Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2022/00245

 

БББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БББ аймгийн ААА сумын 3 дугаар багт оршин суух, М овогт К-ны Б-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч БББ аймгийн ААА сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я-н С

Хариуцагч: БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэг /эрхлэгч К.А/

Нэхэмжлэлийн шаардлага: БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Б-ийг БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч С.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М, С.М, тэд нарын өмгөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь хариуцагч БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Б-ийг БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Иргэн К.Б нь БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдож 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. К.Б нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл К.Б нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар "Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа К.Б-тэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай" гэж үндэслэл дурдаж К.Б-ийг цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Учир нь тус цэцэрлэгийн бүлгийн багшийн орон тоо нь шинээр бий болсон бүр орон тоо. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 "байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна" гэсэн заалтыг ноцтой зөрчиж, ажилтан К.Б-тэй хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаа гэсэн нэрийдлээр түр хугацаагаар байгуулсан явдал нь буруу гэж үзэж байна. Нөгөө талаас цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд иргэнийг авч ажиллуулахад заавал сонгон шалгаруулалт явуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар зохицуулаагүй байна. К.Б нь сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил эзэмшсэн, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа иргэн. Ингэхээр ажил олгогчийн К.Бийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн К.Бийг гэнэт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь цэцэрлэгчийн бүлгийн багшийн ажлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах нэрийдлээр өөрийн хамаарал бүхий иргэнийг ажилтай болгох далд санааг хэрэгжүүлэх гэсэн башир арга ажиллагаа гэж үзэж байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн ба хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

2.Иймд БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Б-ийг БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хариу тайлбартаа: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу ТИКА-ийн хөрөнгө оруулалтаар манай цэцэрлэгт 50 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьж өгсөн юм. 2021-2022 оны хичээлийн жилийн төсөвт 2 салбар бүлэг ажиллуулах бүтэц орон тоог нэмж, төсвийг баталж өгсөн юм. Шинээр бий болсон 2 багш, 2 туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах шаардлагатай болсон билээ. Тийм учраас тус цэцэрлэгийн эрхлэгч нь шинээр ажилтан Сонгон шалгаруулж авах хүртэл 4 хүнийг түр хугацаагаар томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан юм. Тэдний нэг нь К.Б бөгөөд багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаагаар түр Хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сараар ажиллуулсан болно. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түр ажиллаж байгаа багш нарт хурал хийж, шинээр бий болсон 4 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэдгийг тайлбарлаж, хэрэв шалгалтаас тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр К.Б-тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ хэлж сонгон шалгаруулалт явагдах талаар мэдэгдэж тушаалаа гардуулж өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахаар болж, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаал гаргаж, шалгалт авах комисс байгуулж, журам баталсан. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь аймгийн Боловсролын газрын цахим хуудсанд зарлал тавьж, 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд бүртгэл явуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд багш сонгон шалгаруулах шалгалтыг 3 үе шаттай явуулсан. Нийтдээ 76 дээд боловсролтой, багшлах эрх, чадамжийн гэрчилгээтэй иргэд шалгалтад бүртгүүлсэн бөгөөд үүнээс бүлгийн багшийн орон тоонд 33 хүн бүртгүүлсэн. Бүлгийн багшийн шалгалтад бүртгүүлсэн иргэдээс 2 нь шалгалтад оролцоогүй. М.Б нь шалгалтад оролцсон боловч эхний шалгалтаас унаж, сонгон шалгаруулалтаас хасагдсан. Тодруулбал онолын мэдлэгийн тестийн 60 онооноос ердөө 3 оноо авсан. К.Б нь түр ажиллах хугацаандаа манай цэцэрлэг Боловсролын яамнаас шалгалтын хэсэг ирж ажилласан. Тэр үед шалгалтын комиссын гишүүдээс цэцэрлэгийн багш нараас асуусан асуултыг Л.Б ойлгоогүй, хариулж чадаагүй. Тэр үед яамнаас ирсэн комиссын гишүүд монгол хэл мэдэхгүй К.Б байгшийг яаж бүлгийн багшаар ажиллуулж байгаа юм бэ? Монгол хүүхэд энэ бүлэгт байх юм бол яаж хэл нэвтрэлцэх юм бэ? гэдгийг хатуу анхааруулж байсан. Тухайн үед К.Б-ийг аймгийн Засаг даргын орлогч С.Х сул орон тоонд авч ажиллуулахыг үүрэг болгож байсан учраас сонгон шалгаруулалт явагдах хүртэл түр хугацаагаар ажиллуулж байсан билээ. Манай аймагт багш ажилчдыг сонгон шалгаруулж авахдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, авлига, ашиг сонирхлоор дарга нарын хамаарал бүхий хүмүүсийг ажилд томилдог хэмээн маш их шүүмжлэл дагуулж байгаа юм. Бодит байдал дээр тэр нь үнэн бөгөөд аймгийн удирдлагуудаас бидэнд шахалт үзүүлэн өөрсдийнхөө хүмүүсийг томилуулдаг байсан. Боловсрол, шинжлэх ухааны сайд манай аймагт ажиллах үеэр ард иргэдтэй уулзалт хийхэд иргэд мөн энэхүү асуудлаар санал, хүсэлтээ уламжилсан. Мөн Авлигатай тэмцэх газраас боловсон хүчний томилгоотой холбоотой шалгалтыг тодорхой давтамжтайгаар хийдэг болсон юм. К.Б-ийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилон ажиллуулах талаар аймгийн Засаг даргын орлогч С.Х, ААА сумын Засаг дарга Д.Е нар тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Г-аас удаа дараа шаардсан боловч тэр бусдын нөлөөнд орж К.Б-д давуу байдал олгон, томилгоо хийх боломжгүй байсан. Олон нийтэд сул орон тооны талаар мэдээлэл өгснөөс хойш 76 иргэн өрсөлдөхөөр болж бүртгүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг хараат бус комисс байгуулан шударга явуулсан. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд цэцэрлэгийн эрхлэгч ороогүй. Комиссын бүрэлдэхүүнд аймгийн Боловсролын газраас төлөөлөл орсноос гадна цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл орсон. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс шалгалтын комиссын авсан шалгалтыг үндэслэн шударгаар томилгоо хийсэн гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Б-ийг БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Медине: К.Б-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Анх К.Б бид хоёр ажилд орох үед ажил олгогчоос бид хоёрт 3 сарын туршилтын хугацаагаар ажилд авч байгаа гэдгийг сануулан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын хугацаа дууссаны дараа нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаа эрлэгчийн зүгээс хамт олны хурал дээр хэлж мэдэгдсэн. Тухайн үед К.Б бид хоёр сонгон шалгаруулалт явуулах нөхцөл болзлыг зөвшөөрч хурлын тэмдэглэлд гарын үсгээ зурцгаасан. Сонгон шалгаруулалт 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шалгалтын эхний шат явагдсан. Бүлгийн багшийн шалгалтад 33 хүн орж, шалгалтын онооны нийлбэрээр миний бие нэгдүгээр байр эзэлсэн. Харин нэхэмжлэгч К.Б нь авах ёстой хамгийн бага оноо 60 онооноос ч доогуур 3 оноо авч хамгийн сүүлийн байранд орсон. Заавал дарга нарын танил тал, хамаарал бүхий хүмүүс нь ажилд орох ёстой гэсэн юм байх ёсгүй. Би ч гэсэн адилхан хөдөлмөрлөх эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М: Миний бие К.Б-ий нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ААА сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт шинээр бий болсон орон тоонд бүлгийн баг болон туслах багш шалгаруулж ажилд авна гэсэн агуулгатай зарыг Фейсбук олон нийтийн сүлжээнээс хараад 11 дүгээр сарын 30-ны өдөр бичиг баримтаа бүрдүүлэн өгч, шалгалтад бүргүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалтын эхний шат нь болж, шалгалтад осон нийт 33 хүнээс 3 хүн тэнцсэн. Тэнцсэн 3 хүний дунд 2 дугаар байр эзэлж тэнсээд би ч гэсэн багтсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2 дугаар шатны сонгон шалгаруулалт болж би 2 дугаар байр эзэлж тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдсон. Сонгон шалгаруулалт хуулийн дагуу шударга явагдсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К.Бий АААА дугаартай Х их сургууль БББ аймаг дахь салбар сургуулийн бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс Я.С-эд олгосон итгэмжлэл болон тэд нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас өмгөөлөгч С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Бүлгийн багшийн сонгон шалгаруулалтын шалгалт явцын протоколууд, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалтад оролцсон багш нарын дүнгийн мэдээ, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулалтад оролцсон багш нарын 2 дугаар шатны “Монгол хэлний чадвар”-ын шалгалтын дүнгийн нэгтгэл, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулалтад оролцсон багш нарын 3 дугаар шатны “Ур чадвар”-ын шалгалтын дүнгийн нэгтгэл, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.А-ийн С.Н-т өгсөн итгэмжлэл, БББ аймгийн ААА сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал болон уг тушаалын 1, 2 дугаар хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн аймгийн боловсролын газрын дарга Г.Амантай танаа гэсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай албан тоот, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн 2021-2022 оны Багш, туслах багшийн орон тоонд сонгон шалгаруулалтад орох хүмүүсийг бүртгэх бүртгэлийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/892 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БББ аймгийн ААА сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/300 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.-аас БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч А.С-тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М-ээс БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч А.С-тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр БББ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Тогтоолыг хүчингүй болгох тухай” хуралдааны тогтоол, БББ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “Аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам батлах тухай” хуралдааны тогтоол болон уг тогтоолын 2 дугаар хавсралт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч К.Б нь БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдож 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. К.Б нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл К.Б нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар "Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа К.Б-тэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай" гэж үндэслэл дурдаж К.Бийг цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Иймд БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Б-ийг БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021-2022 оны хичээлийн жилийн төсөвт 2 салбар бүлэг ажиллуулах бүтэц орон тоог нэмж, төсвийг баталж өгсөн юм. Шинээр бий болсон 2 багш, 2 туслах багшийн орон тоонд багш сонгон шалгаруулж авах шаардлагатай болсон билээ. Тийм учраас тус цэцэрлэгийн эрхлэгч нь шинээр ажилтан Сонгон шалгаруулж авах хүртэл 4 хүнийг түр хугацаагаар томилон, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан юм. Тэдний нэг нь К.Б бөгөөд багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаагаар түр Хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 сараар ажиллуулсан болно. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түр ажиллаж байгаа багш нарт хурал хийж, шинээр бий болсон 4 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэдгийг тайлбарлаж, хэрэв шалгалтаас тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр К.Б-тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ хэлж сонгон шалгаруулалт явагдах талаар мэдэгдэж тушаалаа гардуулж өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахаар болж, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаал гаргаж, шалгалт авах комисс байгуулж, журам баталсан. Сонгон шалгаруулалт явуулах комисс нь аймгийн Боловсролын газрын цахим хуудсанд зарлал тавьж, 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд бүртгэл явуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд багш сонгон шалгаруулах шалгалтыг 3 үе шаттай явуулсан. Нийтдээ 76 дээд боловсролтой, багшлах эрх, чадамжийн гэрчилгээтэй иргэд шалгалтад бүртгүүлсэн бөгөөд үүнээс бүлгийн багшийн орон тоонд 33 хүн бүртгүүлсэн. Бүлгийн багшийн шалгалтад бүртгүүлсэн иргэдээс 2 нь шалгалтад оролцоогүй. М.Б нь шалгалтад оролцсон боловч эхний шалгалтаас унаж, сонгон шалгаруулалтаас хасагдсан. Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Б-ийг БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч К.Б нь БББ аймаг ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэжээ.

4.2. Нэхэмжлэгч К.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага буюу ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон үйл баримтын талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

4.3.  БББ аймаг ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн Б/01 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3, 231 зүйлийн 231.1, 231.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын хоёр дугаар зүйлийн 2.6, 2.10, 2.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаах нь 1. Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх хугацаанд К.Б-ийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар бүлгийн туслах багшаар түр томилон ажиллуулсугай гэсэн тушаалаар К.Б-ийг анх түр хугацаагаар бүлгийн туслах багшийн ажилд томилж байсан байна.

Энэхүү тушаалыг үндэслэн ажил олгогч, ажилтан нарын хооронд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 19 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба хөдөлмөрийн гэрээний 1.5-т ажлын байрны төрөл: түр, 1.10-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл туршилтын хугацаагаар байгуулсан, 1.11-т Хөдөлмөрийн нөхцөл: гэрээг эхлэн байгуулж байгаа нөхцөл туршилтын хугацаагаар байгуулах ба туршилтын хугацаа 3/гурав/-н сар байна, 1.12-т туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулах бөгөөд тухайн шалгалтын үр дүнг үндэслэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шалгалтаас тэнцээгүй тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл болно гэж тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирч, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байх ба талууд харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

4.4. БББ аймаг ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/8 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаах нь 1.Шинээр бий болсон орон тоонд туслах багш сонгон шалгаруулж авах хүртэлх 3 сарын хугацаагаар түр томилогдон ажиллаж байгаа К.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэсэн тушаалаар нэхэмжлэгч К.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон байна. 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч К.Б-ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх ба энэхүү хөдөлмөрийн дотоод журмын 2.6-т Багшийг ажилд авахдаа “Багш сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ, 2.10-т анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 3 сар хүртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно, 2.11-т ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бүрэн ашиглах, түр чөлөөтэй байгаа хүний хариуцсан ажил үүргийг тасралтгүй явуулах зэрэг зорилгоор зарим ажилтныг хавсран ажиллуулах буюу түр хугацаагаар гэрээгээр хүн авч ажиллуулж болно гэж тус  тус тусгасан байна. 

 Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй боловч нэхэмжлэгч К.Бийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль журмыг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж хуулиар зохицуулсан ба ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд ямар нэгэн санал тавиагүй учир ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь дээрх хуульд нийцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 зүйлд төрийн албаны зарчмыг  тодорхойлсон ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтлан, мөн хуулийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5-т ... иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 7.1.6-т ил тод байх гэж тус тус заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлд туршилтын хугацааны талаар зохицуулсан ба мөн хуулийн 231.1-т ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно, 231.2-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна, 231.3-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэж тус тус заасан ба ажил олгогчийн гаргасан шийдвэр буюу тушаал нь энэхүү хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

4.5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч К.Б нь ... ажил олгогч түр хугацаагаар ажилд томилсон, түр хугацаагаар ажиллаж байсан, сонгон шалгаруулалт явуулж, түүний үр дүнгээр ажилтныг томилон гэдгийг мэдэж байсан ба тухайн үед түр хугацаагаар ажилд томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, миний эрх зөрчигдсөн талаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ба энэ талаар гомдол гаргаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

2021 оны 11 сарын 22-ний өдрийн хурлын тэмдэглэлээс харахад уг хуралд шинээр орсон багш, тумлах багш нарт сонгон шалгаруулалт зарлах тухайг танилцуулах асуудлыг хэлэлцэж, хурлаас гарсан шийдвэрийн хэсэгт туршилтын хугацаагаар ажиллаж байгаа багш, туслах багш нарт сонгон шалгаруулалтын зарыг мэдэгдэж, хуралд оролцсон багш нар тус тус гарын үсэг зурсан байх ба К.Б нь гарын үсэг зурсан байхаас үзэхэд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа багш ажилтнуудын 3 сарын туршилтын хугацаа дуусаж байгааг үүгээр мэдэгдэж байсан байна.

4.6. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалтад оролцсон багш нарын дүнгийн мэдээнээс харахад ... нийт 33 оролцогчоос ... К.Б Онолын мэдлэгийн тестийн шалгалтаас 60 оноо авах ёстой байснаас 3 оноо авсан талаар тусгагдсан байна.

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Бүлгийн багшийн сонгон шалгаруулалтын шалгалтын явцын протокол нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын дараа гарсан эрхийн акт буюу протокол байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 

5.Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн БББ аймаг ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг гаргасан байх ба энэхүү тушаалын хавсралтаар багш сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг, сул ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журмыг тус тус баталсан байна.

Мөн хариуцагч ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай “Аймгийн Боловсролын газрын дарга Г.Амантай танаа” гэх албан бичгээр ... сонгон шалгаруулалтад танай байгууллагаас хөндлөнгийн хяналт тавьж хамтран ажиллах санал хүргүүлж байсан байна.

6. БББ аймгийн ААА сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/13, Б/16 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан БББ аймаг ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12  дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дугаар заалт, тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын хоёрдугаар зүйлийн 2.6 дахь заалт, сонгон шалгаруулалтын дүнг тус тус үндэслэн С овогт М Б овогтой  М нарыг  ААА сумын 173 дугаар цэцэрлэгийн бүлгийн туслах багшаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилсон байна.

Нэхэмжлэгч К.Б нь ААА сумын 17 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлгийн багшаар “би томилогдон ажиллах ёстой” гэж маргаж байгаа боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “Цэцэрлэгийн эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд багш ажилтныг сонгон авч ажиллуулах нь ажил олгогч буюу цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Эрхлэгчийн нийтлэг эрх, үүрэг, мөн хуулийн  11.1-т эрхлэгч нь дараах эрхтэй гэж тус тус заасан ба мөн хуулийн  11.1.2-т багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй байх ба энэхүү эрхийн дагуу ажил олгогч ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтныг сонгон авч ажилд томилсон үйл баримтыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Хавтаст хэрэгт авагдсан БББ аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/892 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжаар ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчлэн 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр, БББ аймаг ААА сумын Засаг даргын 2021 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн А/300 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжаар ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүтэц, орон тоог шинэчлэн 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус баталж байсан байна. Энэ талаар зохигчид маргаангүй болно.   

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн БББ аймгийн ААА сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй  болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Учир нь,

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн БББ аймгийн ААА сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй  болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. 

9.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан БББ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “Аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам батлах тухай” тогтоол гаргаж, тогтоолын хавсралтаар  БББ аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам-ыг баталсан байх ба БББ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгож байсан байна.

Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна.

10. Нэхэмжлэгчийн дээрх тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д зааснаар нэхэмжлэгч К.Бий БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/13, Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, К.Б-ийг БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д зааснаар БББ аймгийн ААА сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/27 дугаартай “Багш, туслах багш сонгон шалгаруулах комисс, журам батлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б