Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/776

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          10           04                                    2024/ШЦТ/776

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***”овогт “***”д холбогдох эрүүгийн 2405000001112 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “***”оны “***” өдөр “***”аймгийн “***”төрсөн, “***”, эмэгтэй, дээд боловсролтой, “***”мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл “***”хамт “***”оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***”овогт “***” /РД: “***”/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “***” нь 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн 1-р хороо ““***”” хорооллын “***”гадна талын авто зогсоол дээр “машин хааж тээврийн хэрэгсэл байрлуулсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч “***”нүүрэн тус газар маажиж биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, уруулд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” мэдүүлэхдээ: “...Хохирогч бид хоёрын маргаан машинаараа миний машиныг хааж тавиад утасны дугаараа үлдээгээгүйгээс болсон. Тухайн өдөр би яаралтай ажилтай байсан. Ер нь бол энэ хүнд гүтгүүлээд л яваад байгаа. Би тэр хүнийг зодоогүй...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч “***”гаргаж өгсөн нүүр, гартаа гэмтэл авсан байдлыг харуулсан гэрэл зураг, /хавтас хэргийн 6-7 дахь тал/,

 

Хохирогч “***”:

“...2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн орчим үл таних эмэгтэй гэрийн хаалга тогшиход манай ээж “***”хаалга онгойлготол машин хааж тавьсан байна гэж хэлсэн. ... хэсэг хугацааны дараа очоод машинаа асаагаад хөдөлж байхад тухайн эмэгтэй миний машины жолооч талын хаалгыг хүчтэй савхаар нь би зогстол намайг хэл амаар доромжлоод миний баруун гар руу 2 удаа өшиглөсөн, нүүр хэсгийг гараараа маажсан. Тэгээд машиндаа очиж суухаар нь би очоод миний нүүрийг ямар болгосноо хардаа гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэж хэлтэл тэг тэг гомдлоо гаргаад яваарай гэхээр нь би цохих үйлдэл хийх үед зөрүүлээд намайг машин дотроосоо 1 удаа өшиглөсөн. Тухайн хүн над руу машинаа гарга гэж “***”дугаараас залгасан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Гэрч “***”:

“...Цонхоор харж байхад хөндлөн байрлуулсан байсан тээврийн хэрэгслээс нэг эмэгтэй бууж манай охины жолооч хаалгыг онгойлгоод өшиглөөд гараараа нүүр хэсэг рүү цохисон. .. нөгөө эмэгтэй машиндаа суух үед манай охин “***”машинаасаа бууж очоод юм яриад маргаан үүсээд хэсэг маргалдаж байгаад манай охин машиндаа суугаад хөдөлсөн .. миний нүүрийг ийм болгочихлоо гээд уйлаад орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9306 дугаартай шинжээчийн:

“...”***”биед дух, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, уруулд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Хохирогч “***”гаргаж өгсөн “***” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт /хавтаст хэргийн 56 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 56 дахь талд авагдсан ““***”” эмнэлэгт сорив нөхөн төлжүүлж, сорив арилгах эмчилгээний төлбөрийн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч хохирогч “***”нь ““***”” эмнэлэгт хандаж арьсны эмчийн зөвлөгөө авсан, түүнчлэн дээрх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч баримтыг хасах үндэслэлгүй байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “***” нь хохирогч “***”эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн эмнэлэгт үзүүлэх төлбөр болох 20.000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 3.300.000 төгрөг, нийт 3.320.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй. Харин хохирогчийн гаргаж өгсөн хуурамч нотлох баримтыг үндэслэж хохирол төлбөр гаргуулах боломжгүй юм. Мөн хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хохирогч өөрөө нэхэмжлээгүй тул жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***”холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “***” нь:

2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн 1-р хороо, ““***”” хорооллын “***”гадна талын авто зогсоол дээр “машин хааж тээврийн хэрэгсэл байрлуулсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч “***”нүүрэн тус газар маажиж биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, уруулд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “***”, гэрч “***”нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9306 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” “Би хохирогчийг зодоогүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

 

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч “***” хохирогч “***”нар нь “машин хааж машинаа байрлууллаа” гэх тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан улмаар шүүгдэгч “***” нь хохирогч “***”нүүрэн тус газар маажиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрчийн мэдүүлэг, фото зураг зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдсон, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэснийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч “***”д учирсан гэмтэл нь шүүгдэгч “***”үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  “***” нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***”эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь эмчилгээ хийлгэсэн төлбөрт 4.120.000 төгрөг нэхэмжилсэн боловч ““***”” "***" төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9306 дугаартай дүгнэлтээр хохирогч “***”биед “дух, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, уруулд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан” зэргийг харгалзан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг "***" хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг "***" дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч “***”нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “***”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урьд нь хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгч байсан зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч “***” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч “***”“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч “***”цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000001112 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “***”овогт “***”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “***”ас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 20.000 төгрөг, нийт 3.320.000 /гурван сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч “***”д олгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч “***”нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.100.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч “***”нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ