Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 44

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

 Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

 Өмгөөлөгч: И.Олонмөнх

 Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

 Шүүгдэгч ******* нь давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед сумын 3 дугаар багт “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд ******* дэвтэр дээр милл буруу бичлээ гэх шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүнд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн сумын .. багт “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд ******* маргалдаж харилцан зодолдож байхдаа тэднийг салгах гэж байсан ******* хөлөнд өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

            Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цагт ээлж солих болоод би гараад түгээгүүрийн заалт буюу миллийг харж бичихэд харанхуй байсан болохоор буруу биччихсэн байсан. Тэгээд дараагийн ээлжийн хүн , Бадамцэцэг нар ирэхээр нь хүлээлцэх санаатай дэвтэр дээр бичилт хийж байтал намайг та бас миллээ буруу биччихсэн байна. Дандаа миллээ буруу бичиж байх юм гэж хэлсэн. Гэтэл цаана зогсож байсан би ямар буруу бичсэн юм уу гээд хажуугаас нь ороод яриад эхлэхээр нь би “Чамтай яриагүй надад хэлж байна” гэсэн чинь тоохгүй хэрүүл хийгээд милл бичсэн дэвтрээ аваад гараад гүйсэн. Эргэж орж ирээд би ямар үүнийг чинь бичсэн юм уу бичсэн байна гээд милл бичдэг дэвтрээ ширээ рүү шидсэн чинь та яаж байгаа юм бэ засаад өгчихгүй. Тэгээд ч та бас харж байх ёстой биз дээ. Гэтэл өөдөөс нь хэрүүл хийгээд “Чи муу заяа муутайдаа аав, ээжгүй ганцаараа явж байгаа биз дээ. Би баян хүн аав ээжтэй” гэх мэтээр доромжлоод байсан. жаахан хэрэлдэж байгаад босож очоод ыг нэг удаа зүүн хөлрүү нь өшиглөөд эргэхэд араас нь тэнд байсан хуванцар жижиг сандалыг аваад цохьсон чинь доод уруулыг нь язлаад урсан. Тэгээд , ыг бариад авсан. Тэр хоёр зууралдаад ийн хүзүү орчимоор нь самардчихаар нь би голоор нь ороод боль гээд салгах санаатай орсон чинь миний зүүн хөлний шилбэний хажуу талын зузаан мах руу өшиглөөд хөл сонин болгочихсон. Тэгж байтал гаднаас Бадамцэцэг орж ирээд тэр хоёрыг салгачихаад эргээд гараад явсан. урагдсан уруулаа гар нүүрийнхээ алчуураар дараад суугаад байсан. Харин дуугүй байхгүй, өдөөд хэл амаар доромжлоод босоод ын өөдөөс нулимсан чинь чи бүтэн өнчин шүлсээрээ өөдөөс нулимаад бузар болголоо гээд хэлсэн чинь босоод гар нүүрнийхээ алчуураар хэд хэдэн удаа ын нурууруу шавхарсан. ажлаа дуусаад гараад явсан. Би тэндээс гараад явах гэтэл хөл өвдөөд гайгүй болох байх гэж бодоод яваад байсан боловч түүнээс хойш улам хавдаад хөхрөөд хөндүүр ороод байгаа. Зүгээр байж байгаад хэрүүл маргаан хийсэн хүмүүсийг салгах гэж аар өшиглүүлээд хөлдөө гэмтэл авсандаа гомдолтой байна.  ...Миний гомдлыг барагдуулсан. Тэгээд ч хамт нэг дор ажилладаг болохоор нэгэндээ гомдолтой гээд яах вэ. Надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй.

           ... өөрөө энэ салгаад аваач гэж хэлсэн. Тэгээд би дундуур нь ороод аас холдуулах үед араас хөлрүү өшиглөсөн. Бодвол өшиглөх гэж байсан байх бусдаар надтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Миний зүүн хөлрүү буюу шилбэний ар булчин хэсэг рүү нэг л удаа өшиглөсөн. Тэгээд хавдаж хөхрөөд хэд хоног гишгэж чадахгүй хазгар байдалтай байсан.  Одоо надад ямар нэг санал гомдол байхгүй. Би анхнаасаа ямар нэг зүйл нэхэмжлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 59-р хуудас/,

          Хохирогч Д. мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өглөө 08 цаг 30 минутын үед ээлж хүлээлцэж байгаад хажууд байсан гэдэг хүнд та дандаа түгээгүүрийн миллийг буруу бичиж байх юм гээд ярьж байхад хажуу талаас орж ирээд хэрүүл хийгээд би милл бичсэн юм уу гээд хүнтэй яриулахгүй болохоор нь чамтай яриагүй байна буруу бичлээ гээд тай ярьж байхад хүнтэй зүгээр яриулаад өгөөч хажуугаас яах гэж орж ирээд хэрүүл хийгээд байгаа юм бэ. Тэгээд ч та бас миллийг нь тулгаж үзээд засчихгүй буруу бичсэн байхад нь худлаа гэвэл өөрөө гараад харахгүй юу гэж хэлсэн чинь милл бичдэг дэвтэр авч гараад буцаж орж ирээд би ямар энийг чинь бичсэн юм уу гээд цаашаа харж байгаад надруу милл бичдэг дэвтэр шидсэн. Тэр нь хананд ойгоод эргээд намайг цохих шахаад газар унасан. Тэгэхээр нь би босоод ын зүүн гуяруу нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл жижиг хуванцар сандал аваад намайг цохих гээд далайгаад ирэхээр нь толгойгоо хойшоо гэдийсэн чинь сандалын хөл нь уруул шүргэж язлаад цус гарсан. Бас эрүү цохиод шүд зууж болохгүй хөндүүр болчихсон. Тэгэхээр нь цус гарсан уруулаа дараад сууж байх хооронд намайг “Чи муу өнчин аав ээжээ үхүүлсэн амьтан, би аав, ээжтэйгээ баян хүн” гэх мэтээр доромжлоод эхэлсэн. ....Би уруулаас цус гараад түүнийгээ дарж байсан гар нүүрийн алчуураар хэд хэдэн удаа нуруун тус газар нь шавхарсан тэгээд ч тооцоо хийж дууссан болохоор хэрүүл хийгээд байх сонирхол байгаагүй болохоор гэрлүүгээ явчихсан юм. Намайг эцэг эхгүй гэж доромжлоод бас намайг цохиж биед гэмтэл учруулсанд гомдолтой байна.

          ... хоёрын хооронд ямар нэг маргаан болоогүй.  бид хоёрыг ярьж байхад чи хажуугаас ороод гэж хэлж байсан. бид хоёрыг ирж салгах үед хэнийг өшиглөж байгаагаа мэдэлгүй шууд доогуур өшиглөсөн байх гэж бодож байна. Бусдаар ыг санаатай өшиглөсөн зүйл байхгүй. Одоо гомдол санал байхгүй. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн.  Бид хоёрын хооронд одоо ямар нэг асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 60-р хуудас/,

         Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагийн үед би ажлаа авахдаа ШТС-ийн милл тулгаж бичдэг. Тэр өдөр би миллийг нь бичээгүй. Харин гэдэг эгч бичсэн. гаднаас ажил авахаар орж ирэхдээ миллээ харчихаад орж ирээд милл бичсэн дэвтрээ авч миллээ тулгасан чинь зөрүүтэй байсан. Тэгээд милл зөрүүтэй бичсэн байна гэсэн чинь эгч би бичсэн гэтэл дэвтрийг нь авч харчихаад дандаа милл буруу бичиж байх юм гэхээр нь би гарахдаа милл бичдэг дэвтрийг нь аваад гарсан тулгаж үзчихээд орж ирээд эгч бичсэн байна. Би ар талынх нь бичилтийг хийсэн гээд милл бичдэг дэвтрийг нь ширээрүү шидсэн. Гэтэл “Дэвтэр шиддэг хэн бэ чи гээд босож ирээд миний хоёр нүдний голд хамар дээр нэг удаа гараа зангидаж байгаад цохиод, үснээс зулгаагаад бариад авахаар нь би зайлах санаатай толгойгоо хажуу тийшээ болгоод тос тавьдаг тавиурыг толгойны зүүн талын хэсгээрээ мөргөчихсөн. Гэтэл миний үсийг тавьчихаад сандал дээрээ суухаар нь би уур хүрээд “Чи иймдээ өнчин ганцаараа явж байгаа” гэж хэлсэн чинь босож ирээд дахиад миний хоёр хөлний өвдөгнөөс дээгүүр хэд хэдэн удаа өшиглөсөн бас хэд хэдэн удаа зүүн хацарлуу алгадсан. Тэгээд эргээд сандалдаа суусан. Тэр хооронд бид хоёр маргалдсан. Гэтэл дахин босож ирээд миний хоёр гарыг барьж байгаад нүүрлүү нулимаад бас зүүн гарлуу 2-3 удаа цохиод авсан. Миний зүүн талын гар 3 кг -аас дээш юм өргөж болохгүй хөхний хавдартай гээд авахуулсан. Гэтэл тэр талруу цохиод гар хөхрүүлчихсэн болохоор гомдолтой байна. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

        Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бид 2 ээлж хүлээж аваад орж ирээд байж байтал нь милл буруу бичсэн байна гэсэн. Гэтэл буруу ойлгоод би милл буруу бичиж аваагүй гэж маргалдаж эхэлсэн. Би буруу бичээгүй чи өөрөө бичиж авахгүй яасан юм гэж байсан. Би тэр үеэр тос тоолохоор гараад нөгөө тасалгаанд орж тос тоолж байсан. Гэтэл тэр үед чанга чанга хэрэлдэж байгаа нь сонсогдоод түжигнээд эхлэхээр нь нөгөө өрөөнд ороод ирэхэд ын хамар шалбарсан, ийн уруулнаас цус гарсан байсан. Мөн сандал хажуугаараа унасан байдалтай байсан. Тэгээд би боль ийм жоохон юмнаас болоод муудалцаад байх юм гэсэн. Гэтэл нь аав ээжгүй болсон чинь чиний арчаагүйх гэх мэтээр доромжлоод байсан. босоод луу дайрсан би хориод дийлээгүй алдсан. Тэгээд ыг хананд шахаж нулимсан. Тэгэхэд нь би ыг салгаж авсан. Тэр үед эгчид хандаж аваач ээ гэж хэлэхэд эгч босч ирэхгүй тооцоогоо хийгээд суугаад байсан. Би эгчийг гэмтсэн талаар огт мэдээгүй намайг орж ирэхэд тооцоогоо хийгээд сууж байсан. Тэр өдөр 13 цагийн орчим эгчрүү юм асуухаар залгахад аар хөлрүүгээ хөшиглүүлчихсэн чинь хөл өвдөөд такси барьж гэртээ сая орж ирлээ гэж ярьсан. Тэгээд дараагийн ээлж буюу 2 хоногийн дараа би ажилдаа ирэхэд хөлний шилбэ хэсгээр бага зэрэг хавдсан. Хөхөрсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

        Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би түрүүнд нь хохирогчоор байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед хажууд байсан хуванцар сандалаар цохих гээд савсан боловч хий цохиод сандалаа алдаад газар унагаасан. Тэр сандал одоо ажил дээр байгаа. Өөдөөс хэрэлдээд намайг доромжлоод байхаар нь зууралдаж байгаад гэмтэл учруулсан. , нартай эвлэрч гомдол саналгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34, 37-р хуудас/,

          Шүүгдэгч *******ыг яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө би 08 цагт Бадамцэцэгийн хамт ажил хүлээн авахаар ирсэн. Тэгээд шатахууны зарцуулалтын заалтыг бичсэн байсныг би авч яваад түгээгүүр дээр очиж тулгаж харсан. Тэгэхдээ би ыг дэвтэр дээрээ миллээ буруу бичсэн байсныг анзаараагүй ээлжээ хүлээж аваад байрандаа буцаж орж ирсэн. Тэгтэл намайг миллээ дандаа буруу бичдэг гэж хэлсэн. Би бас өмнө нь миллээ буруу бичиж байсан. Тэгээд би т би милл бичээгүй наад бичгээ хараач гэж хэлсэн. Тэгээд би буцаж гараад дахиад тулгаж харсан. Тэгсэн чинь 5 тоог 9 гээд биччихсэн байсан. Тэгээд би оруулж ирээд ийн өмнө талд байх ширээрүү дэвтрийг нь шидээд би бичээгүй Дулам эгч л бичсэн байна гэж хэлсэн. Тэгсэн чинь босож ирээд өшиглөөд гарлуу гараараа цохьсон. Тэгэхээр нь би уурандаа чи иймдээ л өнчин явдаг юм байгаа биз гэх утгатай зүйл хэлсэн. Тэгээд нь миний хоёр гарнаас бариад нүүрлүү нулимсан. Тэгээд хоёр гарнаас нь бариад үснээс зулгаасан. Тэгэхээр нь би нүүрийг нь базаад самардчихсан. Тэгээд сандал аваад цохьсон. Тэгсэн чинь ийн уруулд оносон. Тэгээд сандалыг булааж аваад тавьчихсан. Тэгээд бид хоёрыг зууралдаад байж байхад эгч дундуур орж ирээд салгасан. Тэр үед би ямар үйлдэл гаргасан талаар мэдэхгүй байна. Би ыг санаатай өшиглөсөн асуудал байхгүй. дундуур орохдоо л санамсаргүй байдлаар өшиглүүлсэн байх би тэрийгээ өөрөө мэдэхгүй байгаа. Би өнчин өрөөсөн гэж хэлсэндээ гэмшээд тэр үедээ би уучлаарай гэдгээ хэлээд тэвэрч авч байсан. Тэгтэл нь өөдөөс май өнчин нулимс гээд цустай шүлсээрээ нулимаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 85 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: ******* биед зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: ийн биед баруун хацар, доод уруул, хүзүү, баруун бугуйны зулгаралт, доод уруулын салстын цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: *******ын биед нурууны зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн гуяны  цус хуралт, баруун гуяны гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/,

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 45-46-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 55-р хуудас/,

Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57-58-р хуудас/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 83-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *******ыг давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед сумын ... багт “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд ******* дэвтэр дээр милл буруу бичлээ гэх шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүнд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн сумын 3 дугаар багт “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд ******* маргалдаж харилцан зодолдож байхдаа тэднийг салгах гэж байсан ******* хөлөнд өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн сумын 3 дугаар багт “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд ******* маргалдаж харилцан зодолдож байхдаа тэднийг салгах гэж байсан ******* хөлөнд өшиглөж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Учир нь: Хохирогч *******:”.... өөрөө энэ салгаад аваач гэж хэлсэн. Тэгээд би дундуур нь ороод аас холдуулах үед араас хөлрүү өшиглөөд авсан. Бодвол өшиглөх гэж байсан байх бусдаар надтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

          Хохирогч Д.ийн:”..., хоёрын хооронд ямар нэг маргаан болоогүй байсан. нь ыг өшиглөх болсон зүйл нь болохоор бид хоёрыг зууралдаад байж байхад ирж салгасан. Тэгээд салгах үед хэнийг өшиглөж байгаагаа мэдээгүйгээр шууд л  доогуур өшиглөсөн. Тэгж өшиглөх үед нь надруу хандаж харьцаж байсан учраас би намайг өшиглөх гэж байгаад ыг өшиглөсөн байх гэж бодож байна. Бусдаар ыг санаатай өшиглөсөн зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

        Гэрчийн: ...Тэр үед эгчид хандаж аваач ээ гэж хэлэхэд эгч босч ирэхгүй тооцоогоо хийгээд суугаад байсан. Би эгчийг гэмтсэн талаар огт мэдээгүй намайг орж ирэхэд тооцоогоо хийгээд сууж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/ болон Шүүхийн шинжилгээний албаны 85 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч ******* биед шүүгдэгч *******ын өшиглөсөн үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

          Гэвч шүүгдэгч ******* нь хохирогчийн биед шууд болон шууд бус санаатайгаар, гэмтэл учруулах зорилгоор халдсан болох нь тогтоогдохгүй төдийгүй тухайн хэргийн нөхцөлд болон үйл явдал болохоос өмнө тэдний хооронд хувийн сэдэлттэй, хувийн таарамжгүй харьцаа үүссэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

          Тухайн  хэргийн үед байсан гэрчийн: ...Тэр үед эгчид хандаж, аваач ээ гэж хэлэхэд...гэсэн мэдүүлэг, хохирогч *******:”.... өөрөө энэ салгаад аваач гэж хэлсэн. Тэгээд би дундуур нь ороод аас холдуулах үед араас хөлрүү өшиглөөд авсан. Бодвол өшиглөх гэж байсан байх бусдаар надтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, хохирогч Д.ийн:”..., хоёрын хооронд ямар нэг маргаан болоогүй байсан. нь ыг өшиглөх болсон зүйл нь болохоор бид хоёрыг зууралдаад байж байхад ирж салгасан. Тэгээд салгах үед хэнийг өшиглөж байгаагаа мэдээгүйгээр шууд л  доогуур өшиглөсөн. Тэгж өшиглөх үед нь надруу хандаж харьцаж байсан учраас би намайг өшиглөх гэж байгаад ыг өшиглөсөн байх гэж бодож байна. Бусдаар ыг санаатай өшиглөсөн зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/ -ээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед гэм буруугүйгээр хор уршиг учруулж, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

          Иймд Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсан  гэж үзэж, ******* биед хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх нь зохистой гэж үзэв.

       Өөрөөр хэлвэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ба шүүгдэгчийн энэхүү үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.     

       Иймд шүүгдэгч *******ыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед сумын 3 дугаар багт “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд ******* дэвтэр дээр милл буруу бичлээ гэх шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан гэж үзэж, дараах нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.    

          Үүнд: Хохирогч Д.ийн: ...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өглөө 08 цаг 30 минутын үед ээлж хүлээлцэж байгаад хажууд байсан гэдэг хүнд та дандаа түгээгүүрийн миллийг буруу бичиж байх юм гээд ярьж байхад хажуу талаас орж ирээд хэрүүл хийгээд би милл бичсэн юм уу гээд хүнтэй яриулахгүй болохоор нь чамтай яриагүй байна буруу бичлээ гээд тай ярьж байхад хүнтэй зүгээр яриулаад өгөөч хажуугаас яах гэж орж ирээд хэрүүл хийгээд байгаа юм бэ. Тэгээд ч та бас миллийг нь тулгаж үзээд засчихгүй буруу бичсэн байхад нь худлаа гэвэл өөрөө гараад харахгүй юу гэж хэлсэн чинь милл бичдэг дэвтэр авч гараад буцаж орж ирээд би ямар энийг чинь бичсэн юм уу гээд цаашаа харж байгаад надруу милл бичдэг дэвтэр шидсэн. Тэр нь хананд ойгоод эргээд намайг цохих шахаад газар унасан. Тэгэхээр нь би босоод ын зүүн гуяруу нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл жижиг хуванцар сандал аваад намайг цохих гээд далайгаад ирэхээр нь толгойгоо хойшоо гэдийсэн чинь сандалын хөл нь уруул шүргэж язлаад цус гарсан. Бас эрүү цохиод шүд зууж болохгүй хөндүүр болчихсон. Тэгэхээр нь цус гарсан уруулаа дараад сууж байх хооронд намайг “Чи муу өнчин аав ээжээ үхүүлсэн амьтан, би аав, ээжтэйгээ баян хүн” гэх мэтээр доромжлоод эхэлсэн. ....Би уруулаас цус гараад түүнийгээ дарж байсан гар нүүрийн алчуураар хэд хэдэн удаа нуруун тус газар нь шавхарсан тэгээд ч тооцоо хийж дууссан болохоор хэрүүл хийгээд байх сонирхол байгаагүй болохоор гэрлүүгээ явчихсан юм. Намайг эцэг эхгүй гэж доромжлоод бас намайг цохиж биед гэмтэл учруулсанд гомдолтой байна.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

         Хохирогч *******ын: ”...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагийн үед би ажлаа авахдаа ШТС-ийн милл тулгаж бичдэг. Тэр өдөр би миллийг нь бичээгүй. Харин гэдэг эгч бичсэн. гаднаас ажил авахаар орж ирэхдээ миллээ харчихаад орж ирээд милл бичсэн дэвтрээ авч миллээ тулгасан чинь зөрүүтэй байсан. Тэгээд милл зөрүүтэй бичсэн байна гэсэн чинь эгч би бичсэн гэтэл дэвтрийг нь авч харчихаад дандаа милл буруу бичиж байх юм гэхээр нь би гарахдаа милл бичдэг дэвтрийг нь аваад гарсан тулгаж үзчихээд орж ирээд эгч бичсэн байна. Би ар талынх нь бичилтийг хийсэн гээд милл бичдэг дэвтрийг нь ширээрүү шидсэн. Гэтэл “Дэвтэр шиддэг хэн бэ чи гээд босож ирээд миний хоёр нүдний голд хамар дээр нэг удаа гараа зангидаж байгаад цохиод, үснээс зулгаагаад бариад авахаар нь би зайлах санаатай толгойгоо хажуу тийшээ болгоод тос тавьдаг тавиурыг толгойны зүүн талын хэсгээрээ мөргөчихсөн. Гэтэл миний үсийг тавьчихаад сандал дээрээ суухаар нь би уур хүрээд “Чи иймдээ өнчин ганцаараа явж байгаа” гэж хэлсэн чинь босож ирээд дахиад миний хоёр хөлний өвдөгнөөс дээгүүр хэд хэдэн удаа өшиглөсөн бас хэд хэдэн удаа зүүн хацарлуу алгадсан. Тэгээд эргээд сандалдаа суусан. Тэр хооронд бид хоёр маргалдсан. Гэтэл дахин босож ирээд миний хоёр гарыг барьж байгаад нүүрлүү нулимаад бас зүүн гарлуу 2-3 удаа цохиод авсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

        Гэрчийн: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бид 2 ээлж хүлээж аваад орж ирээд байж байтал нь милл буруу бичсэн байна гэсэн. Гэтэл буруу ойлгоод би милл буруу бичиж аваагүй гэж маргалдаж эхэлсэн. Би буруу бичээгүй чи өөрөө бичиж авахгүй яасан юм гэж байсан. Би тэр үеэр тос тоолохоор гараад нөгөө тасалгаанд орж тос тоолж байсан. Гэтэл тэр үед чанга чанга хэрэлдэж байгаа нь сонсогдоод түжигнээд эхлэхээр нь нөгөө өрөөнд ороод ирэхэд ын хамар шалбарсан, ийн уруулнаас цус гарсан байсан. Мөн сандал хажуугаараа унасан байдалтай байсан. Тэгээд би боль ийм жоохон юмнаас болоод муудалцаад байх юм гэсэн. Гэтэл нь аав ээжгүй болсон чинь чиний арчаагүйх гэх мэтээр доромжлоод байсан. босоод луу дайрсан би хориод дийлээгүй алдсан. Тэгээд ыг хананд шахаж нулимсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаартай шинжээч эмчийн: ийн биед баруун хацар, доод уруул, хүзүү, баруун бугуйны зулгаралт, доод уруулын салстын цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 55-р хуудас/ зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон болно.

       Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

       Шүүгдэгч *******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, /хх-ийн 65-р хуудас/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж хохирогч ******* сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна. /хх-ийн 45-46-р хуудас/,

       Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр *******ын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн сандалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

       Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдэлд хохирогч ******* биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  5. ******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пивор сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА