| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-09-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Хохирогч: Ц.Д
Шинжээч: С.Д/цахимаар/, Б.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Т
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Эд холбогдох эрүүгийн 2312001820275 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын Э/РД:ЦВ............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Архангай аймгийн Тийн нутаг дэвсгэр, Шийн д гэх газарт өөрийн эзэмшлийн “тоёота ланд круйзер-80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. “...1.5 тэмдэглэлийг ... дээгүүр нь унуулж явахыг хориглоно..." гэх заалтыг зөрчсөний улмаас Ц.Дын жолоодон явсан “ Лексус 570'' маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас “Лексус 570” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн хажуу тал руу унаж жолооч Ц.Д, зорчигч С.Д, Ч.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Б.Эгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хамгийн түрүүнд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон авто ослын улмаас хохирсон хүмүүсээсээ уучлалт хүсэж байна. Улсын яллагчийн зүгээс миний буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд энэ шүүх хуралдаанд нэг зорилготой орж байгаа. Авто ослын улмаас үүссэн хохирлын хэмжээний тухайд тайлбар хэлэхэд замын хөдөлгөөний дүрмийг хоёулаа зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн хоёр жолооч аль аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дурдагдсан байх тул хохирлыг тэнцүү хуваах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Ц.Дын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Миний хувьд гомдолтой байгаа. Болсон үйл явдлын тухай яривал 2023 оны 11 дүгээр сарын 27-ны миний бие гэр бүлийн хамт явж байсан. Тэгээд явж байхад энэ хүн өөдөөс чигээрээ ороод ирсэн. Мөргөлдсөн цэгийн тухайд хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдаж байгаа. Энэ нь гэрчийн мэдүүлгүүд дээр байгаа. Манай гэр бүлийн хүмүүс ч гэсэн өөдөөс ороод ирлээ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би зам руу гарах гэж хажуу тийш зайлсан. Замын хажуу цастай байсан. Хамаагүй цааш гарвал замын хажуу руу өнхөрчих юм болов уу гээд хамгаагүй хажуу тийш зугтах боломжгүй байсан. Хоёрдугаарт энэ үйл явдал болсноос хойш Б.Э надтай нэг ч удаа холбогдоогүй, миний биеийн байдлыг асууж нэг ч яриагүй. Үүн дээр их гомдолтой байна. Миний хувьд нялах хүүхэдтэйгээ явж байсан. Энэ хүн миний хүүхдийг болон гэр бүлийн биеийн байдлыг минь асууж надтай нэг ч удаа яриагүй. Өмгөөлөгч нь ганц нэг удаа ярьж байсан. Ярихдаа нэлээн уур уцаартай, намайг дарамталсан маягтай ярьсан. Хохирол төлбөрийн тухайд би маш их гомдолтой байна. Хохирлоо төлүүлэх хүсэлттэй байна. Миний зүүн хөлийн шагай голоороо хугарсан. Одоо бэхэлгээтэй байгаа. Саяхан бэхэлгээгээ авахуулах байсан боловч яс бороолоогүй гэсэн үндэслэлээр бэхэлгээгээ авахуулж чадаагүй байгаа. Бид 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш маш их хохирол амссан. Энэ бүх зүйлийг өөрөө биеэрээ очиж илэрхийлье гэж бодоод шүүх хуралдаанд биечлэн оролцож байгаа. Энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312001820275 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч С.Дгийн өгсөн:
“...Би тухайн өдөр төрсөн эгчийн хүүхэд Ц.Дын машинд суугаад Улаанбаатар хот руу ...... сумаас 15 цагийн үед гарсан надтай хамт манай төрсөн дүү С.О, хүргэн Ч.Э, бэр Э.Со нар явсан орой 21 цагийн үед Архангай аймгийн Т сум өнгөрөөд явж байна гээд бид нар ярилцаад явж байсан гэтэл урдаас нэг машин зам голлоод явж байхаар нь би наад машин чинь зам голлоод байна гэж Ц.Дт хэлсэн нөгөө машин манай машин руу ойртоод ирсэн, тэгээд би дахин наад машин чинь хөндөлдөөд ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд тухайн машинтай мөргөлдсөн, би ухаан алдсан байсан, намайг ухаан ороход машин замын хажуу тал руу хажуулдаад унасан байсан. Би хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Гулгаатай зам байсан болохоор зөөлөн явж байсан Дын эхнэр нь бэртэлтэй учраас зөөлөн явж байсан. Зүүн эгэм, зүүн 2 хавирга хугарсан, баруун нүд хавдаж хөхөрсөн зэрэг гэмтлүүд байна. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэж байгаад баримтын хамт нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар тал/
*Хохирогч Ч.Эын өгсөн:
“...2023 оны 11 сарын 21-нд Завхан аймгийн ....... сумаас гараад Улаанбаатар хотын чиглэлтэй явж байсан. Тухайн үед Архангай аймгийн Т сумын нутаг Шийн дд явж байхад өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байсан. Гэнэт хөндөлдөөд ороод ирсэн наад машин чинь яаж яваад байна гээд тэгээд замынхаа баруун гар тал руу шахаад тэгээд тэрнээс хойш би санахгүй байгаа. Мөргөлдсөн үеэ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машинаас гаргасан байсан. Гаргасны дараа би сэрсэн. Улаанбаатараас Архангай чиглэлтэй явж байсан хүн тээврийн автобусанд дайгдаад Архангай аймаг орж эмнэлгийн тусламж авсан. Хэн дуудлага өгснийг мэдэхгүй байна. Ц.Д утсаар дуудлага өгөөд байх шиг байсан. Архангай аймагт үзүүлэхэд ясны хугарал байхгүй хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Тэгээд 22-нд Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд томографик хийлгэ гэж зөвлөсний дагуу хувийн эмнэлэгт томографик хийлгэхэд 3 хавирга хугарсан, тархины судас цүлхэнтэй байгаа тул нарийн мэргэжлийн эмч нарт үзүүл гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар эмнэлэгт үзүүлэхэд тэр цүлхэн нь батлагдсан. Дахин ангографик шинжилгээ хийлгэх шаардлагатай гэхэд оочир ихтэй байгаа учраас үзүүлж амжаагүй байна. Өөрт учирсан эрүүл мэндийн хохирол болон автомашинд учирсан хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна. Тухайн үед ослын газар гайгүй гэмтэлтэй хүнээ үлдээгээд явсан тэгэхэд нөгөө машины хоёр жолоочийн согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн хүн нь руль буюу баракд цээжээ цохиулчихлаа гэж ярьж байсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн үед баранк цохиулсан хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэр үед цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүсийн согтуурлыг шалгаагүй маргааш нь бид нар хүсэлт гаргаж байж шалгуулсан. Үүнд гомдолтой байна. Би 25 жил машин барьж байгаа энэ замаар олон удаа явдаг учраас тухайн орчныг сайн мэдэх юм. Маргааш осол болсон газрыг үзэхэд бид нар халтиргаа үүссэн зам дээр явж байсан. Тухайн машин буюу эсрэг талын машин халтиргаагүй замаас яг халтиргаа руу орж ирээд 50-100 метр яваад осол болсон. Манай машин бол 50-100 метр яваад тухайн халтиргаатай замаас гарах байсан. Халтиргаа руу орж ирээд тухайн машин тоормос гишгэсэн байх үүнээс үүдэж хөндлөн болж орж ирсэн байх гэж үзээд байгаа юм. Миний харснаар боорцогон хээтэй, зуны дугуйтай явж байсан. Алсуураа бүрэнхий болсон байснаас биш байгалийн үзэгдэл болоогүй тогтуун тайван байсан. Ланд-80 бол Шарбулгийн дд тал руу буугаад тэгш тал руу ороод ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189-190 дүгээр тал/
*Хохирогч Ц.Дын өгсөн:
“...Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна мөн хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргуулна, мөн би одоо 6 дугаар сард дахин шагай хэсгийн хугаралд хагалгаанд орно. Эсрэг урсгалаас орж ирсэн автомашин жолоочгүй машин шиг л хөндөлдөөд ороод ирсэн, би тэр машиныг хараад бултах үйлдэл хийж баруун талруугаа дарж, замын хөвөө шороо хэсэг рүү орсон бөгөөд харанхуй байсан учраас замын хажуу далан руу уначих гээд байсан учир өөрийн эгнээ рүүгээ орох гэхэд л мөргөлдсөн. Олсон болсон замд зорчих хэсэг чөлөөтэй, зам ямар нэгэн байдлаар нарийссан зүйлгүй байсан. Ослын улмаас миний мэндтэй холбоотой хэдэн төгрөгийн зардал гарсан, хэлэх боломжгүй байна, баримтаа харж байж мөнгөн дүнг хэлнэ, хэрэгт хавсаргуулна. Би эрүүл мэнд, цаг хугацаа, сэтгэл зүйн хувьд хохиролтой байна, өөрт учирсан эрүүл мэнд болон эд хөрөнгөтэй холбоотой гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 194 дүгээр тал/
*Иргэний нэхэмжлэгч Э.Сийн өгсөн:
“...Санжаагийн хамт автомашиныхаа урд зорчигчийн суудал дээр суугаад нөхөр Ц.Д машинаа жолоодоод хойд суудал ах Ч.Э, хадам ээжийн дүү С.Д эгч, О гээд хүмүүс сууж явсан. Тэгэхэд эсрэг урсгалд явж байсан автомашин манай явж байсан урсгал руу далийж орж ирсэн, хойно сууж явсан эгч С.Д хөөе наад машин чинь гээд орилсон нөхөр машинаа замын баруун тийш шахаж явсан бөгөөд дахин баруун тийш дарахад л мөргөлдсөн, тэр машин ойртож ирээд хөндөлдөөд л ороод ирсэн, осол богино хугацаанд болоод өнгөрсөн. Нөхөр автомашинаа замын баруун тийш дарахад машин замаас гарч хөвөө хэсэг рүү орж диржигнэж байгаа нь мэдэгдэж байсан, дэржигнэх мэдрэмжтэй зэрэгцээд л эсрэг урсгалын машин орж ирээд мөргөсөн. Болсон осолд гомдолтой байна, нөгөө машины жолооч буруутай үйлдлээ ойлгохгүй яваад байгаад гомдож байна, хүүхэд маань одоо хүчтэй чимээ гарахаар чихээ дараад байдаг болсон, миний эрүүл мэндтэй холбоотой 800.000 төгрөгийн хохирол гарсан байгааг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 198 дугаар тал/
*Гэрч С.Оын өгсөн:
“...Тухайн өдөр би ...... сумаас Улаанбаатар хот руу хамаатны дүү Ц.Дын LХ570 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Ц.Д, түүний эхнэр Э.Со, бага насны хүү Санжаа, төрсөн эгч С.Д, хүргэн Ч.Э нарын хамт 15 цагийн үед гарсан. Орой 21 цагийн үед Архангай аймгийн Т сум өнгөрөөд хэсэг явж байтал манай эгч С.Д жолооч Ц.Дт хандаж урдаас чинь ирж байгаа машин зам голлоод байна шүү гэж хэлсэн тэгээд би харсан чинь урдаас ланд-80 маркийн машин зам голлоод ирж байсан, тэгээд удаагүй С.Д эгч дахиад наад машин чинь хөндөлдөөд ороод ирлээ гэж хэлсэн тэгээд тухайн машинтай мөргөлдсөн машин замаас гараад унасан, би хамгийн түрүүнд хаалгаар гараад Ц.Дын хүүхдийг аваад бусдыгаа машинаас гаргаж авсан. Тухайн үед Ц.Д жолоо барьж явсан, урд суудал дээр түүний эхнэр Э.Со, хойд суудлын баруун талд би голд манай эгч С.Дг зүүн талд Ч.Э сууж явсан. Замын нөхцөл байдал гулгаатай, үзэгдэх орчин харанхуй байсан гэхдээ тээврийн хэрэгслийн гэрэлд зам чөлөөтэй харагдаж байсан. Бид нар бүгд эрүүл явсан. Хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна Ц.Дын эхнэр нурууны хагалгаанд орсон учраас их зөөлөн явж байсан. Зогсоох арга хэмжээ авсан эсэхийг би мэдэхгүй байна. Миний хувьд гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Э.Мгийн өгсөн:
“...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай найз Б.Э манайд ирж найз нь өөрийн ланд-80 маркийн автомашинаа Архангай аймаг руу хүнд үнэтэй худалдах болчихлоо таньж мэдэхгүй газар руу ганцаараа явах эвгүй юм, хань болоод яваад өгөөч гэж гуйсан би хамт явахаар болсон. Ингээд найзын хамт Архангай аймаг руу явсан бөгөөд замдаа Элсэн тасархай гэх газар хоол идээд Архангай аймгийн чиглэлд явсан бөгөөд Архангай аймаг дөхөж явахад урдаас нэг машин ирж байсан, тухайн автомашин байсан бөгөөд нэг мэдсэн бид мөргөлдсөн энэ үед би хэсэг хугацаанд шоконд орсон бөгөөд Б.Эг зүгээр үү гэж асуухад цээжээ дараад яраглаад үрүүл рүү цээжээрээ цохичихлоо гэж хэлээд ёолоод байсан, ингээд Б.Э буусан би буух гэсэн боловч миний суусан тал буюу жолоочийн эсрэг талын хаалга онгойхгүй байсан учир би арын хаалгыг онгойлгож буусан, энэ үед замын машинууд ирсэн байсан бөгөөд замын урд талд буюу бидний явж байсан чиглэлийн эсрэг талд нэг машин хажуугаараа уначихсан тэр машины хүмүүсийг буулгаад том ачааны машины кабинд суулгаж байсан, тэнд утасны сүлжээ барихгүй байсан бөгөөд бид замын хүмүүст эмч болон цагдаа дуудаж өгөөч гэж гуйгаад явуулсан бөгөөд удалгүй Архангай аймгийн автобус явж таарсан тэр автобусанд нөгөө машинд явсан 4 том хүн нэг хүүхдийг суулгаж Архангай аймаг руу явуулсан харин манай найз Б.Э болон нөгөө машин нэг эрэгтэй хүн бид нар үлдсэн, удалгүй Хотонт сумаас замын цагдаагийн зохицуулагч болон аймгийн төвөөс мөрдөгч шинжээч нар ирж үзлэг хийсэн юм. ........УЕВ улсын дугаартай автомашин нь манай найз Б.Эгийн эзэмшлийн машин байгаа юм. Б.Э бид хоёр л явсан өөр хэн нэгэн хүн сууж яваагүй. Тухайн осол болох үед яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар би сайн мэдэхгүй байна би автомашин жолоодоогүй хажууд нь сууж явсан. Осол болсон газрын зам нь мөстөж хөлдсөн халтиргаа гулгаатай тэгш гадаргуутай зам байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй манай найз Б.Эгийн өвчүүний үеэр хугарсан байна гэсэн. Манай найз Б.Э жолоодож явсан тухайн үед би Элсэн тасархайгаас хөдлөх үедээ 2 лааз пиво аваад замдаа уучихсан учир машин жолоодоогүй, тэглээ ч найз машинаа хүнд үнэтэй худалдах гэж байхад нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд автомашиныг нь жолоодно гэж байхгүй шүү дээ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 45-47 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч С.Сийн өгсөн:
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Энхболдын Со нь мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 198,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.Эгөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь .......... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...”
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Чадраагийн Э нь мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 270,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.Эгөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь ............ дугаартай дансанд төлүүлж өгнө үү...”
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Цэнд-Аюушын Д нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 173,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.Эгөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь ......... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...”
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Санга овогтой Д нь мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 198,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.Эгөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь ........... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлгүүд/1-р хх-ийн 203, 207, 211, 215 дугаар тал/
*Яллагдагч Б.Эгийн өгсөн:
“...Би 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн Ланд крузерь маркийн ......... УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодоод 12-30 цагаас 14-30 цагийн орчимд Архангай аймгийн төв орох зорилготой гарсан. Тухайн үед би өөрөө автомашинаа жолоодоод багийн найз Э.Мгийн хамт явсан бөгөөд Э.М урд зорчигчийн суудал дээр суугаад явсан. Тэгээд замдаа явж байгаад Элсэн тасархайд байдаг цайны газар орж найзын хамт хоол идсэн, тухайн хоолны газарт 30-40 орчим минутын хугацаа өнгөрсөн. Тэгээд цааш хөдөлсөн мөн би автомашинаа жолоодоод найз урд зорчигчийн суудал дээр суугаад явсан, цааш явахад Өвөрхангай аймгийн ....... сумын наана байдаг цагдаагийн постны орчимд замын цагдаа намайг зогсоож бичиг баримт шалгаад явуулсан. Тухайн үед гадаа гэгээ тасарч байсан цаг хэд болж байсан би санахгүй байна. Ингээд цааш явсаар Тийн даваа уруудаад замын эргэлттэй хэсэг өнгөрөөд зам тэгшрэх явцад урдаас хурц гэрэлтэй автомашин ирсэн тэгээд л тэр эсрэг урсгалд явж байсан машинтай мөргөлдсөн. Тухайн үед зам орчны байдал хальтиргаа, гулгаатай, замын хоёр зах ирмэг хэсгээр цас хунгарлаж зам нарийссан байсан, би тэрийг яаж мэдээд байгаа бэ гэхээр осол болсоны дараагаар цагдаа нар бүрэлдэхүүн ирээд үзлэг хийх үед бүх талаас нь ослын зургийг авсан, тэгэхэд замын хөвөө, цагаан зураасыг олохын тулд миний машины урд данкраадыг гаргаж ирэн цасыг нүдэж хагалж байж хөвөө энд байна гэх мэтчилэн хэмжилт хийж зураг авсан юм. Ослын дараа би хэсэг ухаан алдсан байсан амьсгаа авахад хүндрэлтэй болсон байсан, би найзынхаа биеийн байдлыг асуухад гайгүй байна гэж хэлсэн, би жолооч талын хаалгаараа машинаас буугаад нөгөө мөргөлдсөн машин дээр очиход тухайн машин нь замын хажууд, хажуу талаараа онхолдсон байсан, тэгэхэд тухайн автомашины хойд хаалгаар нэг эрэгтэй хүн “хүн байна уу туслаарай ” хэлж байсан. Тэр үед замын хажуугаар явж байсан хүмүүс туслаад хүмүүсийг машинаас буулгасан. Осол гарсан замд ямар ч сүлжээ байгаагүй учраас замаар өнгөрч явсан машины жолооч нарт түргэн болон цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд явуулсан. Дараагаар нь Улаанбаатар хотоос Архангай чиглэлд явж байсан нийтийн тээврийн автобусыг би зогсоогоод болсон явдлын талаар хэлээд мөргөлдсөн автомашинд байсан 35 орчим насны эмэгтэйг мөн 50 орчим насны эрэгтэй, мөргөлдсөн автомашины жолооч эрэгтэй, 35- 40 орчим насны эмэгтэй, бага насны эрэгтэй хүүхэд нарыг автобусанд суулгаад явуулсан. Мөргөлдсөн автомашинаас 50 орчим насны эрэгтэй, болон манай найз Э.М бид 3 ослын газарт үлдсэн. 2 цаг орчмын дараа Т сумын авто замын цагдаа ирсэн, дараа нь аймгийн төвөөс бүрэлдэхүүн ирж ажиллагаа хийсэн. Ослын газарт намайг драгер багаж үлээлгэсэн 0.00 гарч байсан. Сүүлд нь би аймгийн төв дээр ирж цусны шинжилгээ өгсөн. Би 2004 онд жолоодох эрхтэй болж байсан бөгөөд одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С ангилалтай, жолоодох эрх хүчинтэй байгаа. Өмнө нь 2021 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолоодох эрхээ 1 жилээр хасуулж байсан. Тэгээд хугацаа дууссаны дараа 2022 онд сургалтанд сууж жолоодох эрхээ сэргээсэн байгаа. Би осол болох үед 60-70 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн автомашиныг алсаас харсан ямар зайд гэдгийг хэлж мэдэхгүй байна. Зам шулуун, зам орчны байдал цас орж хүйтэн байсан болохоор замын хоёр талын зах нь цасаар хучигдаж, хунгарласан байсан зам гол хэсэгтээ харлаж харагдаж байсан. Ослын дараагаас нөгөө машины жолооч зорчигч нартай нэг удаа л уулзсан, хэрэг Улаанбаатар хот, Тээврийн цагдаагийн алба руу шилжиж ирсэний дараа 1 удаа уулзсан. Би өөрийн гэм буруутайг прокурорын тогтоол гарсаны дараа мэдэж байна. Алсуураа би өгсөж явсан. Би хөндөлсөөгүй чигээрээ явж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 174-176 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 422 дугаартай:
“...Ч.Эын биед 1 шүдний булгарал, зүүн шуу, чихний дэлбээнд зулгаралт, зүүн шуу, тохой, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, /1-р хх-н 76-77 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 425 дугаартай:
“...С.Дгийн биед зүүн талын 3,4-р хавирганы хугарал, баруун 1,2-р шүдний хугарал, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-н 84-85 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 178 дугаартай:
“...Ц.Дын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/1-р хх-н 92-93 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 415 дугаартай:
“...С.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт/1-р хх-н 113 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 416 дугаартай:
“...Ц.Дын биед зүүн хөлийн шагай ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт/1-р хх-н 120-121 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 413 дугаартай:
“...Э.Мгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р 127 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 423 дугаартай:
“...Э.Сын биед хуйх, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт, баруун шанаа, дээд уруул, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, /1-р 141-142 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 424 дугаартай:
“...Д.Сийн биед зүүн доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамааруулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 149-150 дугаар тал/
*Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 177 дугаартай:
“...Б.Эгийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 106-107 дугаар тал/
*Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Т. ын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 130 дугаартай:
“...С.Дгийн биед зүүн талын эгэм ясны зөрөө бүхий хугарал, өвчүү ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 1.2.3.4.5-р хавирганы хугарал, духны баруун хэсгийн зөөлөн эдэд /1.2x0.7 см/ цусан хураа, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцрал, баруун 1,2-р шүдний хугарал, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 31-33 дугаар тал/
*Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.гийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 131 дугаартай:
“...Э.Сын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дотор салстад цус хуралт, зүүн сарвуу, хуйханд зулгаралт, баруун шанаа, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 45-46 дугаар тал/
*Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүхийн анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Аын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 129 дугаартай:
“...Ч.Эын биед баруун дээд 2-р араа уналт, зүүн чих, шууны зулгарал, зүүн хацар, тохойд цус хуралт, 2,3-р хавирганы зөрүүгүй хугарал үүсжээ. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Хоёр хавирга хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун дээд 2-р араа үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 5% алдагдуулна, бусад гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Толгойн КТГ-н шинжилгээгээр оношлогдсон тархины суурийн зүүн дунд артерийн цүлхэн нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй ба төрөлхийн судасны гажигшилт болно...” гэх хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, /2-р хх-ийн 58-59 дүгээр тал/
*ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын эрхлэгч ........, ахлах багш ......... нарын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “...Хавтаст хэрэгт авагдсан Ланд крузерь-80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэргийн газрын үзлэгийн фото зургууд. №13-17 зураг дахь автомашины мөргөлтөөс үүссэн эвдрэл гэмтлийн өргөн, ослын дараа зогссон байрлал /фото зураг №20, 21, 25/ зэргээс харахад жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалт буюу " 1.5 тэмдэглэлийг дээгүүр нь унуулж явахыг хориглоно." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Ланд крузерь-80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэргийн газрын үзлэгийн фото зургууд, 13-17 зураг дахь автомашины мөргөлтөөс үүссэн эвдрэл гэмтлийн өргөн, ослын дараа зогссон байрлал /фото зураг № 20, 21, 25/ зэргээс харахад жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1,4-р заалт буюу " 1.5 тэмдэглэлийг дээгүүр нь унуулж явахыг хориглоно." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Ланд крузерь-80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болон Лексус-570 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар нь тухайн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хангалттай хугацаа байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Монгол улсын ШШТ хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна.” гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Ланд крузерь-80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Лексус-570 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-р заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 89-90 дүгээр тал/
*Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад С.Д..ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 1005 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн Ланд крузерь маркийн ..... улсын дугаартай автомашин Лексус-570 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлийг үндэслэн мөргөлдөх үеийн байрлалыг гэрэл зургаар харуулав. /Зураг №13,14/. Тухайн замын нөхцөлд тээврийн хэрэгслүүд чухам ямар байрлалаар ямар хөдөлгөөн хийж байсан талаар жолооч болон гэрч, хохирогч нарын тодорхойлсон мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 114-115 дугаар тал/
*Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад С.Д..........ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 1004 дугаартай:
“...Ланд крузерь маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Лексус-570 маркийн ........ улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтэл нь урдаас хойш чиглэлд бат бөхийн чанарыг давсан хүчээр хатуу мохой зүйлтэй харилцан үйлчлэх үед буюу автомашинууд өөр хоорондоо мөргөлдөх үед үүссэн байх үндэслэлтэй байна. Ланд крузерь маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Лексус-570 маркийн ......... улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйн хийн даралт зохих хэмжээнд байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөр байхгүй байх тул харьцуулах шинжилгээ хийх боломжгүй байна. Ланд крузерь маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Лексус- 570 маркийн ........... улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйнууд нь шавар болон цастайд хэрэглэж болох дугуйнуудтай байна. Автомашинуудын дугуйнууд нь дунд оврын автомашинуудад тохирох хэмжээтэй байна. Ланд крузерь маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Лексус 570 маркийн .......... улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугуйн хээний гүн нь стандарт шаардлага хангаж байна. Ланд крузерь маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Лексус-570 маркийн ............. улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрэлтүүлэх хэрэгслүүд байхгүй, ослоос үүссэн их хэмжээний гэмтэлтэй тул тоормос. жолооны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй, хөдөлгүүр асахгүй автомашин өөрөө явахгүй тул хурдын хайрцаг эвдрэл гэмтэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. Тээврийн хэрэгслүүдэд үүссэн техникийн эвдрэл, гэмтэл нь осол гарахад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 126-131 дүгээр тал/
*Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай “...Тоёота ланд крукерь маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүхийн шинжилгээний хуулийн 16.2 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан бичиг/хх-н 79 дүгээр тал/
*Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай:
“...Лексус-570 маркийн ......... улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмжийн дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан бичиг/хх-н 73 дугаар тал/
*Хөрөнгө Эстимэйт ХХК-н 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17139 дугаартай "... 6675 УЕВ Тоёота ланд крузерь... Б.Э... үнэлгээгээр тогтоогдсон дүн: 11,775,000 төгрөг...” гэх авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт, /2-р хх-ийн 4 дүгээр тал/
*Хас үнэлгээ ХХК-н 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1013 дугаартай "... 3434 УНЦ бехиз 570... Ц.Д... үнэлгээгээр тогтоогдсон дүн: 79,060,000 төгрөг...” гэх авто машин техникийн үнэлгээний тайлан, /2-р хх-ийн 16-17 дугаар тал/
*Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болох гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем зураг /хх-ийн 2-11 дүгээр тал/
*2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/
*Б.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа/хх-ийн 190-191 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 182 дугаар тал/
*Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 192-193 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Э нь 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Архангай аймгийн Тийн нутаг дэвсгэр, Шийн д гэх газарт өөрийн эзэмшлийн “тоёота ланд круйзер-80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Лексус 570'' маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас “Лексус 570” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн хажуу тал руу унаж жолооч Ц.Д, зорчигч С.Д, Ч.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Э нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч С.Дгийн”...Архангай аймгийн Т сум өнгөрөөд явж байна гээд бид нар ярилцаад явж байсан гэтэл урдаас нэг машин зам голлоод явж байхаар нь би наад машин чинь зам голлоод байна гэж Ц.Дт хэлсэн нөгөө машин манай машин руу ойртоод ирсэн, тэгээд би дахин наад машин чинь хөндөлдөөд ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд тухайн машинтай мөргөлдсөн, би ухаан алдсан байсан, намайг ухаан ороход машин замын хажуу тал руу хажуулдаад унасан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Эын”...Архангай аймгийн Т сумын нутаг Шийн дд явж байхад өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байсан. Гэнэт хөндөлдөөд ороод ирсэн наад машин чинь яаж яваад байна гээд тэгээд замынхаа баруун гар тал руу шахаад тэгээд тэрнээс хойш би санахгүй байгаа. Мөргөлдсөн үеэ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машинаас гаргасан байсан. Гаргасны дараа би сэрсэн. Улаанбаатараас Архангай чиглэлтэй явж байсан хүн тээврийн автобусанд дайгдаад Архангай аймаг орж эмнэлгийн тусламж авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Дын”...Эсрэг урсгалаас орж ирсэн автомашин жолоочгүй машин шиг л хөндөлдөөд ороод ирсэн, би тэр машиныг хараад бултах үйлдэл хийж баруун талруугаа дарж, замын хөвөө шороо хэсэг рүү орсон бөгөөд харанхуй байсан учраас замын хажуу далан руу уначих гээд байсан учир өөрийн эгнээ рүүгээ орох гэхэд л мөргөлдсөн. Олсон болсон замд зорчих хэсэг чөлөөтэй, зам ямар нэгэн байдлаар нарийссан зүйлгүй байсан. Ослын улмаас миний эрүүл мэндтэй холбоотой хэдэн төгрөгийн зардал гарсан, хэлэх боломжгүй байна, баримтаа харж байж мөнгөн дүнг хэлнэ, хэрэгт хавсаргуулна. Би эрүүл мэнд, цаг хугацаа, сэтгэл зүйн хувьд хохиролтой байна...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Сийн ”...автомашиныхаа урд зорчигчийн суудал дээр суугаад нөхөр Ц.Д машинаа жолоодоод хойд суудал ах Ч.Э, хадам ээжийн дүү С.Д эгч, О гээд хүмүүс сууж явсан. Тэгэхэд эсрэг урсгалд явж байсан автомашин манай явж байсан урсгал руу далийж орж ирсэн, хойно сууж явсан эгч С.Д хөөе наад машин чинь гээд орилсон нөхөр машинаа замын баруун тийш шахаж явсан бөгөөд дахин баруун тийш дарахад л мөргөлдсөн, тэр машин ойртож ирээд хөндөлдөөд л ороод ирсэн, осол богино хугацаанд болоод өнгөрсөн. Нөхөр автомашинаа замын баруун тийш дарахад машин замаас гарч хөвөө хэсэг рүү орж диржигнэж байгаа нь мэдэгдэж байсан, дэржигнэх мэдрэмжтэй зэрэгцээд л эсрэг урсгалын машин орж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Оын”...21 цагийн үед Архангай аймгийн Т сум өнгөрөөд хэсэг явж байтал манай эгч С.Д жолооч Ц.Дт хандаж урдаас чинь ирж байгаа машин зам голлоод байна шүү гэж хэлсэн тэгээд би харсан чинь урдаас ланд-80 маркийн машин зам голлоод ирж байсан, тэгээд удаагүй С.Д эгч дахиад наад машин чинь хөндөлдөөд ороод ирлээ гэж хэлсэн тэгээд тухайн машинтай мөргөлдсөн машин замаас гараад унасан, би хамгийн түрүүнд хаалгаар гараад Ц.Дын хүүхдийг аваад бусдыгаа машинаас гаргаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Мгийн ”...Архангай аймаг руу явсан бөгөөд замдаа Элсэн тасархай гэх газар хоол идээд Архангай аймгийн чиглэлд явсан бөгөөд Архангай аймаг дөхөж явахад урдаас нэг машин ирж байсан, нэг мэдсэн бид мөргөлдсөн энэ үед би хэсэг хугацаанд шоконд орсон бөгөөд Б.Эг зүгээр үү гэж асуухад цээжээ дараад яраглаад үрүүл рүү цээжээрээ цохичихлоо гэж хэлээд ёолоод байсан, ингээд Б.Э буусан би буух гэсэн боловч миний суусан тал буюу жолоочийн эсрэг талын хаалга онгойхгүй байсан учир би арын хаалгыг онгойлгож буусан, энэ үед замын машинууд ирсэн байсан бөгөөд замын урд талд буюу бидний явж байсан чиглэлийн эсрэг талд нэг машин хажуугаараа уначихсан тэр машины хүмүүсийг буулгаад том ачааны машины кабинд суулгаж байсан, тэнд утасны сүлжээ барихгүй байсан бөгөөд бид замын хүмүүст эмч болон цагдаа дуудаж өгөөч гэж гуйгаад явуулсан бөгөөд удалгүй Архангай аймгийн автобус явж таарсан тэр автобусанд нөгөө машинд явсан 4 том хүн нэг хүүхдийг суулгаж Архангай аймаг руу явуулсан харин манай найз Б.Э болон нөгөө машин нэг эрэгтэй хүн бид нар үлдсэн, удалгүй Х сумаас замын цагдаагийн зохицуулагч болон аймгийн төвөөс мөрдөгч шинжээч нар ирж үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Сийн”...Энхболдын Со нь мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 198,000 төгрөгийн зардал...” ...хохирогч Чгийн Э нь мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 270,000 төгрөгийн зардал...” ...хохирогч Цэнд-Аюушын Д нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 173,000 төгрөгийн зардал...” ...хохирогч Санга овогтой Д нь мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 198,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.Эгөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 422 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 425 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 178 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 415 дугаартай дүгнэлт Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 416 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 413 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 423 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 424 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 177 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 413 дугаартай дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Т.Чимэд- Очиры- 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 130 дугаартай дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ......ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 131 дугаартай дүгнэлт, Шүүхийн анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч эмч, цагдаагийн хошууч Б........ын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 129 дугаартай дүгнэлт, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын эрхлэгч И.Б., ахлах багш ....., А.Э. нарын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 07/42 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад С.Д..ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 1005 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад С.Д...ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 1004 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17139 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1013 дугаартай техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс осол гарахад хоёр машины жолооч хоёулаа буруутай, аль аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж маргаж байх боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас осол болсон талаар хэрэгт мэдүүлсэн хохирогч гэрч нарын “... Б.Э нь зам голлож явж байгаад ирж мөргөсөн...” гэх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд гаргасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь дангаараа хэргийн байдлыг нотлохгүй, шүүх бусад нотлох баримттай харилцан хамааралтай эсэхийг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах асуудлыг хэлэлцэхээр хуульчилсан, тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах санал гаргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүх хуралдааныг товлон зарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. “...1.5 тэмдэглэлийг ... дээгүүр нь унуулж явахыг хориглоно..." гэх заалтыг зөрчсөний улмаас Ц.Дын жолоодон явсан “ Лексус 570'' маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас “Лексус 570” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн хажуу тал руу унаж жолооч Ц.Д, зорчигч С.Д, Ч.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э, Ц.Д, С.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохоор нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдуулан болон бусад учирсан хохирлын талаар С.Д, Ц.Д нар холбогдох баримтыг ирүүлсэн нь хохирол хор уршигт хамааралтай нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин хохирогч Ц.Дын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн өмнө ирж буцсан замын зардал болон буудалд байрласан зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирогчид учирсан хохирол хор уршигт хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож мөн иргэний нэхэмжлэгч Э.Со нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 800.000 төгрөгийг нэхэмжлэнэ гэсэн боловч шүүх хуралдаанд баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нар сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” тогтоолын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд зааснаар 3 дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг гаргуулахаар заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э, Ц.Д, С.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэм.тэл учирсан, мөн гэмт хэргийн улмаас тэдгээрийн сэтгэцэд учирсан хор уршгийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлэхэд тус тус 7.150.000 төгрөг болох бөгөөд хохирогч С.Дгийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1,404,590 төгрөг, хохирогч Ц.Дын шинжээчид төлсөн хөлс, шүүх хуралдаанд ирсэнтэй холбогдуулан гарсан зардалд 5,437,000 төгрөг, түүний эзэмшлийн Лексус 570 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээ 79.060.000 төгрөг, нийт хохирогч Ц.Дт 91.647.000 төгрөг, хохирогч С.Дд 8.554.590 төгрөг, хохирогч Ч.Эт 7.150.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Эгөөс гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Сийг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох хохирогч С.Дгийн 198.000 төгрөг, хохирогч Ч.Эын 270.000 төгрөг, хохирогч Ц.Дын 173.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Сийн 198.000 төгрөг, нийт 839.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Эг 600.000/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 600.000/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Эгөөс 91.647.000/ерэн нэгэн сая зургаан зуун дөчин долоон мянга/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын ....... тоотод оршин суух хаягтай, ........ийн Д/РД:ИЗ.../-т, 8.554.590/найман сая таван зуун тавин дөрвөн мянга таван зуун ерь/ төгрөг гаргуулан хохирогч ...... сумын ...... тоотод оршин суух хаягтай, ......ийн Д/РД:ИЗ........../-т, 7.150.000/долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын ........ тоотод оршин суух хаягтай, ......гийн Э/РД:ИЗ......../-т, 839.000/найман зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Сэ/Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/-ийн төрийн сангийн ...... дансанд тус тус олгож, хохирогч Ц.Дын нэхэмжлэлээс 859.201/найман зуун тавин есөн мянга хоёр зуун нэг/ төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Сийн нэхэмжлэлээс 800.000/найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР