| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2021/03363/И |
| Дугаар | 181/ШШ2022/00138 |
| Огноо | 2022-02-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2022/00138
| 2022 02 08 | 181/ШШ2022/00138 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э- ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б-д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э , хариуцагч Б.Б , нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 2001 онд Б.Б тай танилцаж улмаар 2002 оны 11 сарын 11-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний амьдрах хугацаанд 2002 оны 12 сарын 14-нд хүү Б.Э , 2011 оны 10 дугаар сарын 25-нд хүү Б.О нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 хүү маань миний асрамжид өсч торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бага хүү Б.О ад хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Э ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдүүдтэйгээ байнга уулздаг, бид ярилцаад гэрлэлтээ цуцлахаар шийдсэн. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, гэрлэсний бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт, оршин суугаа газрын болон сургуулийн тодорхойлолт гаргасан.
Шүүхийн журмаар хүүхэд Б.О ыг асуусан тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Зохигчид 2002 онд танилцаж, гэр бүл болсон, тэдний дундаас 2002 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Э , 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.О нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэлт цуцлах тухай уг өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Б.Э , хариуцагч Б.Б нар нь гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан боловч хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцох байдал, таарч тохирохгүй шалтгаанаар 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба хүүхдийн асрамжаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б , Б.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.Б , Б.Э нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН