Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/778

 

 

 

 

 

 

 

   2024          10           04                                    2024/ШЦТ/778

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

“***” дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч “***”, түүний хэлмэрч “***”,

шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун, хэлмэрч “***”нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн “***” дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***”овогт “***”холбогдох эрүүгийн 2405000000790 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны “***”өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “***” оны “***”өдөр Улаанбаатар хотод төрсөн, “***”, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй /хувираа хөдөлмөр эрхэлдэг гэх/, ам бүл “***” “***” дүүргийн “***”оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***”овогт “***”, /РД: “***”/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “***” нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үүрээр “***” дүүргийн “***”автобусны буудал дээр хохирогч “***”тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “шар айраг цацлаа" гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд “тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр “***”, “***”, “***”, “***” бид нар машин дотор пиво уугаад сууж байсан. Гэтэл “***”, “***” хоёр муудалцсан. “***” “***” руу аягатай пиво цацах гэж байгаад над руу цацсан. Би уурлаад болиоч гэхэд намайг заамдаж аваад зодсон. Би “***”ын толгой руу цохиогүй, гэдэс рүү нэг удаа цохисон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “***” мэдүүлэхдээ: “...Бид нар “***”буудал дээр машинд суугаад пиво уугаад юм ярилцаж байсан. Хэсэг хугацааны дараа “***” “пизда минь пиво оо хурдан уугаач” гэхээр нь миний уур хүрээд пиво цацсан. Гэтэл “***” буугаад ир гэсэн. Би машинаас буух гээд хаалга онгойлгох үед намайг цохиод би газар унасан. “***” миний уруул, толгой, хавирга руу цохисон. Түүнээс  хойш “***” мессеж бичиж намайг харааж доромжилсон. Эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.100.000 төгрөг, нийт 4.600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч “***”ын:

“...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө “***”, “***”, “***”, Шинээ нарын хамт машин дотор пиво уусан. “***” надад “ чи наад пивоо хурдан уугаач п... минь” гэхээр нь гартаа барьсан байсан хоосон аягыг “***” рүү шийдсэн. “***” бид хоёр машин дотроос гарахад “***” миний араас гарч ирээд ...намайг тэвэрч байхад “***” толгойн зүүн талын хэвлий хэсэг рүү цохиод байсан... би гэртээ харихад үүрийн 6 цаг болж байсан шууд унтаж амарсан... Бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд толгойдоо цус харвасан байна гэж хэлсэн... “***” гэдэг хүнээс болж эрүүл мэндийн асуудалтай болж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Гэрч Г.”***”ын:

“...Би өөрийн найз “***”, танил ах “***”, “***”, “***” нарын хамт “***” дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт “***”автобусны буудал дээр ...машин дотор сууж пиво байсан бөгөөд “***” “***” гэх хүмүүс хоорондоо маргалдаж байгаад “***” гартаа барьж байсан пивоо “***” ах руу цацсан...”***” “***” 2 хоорондоо зодолдох гээд бүгд машин дотроос буусан...тэр хоёрыг зодолдуулахгүй би “***”ыг ...”***”ийг “***” ах барьж авсан ...яагаад хоорондоо маргалдсаныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

 

Гэрч Г.”***”ийн:

“...миний машин дотор “***” миний хажуу талд “***”, “***”, “***” нар хойд талын суудал дээр суусан. ...”***” пивоо машин дотор цацсан... яаж байгаа юм бэ гэхэд над руу салаавч гаргасан. ...дараа нь “***”ийг заамдаад цохисон. ...хоорондоо зодолдоод байсан. ...”***”, “***” нар нь тухайн хоёрыг салгах гээд оролдоод байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Гэрч Б.”***”ын:

“...Би “***”ын хамт “***”“Си юу”-д “***”ийг 2 цаг шахам хүлээгээд “***” ирэхдээ “***”болон “***”хамт ирсэн. “***”ын хэвлий хэсэг рүү “***” цохиж тэр 2 хоорондоо муудалцаад, бие биеэ цохиод байсан. “***”бид 2 тэр хоёрыг салгасан. ...тэр хоёроос өөр хоорондоо муудалцсан хүмүүс байхгүй. ...”***” тэндээсээ такси бариад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5410 дугаартай:

“...Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5410 дугаартай:

“...”***”ын тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт тогтоогдлоо. ...хэрэг болсон гэх хугацаанд ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “***” нь хохирогч “***”ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 730.852 төгрөг, хэлмэрчийн хөлс 80.000 төгрөг, нийт 810.850 төгрөгийг гаргуулах, цалин хөлстэй холбоотой зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 хувиар дахин нэмэгдүүлж шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хохирогч “***”ын биед учирсан гэмтийг “***” учруулсан болох нь хангалттай тогтоогдоогүй. Тухайн үед байсан гэрчүүдийн мэдүүлгээр хоорондоо барьцалдаж авсан болохоос зодолдоогүй. Хохирогчийн толгой хэсэг рүү цохисон талаар мэдүүлдэггүй. Иймд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***”ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “***” нь:

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үүрээр “***” дүүргийн “***”автобусны буудал дээр хохирогч “***”тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “шар айраг цацлаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд “тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “***”, гэрч Г.”***”, Г.”***”, Б.”***” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5410 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” болон түүний өмгөөлөгч нараас “хохирогч “***”ын толгой руу цохиогүй, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулаагүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

 

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч “***” хохирогч “***” нар нь “шар айраг цацлаа” гэх тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас үг хэлээр доромжлох байдлаар бие биедээ халдаж заамдалцах, цохих зэргээр харилцан зодолдсон байх ба, уг зодооны улмаас хохирогч “***”ын биед тархины аалзан хальсан доорх цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 гарын сарвуунд цус хуралт гэмтэл учирсан болох нь тухайн үед шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдсон, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэснийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч “***”ын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч “***”ийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  “***” нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***”ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь  "***" шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “***”ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон эцэг, хөдөлмөрийн чадвар 80 хувиар алдсан, группэд байдаг, мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан “***”ийг ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч “***” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад Цагд”***”н ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох” эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт юм.

 

Хэдийгээр шүүгдэгч “***” нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хохирогч “***”ын эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулаагүй” гэж гэм буруугийн талаар маргасан боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, 2 хүүхдийн хамт амьдрах өрх толгойлсон эцэг зэрэг түүний хувийн байдалд дүгнэлт хийж шүүгдэгч “***”ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 мянган төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000000790 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “***”овогт “***”“***”ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”ийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”өд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “***”өөс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.960.000 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тарианы төлбөрт 810.850 төгрөг, нийт 4.770.850 төгрөгийг гаргуулж хохирогч “***”ад олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.789.148 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч “***” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***”өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ