Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/198

 

 

                                  2024/ШЦТ/198

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Дгийн Гд холбогдох 2412000000161 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, А аймгийн Н эмнэлэгт “Д бага эмч” ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн Эсумын .. дугаар багийн .. дугаар байрны .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бовогт Дгийн Г /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 70-25 УАХ улсын дугаартай “Х” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Ааймгийн Т сумын нутаг “Т”-ыг зорьж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас тус аймгийн Өсумын Дбагийн нутаг дэвсгэр дэх У гэх газарт засмал замын хажуу руу унаж онхолдсон зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд хамт зорчин явсан Ж.А, насанд хүрээгүй Л.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Эрүүгийн 2412000000161 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ж.Аийн мэдүүлсэн: “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол, санал ,нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 159 хуу/

Насанд хүрээгүй хохирогч Л.Нийн мэдүүлсэн: “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 166 хуу/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лийн мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед миний охин Л.Онадад ээж аваарт орсон байна гэж хэлсэн. Би А аймгийн Н эмнэлэг ортол манай эхнэр А, охин Ннарын хамт Хүлээн авах тасагт осолд орсон байдалтай ирсэн байсан...Би сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 224-225 хуу/

 

           Гэрч Б.Згийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой ажлаа тараад А аймгийн Т сумын Труу А эгч, охин Нэ, Ц, О, Г нарын хамтаар 20 цаг өнгөрч байхад А аймгаас гарсан. Тэгээд замдаа лаазтай пиво ууж байгаад араас нь 0.75 граммын “Экс” нэртэй архийг хувааж уугаад явж байсан. Би замдаа бөөлжөөд нэг хэсэг зогсоод эргээд хөдлөх үед Ц эмч Гд 1 удаа архи хийж өгөхөд тухайн архийг уугаад цааш яваад удалгүй зам тээврийн осол болсон. Миний санахаар тухайн зам тээврийн осол болдог газар Г эгч замын хажуу талын шороогоор хэсэг явж байснаа гэнэт шууд зүүн гар тийшээ дарсан. Тэрнээс хойш замын хажуу талын шон мөргөөд л онхолдож улмаар 3-4 удаа эргэх шиг болсон. Тэгээд би машины арын цонхоор буугаад хамт явсан хүмүүсээ буулгаад замын машин цагдаад дуудсан. ...Жолоочоор Г эгч, жолоочийн хажууд О, жолоочийн ард би, миний зүүн гар талд Ц, А, охин Ннар сууж явсан. Хамгаалах бүсийг урд сууж явсан Г л зүүсэн байж харагдсан. ...Г эгч 1 лаазтай пивоны талыг, 1 хундага архи л уусан. Өөрөө ч гэсэн машин барьж яваа болохоор уухгүй, очоод ууя гэж байсан. Одоогоор надад бие жаахан хөндүүр байгаа ч гэсэн гэмтсэн зүйл байхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Гэрч Л.Огийн мэдүүлсэн: “...Бид нар замдаа машинд архи ууж явсан. Тэгсэн чинь З бөөлжих гээд зогссон тэгээд эргээд хөдлөх үед Г эгчид нэг хийж өгсөн бөгөөд уусан үгүйг нь мэдэхгүй байна. Үүний дараа цааш хөдлөөд хэсэг явж байхад гэнэт зам тээврийн осол болсон. Би ямар учраас зам тээврийн осол гарсан талаар мэдэхгүй байна. Гэнэт л зүүн гар тийшээ дараад замын хажуу талын шонг мөргөх шиг болохоор нь би нүдээ аньсан. Тэгэхэд л машин эргээд хөрвөөгөөд байсан бөгөөд би хэдэн удаа эргэснийг мэдэхгүй байна... Хамгаалах бүсийг жолооч, бид хоёр зүүсэн байсан. Арын суудалд явж байсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй байсан. ...Уух нь уусан байсан, гэхдээ өдөр уусан харин сүүлд хийж өгсөн архийг уусан үгүйг мэдэхгүй байна. ...Одоогоор надад миний дух хэсэг болон 2 хөлийн шилбэ хөндүүр байна, гэмтсэн зүйл байхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. ...Намайг үлээлгэхэд 2.27% гарсан. Бусад нь хэдэн бүхэл гарсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Гэрч Б.Цийн мэдүүлсэн: “...Явж байх хугацаандаа дэлгүүрээс авсан 1 шил архийг уугаад явж байсан. Тэгээд нилээн явж байгаад замын хагархай нүх дайрахаар нь би хянах самбар руу нь харахад 80 км цагийн хурдтай явж байхаар нь би зөөлөн яваарай гэж хэлэхэд хурдаа сааруулаад 70 км болгосон. Тэгээд жолооч нь надад нэг хийгээд өгчих гээд архи нэхээд байхаар нь З архи хийгээд удалгүй замын хажуу руу онхолдсон. А аймгийн төвд надтай уулзах үедээ З, О хоёр уучихсан байсан жолооч Г тал лааз пиво уусан гэсэн. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи аваад замдаа ууж явж байгаад онхолдсон. ...Г аймгаас хөдлөхдөө лаазтай пивоны талыг уусан гэж байсан осол болохын өмнө аяганд хийж өгсөн архинаас 1 балгасан гэж хэлсэн. ...Урд суудалд зорчиж явсан жолооч Г, хажуугийн суудалд сууж явсан О хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудлын хүмүүс хамгаалах бүс зүүгээгүй байсан. ...Би А аймгаас хэдэн цагт гарсныг санахгүй байна. Осол болсноос 30 орчим минутын дараа би нөхөр рүүгээ 21 цаг 37 минутад мессеж бичсэн байсан. ...Алтаа эмчийн охин осол болсны дараа цээж өвдөөд гэж байсан. Огийн дух шалбарч зулгарсан байсан бөгөөд бусад хүмүүс гэмтээгүй. ...Тухайн үед эсрэг чиглэлд болон араас тээврийн хэрэгсэл байхгүй байсан, гадаа бүрий болж байсан бөгөөд гэнэт л зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр засмал замын баруун тал руу замын хажуу руу онхолдож хөрвөөсөн. Тэгээд би машинаас хамгийн түрүүнд гарч ирэхэд машины дугуйнууд дээш харсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Ж.А нь 1.661.894 төгрөг, Л.Ннь 117.082 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 229-230 хуу/

Яллагдагч Д.Гын мэдүүлсэн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 151 хуу/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Л.Нийн биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 86-87 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. 2.3.4.5.6. Б.Згийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 96-97 хуу/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаартай “...1.Ж.Аийн биед хүзүүний 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал, тархи доргилт, зүүн гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо. 2.Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. З.Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Хүзүүний 3 дугаар нугалмын баруун сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 104-106 хуу/

 

Архангай аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн осол гарсан талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 9 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 хуу/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 хуу/

Шинжээч У.Лийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №03 дугаартай дүгнэлт /хх-ийн 131-132 хуу/

“Кэш энд мани” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 24/1-2776 дугаартай “Төлбөр тооцоо дууссан тухай мэдэгдэл” /хх-ийн 153 хуу/

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 169 хуу/

 Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07/171, 07/172 дугаартай, албан бичиг /хх-ийн 219-220 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 70-25 УАХ улсын дугаартай “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон А аймгийн Т сумын нутаг “Т”-ыг зорьж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас тус аймгийн Өсумын Дбагийн нутаг дэвсгэр дэх Улаан хад гэх газарт засмал замын хажуу руу унаж онхолдсон зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд хамт зорчин явсан Ж.А, насанд хүрээгүй Л.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 70-25 УАХ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон А аймгийн Т сумын нутаг “Т”-ыг зорьж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас тус аймгийн Өсумын Дбагийн нутаг дэвсгэр дэх У гэх газарт засмал замын хажуу руу унаж онхолдсон зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд хамт зорчин явсан Ж.А, насанд хүрээгүй Л.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Ж.Аийн мэдүүлсэн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 159 хуу/,

насанд хүрээгүй хохирогч Л.Нийн мэдүүлсэн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 166 хуу/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лийн мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шөнө 01 цагийн үед миний охин Л.Онадад ээж аваарт орсон байна гэж хэлсэн. Би А аймгийн Н эмнэлэг ортол манай эхнэр А, охин Ннарын хамт Х тасагт осолд орсон байдалтай ирсэн байсан...Би сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргуулахгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 224-225 хуу/,

           гэрч Б.Згийн мэдүүлсэн “...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой ажлаа тараад А аймгийн Т сумын Труу А эгч, охин Нэ, Ц, О, Г нарын хамтаар 20 цаг өнгөрч байхад А аймгаас гарсан. ...Тэгээд би замдаа бөөлжөөд нэг хэсэг зогсоод эргээд хөдлөх үед Ц эмч Гд 1 удаа архи хийж өгөхөд тухайн архийг уугаад цааш яваад удалгүй зам тээврийн осол болсон. Миний санахаар тухайн зам тээврийн осол болдог газар Г эгч замын хажуу талын шороогоор хэсэг явж байснаа гэнэт шууд зүүн гар тийшээ дарсан. Тэрнээс хойш замын хажуу талын шон мөргөөд л онхолдож улмаар 3-4 удаа эргэх шиг болсон. Тэгээд би машины арын цонхоор буугаад хамт явсан хүмүүсээ буулгаад замын машин цагдаад дуудсан. ...Жолоочоор Г эгч, жолоочийн хажууд О, жолоочийн ард би, миний зүүн гар талд Ц, А, охин Ннар сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,

гэрч Л.Огийн мэдүүлсэн “...бид нар замдаа машинд архи ууж явсан. З бөөлжих гээд зогссон бөгөөд эргээд хөдлөх үед Г эгчид нэг хийж өгснийг уусан үгүйг нь мэдэхгүй байна. Үүний дараа цааш хөдлөөд хэсэг явж байхад гэнэт зам тээврийн осол болсон. Би ямар учраас зам тээврийн осол гарсан талаар мэдэхгүй байна. Гэнэт л зүүн гар тийшээ дараад замын хажуу талын шонг мөргөх шиг болохоор нь би нүдээ аньсан, тэгэхэд л машин эргээд хөрвөөгөөд байсан. Би хэдэн удаа эргэснийг мэдэхгүй байна... Хамгаалах бүсийг жолооч бид хоёр зүүсэн байсан. Арын суудалд явж байсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/,

гэрч Б.Цийн мэдүүлсэн “...би зөөлөн яваарай гэж хэлэхэд хурдаа сааруулаад 70 км болгосон. Тэгээд жолооч нь надад нэг хийгээд өгчих гээд архи нэхээд байхаар нь З архи хийгээд удалгүй замын хажуу руу онхолдсон. А аймгийн төвд надтай уулзах үедээ З, О хоёр уучихсан байсан. Жолооч Г тал лааз пиво уусан гэсэн. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи аваад замдаа ууж явж байгаад онхолдсон. ...Г аймгаас хөдлөхдөө лаазтай пивоны талыг уусан гэж байсан. Осол болохын өмнө аяганд хийж өгсөн архинаас 1 балгасан гэж хэлсэн. ...Урд суудалд зорчиж явсан жолооч Г, хажуугийн суудалд сууж явсан О хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Арын суудлын хүмүүс хамгаалах бүс зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/,

иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн “...Ж.А нь 1.661.894 төгрөг, Л.Ннь 117.082 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгөө бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 229-230 хуу/,

Архангай аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн осол гарсан талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, шинжээч У.Лийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №03 дугаартай,  Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 232, 234, 235 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шинжийг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг. 

 

Шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 3.4.б-д “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”, 3.7.а-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 12.1-д “...тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Л.Нэ, хохирогч Ж.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 232, 235 дугаартай Хүний биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт”-үүдээр тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь амьсгал дахь спиртын агууламж 1,30% тоон үзүүлэлт гарсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байна.  

 

Харин хэрэгт шүүгдэгч Д.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд тохирох хэм хэмжээгээр зүйлчилдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй талаар мэдүүлсэн, мөн хэрэгт зам тээврийн осол тогтоосон актаар жолоочийн ангилал үнэмлэх №1531550 /В/ гэсэн тэмдэглэл авагдсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 70-25 УАХ улсын дугаартай “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон А аймгийн Т сумын нутаг “Т”-ыг зорьж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас тус аймгийн Өсумын Дбагийн нутаг дэвсгэр дэх Улаан хад гэх газарт засмал замын хажуу руу унаж онхолдсон зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд хамт зорчин явсан Ж.А, насанд хүрээгүй Л.Ннарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Гыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж гэрчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа авч хавтаст хэргийн 16-19 дүгээр талд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.Нэ, хохирогч Ж.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Ж.А, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Л нар нь гэмт хэргийн улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мөрдөн байцаалтын шатанд “...Ж.А нь 1.661.894 төгрөг, Л.Ннь 117.082 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгөө бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” ...” гэх мэдүүлэг авагдсан байна.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй”,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07/171, 07/172 дугаартай албан бичгээр Ж.А нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1.661.894 төгрөг, Л.Н2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 117.082 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээг тус тус авсан талаарх баримт хэрэгт авагджээ.

 

Дээрх албан бичгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч, хохирогч нар нь 1.778.976 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн нэхэмжилсэн 1.778.976 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, насанд хүрээгүй хохирогч, хохирогч нарын эмнэлгийн тусламж авсны төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.778.976 төгрөгийг шүүгдэгч Д.Гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийну хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.   

        

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Дгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Гд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.Гд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Гаас 1.778.976 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

7. Хохирогч Ж.А, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Л нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР