Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/00335

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/00335

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б,

Нэхэмжлэгч:С.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ  холбогдох,

******* дүүрэг, 0дүгээр хороо, Москва 0, 0өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Осорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  ******* дүүрэг, 0дүгээр хороо, 0 хороолол,  м.кв өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч нар хамтран 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тэнгэр бурханы хишиг ХХК-тай ******* дүүрэг, 2 өрөө орон сууцыг дулаан гражийн хамт 110,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 28,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг 36 сарын хугацаанд сарын 0.6 хувийн хүүтэйгээр хэсэгчлэн төлөх, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож №15 дугаартай Орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. /2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж хийсэн./ 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилгаа 28,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус орон сууцанд нүүж орсноос хойш өнөөдрийг хүртэл Эхнэр, хүү, аав, ээж, 2 дүүгийн хамт ам бүл долуулаа дөрвөн жилийн турш одоог хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээ нэг ч удаа зөрчиж байсан удаагүй үнэнч шударгаар биелүүлж хугацаанаасаа өмнө үнийг бүрэн төлж дуусгасан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-аас хүмүүс ирж танай байрыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0 дугаартай шийдвэрийн дагуу хурааж байна гээд Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж гардуулахад энэ талаар анх олж мэдсэн ба тэр даруй худалдагч тал болох Тэнгэр бурханы хишиг ХХК-ийн захирал А.*******тай уулзаж учир байдлыг хэлэхэд:найз С.Б нэ нь Худалдаа хөгжлийн банканд тусгай активын мэргэжилтэн бөгөөд тус банк өөрийн ажилтан, албан хаагчиддаа 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгодог учраас түүнийг нь ашиглаж бага хүүтэй зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай болж танай байрны өмчлөх эрхийг түр хугацаанд С.Б н нэр дээр шилжүүлж тус банкнаас 70,000,000 төгрөгийн зээл авснаас С.Б 20,000,000 төгрөгийг авсан. Түүнээс С.Б бодитоор мөнгийг төлөөд танай байрын худалдаж авсан зүйл байхгүй бид хоёр удахгүй зээлээ төлж дуусаад танай байрын чөлөөлж, чиний нэр дээр шилжүүлж өгнө гэхэд нь итгэж хүлээсээр цаг хугацаа алдаж өнөөдрийг хүрлээ. С.Б нь тус орон сууцыг мөнгийг нь төлж бодитоор худалдаж авсан зүйл байхгүй, А.М-й хийсэн Худалдах, худалдан авах гэрээ нь дүр эсгэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд зөвхөн Худалдаа хөгжлийн банк-наас зээл авах зорилгоор хийсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Учир нь: бид 2017 оноос хойш одоо ч уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд хэрэв С.Б нь бодитоор мөнгийг нь төлж, худалдаж авсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл өөрийн орон сууцандаа амьдрахгүй, бидний эсрэг ямар нэгэн шаардлага хууль шүүхийн байгууллагад гаргахгүй байгаа зэрэг эс үйлдэл нь дүр эсгэж хийсэн хэлцэл гэдгийг нотлон харуулж байна. Бид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Тэнгэр бурханы хишиг ХХК болон С.Б нарт холбогдуулан Монголын олон улсын Арбитрт хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн үр дагаврыг арилгуулах, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох... нэхэмжлэл гаргасан бөгөөд 054/20 дугаартай арбитрын хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 тоот Монголын олон улсын арбитрын  шийдвэрээр 0дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Учир нь: А.М, С.Бийн нар бүлэглэн биднийг залилсан үндэслэлээр анх 2020 оны 5 дугаар сард ******* дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасны дагуу 0дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн мөрдөн шалгах ажиллагаа давхар явагдаж улмаар А.Мг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байна. Бид өмнө Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 0 оны 0дугаар сарын 31-ний өдрийн 0/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-ын 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.А 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0041 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж уг хөрөнгийн хадгалалтыг С.Б-д үлдээсэн талаар олж мэдсэн. Энэхүү баримт нь бид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш учир өөрсдөө олж авах боломжгүй баримт учир шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн ******* дүүргийн цагдаагийн хэлтэст М.М-н, С.Б нарт холбогдуулж шалгаж буй Эрүүгийн 2011011720129 дугаартай хэрэг нь С.Бминий гомдлоор үүсэн шалгагдаж байгаа бөгөөд уг хэргийн хохирогчоор С.Бнамайг тогтоосон. Энэ талаар тодорхойлолт гаргуулах хүсэлтийг ******* дүүргийн хяналтын прокурор Ц.Мгаргасан боловч тодорхойлолт гаргаж өгөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн татгалзсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй учир ямар нэгэн баримт гаргуулах хуулийн боломжгүй байгааг анхаарч үзэхийг хүсье. Иймд ******* дүүрэг өрөө орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тул тул уг хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, бидний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б, С.Бнарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 0дүгээр сарын 0-ны өдрийн 0дугаартай захирамжаар С.Бнээс 70,289,075 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Бусад үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасны дагуу тус газраас улсын бүртгэлийн хэлтэст явуулсан лавлагаагаар 2017 онд Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул бусдын барьцааг битүүмжийн жагсаалтаас гаргах боломжгүй байна. Гуравдагч этгээд болох Б.Б, С.Бнар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны  0дугаар сарын 0-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргасны дагуу 2021 оны 0дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/0дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 0дугаар сарын 0-ний өдрийн 0дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.ББэ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Б, С.Бнарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1-т Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу ******* 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019/0/0-ны өдрийн 101/ШШ2019/0тоот шүүгчийн захирамжийн дагуу иргэн С.Бнээс 70,000,000 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, гүйцэтгэх хуудасны дагуу үүссэн б019/11/07-ны өдрийн 101/ШШ2019/0 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан билээ. Иргэн Б.Б, С.Бнар нь нэхэмжлэлдээ ******* дүүргийн  2 өрөө орон сууцтай холбоотой өмчлөлийн маргаан байгаа мэтээр тайлбарласан байна. Арбитрын шүүхээс Б.Б, С.Бнарын гаргасан нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг маргаан шийдвэрлэж дуусах хүртэл түдгэлзүүлсэн байгаа бөгөөд нотлох баримт хэрэгт авагдсан байна. ******* дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байгаа Эрүүгийн хэрэгт С.Б миний бие зөвхөн гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд сэжигтэн яллагдагчаар тогтоогдсон зүйл байхгүй билээ. Мөн иргэн С.Б намайг хохирогчоор тогтоохоор дуудсан боловч би хохирогчоор тогтоолгох шаардлагагүй талаар тайлбар бичиж өгсөн. Дээрх 2 өрөө орон сууцыг С.******* миний бие? Хууль ёсны өмчлөгчөөс гэрээгээр тохирсон төлбөрийг төлж худалдаж авсан. Мөн улсын бүртгэлийн байгууллагаас миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Миний бие Б.Б, С.Бнарын тайлбарлаад байгаа шиг А.Мс мөнгө авсан зүйл огт байхгүй энэ нь Эрүүгийн хэрэг шалгагдах явцад тогтоогдоогүй харин би төлбөрөө бүрэн төлж, хуулийн дагуу өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдсон билээ. Иргэн Б.Б, С.Бнар нь 2017 оны 5 сараас хойш намайг А.*******тай нийлж хохироож байна. Иргэн С.Б миний бие Б.Б, С.Бнарыг өөрийн орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Иргэн Б.Б, А.Мн нар нь хоорондоо холбоотой бөгөөд А.Мнд дээрх орон сууцны төлбөр гэж мөнгө төлсөн гэх боловч ихэнх баримт нь орлогын баримт байна. Гуравдагч этгээд буюу банкаар дамжиж гүйлгээ хийсэн баримт цөөхөн байна. Иргэн Б.Б, С.Б, А.М-н нар нь намайг 2017 оны 5 сараас хойш 4 жил 6 сар хохироож байна. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлбөртэй этгээдээр, Монгол банкны зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэлтэй байгаа бөгөөд зальтай хүмүүсийн арга залинд орж, өнөөдрийн байдлаар сонгогдох, томилогдох ажил албан тушаал эрхлэх боломжгүй, хувийн бизнес, аж ахуй үйл ажиллагаа эрхлэх гэхээр Банк санхүүгийн байгууллагатай харилцах боломжгүй, төлбөр тооцоог бүрэн төлөөд өөрийн нэр дээр авсан орон сууцандаа амьдрах эрхгүй  өөрийн дураар захиран зарцуулах эрхгүй байдалд шүүх хуулийн байгууллагыг ашиглаж ялих шалихгүй шалтгаанаар гомдол нэхэмжлэл гаргаж хохироож байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн С.Б-э миний бие хамгийн их хохирсон хүн бөгөөд Б.Б, С.Бнарын нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн С.Бэ миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байх тул иргэн Б.Б, С.Бнарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

1.            Нэхэмжлэгч нараас шүүхэд: Монголын Олон улсын Арбитрын  дүгээр  Хүсэлт шийдвэрлэж, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэр(1-р хх-ийн 10-11 дүгээр тал), Монголын Олон улсын Арбитрын 2020 он ы  дугаар Нэхэмжлэл хүлээн авсан тухай (1-р хх-ийн 12-13 дугаар тал), Орон сууцны санхүүгийн түрээсийн/лизинг/гэрээ(1-р хх-ийн 14-24 дүгээр тал), Тэнгэр бурханы хишиг ХХК-ийн тодорхойлолт (1-р хх-ийн 25 дугаар тал), Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын дугаар Хариу мэдэгдэх хуудас(1-р хх-ийн 27 дугаар тал), Эд хөрөнгө хураах тогтоол (1-р хх-ийн 28-29 дүгээр тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дугаар шийдвэр(1-р хх-ийн 45-55 дүгээр тал),Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны  дугаар магадлал(1-р хх-ийн 56-62 дугаар тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  дугаар захирамж(1-р хх-ийн 63-72 дугаар тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  дугаар захирамж(1-р хх-ийн 79-80 дугаар тал), Яллах дүгнэлт(1-р хх-ийн126-129 дүгээр тал), банкны Ж.Б-й, Б.Б, Б.Б, Б.Э нарын дансны хуулга(1-р хх-ийн 142-164 дүгээр тал);

2.            Хариуцагчаас шүүхэд:Шүүхийн гүйцэтгэх хуудас (1-р хх-ийн 88 дугаар тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны  дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамж (1-р хх-ийн 89 дүгээр тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны  дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж (1-р хх-ийн 90 дүгээр тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дугаар шийдвэр(1-р хх-ийн 91-96 дугаар тал), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 893 дугаар магадлал(1-р хх-ийн 97-100 дугаар тал);

3.            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд:Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ(1-р хх-ийн 118 дугаар тал),Орон сууц худалдах, худалдан авах 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ(1-р хх-ийн 119 дүгээр тал), Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, (2-р хх-ийн 42-43 дугаар тал), Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ (1-р хх-ийн 120-121 дүгээр тал);

4.            Шүүх зохигчдын хүсэлтээр дараах баримтууд: Монголын Олон улсын Арбитраас 0/20 дугаарт  хэрэгт хариуцагч А.М-ийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл(1-р хх-ийн 184-224 дүгээр тал), Б.Б, Б.Э нарын ******* банкны дансны хуулга(1-р хх-ийн 225-238 дугаар тал),Тэнгэр бурханы хишиг ХХК-ийн Кассын орлогын ордер(1-р хх-ийн 239 дүгээр тал), Б.Б, Ж.- нарын , ******* банкны дансны хуулга (1-р хх-ийн 240-242 дугаар тал), ******* банкны, г ХХК-ийн  орлогын мэдүүлэг(1-р хх-ийн 242-243 дугаар тал), Ж.Н, С.Б, г ХХК, Ж.Б-үй, Б.Б ******* банк, банкны дансны, кассын орлогын хуулга (1-р хх-ийн 245-250, 2-р хх-ийн 01-13 дугаар тал),******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А.М-нд холбогдох 20дугаартай хэргээс С.Б-йн хүсэлт, мэдүүлэг(2-р хх-ийн 14-23 дугаар тал) зэргийг бүрдүүлсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ХХК-иас ******* дүүрэг,  өрөө орон сууцыг санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдан авч  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш эзэмшиж байгаа, гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.д зааснаар шударга эзэмшигч тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн үл хөдлөх хөрөнгийг  битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч тал  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан талаар маргаагүй, харин төлбөр гаргуулахаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах талаар маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны дугаар захирамжаар:

хариуцагч С.Б-ээс 70,000,000 төгрөгийг  2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банканд төлөхөөр, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд С.Б-ийн  өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг,  тоот хаягт байршилтай 0м.кв талбайтай,  2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид харилцан тохиролцож  эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (1-р хх-ийн 89 дүгээр тал)

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч С.Б-э сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны  дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, энэ өдрийн 101/0/00дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 0дугаар сарын 0-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн С.Б-ийн өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгийг  2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 03 дугаар сарын  31-ний хураасан болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон болно. (1-р хх-ийн 88, 90 дүгээр тал)

Шүүгчийн захирамжид дурдсан үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай уг орон сууцын өмчлөгчөөр С.Б-э бүртгэгдэж, Улсын бүртгэлийн газраас 2017 оны  өдөр эрхийн улсын бүртгэлийн 0дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг түүнд олгогджээ. (1-р хх-ийн 188-189 дүгээр тал)

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж зааснаар маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.М-ас С ББСБ ХХК-ийн өмчлөлд, 2017 оны 0дугаар сарын 0-ны өдөр С ББСБ ХХК-иас иргэн С.Б-йн өмчлөлд, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэн С.Бс Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаалбартай барьцааны гэрээгээр шилжсэн нь хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.   (1-р хх-ийн 121-122 дугаар тал)

Нэхэмжлэгч нар  ХХК, С.Бэ нарт холбогдуулан:  ХХК болон С.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрт хандан хянагдаж, ******* дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаснаар А.-д холбогдох 20 дугаар эрүүгийн хэрэг үүсэж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа тус тус дуусгавар болоогүй талаар зохигчид маргаагүй. (1-р хх-ийн 10-13, 2-р хх-ийн 14 дүгээр тал)

Нэхэмжлэгч нар 2017 оны  ХХК-тай харилцан тохиролцож Эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг,  2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар  №15 дугаартай Орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулжээ. (1-р хх-ийн 14-26 дугаар тал)

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. 312.4.-д Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно. гэж зааснаар гэрээний худалдагч тал болох ХХК худалдан авагч С.Б, Б.Бнарын хооронд байгуулсан гэрээнд зааснаар түрээсийн гэрээ бодитоор дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, бусдын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нарт түрээслүүлэн худалдахаар тохиролцсоныг өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн гэж үзэхгүй тул энэ гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй юм.

 Түүнчлэн   нэхэмжлэгч нар  ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан даруй Иргэний хуулийн 185 дугаар 185.1.-д Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно. гэж зааснаар өөрсдийгөө эрсдэлээс сэргийлж Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээг хийлгээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

Нэхэмжлэгч С.Бшүүхийн хэлэлцүүлэгт  .. Худалдаа хөгжлийн банкнаас 2019 оны зун зээлээ төл гэж гэрт ирснээр банкны зээлд байгаа гэж мэдсэнгэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 0-ний өдрийн 0/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаснаар тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/0шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 893 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. (1-р хх-ийн 91-100 дугаар тал)

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

Нэхэмжлэгч нар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд гомдол гаргасан ба хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл хуулийн шаардлага хангасан хэлцлийн үндсэн дээр барьцаалагдаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үүргийн гүйцэтгэл хангуулахыг заасан хөрөнгө болох тул нэхэмжлэгч нарын шаардаж буй битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас орон сууцыг хасч, чөлөөлөх үндэсгүй болохгүй.

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч С.Б, Б.Бнарыг маргааны зүйл болсон ******* дүүрэг,  2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах нь хууль зөрчсөн болохыг тогтоолгохыг шаардах эрхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1., 122.4., -д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Б.Бнарын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуул нэхэмжлэгчид олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ