Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 52

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа

Улсын яллагч:  С.Мөнхтулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэд дурдсанаар

   Шүүгдэгч ******* нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрт хохирогч ******* бэлчээр дээрээс 2016 оны 09 дүгээр сард цагаан эр ямаа  2,10дугаар сард бор шүдлэн ямаа 1, халтар шүдлэн эр ямаа 1 буюу нийт 4 ямаа хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

  Мөн хохирогч ******* бэлчээр дээрээс 2016 оны 08 дугаар сард цагаан эр ямаа 2, 12 дугаар сард улаан эр ямаа 1, хар эр ямаа 1 буюу нийт 4 ямаа хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай мал хөдөө бэлчээрт байхдаа алдагдсан. Манай малаас 2016 оны 09 дүгээр сарын дундуур буруу талын чих нь үзүүрээсээ тайранхай, шовгор эвэртэй цагаан эр ямаа, буруу талын чих нь цуулбар имтэй, нөгөө чих нь хойноосоо урагш хөндлөн зүссэн босоо цалгардуу эвэртэй цагаан эр ямаа алдагдсан. Дараа нь 10 дугаар сарын дундуур буруу талын чих нь тайранхай гэдрэгээ эвэртэй бор эр шүдлэн, буруу талын чих нь цуулбар, нөгөө чих нь хойноосоо урагш хөндлөн хяргаастай, халтар, гэдгэрдүү эвэртэй эр шүдлэн алдагдсан. Би ямаануудаа алдчихаад ойр хавынхаа хүмүүсээс сурагласан чинь сураг гараагүй. Би эхний хоёр эр ямаагаа алдсаныг мэдсэн. Харин дараагийн хоёр ямааг хэзээ алдсанаа сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан алга болсон байсан. *******ынх манай гэрээс баруун урагшаа 6 орчим км зайтай байдаг. Манай малыг хулгайч авсныг цагдаа дээр ирээд мэдсэн. Гомдолгүй нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манайх 2016 оны 8 дугаар сараас хоёр эр ямаа алдсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сард 2 ямаагаа алдсан. Ер нь манай мал бэлчээрт яваад алга болчихоод байгаа.  Буруу чих цуулбар, зөв чих нь цэцэг имтэй нас гүйцсэн 2 цагаан, нэг улаан, нэг нь хар зүсмийн бүдүүн эр ямаа 4 байсан. Тухайн үед бид нар эзгүй явсан байсан. Намайг аймгийн төв рүү явсан эзгүй байхад л мал алга болчихоод байдаг. 2016 оны 12 дугаар сарын дунд үед байсан байх тэр өдөр малаа алга болсныг мэдээд бэлчээр дээрээ очоод тэр хавийн айлуудаар явсан. Тэгэхэд надад сураг гараагүй ямар нэг ул мөр байгаагүй. Манайхаас зүүн тийш 2 км гарантай зайд Доржийнх, цаана нь Улаанхүүгийнх, баруун өмнө талд Тунгаа, Нараагийнх гэдэг айлууд ойрхон байдаг. Санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын үед бор толгойтой нас гүйцсэн бүдүүн эр хонь байсан нь алга болсон. Тэгээд би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Бор толгойтой зөв талын чихний гол хагалбар, хондлой дээрээ гурван цэгэн улаан будагтай бүдүүн эр хонь байсан нь хулгайд алдагдсан. Тухайн үед манай мал хариулгагүй байсан. Тухайн үед манайхаас баруун тийш 1 км зайд Энхбаярынх байсан. Би сэжиглэж байгаа юм. Учир нь Энхбаяр байж байгаад манай малыг бэлчээр дээр байхад нь худлаа ярьж очиж байсан гэж надад хүмүүс хэлж байсан. Манай малыг хулгайч авсныг цагдаа дээр ирээд мэдсэн. Тухайн үед малаа хулгайд алдсан ч юм уу алга болсон ч юм уу сайн мэдээгүй байсан. Гомдолтой байна алдагдсан хонины мөнгө болох 200.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр манай малаас нэг бүдүүн эр хонь алга болсон. Би малаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүнд мал гаргаж өгөх гэж байгаад бүртгэхэд алга болсон байсан. Манай хонь тархин дээр цагаантай, хар толгойтой хязаалан насны эр хонь алдагдсан. Манай хонь бэлчээр дээрээсээ алга болсон. Шинэ ус өвөлжөөнөөсөө зүүн урагш 3-4 км-т бэлчээр дээрээс алга болсон. Харин хулгайд алдагдсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. ...зүүн урагшаагаа 8 км-т энэ *******ын гэр байдаг. Хохирол барагдуулбал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...*******ынх манайхаас халз урагшаагаа 6 км зайтай газарт байдаг. ******* ээжтэйгээ хамт амьдардаг. *******ай хамт Батдоржийн мал дээгүүр нь очиж байгаагүй. *******тай ноднин би хэд хэдэн удаа утсаар ярихад тэр аймгийн төв, сумын төвд ажилтай явж байна, архи ууж байна гэж хэлдэг байсан. Би түүнийг мал хариулаад явж байхыг нь хараагүй. Мөнхдэлгэрийнх яг хэдэн малтайг нь мэдэхгүй байна. Би *******ыг ямар шалтгаанаар аймгийн төв сум руу яваад байдгийг нь мэдэхгүй. Уг нь гэртээ малаа маллаад байж байх ёстой. Энхбаяр нь цагаахан сэтгэлтэй, өглөгч залуу хаад тамхи байхгүй гээд манайд ирж надаас гуйж байдаг. Энхбаяр архи уудаг, дуу муутай, уурлаад байдаггүй. Харин нэг удаа Банжаа гуай надаас манай малаас хонь алга болчихлоо энэ Энхбаяр аймгийн төв ийш тийшээгээ яваад байна чи мэдсэн үү гэж надаас асууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Манай гэр Өмнөговь аймгийн сумын Хондот багийн нутаг Сайрын бууц гэдэг газарт байдаг. 2016 оны 07 дугаар сард манайхаас зүүн өмнө талд байдаг Батдоржийн малыг хөдөө бэлчээрт бэлчээрлэж байхад нь ганцаараа мотоцикльтой очиж малыг хурааж байгаад эр хонь бариад янзалж аваад сум руу явсан. Суман дээр очоод танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух юм аваад дуусгасан. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын дундуур манайхаас зүүн хойно гэдэг айлын малнаас хоёр эм ямаа хулгайлж аваад янзалаад сум руу аваачиж танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух юм аваад дуусгасан. 7 хоногийн дараа дахиад Батбаярын малыг хөдөө бэлчээрт байхад нь очоод малыг хурааж байгаад дахиад нэг ямаа барьж аваад голыг таслаад дахиад нэг ямаа барьж авч голыг таслаад хөдөө хээр янзлаад мах арьсыг нь аваад суман дээр аваачаад танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух юм аваад дуусгасан. 11 дүгээр сард манайхаас баруун хойно байдаг Банжаа гэдэг айлын малнаас нэг хонь барьж янзлаад махыг нь аваад суман дээр аваачиж 60.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 12 дугаар сард манайхаас баруун тийшээгээ байдаг малнаас нэг ямаа барьж аваад голыг тасалчихаад дахиж малыг хурааж байгаад нэг ямаа барьж авч голыг таслаад хөдөө малыг янзлаад махыг нь аймгийн төвд нэг дэлгүүрт 60.000 төгрөгөөр зарсан. Дараа нь дахиж малыг хөдөө бэлчээр дээр нь байхад нь очиж хоёр ямаа барьж аваад хөдөөгөө янзалчихаад аймгийн төвд авчирч зарсан. Би мал хулгайлж авахдаа айлын малыг хөдөө бэлчээр дээр нь бэлчиж байхад ганцаараа өөрийнхөө мотоциклийг унаж очоод хулгайлж авдаг байсан. Ченж нарт л өгсөн. ....Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43, 45-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-217-08 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Нас гүйцсэн эр ямаа 6 толгой 660.000 төгрөг, шүдлэн эх ямаа 2 толгой 140.000 төгрөг, нас гүйцсэн эрх хонь 300.000 төгрөг нийт 1.100.000 төгрөг гэжээ. /хх-ийн 30-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: *******ын эзэмшлийн  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль нь 2016 оны байдлаар зах зээлийн дундаж үнийг 250.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. /хх-ийн 33-34-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/,

Өмнөговь аймгийн сумын Хондот багийн засаг дарга Ц.Саранхүүгийн тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай яллагдагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 21-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрт хохирогч ******* малын бэлчээр дээрээс 2016 оны 09 дүгээр сард цагаан эр ямаа  2,10дугаар сард бор шүдлэн ямаа 1, халтар шүдлэн эр ямаа 1 буюу нийт 4 ямаа хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

  Мөн хохирогч ******* малын бэлчээр дээрээс 2016 оны 08 дугаар сард цагаан эр ямаа 2, 12 дугаар сард улаан эр ямаа 1, хар эр ямаа 1 буюу нийт 4 ямаа хулгайлж 440.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******:”...Манай мал хөдөө бэлчээрт байхдаа алдагдсан. Манай малаас 2016 оны 09 дүгээр сарын дундуур буруу талын чих нь үзүүрээсээ тайранхай, шовгор эвэртэй цагаан эр ямаа, буруу талын чих нь цуулбар имтэй, нөгөө чих нь хойноосоо урагш хөндлөн зүссэн босоо цалгардуу эвэртэй цагаан эр ямаа алдагдсан. Дараа нь 10 дугаар сарын дундуур буруу талын чих нь тайранхай гэдрэгээ эвэртэй бор эр шүдлэн, буруу талын чих нь цуулбар, нөгөө чих нь хойноосоо урагш хөндлөн хяргаастай, халтар, гэдгэрдүү эвэртэй эр шүдлэн алдагдсан. Би ямаануудаа алдчихаад ойр хавынхаа хүмүүсээс сурагласан чинь сураг гараагүй. Би эхний хоёр эр ямаагаа алдсаныг мэдсэн. Харин дараагийн хоёр ямааг хэзээ алдсанаа сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан алга болсон байсан. *******ынх манай гэрээс баруун урагшаа 6 орчим км зайтай байдаг. Манай малыг хулгайч авсныг цагдаа дээр ирээд мэдсэн. Гомдолгүй нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Хохирогч *******:”...Манайх 2016 оны 8 дугаар сараас хоёр эр ямаа алдсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сард 2 ямаагаа алдсан. Ер нь манай мал бэлчээрт яваад алга болчихоод байгаа.  Буруу чих цуулбар, зөв чих нь цэцэг имтэй нас гүйцсэн 2 цагаан, нэг улаан, нэг нь хар зүсмийн бүдүүн эр ямаа 4 байсан. Тухайн үед бид нар эзгүй явсан байсан. Намайг аймгийн төв рүү явсан эзгүй байхад л мал алга болчихоод байдаг. 2016 оны 12 дугаар сарын дунд үед байсан байх тэр өдөр малаа алга болсныг мэдээд бэлчээр дээрээ очоод тэр хавийн айлуудаар явсан. Тэгэхэд надад сураг гараагүй ямар нэг ул мөр байгаагүй. Манайхаас зүүн тийш 2 км гарантай зайд Доржийнх, цаана нь Улаанхүүгийнх, баруун өмнө талд Тунгаа, Нарнаагийнх гэдэг айлууд ойрхон байдаг. Санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Хохирогч *******ийн:”...2016 оны 07 дугаар сарын үед бор толгойтой нас гүйцсэн бүдүүн эр хонь байсан нь алга болсон. Тэгээд би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Бор толгойтой зөв талын чихний гол хагалбар, хондлой дээрээ гурван цэгэн улаан будагтай бүдүүн эр хонь байсан нь хулгайд алдагдсан. Тухайн үед манай мал хариулгагүй байсан. Тухайн үед манайхаас баруун тийш 1 км зайд Энхбаярынх байсан. Би сэжиглэж байгаа юм. Учир нь Энхбаяр байж байгаад манай малыг бэлчээр дээр байхад нь худлаа ярьж очиж байсан гэж надад хүмүүс хэлж байсан. Манай малыг хулгайч авсныг цагдаа дээр ирээд мэдсэн. Тухайн үед малаа хулгайд алдсан ч юм уу алга болсон ч юм уу сайн мэдээгүй байсан. Гомдолтой байна алдагдсан хонины мөнгө болох 200.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Хохирогч гийн:”...2016 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр манай малаас нэг бүдүүн эр хонь алга болсон. Би малаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүнд мал гаргаж өгөх гэж байгаад бүртгэхэд алга болсон байсан. Манай хонь тархин дээр цагаантай, хар толгойтой хязаалан насны эр хонь алдагдсан. Манай хонь бэлчээр дээрээсээ алга болсон. Шинэ ус өвөлжөөнөөсөө зүүн урагш 3-4 км-т бэлчээр дээрээс алга болсон. Харин хулгайд алдагдсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. ...зүүн урагшаагаа 8 км-т энэ *******ын гэр байдаг. Хохирол барагдуулбал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Т.Батсуурийн:”...*******ынх манайхаас халз урагшаагаа 6 км зайтай газарт байдаг. ******* ээжтэйгээ хамт амьдардаг. *******ай хамт Батдоржийн мал дээгүүр нь очиж байгаагүй. *******тай ноднин би хэд хэдэн удаа утсаар ярихад тэр аймгийн төв, сумын төвд ажилтай явж байна, архи ууж байна гэж хэлдэг байсан. Би түүнийг мал хариулаад явж байхыг нь хараагүй. Мөнхдэлгэрийнх яг хэдэн малтайг нь мэдэхгүй байна. Би *******ыг ямар шалтгаанаар аймгийн төв сум руу яваад байдгийг нь мэдэхгүй. Уг нь гэртээ малаа маллаад байж байх ёстой. Энхбаяр нь цагаахан сэтгэлтэй, өглөгч залуу хаад тамхи байхгүй гээд манайд ирж надаас гуйж байдаг. Энхбаяр архи уудаг, дуу муутай, уурлаад байдаггүй. Харин нэг удаа Банжаа гуай надаас манай малаас хонь алга болчихлоо энэ Энхбаяр аймгийн төв ийш тийшээгээ яваад байна чи мэдсэн үү гэж надаас асууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Манай гэр Өмнөговь аймгийн сумын Хондот багийн нутаг Сайрын бууц гэдэг газарт байдаг. 2016 оны 07 дугаар сард манайхаас зүүн өмнө талд байдаг Батдоржийн малыг хөдөө бэлчээрт бэлчээрлэж байхад нь ганцаараа мотоцикльтой очиж малыг хурааж байгаад эр хонь бариад янзалж аваад сум руу явсан. Суман дээр очоод танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух юм аваад дуусгасан. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын дундуур манайхаас зүүн хойно гэдэг айлын малнаас хоёр эм ямаа хулгайлж аваад янзалаад сум руу аваачиж танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух юм аваад дуусгасан. 7 хоногийн дараа дахиад Батбаярын малыг хөдөө бэлчээрт байхад нь очоод малыг хурааж байгаад дахиад нэг ямаа барьж аваад голыг таслаад дахиад нэг ямаа барьж авч голыг таслаад хөдөө хээр янзлаад мах арьсыг нь аваад суман дээр аваачаад танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь идэж уух юм аваад дуусгасан. 11 дүгээр сард манайхаас баруун хойно байдаг Банжаа гэдэг айлын малнаас нэг хонь барьж янзалаад махыг нь аваад суман дээр аваачиж 60.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 12 дугаар сард манайхаас баруун тийшээгээ байдаг малнаас нэг ямаа барьж аваад голыг тасалчихаад дахиж малыг хурааж байгаад нэг ямаа барьж авч голыг таслаад хөдөө малыг янзалаад махыг нь аймгийн төвд нэг дэлгүүрт 60.000 төгрөгөөр зарсан. Дараа нь дахиж малыг хөдөө бэлчээр дээр нь байхад нь очиж хоёр ямаа барьж аваад хөдөөгөө янзалчихаад аймгийн төвд авчирч зарсан. Би мал хулгайлж авахдаа айлын малыг хөдөө бэлчээр дээр нь бэлчиж байхад ганцаараа өөрийнхөө мотоциклийг унаж очоод хулгайлж авдаг байсан. Ченж нарт л өгсөн. ....Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43, 45-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-217-08 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Нас гүйцсэн эр ямаа 6 толгой 660.000 төгрөг, шүдлэн эх ямаа 2 толгой 140.000 төгрөг, нас гүйцсэн эрх хонь 300.000 төгрөг нийт 1.100.000 төгрөг гэсэн /хх-ийн 30-р хуудас/ нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

         Гэмт хэргийн улмаас 1.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-217-08 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Нас гүйцсэн эр ямаа 6 толгой 660.000 төгрөг, шүдлэн эх ямаа 2 толгой 140.000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 300.000 төгрөг нийт 1.100.000 төгрөг /хх-ийн 30-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд “надад гомдол санал байхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчээс хохирогч*******т учирсан хохирлын 360.000 төгрөгийг гаргуулахгүй байхаар шийдвэрлэж, иргэний нэхэмжлэгч ******* нь хохирлоо бүрэн авсан талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул *******ид төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

             Иймд хохирогч *******од учруулсан хохиролд 440.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д учруулсан хохиролд 150.000 төгрөгийн тус тус шүүгдэгчээс гаргуулан тэдэнд олгох нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь бусдын малыг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйл болон 56 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

        Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 59-р хуудас/,

         Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө үгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ыг баривчлах ялаар шийтгэсэн тул урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

        Шүүгдэгч *******ын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч******* хохирол нэхэмжлэхгүй гэснийг, иргэний нэхэмжлэгч *******ид хохирол төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн сумын Хондот багт оршин суух Норжин овгийн Цэрэндэжидийн Гантогтоход, 150.000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн сумын Хондот багт оршин суух, Элдүүрчин овгийн Сугирын Мөнх-Амгалан нарт тус тус олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар *******ын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч *******ын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч******* 360.000 төгрөгийн хохирол шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэснийг, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч *******ид 150.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч *******т шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА