| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0198/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Чгийн Гад холбогдох 2412................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... аймгийн .......... сум ........ багийн ..............гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Чгийн Г /РД:............../
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ........ аймгийн ........ сумын ...... багийн ........гэх газраас /Эрхий бичигт зааснаас өөр газарт/ мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг /1.81 метрийн урттай, 8 ширхэг/ шинэс төрлийн хуурай босоо мод, 1.68 метрийн урттай 21 ширхэг шинэс төрлийн хуурай унанги нийт 3.955 м3 хэмжээтэй, мөн жижиглэж бэлтгэсэн 1.1322 м3 хэмжээтэй тайрдсан модыг тус тус бэлтгэж, Мазда титан маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, ........ аймгийн ............ сумын ......... багийн ......... гэх газраас тус аймгийн Эрдэнэбулган сум хүртэл тээвэрлэн ойн санд 1.361.878 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412................. дугаартай эрүүгийн хэргээс:
Гэрч Ж.М “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад Ч.Г надтай утсаар яриад “би модонд явах гэсэн юм, чи хамт яваад мод ачилцаад өгөөч” гээд гуйхаар нь би гэртээ ажилгүй байсан болохоор “за тэгье” гээд хамт модонд яваад буцаад аймгийн төв орохоор Цагаандаваа уруудаад постон дээр ирэхэд цагдаа зогсоож шалгасан. Би эрхийн бичгийг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ч.Г надад хэлэхдээ “мод бэлтгэх эрхийн бичиг авсан” гэж хэлсэн. Ч.Г тайрсан. Би ...ачилцаж өгсөн. Ч.Г тухайн модыг бэлтгэхдээ 1 ширхэг босоо мод унагаасан. Бусад модыг нь унанги модноос тайрч бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/
Гэрч Д.Аы “...Иргэн Ч.Г нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хандаж АРА 24025053 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2024 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр бэлтгэхээр, 2024 оны 06 дугаар сарын 11-13-ны өдрийн хооронд тээвэрлэхээр бичүүлж аваад явсан. Иргэн Ч.Г гэх хүн нь манай багт өмнө онд иргэд малчдад галын түлээ бэлтгэхээр Сээр гэх газар, нөгөө нь Дээд харзны гуу гэх 2 газрын нэр хэлэхэд өөрөө “зам дагуу Сээр гэх газраас авна” гэж хэлээд бичүүлж аваад явсан. Иргэн Ч.Гын мод бэлтгэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Номгон гэх газар нь миний мод бэлтгэх АРА-24025053 дугаартай эрхийн бичигт бичигдсэн газар биш. Энэ 2 газар нь хоорондоо 14-17 км зайтай газар байгаа юм. ...мод бэлтгэж тээвэрлэсэн Архангай аймгийн Ө сумын А багийн Номгон гэх газарт өмнө болон энэ онд Засаг даргын захирамж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Ихтамир сум дахьн ойн ангиар талбай тусгаарласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,
Иргэний нэхэмжпэгч Г.Өын “...би 2022 онд Улаанбаатар хотоос хамаатан Д ахаас 18.000.000 төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Би 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан болон бусдад шилжүүлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай албан бичигт “Архангай аймгийн Ө сумын А багийн N48° 16’ 14”, Е100° 36' 26” солбицлын цэгтэй Номгон гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно” /хх-ийн 42 хуу/,
Аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай албан бичиг, түүний хавсралт лавлагаагаар “18-20 АРН улсын дугаартай,. Мазда титан маркийн тээврийн хэрэгсэл нь Гын Ө, АД93062510” /хх-ийн 50-51 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээч Ц.Т2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн АЦ-24-127 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон /Мазда титан маркийн автомашин -5.040.000 төгрөг, шинэс төрлийн хуурай мод 3.955 м.куб-395.500 төгрөг, цахилгаан хөрөө -84.000 төгрөг/ шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-69 хуу/,
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-38 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Д.Аы “...зөвшөөрөгдөөгүй газраас бэлтгэсэн тул хохирлыг гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн112-113 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20 хуу/,
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын байгаль хамгаалагч Д.Аы олгосон АРА 24025053 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 11 хуу/
Яллагдагч Ч.Гын “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Гыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ........... аймгийн ........ сумын ...... багийн .........гэх газраас /Эрхий бичигт зааснаас өөр газарт/ мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг /1.81 метрийн урттай, 8 ширхэг/ шинэс төрлийн хуурай босоо мод, 1.68 метрийн урттай 21 ширхэг шинэс төрлийн хуурай унанги нийт 3.955 м3 хэмжээтэй, мөн жижиглэж бэлтгэсэн 1.1322 м3 хэмжээтэй тайрдсан модыг тус тус бэлтгэж, Мазда титан маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, ......... аймгийн .......... сумын ..........багийн ......... гэх газраас тус аймгийн Эрдэнэбулган сум хүртэл тээвэрлэн ойн санд 1.361.878 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Ч.Г нь мод бэлтгэх 24025053 дугаартай эрхийн бичгээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Сээр” гэх газраас түлээний 4 метр куб модыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 1 хоног бэлтгэж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөс 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 2 хоног тээвэрлэхээр зөвшөөрөл авсан байна.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын зориулалтаар зөвшөөрөлтэйгээр огтлолтоор мод бэлтгэж болохоор хуульчилсан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ө сумын А багийн Номгон гэх газраас /Эрхий бичигт зааснаас өөр газарт/ мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг /1.81 метрийн урттай, 8 ширхэг/ шинэс төрлийн хуурай босоо мод, 1.68 метрийн урттай 21 ширхэг шинэс төрлийн хуурай унанги нийт 3.955 м3 хэмжээтэй, мөн жижиглэж бэлтгэсэн 1.1322 м3 хэмжээтэй тайрдсан модыг тус тус бэлтгэж, Мазда титан маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Архангай аймгийн Ө сумын А багийн Номгон гэх газраас тус аймгийн Эрдэнэбулган сум хүртэл тээвэрлэн ойн санд 1.361.878 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэрч Ж.М “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад Ч.Г надтай утсаар яриад “би модонд явах гэсэн юм, чи хамт яваад мод ачилцаад өгөөч” гээд гуйхаар нь би гэртээ ажилгүй байсан болохоор “за тэгье” гээд хамт модонд яваад буцаад аймгийн төв орохоор Цагаандаваа уруудаад постон дээр ирэхэд цагдаа зогсоож шалгасан. Би эрхийн бичгийг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ч.Г надад хэлэхдээ “мод бэлтгэх эрхийн бичиг авсан” гэж хэлсэн. Ч.Г тайрсан. Би ...ачилцаж өгсөн. Ч.Г тухайн модыг бэлтгэхдээ 1 ширхэг босоо мод унагаасан. Бусад модыг нь унанги модноос тайрч бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/
Гэрч Д.Аы “...Иргэн Ч.Г нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хандаж АРА 24025053 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2024 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр бэлтгэхээр, 2024 оны 06 дугаар сарын 11-13-ны өдрийн хооронд тээвэрлэхээр бичүүлж аваад явсан. Иргэн Ч.Г гэх хүн нь манай багт өмнө онд иргэд малчдад галын түлээ бэлтгэхээр Сээр гэх газар, нөгөө нь Дээд харзны гуу гэх 2 газрын нэр хэлэхэд өөрөө “зам дагуу Сээр гэх газраас авна” гэж хэлээд бичүүлж аваад явсан. Иргэн Ч.Гын мод бэлтгэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Номгон гэх газар нь миний мод бэлтгэх АРА-24025053 дугаартай эрхийн бичигт бичигдсэн газар биш. Энэ 2 газар нь хоорондоо 14-17 км зайтай газар байгаа юм. ...мод бэлтгэж тээвэрлэсэн Архангай аймгийн Ө сумын А багийн Номгон гэх газарт өмнө болон энэ онд Засаг даргын захирамж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Ихтамир сум дахьн ойн ангиар талбай тусгаарласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,
Иргэний нэхэмжпэгч Г.Өын “...би 2022 онд Улаанбаатар хотоос хамаатан Д ахаас 18.000.000 төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Би 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан болон бусдад шилжүүлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай албан бичигт “Архангай аймгийн Ө сумын А багийн N48° 16’ 14”, Е100° 36' 26” солбицлын цэгтэй Номгон гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно” /хх-ийн 42 хуу/,
Аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 87 дугаартай албан бичиг, түүний хавсралт лавлагаагаар “18-20 АРН улсын дугаартай,. Мазда титан маркийн тээврийн хэрэгсэл нь Гын Ө, АД93062510” /хх-ийн 50-51 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээч Ц.Т2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн АЦ-24-127 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон /Мазда титан маркийн автомашин -5.040.000 төгрөг, шинэс төрлийн хуурай мод 3.955 м.куб-395.500 төгрөг, цахилгаан хөрөө -84.000 төгрөг/ шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-69 хуу/,
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-38 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Д.Аы “...зөвшөөрөгдөөгүй газраас бэлтгэсэн тул хохирлыг гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн112-113 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20 хуу/,
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын байгаль хамгаалагч Д.Аы олгосон АРА 24025053 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 11 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Гын мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас буюу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ө сумын А багийн Номгон гэх газраас 1 ширхэг /1.81 метрийн урттай, 8 ширхэг/ шинэс төрлийн хуурай босоо мод, 1.68 метрийн урттай 21 ширхэг шинэс төрлийн хуурай унанги нийт 3.955 м3 хэмжээтэй, мөн жижиглэж бэлтгэсэн 1.1322 м3 хэмжээтэй тайрдсан модыг тус тус бэлтгэж ойн санд 1.361.878 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Ойн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэх ажиллагаагаар мод бэлтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжээр гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Г нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг “Сээр” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг “Номгон” гэх газраас мод бэлтгэх боломжгүй бөгөөд тухайн газраас мод бэлтгэхэд мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Г нь мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Номгон гэх газраас 1 ширхэг /1.81 метрийн урттай, 8 ширхэг/ шинэс төрлийн хуурай босоо мод, 1.68 метрийн урттай 21 ширхэг шинэс төрлийн хуурай унанги нийт 3.955 м3 хэмжээтэй, мөн жижиглэж бэлтгэсэн 1.1322 м3 хэмжээтэй тайрдсан модыг тус тус бэлтгэсэн бөгөөд түүний уг зөвшөөрөлгүйгэрэ мод бэлтгэсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан Ойн тухай хууль зөрчих зөрчлийн шинжээр зүйлчлэх боломжтой хэдий ч шүүгдэгч нь босоо мод унагаж ойн санд хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Гыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ө сумын А багийн Номгон гэх газраас /Эрхий бичигт зааснаас өөр газарт/ мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг /1.81 метрийн урттай, 8 ширхэг/ шинэс төрлийн хуурай босоо мод, 1.68 метрийн урттай 21 ширхэг шинэс төрлийн хуурай унанги нийт 3.955 м3 хэмжээтэй, мөн жижиглэж бэлтгэсэн 1.1322 м3 хэмжээтэй тайрдсан модыг тус тус бэлтгэж, Мазда титан маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Архангай аймгийн Ө сумын А багийн Номгон гэх газраас тус аймгийн Эрдэнэбулган сум хүртэл тээвэрлэн ойн санд 1.361.878 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Гыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 3-5 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Ч.Гын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас ойн санд 1.361.878 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 1.361.878 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,
Мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол 1.361.878 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 4,084,634 /дөрвөн сая наян дөрвөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ч.Гаас 4,084,634 /дөрвөн сая наян дөрвөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Гын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Ч.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда титан” маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч нь Г.Ө болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул “Мазда титан” маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Г.Ө /РД:.............../-д буцаан олгож, шүүгдэгч Ч.Гаас “Мазда титан” маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,040,000 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн хохирол 4,084,634 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шинэс төрлийн хуурай босоо мод 1 ширхэг 1.81 метрийн урттай 8 ширхэг, шинэс төрлийн хуурай унанги мод 1.68 метрийн урттай 21 ширхэг нийт 3,955 метр куб хэмжээтэй, жижиглэж бэлтгэсэн 1,1322 метр куб хэмжээтэй тайрдас мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 84,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан, хөх өнгө хосолсон цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Чгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда титан” маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Ө /РД:............../-д буцаан олгож, шүүгдэгч Ч.Гаас “Мазда титан” маркийн 18-20 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,040,000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж гэмт хэргийн хохирол 4,084,634 /дөрвөн сая наян дөрвөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шинэс төрлийн хуурай босоо мод 1 ширхэг 1.81 метрийн урттай 8 ширхэг, шинэс төрлийн хуурай унанги мод 1.68 метрийн урттай 21 ширхэг нийт 3,955 метр куб хэмжээтэй, жижиглэж бэлтгэсэн 1,1322 метр куб хэмжээтэй тайрдас мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 84,000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан, хөх өнгө хосолсон цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР