Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/199

 

 

 

 

                                   2024/ШЦТ/199    

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ц.Ц

              Хохирогч: Б.А

              Гэрч: Х.У/цахимаар/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П   

              Шүүгдэгч: Б.Э

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бгийн Эад холбогдох эрүүгийн 2412000000114 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, халх, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... ХХК-д жолооч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28- ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Бгийн Э/РД:АЭ............../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 07 дугаар сард Архангай аймгийн Ц сумын Т тоотод хохирогч Б.Агийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүй цоожийг хүчтэй татаж онгойлгож, нэвтрэн мөнгөн аяга 3 ширхэг, сүх 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Шүүгдэгч Б.Эын шүүх хуралдаанд  мэдүүлсэн:

              “...Би хохирогчийнд орж 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг сүх авсан нь үнэн. Хохирогчийн гэрийн түлхүүр цойж манайд байсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг уучлаарай...” гэх мэдүүлэг,

 

              *Хохирогч Б.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд ээжийн бие муудаад Улаанбаатар хот руу явах шаардлага гарсан. Тэгээд урд айл болох Б.Эынд нохой хооллоорой, мөн авдар савнаас бичиг баримтын хэрэг гарвал аваад явуулаад өгөөрэй гээд түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд 8 сарын сүүлээр ирээд авдраа онгойлоод үзэхэд энэ хүний авсан гээд байгаа зүйл алга болсон байсан. Тэгээд тухайн үедээ ажил их байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй. Сүүлд мэдэгдсэн. Б.Э нь миний хохирлыг барагдуулсан. Одоо хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

              *Гэрч Х.Уийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

              “...Хохирогч нь Улаанбаатар хот руу олон хоногоор явах үедээ гэрийн түлхүүрээ үлдээгээд явдаг байсан. Тэгээд цас бороо орох үед нь гэрийнх нь өрхийг татаж, цасыг нь буулгадаг байсан. Тэгээд ирж байна шүү гэж хэлэхээр нь орж галыг нь түлдэг байсан...” гэх мэдүүлэг,

 

              *Эрүүгийн 2412000000114 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Б.Агийн өгсөн:

“...Би 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Улаанбаатарт ээжийгээ асарч байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ц сумын Т хороололд байх гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэхэд 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дээр үеийн сүх зэргийг хулгайд алдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч амжилгүй явсаар байгаад цагдаагийн байгууллагад хандаж байна. 2 ширхэг жижиг гарын мөнгөн аягыг манай найз нөхөр бид хоёрт дурсгал болгон өгч байсан. 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга манай нөхрийн эмээгийн хэрэглэж байсан аяга, сүх нь мөн манайд уламжилж ирсэн зүйл байсан. 2 жижиг гарын мөнгөн аяган дээр аз жаргал хүсье 8д анги хэмээн бичсэн байсан, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга нь дээр үеийн модон тагшийг мөнгөлсөн дотортой байсан, сүх нь гэх юм бол дээр үеийнх, модон иштэй, урд хэсэгтээ дугуй тамгатай байсан өөр содон шинж гэх юм байхгүй байсан. 2 ширхэг жижиг гарын мөнгөн аягаа одоо байгаа зах зээлийн үнээр нь харин дунд гарын мөнгөн аяга нь дээр үеийнх байсан учир 800.000 төгрөгөөр, сүх мөн дээр үеийнх байсан учир 150.00 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манайх гэрээ монгол цоожоор цоожилсон байсан бөгөөд тухайн цоож нь гараар хүчтэй мушгихад онгойдог байсан энийг ганцхан манай урд талын айлын манайхаар орж гардаг Б.Э гэх залуу мэддэг байсан. Миний алдсан гэх сүх нь дээр үеийн сүх байсан ба би сүхээ эрэл, сурал болж Архангай аймгийн Төвд онгоцны буудлын ард байх нэрийг нь сайн мэдэхгүй нэгэн айлаас олж авсан. Одоо сүх маань манайд байгаа. Би тэр айлын хүний нэрийг мэдэхгүй. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тухайн айлд очиж сүхээ авсан. Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр онгоцны буудлын тэр хавьд айл сурч явж байх үедээ нэгэн айлд орсон.Гэтэл тэр айлд манай сүх байсан. Би тэгээд сүхээ урд хэсэгт нь байх дугуй тамгаар нь таньсан. Тэгээд би сүхээ авч харьсан. Би 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяганы дотор хэсэгт нь байрлах аз жаргал хүсье 8д анги хэмээн бичсэн байснаар нь, 1 ширхэг дунд гарын мөнгөн аягаа дотор талын тагшийг мөнгөлснөөр нь сүхээ гэх юм бол, модон иштэй, урд хэсэгтээ дугуй тамгатай байсан зэрэг шинжээр нь танина...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/,

 

*Гэрч Б.Эгийн өгсөн:

“...Би 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос Архангай аймагт ирээд Хын урд талаас такси барин гэртээ ирсэн. Тэгээд ирэх замдаа таксины жолоочоос түлээ хөрөөддөг хүн байна уу хэмээн асуухад таксины жолооч залуу би түлээ хөрөөддөг юм аа. Би хөрөөдөөд өгье гэсэн. Тэгэхээр нь би тэгээрэй гэсэн. Энэ явдлаас хойш 4-5 хоногийн дараа тухайн залуу та түлээгээ хөрөөдүүлэх үү хэмээн хүрээд ирсэн. Тэгээд тэр залуу мод хөрөөдөж өгөөд хагалуулах гээд сүхээ гарган өгтөл манай сүхийг харснаа таны сүх муу юм байна. Надад нэг илүү сүх байгаа та тэр сүхийг ав би авч ирж өгнө гэж яваад 7 хоногийн дараа тэр залуу сүхээ авч ирээд энэ сүхийг та 50.000 төгрөгөөр авчих гэхэд нь эгчид нь 40.000 төгрөг л байна гэсэн. Гэтэл тэр залуу заза та 40.000 төгрөгөөр ав гээд би тэр сүхийг нь худалдаж авсан. Тухайн залуу нь Ц сумын Б.Э гэдэг аймгийн төвд цагаан өнгийн приус 20 маркийн машинаар таксинд явдаг гэсэн би машиных нь дугаарыг хараагүй. Утасных нь дугаарыг мэдэхгүй байна. Надад түлээ хөрөөдөж, хагалж өгөөд сүх зараад л явсан өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Тухайн сүх надад байхгүй. Ц сумын ЕБС-ийн бага ангийн багш Б.А гэх эмэгтэй ирээд манай алдсан сүх байна гээд аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

*Яллагдагч Б.Эын өгсөн:

“...Би Б.Агийн гэрээс авсан сүхийг Архангай аймгийн төвд 40.000 төгрөгөөр зарчихсан байсныг мөнгийг нь төлж буцааж аваад Б.Ад хүлээлгэн өгсөн. Би тухайн сүхийг 40.000 төгрөгөөр зараад буцааж 40.000 төгрөгийг нь төлөөд авсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 дүгээр тал/

 

*Дамно ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн АЦ24-78 дугаартай:

“...жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэгийн үнэ 180.000/нэг зуун наян мянга/ төгрөг, дунд гарын мөнгөн аяганы үнэ 260.000/хоёр зуун жаран мянга/ төгрөг, дээр үеийн сүхний үнэ 60.000/жаран мянга/ төгрөг, нийт 500.000/таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/ хх-ийн 19-21 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 86 дугаар тал/

*Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-7 дугаар тал/

* 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 40-43 дугаар тал/

*2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 44-50 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сард Архангай аймгийн Ц сумын Т тоотод байх Б.Агийн монгол гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, сүх 1 ширхэг тус тус хулгайд алдагдаж, түүнд 500,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 07 дугаар сард Архангай аймгийн Ц сумын Т тоотод хохирогч Б.Агийн гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, сүх 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай  болох нь хохирогч Б.Агийн”...Би 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Улаанбаатарт ээжийгээ асарч байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ц сумын Т хороололд байх гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэхэд 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дээр үеийн сүх зэргийг хулгайд алдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч амжилгүй явсаар байгаад цагдаагийн байгууллагад хандаж байна. 2 ширхэг жижиг гарын мөнгөн аягыг манай найз нөхөр бид хоёрт дурсгал болгон өгч байсан. 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга манай нөхрийн эмээгийн хэрэглэж байсан аяга, сүх нь мөн манайд уламжилж ирсэн зүйл байсан. 2 жижиг гарын мөнгөн аяган дээр аз жаргал хүсье 8д анги хэмээн бичсэн байсан, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга нь дээр үеийн модон тагшийг мөнгөлсөн дотортой байсан, сүх нь гэх юм бол дээр үеийнх, модон иштэй, урд хэсэгтээ дугуй тамгатай байсан өөр содон шинж гэх юм байхгүй байсан. 2 ширхэг жижиг гарын мөнгөн аягаа одоо байгаа зах зээлийн үнээр нь харин дунд гарын мөнгөн аяга нь дээр үеийнх байсан учир 800.000 төгрөгөөр, сүх мөн дээр үеийнх байсан учир 150.00 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эгийн ”...Би 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос Архангай аймагт ирээд Хын урд талаас такси барин гэртээ ирсэн. Тэгээд ирэх замдаа таксины жолоочоос түлээ хөрөөддөг хүн байна уу хэмээн асуухад таксины жолооч залуу би түлээ хөрөөддөг юм аа. Би хөрөөдөөд өгье гэсэн. Тэгэхээр нь би тэгээрэй гэсэн. Энэ явдлаас хойш 4-5 хоногийн дараа тухайн залуу та түлээгээ хөрөөдүүлэх үү хэмээн хүрээд ирсэн. Тэгээд тэр залуу мод хөрөөдөж өгөөд хагалуулах гээд сүхээ гарган өгтөл манай сүхийг харснаа таны сүх муу юм байна. Надад нэг илүү сүх байгаа та тэр сүхийг ав би авч ирж өгнө гэж яваад 7 хоногийн дараа тэр залуу сүхээ авч ирээд энэ сүхийг та 50.000 төгрөгөөр авчих гэхэд нь эгчид нь 40.000 төгрөг л байна гэсэн. Гэтэл тэр залуу заза та 40.000 төгрөгөөр ав гээд би тэр сүхийг нь худалдаж авсан. Тухайн залуу нь Ц сумын Б.Э гэдэг аймгийн төвд цагаан өнгийн приус 20 маркийн машинаар таксинд явдаг гэсэн би машиных нь дугаарыг хараагүй...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн АЦ24-78 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийг шинж тогтоогдохгүй байна гэж үзэн, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасан, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Агийн гэрт нэвтрэх эрхтэй, хууль бусаар нууцаар сэм нэвтэрсэн үйлдэл тогтоогдохгүй гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх зүйтэй гэж дүгнэв.

Архангай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.Ад 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг хохирлыг хохирогчид төлж барагдуулсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нар шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.                 

              Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бгийн Эад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөргүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Эад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР