.С-ны аймгийн Цагдаагийн газарт хандаж байсан 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 84, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 218, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай албан тоот, утсаар дарж хэвлэсэн гэх фото зургууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг багасах тухай, нэхэмжлэгчээс А.С-нд олгосон итгэмжлэл болон тэд нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ББ аймгийн автотээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 187 дугаартай албан бичиг, Хаан банкнаас олгосон нэхэмжлэгч М.Т-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуусталх депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас өмгөөлөгч Т.Б-тай хийсэн өмгөөллийн гэрээ, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 06, 08,18-ны өдрүүдийн Орлогын мэдүүлэг, Төрийн үйлчилгээний цахим машинаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж авсан хариуцагчийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ББ аймгийн Цагдаагийн газраас ХХХХ сумын 6 дугаар багийн иргэн А.Т-д холбогдох ЖЖЖЖЖ дугаартай зөрчлийн хэрэг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хохирол үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ББ аймгийн АА сумын 4 дүгээр багийн иргэн Х.Д болон ААААА хоршооны захирал Х.С нарыг гэрчээс асуусан Гэрчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч А.Т-гаас эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3,291,000 /гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

ББ аймгийн ХХХХ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 24 өдөр М.Т-ийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай автомашиныг А.Т-н /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ өөрийн эзэмшлийн УАЗ-3303 маркийн АААА БӨТ улсын дугаартай автомашинаар шүргэж авто осол гаргаж мөргөж гэмтээсний улмаас М.Тийн машинд гэм хорын хохирол учирсан байна.

3. Хариуцагч А.Т нь “... өөрийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөн оролцож яваад М.Т-ийн машиныг шүүргэсэн маань нь үнэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Хуучин машин байсан, мөн капот, зүүн талын хойд хаалганы самбар, зүүн талын дотор шанаа зэрэг эд ангиудыг засварлах, зүүн талын урьд крыло, урьд салхины шил, шилний хүрээ, зүүн урьд хаалга, бүхээг гадна толь зэрэг эд ангиудыг засварлах боломжгүй учир шинээр солино гэж 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгасан байсан. Шинжээчийн дүгнэлтийн дагуу 1,900,000 төгрөгийг төлсөн, илүү нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй, зөрүү гарсан 200,000 төгрөгийг төлнө гэж ” гэж маргасан болно.

4. ББ аймгийн ХХХХ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч хариуцагч нар замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан талаар зохигчид маргаагүй болно.

5. Хариуцагч А.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлийн талаар нотолж чадаагүй болно. 

6.Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ББ аймаг дахь Цагдаагийн газрын ХХХХ сум дахь цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орой 19 цаг 40 минутын үед М.Тийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг УАЗ-3303 маркийн АААА БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шүргэсэн зөрчил гарсан болох нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчлийн хэргийн ЛЛЛЛЛЛ дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 26,27,28-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогчоос дараах удаа мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ааа дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэрэг  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ББ аймгийн ХХХХ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.Т-н  өөрийн эзэмшлийн УАЗ-3303 маркийн АААА БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад М.Тийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон.

6.1. Мөн ББ аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... 1. УАЗ-31512 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас эвдрэл гэмтэл үүссэн байна. 2. УАЗ-31512 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүүн талаас нь УАЗ-3303 маркийн АААА БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас дараах эд ангиуд нь эвдэрч гэмтсэн байна. Үүнд: - уг тээврийн хэрэгслийн зүүн талын урьд крыло, - урьд салхины шил хагарч, хүрээ нь гулзайсан, - зүүн урьд талын хаалга,- зүүн талын хойд хаалга, - капот, - зүүн талын гадна толь, - зүүн талын дотор шанаа нь дотогш рулийн голд шахагдсан, - бүхээг /кабин/-ийн зүүн талын урьд болон хойд хаалганы завсраар /шатахууны/ бакийн амсрын харалдаа/ дотогш шахагдан орсон байв. УАЗ-31512 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрч хэмхэрсэн дараах эд ангиудыг засварлах. Үүнд – капот, - зүүн талын хойд хаалганы самбар, - зүүн талын шанаа. Дараах эд ангиудыг засварлах боломжгүй учир шинээр солих Үүнд – зүүн талын урьд крыло 1ш, -урьд салхины шил 1ш, -урьд салхины шилний хүрээ1ш, - зүүн урьд хаалга 1 ком, -бүхээг /кабин/ 1ш, /үүнд хаалганууд болон арын шил ороогүй болно/, -гадна толь 1ш. гэжээ.

6.2. ББ аймаг дахь Цагдаагийн газрын ХХХХ сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Тасхынбекийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор нэхэмжлэгч М.Т-ийн УАЗ-31512 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас эвдэрсэн   эд ангид нь учирсан хохирлын үнэлгээг “РРРРРР” ХХК-иар үнэлгээний дүгнэлт гаргуулсан байна.

Уг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн БӨА-21/06 дугаартай  “РРРРРР ” ХХК-ны үнэлгээний дүгнэлтээр 1.

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Хаалганы шил рамтай /зүүн урд/

Их

85,000

Солих, Элэгдэл тооцов

2

Хаалга /зүүн урд/

Их

190,000

Солих, Элэгдэл тооцов

3

Хаалга /зүүн хойд/

Их

190,000

Солих, Элэгдэл тооцов

4

Толь /зүүн/

Их

45,000

Солих

5

Салхины шилний рам хүрээ

Их

110,000

Солих

6

Хаалганы хавтас /зүүн хойд/

Их

35,000

Солих

7

Салхины шил /урд/

Их

90,000

Солих

8

Крыло /зүүн урьд/

Их

160,000

Солих

9

Шанаа /зүүн урд/

Дунд

65,000

Засах

10

Шилний доод панел

Дунд

110,000

Засах

11

Багана /зүүн дунд/

Дунд

140,000

Засах

12

Капут

Дунд

80,000

Засах

13

Шилний багана /зүүн урд/

Дунд

75,000

Засах

14

Багана /зүүн дунд/

Дунд

75,000

Засах

15

Будах зардал

Бага

300,000

Ажлын хөлс

Шууд зардлын дүн:

 

1,750,000

 

16

600 гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

90,000

Материалын үнэ

17

Эд анги солих

 

70,000

Ажлын хөлс

Шууд бус зардлын дүн:

 

160,000

 

Нийт дүн:

 

1,910,000

 

 

Үнэлгээний тогтоосон дүн нийт 1,910,000 төгрөг гэж үнэлсэн байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргааны зүйл болох  УАЗ-31512 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг дур мэдэн сольж, уг бүхээг сольж засварлахад гарсан зардал гэж илүү мөнгө нэхэмжилж байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  хүсэлтийг хангаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар  ХХ ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан ба 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хохирол үнэлгээний тайлангаар УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн бүхээний /кабин/ зах зээлийн үнэлгээг тогтоолгоход “ УАЗ 469  31512 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгийн зах зээлийн үнийг нь 1,500,000 төгрөгөөр, УАЗ  469 31512 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг суурилуулах ажлын хөлс 600,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

8. Дээрх дүгнэлтүүдээр нэхэмжлэгч М.Т-ийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангиудад гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа боловч эд ангиудад үнэлгээ хийсэн дүгнэлтэд бүхээний талаар тусгаагүй байх ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолт, гэрчийн мэдүүлгээр машины бүхээ болон ажлын хөлсийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч, засвар үйлчилгээ хийлгэсэн байх тул хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий этгээдийн гаргасан үнэлгээ буюу ХХ ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

9. Нэхэмжлэгч М.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь ... тээврийн хэрэгслийн бүхээг сольж, бүхээг будах, ажлын хөлсөнд харилцан тохиролцож 2,000,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн, мөн кабин /бүхээг/-ийг 3,000,000 төгрөгөөр худалдан авсан, уг мөнгийг нэхэмжлэгч төлсөн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа, үүнээс 1,900,000 төгрөгийг хариуцагч төлсөн, нийт 5,191,000 төгрөгийн хохирол гаргасан, үлдэгдэл 3,921,000 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3,921,000 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй учир хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч М.Т-ийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэмтсэн эд ангид 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн БӨА-рррр дугаартай  “РРРРРР” ХХК-ийн гаргасан үнэлгээний дагуу хариуцагч Т.Тойлыбай нь 1,900,000 төгрөгийг төлсөн болох нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр АААА  дугаартай данс руу 1,900,000 төгрөг шилжүүлсэн нь ХААН банкны орлогын мэдүүлгээр тус тус нотлогдох ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “... тээврийг хэрэгслийг ашиглах явцад ... эд юмс нь эвдэрч гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан ба дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч М.Т нь хариуцагч А.Т-гаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэж үзлээ. 

12. Мөн нэхэмжлэгчийн хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн ББ аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд ... гэвч эрх бүхий албан тушаалтнаас ийнхүү шийтгэл оногдуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгасан нь прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зохицуулаагүй юм. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл хуулийн хүрээнд тогтоогдохгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин та учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байна гэсэн гомдлын хариу өгсөн байна.   

Дээрх бичмэл нотлох баримтуудаар М.Т эзэмшлийн ҮҮҮҮ БӨҮ улсын дугаартай автомашиныг А.Т нь АААА БӨТ улсын дугаартай автомашинаар шүргэсний улмаас хохирол учирсан нь тогтоогдож байх тул хариуцагч А.Т нь гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

13. Нэхэмжлэгч А.Т нь эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3,291,000 төгрөг гаргуулахыг хүсэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагаас бүхээний үнэ 1,500,000 төгрөг, ажлын хөлс 600,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн БӨА-ӨӨ дугаартай  “РРРРРР” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр 1,910,000 төгрөг, бүгд 4,010,000 төгрөгийн зардлаас хариуцагч Т.Т-н үүнээс 1,900,000 төгрөг төлсөн байх тул үлдсэн 2,110,000 төгрөгийг хариуцагч Т.Тойлыбайгаас гаргуулан нэхэмжлэгч М.Тд олгож, илүү нэхэмжилсэн 1,181,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч М.Т нь хавтаст хэрэгт Х.Д-ын тодорхойлолтыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

14.1. Х.Д-ын тодорхойлолтод ... УАЗ-31512 маркийн автомашины кабин /бүхээ/-г 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/төгрөгөөр үнэлж зарсан маань үнэн болно гэж, мөн гэрчийн мэдүүлэгт ... машины бүхээг 2,800,000 төгрөг, доторлогоог 200,000 төгрөгт нийт 3,000,000 төгрөгт өгсөн гэж тус тус тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг өгч байгаа боловч энэхүү үйл баримтаар машины бүхээг худалдагч худалдан авагч нар хоорондоо харилцан тохиролцож худалдаж авсан байх ба нэхэмжлэгчийн худалдаж авсан машины бүхээний үнээр хариуцагчаас гаргуулах боломжгүй учир хавтаст хэрэгт авагдсан ХХ ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

14.2. Мөн гэрч А хоршооны захирал Х.С нь ... зөвхөн бүхээг солиход сая төгрөг болдог, будахад 1,500,000 төгрөг, нэг деталыг 200,000 төгрөгөөр буддаг, гэхдээ М.Т-д кавенийг будаж өгсөн тэгээд будаг 1,500,000 төгрөг болдог гэхдээ бид хоёр хоорондоо тохироод бүхээг сольж өгсөн будаж өгсөн ажлын хөлсний мөнгө гээд 2,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж мэдүүлж байгаа боловч энэ нь бусад хөндлөнгийн ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй, гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.  

Хариуцагч Т.Т-н тухайн үед тээврийн хэрэгсэлд хохирлын талаар дүгнэлт гаргуулахад 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 88,000 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоолгоход 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 80,000 төгрөгийг тус тус төлж байсан нь хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

15. Иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч М.Т-ийн хохирлын талаар дүгнэхэд: хариуцагч А.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ өөрийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож авто осол гаргасан болохоор гэм буруутайд тооцож байна. Нэхэмжлэгч М.Т-ийн хүссэн хохирлыг хэмжээг бүрэн багадуулж өгөөгүй юм байна” гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул нэхэмжлэгч М.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч А.Т-гаас 48,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч И овогт А-ны Т-аас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,110,000 /хоёр сая нэг зуун арван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт М-ын Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,181,000 /нэг сая нэг зуун наян нэгэн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-гаас 48,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.М

                                     ШҮҮГЧИД                                   А.Ж

                                                                                         К.Б