Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2024/ШЦТ/193

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Ж.У

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

            Шүүгдэгч: В.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Юын Ат холбогдох 2412.............дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт ........... аймгийн .......... сумын ........... дугаар багийн ........... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Юын А /РД:............./

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч В.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед А аймгийн Ц сумын И багийн Х хорооллын 05-12 тоотод хохирогч Ч.Эыг манайд хотоос хүмүүс ирж байгаа, гэртээ харьцгаа” гэж хэлсний улмаас шалтгаангүйгээр хохирогч Ч.Эын гэрт байсан түлээний төмөр хайрцгаар хохирогч Ч.Эын зүүн талын дагз хэсэг рүү нь 1 удаа, хуурай хагалсан түлээгээр баруун талын дагз руу нь 1 удаа цохисны улмаас түүний биед толгойн баруун, зүүн хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412............. дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Эын мэдүүлсэн: “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед А аймгийн Ц сумын И багийн Х хорооллын 05-12 тоотод гэртээ Б.Мгийн хамт хууч хөөрөөд сууж байхад гаднаас В.А нь согтуу орж ирсэн. Би В.Атай тамхилсан. Тэгээд би М, В.А хоёрыг одоо гэр рүүгээ яваа, манайд хотоос хүмүүс ирнэ гэж хэлсэн. Удалгүй Б.М манай гэрээс гараад явсан. Гэтэл В.А нь гэрээс гарах гэж байгаад зуухны хажууд байсан түлээний төмөр хайрцгаар миний зүүн талын дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Мд “наад А чинь намайг аллаа” гэж хэлэхэд М нь орж ирээд В.Аыг аваад гарсан. Хэсэг хугацааны дараа В.А дахин орж ирээд зуухны ард байсан хуурай хагалсан түлээгээр баруун талын дагз руу 1 удаа цохисон. Миний толгойноос маш их цус гарсан. Удалгүй үеэл дүү Э.Г гаднаас орж ирээд юу болсон бэ гэж надаас асуухаар нь В.А намайг юмаар цохиод авлаа, цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Удалгүй эмч нар ирж намайг үзээд эмнэлэг рүү авч яваад миний зүүн талын дагз хэсэгт 1 оёдол тавьсан. Баруун талын дагз хэсэгт 5 оёдол тавьсан. Тэгээд би нэг хоног сумын эрүүл мэнд төв эмнэлэгт хэвтээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Эын дахин мэдүүлсэн: “...Надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Надад эмчилгээ бичиж өгсөн боловч авч хэрэглээгүй болохоор надад баримт байхгүй. Миний толгойн 2 хэсэг газар хагарч нийт 6 оёдол тавиулсан. Би эмчилгээний зардалдаа зориулж 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ггийн мэдүүлсэн: “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед Архангай аймгийн Ц сумын И багийн Хонхор хорооллын 05-12 тоотод амьдардаг үеэл ах Ч.Эын гэрт нь очоод ахыг юу хийж байгааг харах гээд ортол Э ахын толгойноос нь маш их хэмжээгээр цус гарсан байдалтай шалан дээр сууж байсан. Би Г эгч рүү залгаад Э ах хүнд зодуулсан байна, та хурдан хүрээд ир гэсэн. Удалгүй Ч.Г эгч ирээд Ч.Э ахын биеийн байдлыг хараад эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мгийн мэдүүлсэн: “...Э ах А, бид хоёрыг гэртээ харь, манайд хотоос хүмүүс ирэх гэж байгаа гэж хэлсэн. Би Ч.Э ахын гэрээс гартал Ч.Э ах энэ А чинь намайг аллаа гэж орилохоор нь би яваад ортол ахын толгойноос цус гарсан байсан. Удалгүй төвийн эмч ирээд Э ахыг үзээд эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Ч.Э нь 2024 оны 04 дүгээр сард гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 186.343 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Ч.Эын биед толгойн баруун, зүүн хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.З мэдүүлэг /хх-ийн 15-18 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Ц мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч В.А нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед А аймгийн Ц сумын И багийн Х хорооллын 05-12 тоотод хохирогч Ч.Эыг манайд хотоос хүмүүс ирж байгаа, гэртээ харьцгаа гэж хэлсний улмаас шалтгаангүйгээр хохирогч Ч.Эын гэрт байсан түлээний төмөр хайрцгаар хохирогч Ч.Эын зүүн талын дагз хэсэг рүү нь 1 удаа, хуурай хагалсан түлээгээр баруун талын дагз руу нь 1 удаа цохисны улмаас түүний биед толгойн баруун, зүүн хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.А нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед А аймгийн Ц сумын И багийн Х хорооллын 05-12 тоотод хохирогч Ч.Эыг манайд хотоос хүмүүс ирж байгаа, гэртээ харьцгаа гэж хэлсний улмаас шалтгаангүйгээр хохирогч Ч.Эын гэрт байсан түлээний төмөр хайрцгаар хохирогч Ч.Эын зүүн талын дагз хэсэг рүү нь 1 удаа, хуурай хагалсан түлээгээр баруун талын дагз руу нь 1 удаа цохисны улмаас түүний биед толгойн баруун, зүүн хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Эын мэдүүлсэн: “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед А аймгийн Ц сумын И багийн Х хорооллын 05-12 тоотод гэртээ Б.Мгийн хамт хууч хөөрөөд сууж байхад гаднаас В.А нь согтуу орж ирсэн. Би В.Атай тамхилсан. Тэгээд би М, В.А хоёрыг одоо гэр рүүгээ яваа, манайд хотоос хүмүүс ирнэ гэж хэлсэн. Удалгүй Б.М манай гэрээс гараад явсан. Гэтэл В.А нь гэрээс гарах гэж байгаад зуухны хажууд байсан түлээний төмөр хайрцгаар миний зүүн талын дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Мд “наад А чинь намайг аллаа” гэж хэлэхэд М нь орж ирээд В.Аыг аваад гарсан. Хэсэг хугацааны дараа В.А дахин орж ирээд зуухны ард байсан хуурай хагалсан түлээгээр баруун талын дагз руу 1 удаа цохисон. Миний толгойноос маш их цус гарсан. Удалгүй үеэл дүү Э.Г гаднаас орж ирээд юу болсон бэ гэж надаас асуухаар нь В.А намайг юмаар цохиод авлаа, цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Удалгүй эмч нар ирж намайг үзээд эмнэлэг рүү авч яваад миний зүүн талын дагз хэсэгт 1 оёдол тавьсан. Баруун талын дагз хэсэгт 5 оёдол тавьсан. Тэгээд би нэг хоног сумын эрүүл мэнд төв эмнэлэгт хэвтээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Эын дахин мэдүүлсэн: “...Надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Надад эмчилгээ бичиж өгсөн боловч авч хэрэглээгүй болохоор надад баримт байхгүй. Миний толгойн 2 хэсэг газар хагарч нийт 6 оёдол тавиулсан. Би эмчилгээний зардалдаа зориулж 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ггийн мэдүүлсэн: “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед А аймгийн Ц сумын И багийн Хонхор хорооллын 05-12 тоотод амьдардаг үеэл ах Ч.Эын гэрт нь очоод ахыг юу хийж байгааг харах гээд ортол Э ахын толгойноос нь маш их хэмжээгээр цус гарсан байдалтай шалан дээр сууж байсан. Би Г эгч рүү залгаад Э ах хүнд зодуулсан байна, та хурдан хүрээд ир гэсэн. Удалгүй Ч.Г эгч ирээд Ч.Э ахын биеийн байдлыг хараад эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мгийн мэдүүлсэн: “...Э ах А, бид хоёрыг гэртээ харь, манайд хотоос хүмүүс ирэх гэж байгаа гэж хэлсэн. Би Ч.Э ахын гэрээс гартал Ч.Э ах энэ А чинь намайг аллаа гэж орилохоор нь би яваад ортол ахын толгойноос цус гарсан байсан. Удалгүй төвийн эмч ирээд Э ахыг үзээд эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Ч.Э нь 2024 оны 04 дүгээр сард гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 186.343 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч В.А нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч В.А нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед Архангай аймгийн Ц сумын И багийн Х хорооллын 05-12 тоотод хохирогч Ч.Эыг манайд хотоос хүмүүс ирж байгаа, гэртээ харьцгаа гэж хэлсний улмаас шалтгаангүйгээр хохирогч Ч.Эын гэрт байсан түлээний төмөр хайрцгаар хохирогч Ч.Эын зүүн талын дагз хэсэг рүү нь 1 удаа, хуурай хагалсан түлээгээр баруун талын дагз руу нь 1 удаа цохисны улмаас түүний биед толгойн баруун, зүүн хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч В.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Ч.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, шүүгдэгчээс хохирол төлбөрт 1.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн байх боловч хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй, нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Ч.Мгээс Ч.Эын 2024 оны 04 дүгээр сард гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 186.343 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан тул уг төлбөрийг буруу этгээдээр төлүүлэхээр нэхэмжилсэн байна.

 

Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 07/108 дугаартай албан бичгээр Ч.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 186.343 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт авагджээ.

 

Дээрх албан бичгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогч Ч.Э нь 186.343 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн нэхэмжилсэн хохирогч Ч.Эын эмнэлгийн тусламж авсны төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 186.343 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч В.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч В.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч В.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч В.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч В.Аын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэв.

 

Шүүхээс шүүгдэгч В.Аыг торгох ял шийтгэсэн тул шүүх хуралдааны танхимаас суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч В.А нь энэ хэрэгт тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/643 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг оногдуулсан торгох ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч В.А нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түлээний хайрцаг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Юын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.А нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч В.Аыг шүүх хуралдааны танхимаас суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Ч.Эын нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч В.Ааас 186.343 /нэг зуун наян зургаа мянга гурван зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

9. Шүүгдэгч В.А нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Ч.Э нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг  тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан түлээний хайрцаг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.Ат авсан дээрх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР