| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2022/00106/И |
| Дугаар | 130/ШШ2022/00205 |
| Огноо | 2022-02-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2022/00205
ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ББ аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, А овогт Б-ын В,
Хариуцагч: ББ аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Х овогт Х-ны М
Нэхэмжлэлийн шаардлага: 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Б, 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.А, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн М.П 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А нарын эцэг Х-ны М мөн болохыг тогтоолгож хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.В, түүний өмгөөлөгч С.А
Хариуцагч Х.М
Орчуулагч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү М., 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.А, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн М.П, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А нарын эцэг нь Х овогт Х-ны М мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Б, 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.А, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн М.П, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А нарыг эх нь А овогт Б-ын В-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү М.Б, 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин М.А, 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн М.П, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А нарыг 11-16 нас /суралцаж байвал 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Х.М-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.В-д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 -д зааснаар эцэг Х.М нь хүүхдүүд болох М.Б, М.А, М.П, М.А нарыг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, уулзуулж байхыг нэхэмжлэгч Б.В-д үүрэг болгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,017 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,817 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас мөн хариуцагч Х.М-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.В-д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор ББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН