Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 51

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч: Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дообээс овгийн Долгорын Бат-Эрдэнэд холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс баруун хойш 40 км-т байх айлд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Оргилсайханы нуруун тус газарт хутгалж улмаар Б.Оргилсайханы биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Оргилсайхан хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Даланзадгад сумын төвийн дэлгүүрээс 2 шил архи худалдаж аваад Ханхонгор сумын нутагт байдаг Анхбаяр гэдэг найзындаа мотоцикльтой очсон. Би замдаа нэг архийг нь уучихаад халамцуухан очсон. Анхбаярынд очиход Анхбаяр, Бат-Эрдэнэ, нэг танихгүй залуу байсан. Тэгээд тэндээ авч очсон архиа хувааж уугаад дуусах үед Анхбаяр, танихгүй залуутай хамт хониндоо гарсан. Тэгсэн Бат-Эрдэнэ өмнө нь муудалцаж байсан талаар ярихад миний уур хүрээд муудалцах шиг болсон. Нэг мэдэхэд миний нурууруу халуу асгаад явчихсан. Би хутгалчихлаа гэж хэлэхэд Бат-Эрдэнэ цус тогтоох гээд халуун төмрөөр хайрах шиг болсон. Би цус алдаад байсан. Бусад зүйлийг санахгүй байна. Би шоконд орчихсон байсан. Тухайн үед Бат-Эрдэнэтэй яриад байж байхад намайг хэдэн жилийн өмнө дүү Бэхбаттай хамт архи уучихсан ирээд надтай муудалцаж байсан талаар ярьсан. Тэр зүйлээс болж бид хоёр муудалцсан. Миний нуруунд нэг удаа хутгалсан. Хажууд өөр хүн байгаагүй. Миний баруун бөөрний хавьцаа хутгалсан. Одоо миний шарх эдгэрсэн. Надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч А.Анхбаяр  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн өдөр  бид гурав өдөр цай чанаж уучихаад байж байхад Оргилсайхан мотоцикльтой ганцаараа халамцуухан гэрт орж ирээд намайг охинтой болсонд чинь баяр хүргье гээд 0.75 грамм Улаанбаатар нэртэй архи авч ирсэн. Тэр архийг нь бид 4 хувааж ууж дуусгачихаад манай гэрийн авдранд Нутаг гэдэг нэртэй 0.75 граммын архи байсан. Тэрийг би гаргаж бүгдээрээ хувааж уусан архи ууж байхад Бат-Эрдэнэ өмнө нь Оргилсайханыг намайг зодож байсан шүү гэж хэлж байсан. Би тэгэхээр нь битгий өнгөрсөн юм ярьцгаа гэж хэлээд архиа ууцгаагаад Бариул мотоциклиор овоон дээр гарч мал харах гээд гараад явчихсан. Би хорооны өмнө ирсэн малын ишиг тавьчихаад гэрт ороод ирсэн чинь Бат-Эрдэнэ Оргилсайханыг нуруунд нь хутгалчихсан гээд Оргилсайханы нурууг нь сөхцөн байж байсан. Намайг даавуу байна уу гэж Бат-Эрдэнэ асуухаар нь би дэвсгэрийнхээ даавууг урж өгөөд цусыг нь тогтоох гээд тогтохгүй байсан. Оргилсайхан, Бат-Эрдэнэ хоёр хутгаар хайрья. Тэгвэл цус нь тогтох байх гэхээр нь би газ асаагаад хажууд нь байж байсан. Бат-Эрдэнэ хутгаа халаагаад Оргилсайханы цус гарч байгаа хэсэгт нь дарж цусыг нь тогтоосон. Оргилсайхан эмч дуудаад яах вэ хоночихоод явъя. Та хоёр архинд яваад ир гэж хэлэхээр нь Бариулыг Оргилсайханыг харж байгаарай гэж хэлчихээд Бат-Эрдэнэ бид хоёр аймгийн төврүү явсан. Аймгийн төв дээр очиход ноолуур тушаах газар байхгүй болохоор нь Бат-Эрдэний гэрт очоод байж байтал цагдаа ирээд Бат-Эрдэнийг аваад явсан. Оргилсайханы нуруунаас нь цус гараад тогтохгүй байсан. Бат-Эрдэнэ намайг газ асаагаатах хутга халааж цусыг нь тогтооё гээд би газ асаагаад Бат-Эрдэнэ хутга халаагаад нуруун дээр нь дараад хутгаар хайрч цусыг нь тогтоосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Мухар шивэртийн амруу сийлбэр зарах гээд Анхбаярынд очсон. Тухайн өдрийн 11 цагийн үед Оргилсайхан мотоцикльтой согтуу 1 шил 750 граммын Улаанбаатар архитай ганцаараа ирсэн. Анхбаяр, Оргилсайхан, Бариул бид 4 Оргилсайханы авч ирсэн архийг хувааж уусан. Архиа хувааж ууж дуусчихаад Бариул мал харах гээд гараад явсан. Анхбаяр хотруу орж малаа янзлана гээд гараад явчихсан. Тэгээд Оргилсайхан бид 2 гэрт үлдсэн. Оргилсайхан надруу бэлэн салаавч өгөөд намайг ална чи юу ч чадахгүй гээд надруу агсам тавиад байсан. Би юм хэлэхгүй гэрийн гадаа гарсан чинь Оргилсайхан миний араас гарч ирээд миний хөлрүү өшиглөхөөр нь боль гэж хэлэхэд Оргилсайхан гэрлүү ороод ширээн доор байсан хутга бариад намайг ална гээд дайраад байсан. Надруу хүрээд ирэхээр нь би цээжрүү нь түлхсэн чинь Оргилсайхан газар унасан. Гараас нь хутга нь мултараад унасан Оргилсайхан босож ирээд миний бөгсөөр тэврээд намайг унагаах гээд байхаар нь би боль гээд эсэргүүцсэн. Оргилсайхан газар унасан хутгаа авах гээд байхаар нь би түрүүлээд хутгийг авсан. Оргилсайхан надруу дайраад өөдөөс ноцолдоод байхаар нь би хутгаар нуруун дээр нь чичсэн. Тэгээд би гэрийн гадаа гараад байж байхад Анхбаяр ирээд чи Оргилсайханыг хутгалчихсан байна гэхээр нь би гэрт ороод Оргилсайханы куртикийг сөхөхөд цус гарч байсан. Тэгээд би гэрээс хөвөн хайгаад олоогүй цусыг нь тогтоох гээд хөнжлийн даавуугаар Оргилсайханы нурууг нь боосон боловч цус нь нэвтэрч гараад байсан. Тэгээд боолтыг буцааж аваад Анхбаярын хоолны том чинжаал хутгыг аваад хийн газаар хутгаа халааж байгаад Оргилсайханы нуруун дээр дарсан юм цус гайгүй тогтсон. Тэгээд Оргилсайхан босоод ирэхээр нь би эмнэлэг явья гэж хэлэхэд Оргилсайхан явахгүй хэрэггүй гэж хэлээд намайг архи аваад ир гэж хэлэхээр нь би аймагруу Анхбаяртай орж ирж жоохон ноолуур тушаах гэсэн чинь ноолуур авдаг хүн байхгүй байсан. Тэгээд би Дунд сайханд байх гэртээ унтаж байхад цагдаа ирж намайг аваад явсан. Оргилсайхан маш их согтуу байсан. Гайгүй болсон гэсэн эмнэлэгт 4 хоног хэвтээд гарсан. Нэлээн хэдэн жилийн өмнө би айлын хөр хагалж байхад Оргилсайхан дүүтэйгээ согтуу ирж байсан. Тэр хавьд байгаа хүмүүст агсан тавиад намайг зодно гээд байсан юм. Тухайн үед зодоон болоогүй жоохон маргаж байгаад яваад өгсөн. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Оргилсайханы хохирлыг барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 37-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 195 дугаартай дүгнэлтэд: Оргилсайханы биед сээрний 11-р нугалмын орчим зүсэгдэж хатгагдсан шарх, II зэргийн түлэгдэл гэмтэл үүсчээ. Зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, II зэргийн түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Өвчтөний түүхийн үзлэг, шинжилгээнүүдтэй танилцахад үзүүлэгчид цус алдалтын шок болон дотор эрхтний /зүүн бөөр/ гэмтлийн шинжүүд илрээгүй болно. /хх-ийн 29-р хуудас/,

 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06-16-р хуудас/,

Хураан авах тухай тогтоол /хх-ийн 23-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25-р хуудас/,

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 38-р хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг болно.

    Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс баруун хойш 40 км-т байх айлд байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, иргэн Б.Оргилсайханы нуруун тус газарт хутгалж бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Оргилсайханы:”...Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Даланзадгад сумын төвийн дэлгүүрээс 2 шил архи худалдаж аваад Ханхонгор сумын нутагт байдаг Анхбаяр гэдэг найзындаа мотоцикльтой очсон. Би замдаа нэг архийг нь уучихаад халамцуухан очсон. Анхбаярынд очиход Анхбаяр, Бат-Эрдэнэ, нэг танихгүй залуу байсан. Тэгээд тэндээ авч очсон архиа хувааж уугаад дуусах үед Анхбаяр, танихгүй залуутай хамт хониндоо гарсан. Тэгсэн Бат-Эрдэнэ өмнө нь муудалцаж байсан талаар ярихад миний уур хүрээд муудалцах шиг болсон. Нэг мэдэхэд миний нурууруу халуу асгаад явчихсан. Би хутгалчихлаа гэж хэлэхэд Бат-Эрдэнэ цус тогтоох гээд халуун төмрөөр хайрах шиг болсон. Би цус алдаад байсан. Бусад зүйлийг санахгүй байна. Би шоконд орчихсон байсан. Тухайн үед Бат-Эрдэнэтэй яриад байж байхад намайг хэдэн жилийн өмнө дүү Бэхбаттай хамт архи уучихсан ирээд надтай муудалцаж байсан талаар ярьсан. Тэр зүйлээс болж бид хоёр муудалцсан. Миний нуруунд нэг удаа хутгалсан. Хажууд өөр хүн байгаагүй. Миний баруун бөөрний хавьцаа хутгалсан. Одоо миний шарх эдгэрсэн. Надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч А.Анхбаярын: ”...Тухайн өдөр  бид гурав өдөр цай чанаж уучихаад байж байхад Оргилсайхан мотоцикльтой ганцаараа халамцуухан гэрт орж ирээд намайг охинтой болсонд чинь баяр хүргье гээд 0.75 грамм Улаанбаатар нэртэй архи авч ирсэн. Тэр архийг нь бид 4 хувааж ууж дуусгачихаад манай гэрийн авдранд Нутаг гэдэг нэртэй 0.75 граммын архи байсан. Тэрийг би гаргаж бүгдээрээ хувааж уусан архи ууж байхад Бат-Эрдэнэ өмнө нь Оргилсайханыг намайг зодож байсан шүү гэж хэлж байсан. Би тэгэхээр нь битгий өнгөрсөн юм ярьцгаа гэж хэлээд архиа ууцгаагаад Бариул мотоциклиор овоон дээр гарч мал харах гээд гараад явчихсан. Би хорооны өмнө ирсэн малын ишиг тавьчихаад гэрт ороод ирсэн чинь Бат-Эрдэнэ Оргилсайханыг нуруунд нь хутгалчихсан гээд Оргилсайханы нурууг нь сөхцөн байж байсан. Намайг даавуу байна уу гэж Бат-Эрдэнэ асуухаар нь би дэвсгэрийнхээ даавууг урж өгөөд цусыг нь тогтоох гээд тогтохгүй байсан. Оргилсайхан, Бат-Эрдэнэ хоёр хутгаар хайрья. Тэгвэл цус нь тогтох байх гэхээр нь би газ асаагаад хажууд нь байж байсан. Бат-Эрдэнэ хутгаа халаагаад Оргилсайханы цус гарч байгаа хэсэгт нь дарж цусыг нь тогтоосон. Оргилсайхан эмч дуудаад яах вэ хоночихоод явъя. Та хоёр архинд яваад ир гэж хэлэхээр нь Бариулыг Оргилсайханыг харж байгаарай гэж хэлчихээд Бат-Эрдэнэ бид хоёр аймгийн төврүү явсан. Аймгийн төв дээр очиход ноолуур тушаах газар байхгүй болохоор нь Бат-Эрдэний гэрт очоод байж байтал цагдаа ирээд Бат-Эрдэнийг аваад явсан. Оргилсайханы нуруунаас нь цус гараад тогтохгүй байсан. Бат-Эрдэнэ намайг газ асаагаатах хутга халааж цусыг нь тогтооё гээд би газ асаагаад Бат-Эрдэнэ хутга халаагаад нуруун дээр нь дараад хутгаар хайрч цусыг нь тогтоосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 195 дугаартай: Оргилсайханы биед сээрний 11-р нугалмын орчим зүсэгдэж хатгагдсан шарх, II зэргийн түлэгдэл гэмтэл үүсчээ. Зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, II зэргийн түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06-16-р хуудас/, хураан авах тухай тогтоол /хх-ийн 23-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25-р хуудас/ зэрэг нотлох баримт болон шүүгдэгч нь хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 53-р хуудас/,

        Шүүгдэгч Д.Бат-Эрдэний үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулж, шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.

        Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Д.Бат-Эрдэний үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэв.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй жижиг хутга 1 ширхэг, хар куртик 1 ширхэг, бэлтгэлийн хөх цамц нэг ширхэг, фудволк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

       Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5,  283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Дообээс овгийн Долгорын Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйл, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Бат-Эрдэний үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй жижиг хутга 1 ширхэг, хар куртик 1 ширхэг, бэлтгэлийн хөх цамц нэг ширхэг, фудволк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

             6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА