| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2022/00101/И |
| Дугаар | 130/ШШ2022/00276 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2022/00276
Б-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-Ө аймгийн У сумын 01 дүгээр багт оршин суух, У овогт Б-ийн Г
Хариуцагч: Б-Ө аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух, О овогт М-ийн А
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,160,500 /хоёр сая нэг зуун жаран мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Хариуцагч М.А, түүний өмгөөлөгч Х.Б,
Гэрч: Б.О,
иргэдийн төлөөлөгч Т.А
Орчуулагч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.А-д холбогдуулан Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,160,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Б овогтой Г Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хичээлээ тараад Цагдаагийн газрын зүүн талын замаар гараад явж байхад хар өнгийн машинаар мөргөх үед баруун хөлийн дээгүүр машины дугуйгаар дараад хөлдөө хүндэвтэр гэмтэл авсан. Тухайн үед миний хөлд гипс тавьж боосон боловч хөлийн баруун тавхайн яснууд зөрсөн байсан тул 6 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд гэмтлийн эмчийн хяналтад орж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны хооронд Гэмтлийн эмнэлэгт хөлийн тавхайн хугарал зөрсөн тул хагалгаанд орж, хадуулан хэвтэн эмчлүүлсэн. УУУУ сумын АААА багаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр олон удаа ирэхдээ өөрийн эцгийн машинд бензин хийгээд зориуд ирж буцаж байсан. Б.Г-ын аав ээж хөдөө байдаг, өөрөө сургуулийн сурагч байсан бүгд монгол хэл мэдэхгүй байсан тул аав Б нь Х.Т гэдэг хүнийг өмгөөлөгчөөр хөлсөлж аваад хэрэг шийдэгдтэл өмгөөлөл үзүүлнэ гэж амлаж, бүх асуудлыг шийдүүлнэ гэж амласан боловч жолоочийн хэргийг шүүхээр хэлэлцэхэд оролцоогүй байсныг дараа нь мэдсэн. Осол гаргасан машины жолооч М.А нь хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхээс өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Г-ын эцэг Р.Б-т “...хохирогчид учирсан хохирол болох 1.500.000 төгрөгийг төлж өгсөн ба одоо үлдсэн 600,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж өгнө. Мөн Б.Г-ын гэмтсэн хөлийн хадаасыг авхуулах үед өөрийн зардлаар Улаанбаатар хотод хүргэж эмчлүүлж очиж ирэх бүх зардлыг би өөрөө хариуцах болно” гэж өөрийн гараар баримт үйлдэж, түүнийгээ нотариатаар баталгаажуулан хувийг миний эцэгт өгсөн юм. Баримтад дурдагдсан байгаа үлдсэн 600,000 төгрөгийг төлж өгсөн боловч, дахин үргэлжлүүлэн хийлгэсэн эмчилгээний зардал хор уршгийг одоо хүртэл арилгаагүй ба Мөн түүний дараа хөлийнхөө хадаасыг авхуулах хугацаа нь болсон тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийтийн тээвэр /автобус/-ээр Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон боловч үзүүлж чадахгүй байсан тул хувийн хэвшлийн эмнэлэгт хөлийн хадаасыг авхуулсан. Хот руу эмчилгээнд явахад ээж Д хамт явсан ба монгол хэл мэдэхгүй байсан тул хэлмэрчээр нэг нутгийн хүн О гэдэг хүнийг хөлслөөд дагуулаад явсан. Харин ирэхдээ О-ийн хувийн унаанд бензиний мөнгө төлөөд хувийн унаагаар буцаж ирсэн. 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж хагалгаа эмчилгээ хийлгэхээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн АМ-13-А маягтаар явсан хэдий ч тэнд олон хоногоор дараалал хүлээхээр болсон тул Улаанбаатар хотын “МММММ” эмнэлэгт 2 хоног хэвтэж хагалгаанд орсон ба, ЭЭЭЭ Клиник эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд нийт 570,000 төгрөг төлсөн. Тэнд 3 хоног зочид буудалд байрлахад 360,000 төгрөг төлсөн. Мөн энэ хугацаанд 35,000 төгрөгөөр таяг худалдаж авсан, мөн унааны шатахууны зардалд 583.500 төгрөг зарцуулсан. Энэ хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн ба одоо ч гэсэн тус эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа боловч гэмтлийн дараах хор уршиг арилаагүй, хөлөөрөө чөлөөтэй газар тулж, гишгэж явж чадахгүй байна. Гэтэл зам тээврийн осол гаргаж, биед хохирол учруулсан М.А нь дахин эмчилгээнд гарах зардлыг барагдуулж өгөхөөр тохирч хуулийн хөнгөлөлт авчхаад эргэж надтай холбоо барилгүй алга болсон явдалд гомдолтой байна. Иймд хариуцагч М.А-гаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,160,500 /хоёр сая нэг зуун жаран мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
2.Хариуцагч М.А хариу тайлбартаа: Хариуцагч М.А би нэхэмжлэгч Б.Г-ын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж бА. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож яваад Б.-Г-ын хөлийг машинаар дайрч биед нь хохирол учруулсан нь үнэн. Тухайн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Би Б.Г хөлдөө гэмтэл авах үед Улаанбаатар хотод өөрсдийн машинаар аваачиж холбогдох зардлыг төлж өгч байсан. Энэ удаа нэхэмжилж байгаа 2,160,500 төгрөгийн төлбөрөөс дараах төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Б.Г, түүний ээж хоёрын Улаанбаатар хотод эмчилгээнд явж ирсний зардал 416,000 төгрөгийг автобусны зардлаар төлж өгнө. /автобус нэг талдаа 104,000 төгрөгөөр 2 хүнээр тооцоход 208800 төгрөг, хоёр талдаа 2 хүн 416,000 төгрөг/. ЭЭЭЭ клиникт өгсөн хоёр шинжилгээний төлбөр 100,000 төгрөгийг төлж өгнө. Таягийн үнэ 35,000 төгрөгийг төлж өгнө. Хагалгааны мөнгө 400,000 төгрөгийг төлж өгнө.
Б.Г-ын Хөх хөтлөөс Ө-д ирсэн зардлыг таксины зардлаар төлнө. Хөх хөтлөөс Ө хүртэл нэг талдаа 10,000 төгрөг, хоёр талдаа 20,000 төгрөг, 3 удаа ирэхэд 60,000 төгрөгийг төлнө. Ингээд нийтдээ 1,011,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Харин шатахууны зардалд нэхэмжилсэн 583,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Улаанбаатар хотоос ирсэн Приус машины бензинийг Б.Г ганцаараа төлж ирэх үндэслэл байхгүй.Тэгээд ч Приус маркийн автомашин Улаанбаатараас Ө хооронд ирэхэд 583,000 төгрөгийн бензин зарцуулдаггүй. Мөн УУУУ сумын Хөх хөтлөөс Өд ирсэн зардалд нэхэмжилсэн 442,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Г-ын эцэг Б нь АААА Ө-н хооронд байнга таксины үйлчилгээ хийдэг. Ингэж ирэх болгонд зарцуулсан бензинийг бүхэлдээ надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн зочид буудалд төлсөн гэх 360,000 төгрөгийг би төлөхгүй. Яагаад гэвэл Б.Г, түүний ээж хоёр нь Улаанбаатар хотод очихдоо миний нөхөр Б-тай хамт автобусанд явдаг Б гэдэг жолоочийн гэрт байсан байна.Үүнийг Б гэрчилж байгаа ба шүүхээс дуудвал мэдүүлэг өгөхөд бэлэн гэж мэдүүлсэн. Мөн орчуулагчаар очсон гэх хүн нь машин худалдаж авахаар очиж тэндээс Приус маркийн автомашин худалдаж аваад буцахдаа Б.Г, түүний ээж хоёрыг бусад хүмүүсийн хамт -Өд авч ирсэн байна.Үүнийг мөн Бахытбек тодорхой мэдэж байгаа болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг 1,149,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
3.Нэхэмжлэгчээс Төрийн мэдээллийн сангаас олгосон иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн М.А-гийн гарын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0002 дугаартай Б-Ө аймгийн тойргийн нотариатч Т.З-ийн гарын үсгийн баримт болон бүртгэлийн хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.О-ийн нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 03614019 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.О-ийн цахим иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б-Ө аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ААААА дугаартай шийтгэх тогтоол, Улаанбаатар хотод зөрчсөн нийтийн тээврийн 122244006, 122244037, 122244005 дугаартай тасалбар, Н клиник эмнэлгийн 40570, 40477 дугаартай тасалбар, Б.Г-ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авайн оношилгоо, МММММ эмнэлгийн 1837 дугаартай Эмнэлгээс гарах үеийн эпикриз, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эхо зураг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б дэн буудлын 2 ширхэг тасалбар, 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн ЖЖЖ ХХК-ийн зарлагын баримт, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МММММ эмнэлгээс олгосон Эмнэлгийн магадалгаа, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1941 дугаартай Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Орто рехаб эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МММММ эмнэлэгт шинжилгээ хийсэн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЭЭЭЭ эмнэлгийн Рентгений оношилгоо, 2021 оны 11 дүгээр сарын 19, 2021 оны 11 дүгээр сарын 27, 2021 оны 07 дугаар сарын 16, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдийн АААА ШТС-аас олгосон ШТМ-ын зарлагын падаан, нэхэмжлэгчийн Амбулаториар эмчлүүлэгсдийн карын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс Т.Б-д олгосон итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн рентгений зураг, Б-Ө аймгийн УУУУ сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн бА.
Хариуцагчийн хүсэлтээр Б-Ө аймгийн Ө сумын 8 дугаар багийн иргэн Ө.Б-ийг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн бА.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.А-гаас Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,160,500 /хоёр сая нэг зуун жаран мянга таван зуун/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б овогтой Г Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хичээлээ тараад Цагдаагийн газрын зүүн талын замаар гараад явж байхад хар өнгийн машинаар мөргөх үед баруун хөлийн дээгүүр машины дугуйгаар дараад хөлдөө хүндэвтэр гэмтэл авсан. Осол гаргасан машины жолооч М.А нь хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхээс өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Г-ын эцэг Р.Б-т “...хохирогчид учирсан хохирол болох 1.500.000 төгрөгийг төлж өгсөн ба одоо үлдсэн 600,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж өгнө. Мөн Б.Г-ын гэмтсэн хөлийн хадаасыг авхуулах үед өөрийн зардлаар Улаанбаатар хотод хүргэж эмчлүүлж очиж ирэх бүх зардлыг би өөрөө хариуцах болно” гэж өөрийн гараар баримт үйлдэж, түүнийгээ нотариатаар баталгаажуулан хувийг миний эцэгт өгсөн юм. Мөн Б.Г-ын гэмтсэн хөлийн хадаасыг авхуулах үед өөрийн зардлаар Улаанбаатар хотод хүргэж эмчлүүлж очиж ирэх бүх зардлыг би өөрөө хариуцах болно” гэж өөрийн гараар баримт үйлдэж, түүнийгээ нотариатаар баталгаажуулан хувийг миний эцэгт өгсөн юм. Гэтэл зам тээврийн осол гаргаж, биед хохирол учруулсан М.А нь дахин эмчилгээнд гарах зардлыг барагдуулж өгөхөөр тохирч хуулийн хөнгөлөлт авчхаад эргэж надтай холбоо барилгүй алга болсон явдалд гомдолтой байна. Иймд хариуцагч М.А-гаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,160,500 /хоёр сая нэг зуун жаран мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол гэж 2,160,500 төгрөгийг хариуцагч М.А-гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,011,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож яваад Б.Г-ын хөлийг машинаар дайрч биед нь хохирол учруулсан нь үнэн. Тухайн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Би Б.Г хөлдөө гэмтэл авах үед Улаанбаатар хотод өөрсдийн машинаар аваачиж холбогдох зардлыг төлж өгч байсан. Б.Г, түүний ээж хоёрын Улаанбаатар хотод эмчилгээнд явж ирсний зардал 416,000 төгрөгийг автобусны зардлаар төлж өгнө. /автобус нэг талдаа 104,000 төгрөгөөр 2 хүнээр тооцоход 208800 төгрөг, хоёр талдаа 2 хүн 416,000 төгрөг/. ЭЭЭЭ клиникт өгсөн хоёр шинжилгээний төлбөр 100,000 төгрөгийг төлж өгнө. Таягийн үнэ 35,000 төгрөгийг төлж өгнө. Хагалгааны мөнгө 400,000 төгрөгийг төлж өгнө.
Б.Г-ын Хөх хөтлөөс Ө-д ирсэн зардлыг таксины зардлаар төлнө. Хөх хөтлөөс Ө хүртэл нэг талдаа 10,000 төгрөг, хоёр талдаа 20,000 төгрөг, 3 удаа ирэхэд 60,000 төгрөгийг төлнө. Ингээд нийтдээ 1,011,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бА гэв.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ... эрүүл мэнд ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1-т “... эрүүл мэндэд хохирол учирсан ... гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааж зохицуулсан ба дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.А-гаас эрүүл мэндэд учирсан гэм хор хохирлыг шаардах эрхтэй бА.
4.1. Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан хариуцагч М.А нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 111111111111 БӨҮ улсын дугаартай HARRIER маркийн машинтай Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үед явган хүний гарцаар зорчиж явсан хохирогч /нэхэмжлэгч/ Б.Г-ын баруун хөлөн дээгүүр тээврийн хэрэгслээр дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Б-Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн АААА дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдох ба энэхүү шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
Мөн нотариатаар баталгаажуулсан 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн М.А миний хохирлын талаар гаргасан баримтад: Б-Ө аймгийн Ө сумын 1 дүгээр баг, Хуст арал, 18 гудамж, 23 тоотод оршин суух О овгийн М-ийн А /РД:АААААААА/ миний бие 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн осол гаргасан иргэн Б овогтой Г-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирогчид учирсан хохирол болох 1,500,000 төгрөгийг төлж өгсөн ба одоо үлдсэн 600,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж өгнө. Мөн Б.Г-ын гэмтсэн хөлийн хадаасыг авхуулах үед өөрийн зардлаар Улаанбаатар хотод хүргэж эмчлүүлж ирэх бүх зардлыг би өөрөө бүрэн хариуцах болно баримт гаргасан М.А гэж, хохирлыг хүлээн зөвшөөрсөн хохирогчийн эцэг Р.Б гэж тус тус гарын үсэг зурсан байна.
4.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн гаргасан зөрчлийн улмаас нэхэмжлэгч /хохирогч/ Б.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул хариуцагч С.А нь гэм хор учруулсны хохирлоос чөлөөлөх үндэслэлгүй бА.
4.3.Хариуцагч М.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б.Г, түүний ээж хоёрын Улаанбаатар хотод эмчилгээнд явж ирсний зардал 416,000 төгрөгийг автобусны зардлаар төлж өгнө. /автобус нэг талдаа 104,000 төгрөгөөр 2 хүнээр тооцоход 208800 төгрөг, хоёр талдаа 2 хүн 416,000 төгрөг/. ЭЭЭЭ клиникт өгсөн шинжилгээний төлбөр 100,000 төгрөгийг, таягийн үнэ 35,000 төгрөгийг, хагалгааны мөнгө 400,000 төгрөгийг, Б.Г-ын Хөх хөтлөөс Ө-д ирсэн зардлыг таксины зардлаар төлнө. Хөх хөтлөөс Ө хүртэл нэг талдаа 10,000 төгрөг, хоёр талдаа 20,000 төгрөг, 3 удаа ирэхэд 60,000 төгрөгийг, ингээд нийтдээ 1,011,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бодит хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.4. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.О-ийн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгээр Б.Г, түүний ээж Д.Д нарыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр хамт хэлмэрчилж явсан, тэгээд 12 дугаар сарын 04-ний өдөр буцахдаа миний бие Приус-20 маркийн суудлын машин аваад түүнд Д.Д, Б.Г нарыг суулгаж аваад ирсэн, замын зардалд 300,000 төгрөг авсан үнэн Б.Г-ын ээжийн дүү гэж нэг хүн хамт ирсэн түүнийг замын зардлын мөнгийг Б.Г-ын ээж Д.Д төлсөн гэж мэдүүлж байгаа байдлыг дүгнэхэд замын зардалд 300,000 төгрөг авсан гэж байгаа боловч хот хоорондын автобусны зардал нэг талдаа 104,000 төгрөг байхад 2 хүний замын зардалд 300,000 төгрөг авсан гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байх тул О-т төлсөн замын зардлаас 2 хүний буюу Б.Г, түүний ээж Д.Д нарын замын зардал 200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан зүйтэй гэж үзлээ.
4.5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас О-т төлсөн гэх буцах замын зардал 200,000 төгрөг, зочид буудлын үнэ 360,000 төгрөг, ЭЭЭЭ клиник эмнэлгийн шинжилгээний төлбөр 95,000 төгрөг, таяг 35,000 төгрөг, хагалгааны мөнгө /орто рехаб/ 400,000 төгрөг, автобус нэг талдаа 104,000 төгрөгөөр 3 хүнээр тооцоход 312,000 төгрөг /2021.11.22 өдрийн Улаанбаатар руу очсон тасалбарын үнэ буюу зардал /, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шатахууны зардал 141,500 төгрөг буюу нийт 1,453,500 төгрөгийг хариуцагч М.А-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож, илүү нэхэмжилсэн 617000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Г-ыг Хөх хөтлөөс аймгийн төвд эмнэлэгт үзүүлэхийн тул эцэг нь Бердимурат нь өөрийн машинаар хүргэж ирж буцаж байсан ба машинд хийсэн шатахууны үнийг гаргуулж өгнө гэж тайлбарлаж хавтаст хэрэгт нотлох баримтаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 50 л бензин 141,500 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 70 л бензин 168,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 50 л бензин гэсэн ШТМ-ын зарлагын падааныг гаргаж өгсөн байх ба энэхүү бензиний үнэ 442,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн эмчлүүлэгсдийн картад бичигдсэн бичвэрийн он сар өдрийг зарлагын падааны он, сар өдөртэй харьцуулан үзэхэд он, сар, өдрийн хувьд зөрүүтэй, Б.Г-ыг эмнэлэгт үзүүлэхээр ирж, буцаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.А нь шүүхэд гаргасан тайлбартаа Б.Г-ын эцэг нь АААА-Ө сумын хооронд таксны хийдэг ба Х-өөс Өд ирсэн зардлыг таксины зардлаар төлнө гэсэн байх тул энэхүү УУУУ сумын Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуулийн тодорхойлолтыг гаргаж өгч байна гэж тайлбарлаж тус сургуулийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
6. Иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч Б.Г-ын хохирлын талаар дүгнэхэд: Нэхэмжлэгч Б.Г нь эрүүл мэндээрээ хохирсон учир хариуцагч М.А нь хохирлын зохих хэмжээний нотлох баримттай хэсгийг хүлээн авч бодит хохирлыг нь барагдуулах нь зүйтэй” гэж дүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодит хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зохицуулсан тул хариуцагч М.А-гаас 39,646 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч О овогт М-ийн А-аас 1,543,500 /нэг сая таван зуун дөчин гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулан ,нэхэмжлэгч У овогт Б-ийн Г-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 617,000 /зургаан зуун арван долоон мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 39,646 /гучин есөн мянга зургаан зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М
ШҮҮГЧИД А.Ж
К.Б