| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0426/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/449 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0426/Э
Дархан-Уул аймаг дахь сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт******* ийн******* ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2418000000581 дугаартай хэргийг024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* ийн******* (РД:******* ),******* оны******* дүгээр сарын******* -ны өдөр******* аймгийн суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , ийн хамт хотын-Уул дүүргийн дүгээр хороо дүгээр байрны07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ024 оны дугаар сарын3 -ны өдрөөс4 -нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт УЕН улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ын мэдүүлсэн: “Надад гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2418000000581 дугаартай хэргээс:
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “... 1.05% тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад024 оны дугаар сарын4 -ний өдөр мэдүүлсэн: “... Би024 оны дугаар сарын4 -ний өдөр 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт буюу дүгээр байрны зам дагуу зогсож байхад УЕН улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж үзэх гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээгүй. Тухайн жолоочийг тээврийн хэрэгслээс буулгаж согтолтыг нь шалгах гэж шаардлага тавьсан боловч цаг орчим бууж ирээгүй. Тэгээд цаг орчим болсны дараа эгчийг нь дуудаж авчрахад бууж ирсэн. Цагдаа дээр дагуулж ирээд согтуурал хэмжих багаж шалгаж үлээлгэхэд 1,05%-ийн согтолттой гарч байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ023 оны******* дүгээр сарын -ний өдөр хасуулсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
******* ын мөрдөн байцаалтад024 оны дугаар сарын4-ний өдөр сэжигтнээр,******* дүгээр сарын-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би024 оны дугаар сарын3 -ны өдөр ганцаараа3 цагийн үед Корона экстра нэртэй пивоноос хоёр лаазыг гэх нэртэй газар уучхаад Шинэ хороолол руу гэр рүүгээ харихаар УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд 00 цагийн үед дугаар багийн нутаг дэвсгэрт буюу дүгээр байрны зам дагуу зогсож байхад цагдаа хаалга онгойлгоод шалгуул гэж хэлэхэд нь би хаалгаа онгойлгохгүй урдаас нь эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй цаг орчим болсон. Цагдаа нар манай эгчийг дуудаад манай эгч ирж байж намайг машинаас буулгасан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохоор цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирээд согтуурал хэжигч багажаар үлээлгэхэд 1,05%-ийн согтолттой гарсан. Би 400 метр орчим газар тээврийн хэрэгслээ жолоодсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)
Цагдаагийн ерөнхий газрын “...******* овогтой******* ийн******* ( РД:******* ) .... эрх хасагдсан. ... ” гэх жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн1 дэх тал),
Эрх бүхий албан тушаалтны023 оны******* дүгээр сарын 19-ний өдрийндугаартай: “...******* ыг Зөрчлийн тухай хуулийн.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400,000 төгрөгөөр торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах шийтгэл оногдуулсугай.” гэх шийтгэлийн хуулбар (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч П.Батжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилээр хасаж 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 20 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1,, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дашнаа овогт******* ийн******* ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 20 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т шүүхээс оногдуулсан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР