Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 50

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

 Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

 Шүүгдэгч: Б.Цообаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Цообаярт холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Б.Цообаяр нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Батсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Батсайханы бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

           Хохирогч Б.Батсайхан хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед хашаандаа юм хийгээд байж байхад манай ээж Оюунцэцэг хоёр согтуу хүн ирээд дэлгүүрийн хаалга үүд нүдээд байна гэсэн. Тэгээд би дэлгүүрт очсон Цообаяр, Цогбаяр гэдэг хоёр хүн согтуу байхаар нь дэлгүүрт согтуу хүн оруулахгүй гээд хоёуланг нь дэлгүүрийн үүднээс цааш түлхсэн чинь Цообаяр гуай гараа далайхаар нь цохих гэж байна гэж бодоод би гараараа нэг удаа нүүрний зүүн хэсэгт цохьсон. Тэгсэн Цообаяр гуай намайг заамдаж аваад зууралдсан, зууралдаад тавихгүй байхаар нь цагдаа дуудлаа шүү гэж хэлж тавиулсан. Тэгээд эв зүйгээ ольё гээд ярилцаж байсан чинь Цообаяр гуай гэнэт гараараа миний нүүрний баруун нүдний дээд хэсэгт цохьсон. Би хойшоо ухрахдаа хөл алдаж хойшоо ойчсон. Цообаяр гуай миний дээр гараад хажууд байсан цементэн чулуу аваад толгойн ар талруу цохьсон. Тэгээд гудамжинд явж байсан Батмөнх гэдэг хүн салгаж авсан. Тэгээд Цообаяр, Цогбаяр нар явсан. Би цагдаа дуудаж байгаа газрыг зааж өгөөд гомдол гаргасан. Урд нь Цообаяртай хэрүүл маргаан хийж байгаагүй. Согтуу дэлгүүрт орно гээд байхаар би Цообаяр гуайг цааш нь түлхсэн чинь гараараа далайхаар нь би цохих гэж байна гэж бодоод гараараа нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Цообаярын биед гэмтэл учраагүй байсан. Цообаяр гуай намайг зодсон, өөр хүн зодоогүй. Баруун нүдний дээд талд хөхөрсөн, толгойн ар тал хавдсан байсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин Цообаяр гуай согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний хувьд нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй. Цообаяр гуай эмчилгээний зардал төлсөн. Цообаяр бид хоёр эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Ж.Цогбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үдийн алдад би нэг шил архитай Цообаяр ахын гэрт очсон. Би цагаан сараар золгоогүй байсан болохоор очиж хоол цай идэнгээ нөгөө авчирсан нэг шил архиа хувааж уусан. Тэгсэн Цообаяр ах надад нэг оймс авч өгнө гээд Баруун сайхны хувцас зардаг комиссын дэлгүүрт очсон. Тэгсэн дэлгүүр нь цоожтой байсан чинь Цообаяр ах хаалгыг нь нүдээд нэг эмэгтэй хүн гарч ирээд согтуу хүнд үйлчлэхгүй гээд хэлсэн. Тэгсэн араас Батсайхан гарч ирээд Цообаяр ахыг түлхээд гараараа нэг цохьсон. Цообаяр ах зөрүүлээд гараараа Батсайханыг цохьсон чинь Батсайхан хойшоо төмрөнд тээглэж ойчоод Цообаяр ах Батсайханы дээр гараад хажууд байсан чулуу аваад цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь Цообаяр ах барьсан чулуугаа Батсайхан дээрээс алдсан. Тэгээд би Цообаяр ахыг салгаж аваад гэрлүү нь явсан. Уг нь нээх хэрүүл маргаан болоогүй дэлгүүрт орж оймс авах гэсэн чинь согтуу хүнд үйлчлэхгүй гээд байсан. Урд нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Батсайхан намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би Батсайханыг зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

         Шүүгдэгч Б.Цообаяр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай ах дүү Цогбаяр үдээс хойш 14 цагийн үед нэг шил архитай манай гэрт ирээд Цогбаяр бид хоёр хувааж уусан. Тэгсэн Цогбаярын оймс цоорсон байхаар нь энд комиссын дэлгүүр байгаа чамд оймс авъя гээд Цогбаяр бид хоёр Баруун сайхны 10-21 тоот хашааны дэлгүүрт очсон. Тэгсэн нөгөө дэлгүүр цоожтой байхаар нь хаалгыг нь тогшоод Батсайханы ээж Оюун гэдэг хүн гарч ирсэн. Тэр хүний бүтэн нэрийг мэдэхгүй дэлгүүрт орж оймс авъя гэж хэлсэн чинь та нар согтуу байна та нарт үйлчлэхгүй гэж хэлэхээр нь би дүүдээ оймс авч өгчихөөд гаръя гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь Батсайхан гарч ирээд намайг арагш нь түлхээд согтуу хүнд үйлчлэхгүй гээд миний нүүрлүү нэг удаа цохиод бас Цогбаярыг түлхэхээр би Батсайханыг зүүн гараараа нүүрэнд нь нэг удаа алгадсан чинь Батсайхан арагшаа төмрөнд тээглэж унасан. Тэгээд айлгах гээд чулуу бариад Батсайхан дээрээс далайсан чинь Цогбаяр хажуугаас хориод миний чулуу барьсан гарыг хорьсон чинь гарнаас чулуу мултраад Батсайханы толгой зүүн хэсэгт нь шүргээд цохих шиг болсон. Тэгээд Цогбаяр бид хоёр гэрлүүгээ явж байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Батсайхан миний нүүрлүү хоёр удаа гараараа цохьсон. Би Батсайханыг цохьё гэж бодоогүй айлгах санаатай хажууд нь байсан цементэн чулуу авсан юм. ...Би Батсайханд эмчилгээний мөнгө өгсөн, Бид хоёр эвлэрсэн байгаа. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, 34-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 152 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Батсайханы биед тархины доргилт, баруун дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 14-р хуудас/,

   Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

   Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09-р хуудас/,

   Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/,

   Шүүгдэгч Б.Цообаярыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,

   Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэрэг болно.

    Шүүгдэгч Б.Цообаяр нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Батсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Батсайханы бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

           Хохирогч Б.Батсайханы:”...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед хашаандаа юм хийгээд байж байхад манай ээж Оюунцэцэг хоёр согтуу хүн ирээд дэлгүүрийн хаалга үүд нүдээд байна гэсэн. Тэгээд би дэлгүүрт очсон Цообаяр, Цогбаяр гэдэг хоёр хүн согтуу байхаар нь дэлгүүрт согтуу хүн оруулахгүй гээд хоёуланг нь дэлгүүрийн үүднээс цааш түлхсэн чинь Цообаяр гуай гараа далайхаар нь цохих гэж байна гэж бодоод би гараараа нэг удаа нүүрний зүүн хэсэгт цохьсон. Тэгсэн Цообаяр гуай намайг заамдаж аваад зууралдсан, зууралдаад тавихгүй байхаар нь цагдаа дуудлаа шүү гэж хэлж тавиулсан. Тэгээд эв зүйгээ ольё гээд ярилцаж байсан чинь Цообаяр гуай гэнэт гараараа миний нүүрний баруун нүдний дээд хэсэгт цохьсон. Би хойшоо ухрахдаа хөл алдаж хойшоо ойчсон. Цообаяр гуай миний дээр гараад хажууд байсан цементэн чулуу аваад миний толгойн ар талруу цохьсон. ...Баруун нүдний дээд тал хөхөрсөн, толгойн ар тал хавдсан байсан. ...Миний хувьд нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй. Цообаяр гуай эмчилгээний зардал төлсөн. Цообаяр бид хоёр эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Ж.Цогбаярын:”...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үдийн алдад би нэг шил архитай Цообаяр ахын гэрт очсон. Би цагаан сараар золгоогүй байсан болохоор очиж хоол цай идэнгээ нөгөө авчирсан нэг шил архиа хувааж уусан. Тэгсэн Цообаяр ах надад нэг оймс авч өгнө гээд Баруун сайхны хувцас зардаг комиссын дэлгүүрт очсон. Тэгсэн дэлгүүр нь цоожтой байсан чинь Цообаяр ах хаалгыг нүдээд нэг эмэгтэй хүн гарч ирээд согтуу хүнд үйлчлэхгүй гээд хэлсэн. Тэгсэн араас Батсайхан гарч ирээд Цообаяр ахыг түлхээд гараараа нэг цохьсон. Цообаяр ах зөрүүлээд гараараа Батсайханыг цохьсон чинь Батсайхан хойшоо төмөрөнд тээглэж очоод Цообаяр ах Батсайханы дээр гараад хажууд байсан чулуу аваад цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан чинь Цообаяр ах барьсан чулуугаа Батсайхан дээрээс алдсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

            Шүүгдэгч Б.Цообаяр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай ах дүү Цогбаяр үдээс хойш 14 цагийн үед нэг шил архитай манай гэрт ирээд Цогбаяр бид хоёр хувааж уусан. Тэгсэн Цогбаярын оймс цоорсон байхаар нь энд комиссын дэлгүүр байгаа чамд оймс авъя гээд Цогбаяр бид хоёр Баруун сайхны ... хашааны дэлгүүрт очсон. Тэгсэн нөгөө дэлгүүр цоожтой байхаар нь хаалгыг тогшоод Батсайханы ээж Оюун гэдэг хүн гарч ирсэн. Тэр хүний бүтэн нэрийг мэдэхгүй дэлгүүрт орж оймс авъя гэж хэлсэн чинь та нар согтуу байна та нарт үйлчлэхгүй гэж хэлэхээр нь би дүүдээ оймс авч өгчихөөд гаръя гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь Батсайхан гарч ирээд намайг арагш нь түлхээд согтуу хүнд үйлчлэхгүй гээд миний нүүрлүү нэг удаа цохиод бас Цогбаярыг түлхэхээр би Батсайханыг зүүн гараараа нүүрэнд нь нэг удаа алгадсан чинь Батсайхан арагшаа төмөрөнд тээглэж унасан. Тэгээд айлгах гээд чулуу бариад Батсайхан дээрээс далайсан чинь Цогбаяр хажуугаас хориод миний чулуу барьсан гарыг хорьсон чинь гарнаас чулуу мултраад Батсайханы толгой зүүн хэсэгт нь шүргээд цохих шиг болсон. Тэгээд Цогбаяр бид хоёр гэрлүүгээ явж байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Батсайхан миний нүүрлүү хоёр удаа гараараа цохьсон. Би Батсайханыг цохьё гэж бодоогүй айлгах санаатай хажууд нь байсан цементэн чулуу авсан юм. ...Би Батсайханд эмчилгээний мөнгө өгсөн, Бид хоёр эвлэрсэн байгаа. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, 34-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 152 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Батсайханы биед тархины доргилт, баруун дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэснээр /хх-ийн 14-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09-р хуудас/, иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Цообаяр нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

          Шүүгдэгч Б.Цообаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 37-р хуудас/,

          Шүүгдэгч Б.Цообаярын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулж, шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.

          Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Б.Цообаярын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цообаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Цообаяр нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Түлээч овгийн Базаржамбын Цообаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Цообаярын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Цообаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  4. Б.Цообаяр нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Б.Цообаярт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

        7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА