Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2022/00003/И |
Дугаар | 130/ШШ2022/00186 |
Огноо | 2022-02-16 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2022/00186
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Т-н Е
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Х-ны Л
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Е.А-ийг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Е, түүний өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.
Хариуцагч Х.Л-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Т. Е, Ш овогт Х-ны Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Е.А-ийг эх нь Х.Л-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Е.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Т.Е-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Ленад даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5, 26.6-д зааснаар эцэг Т.Е нь охин Е.А-ийг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уулзуулж байхыг хариуцагч Х.Л-д үүрэг болгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,164 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Л-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Е-д, нэхэмжлэгч Т.Е-аас 35,164 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч /хариуцагч/ Х.Л-д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН