Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/117

 

 

 

       202*******          0*******           13                                      202*******/ШЦТ/117

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  *******,  

Улсын яллагч                                                            *******,

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2*******0*******000880131 дугаартай хэргийг 202******* оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1**************8 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, халх, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ******* дүгээр багийн ******* гэх газарт байнга оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******0 дүгээр хороо, байр, тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, (РД:СД*******80**************12).

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь 202******* оны 7 дугаар сарын 03-аас 0*******-нд шилжих шөнийн 00 цаг *******0 минутын орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар цэцэрлэгийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч “Ажлаа хурдан явуулахгүй, нэг нь залхуураад суувал ажил явахгүй шүү дээ” гэсэн үгэнд дургүйцэн түүн рүү сандал шидэж эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт: 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з үзүүлэлт /хх-ийн 3-8-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з үзүүлэлт /хх-ийн 11-*******-р хуудас/,

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-2*******-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 202******* оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 0*******/Ш/Э/20******* дугаартай дүгнэлт /хх-ийн 2*******-30-р хуудас/,

- Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 202******* оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 28/7******* дугаартай албан бичиг /хх-ийн 18-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******7-52-р хуудас/,

- Хохирогчид гэм хорын хохирол *******0,000 төгрөг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 13*******,5*******0 төгрөгийг төлсөн баримтууд /шүүх хуралдаанд өгсөн/,

-  Багануур дүүргийн Прокурорын газрыг 202******* оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн 1/660 дугаартай албан бичиг /шүүх хуралдаанд өгсөн/,

- 202******* оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай Яллах дүгнэлтийн өөрчлөлт оруулсан хавсралт /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн зулайд шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч *******ийн хохирогчийн зүүн зулай хэсэгт сандлаар 1 удаа цохьсон үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...болсон асуудал гэхийн бол урьд шөнө буюу 202******* оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажлаа 21 цагийн орчимд дуусгачихаад цуг ажилладаг *******, бид гурав 2 шил 0,75 литрийн савлагаатай “Агар” гэх архи ажлын газрын гадаа машин дотроо уусан. Архиа ууж суугаад шөнийн 00 цаг хүргэсэн. Би ******* гэх залуутай маргалдсан. Бид хоёрын маргалдсан шалтгаан гэвэл хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэх гээд би *******ид хандан “Ажлаа хурдан явуулахгүй, нэг нь залхуураад суувал ажил явахгүй шүү дээ” гэж хэлсэн үгнээс болоод ******* нь уурандаа зүүн гараараа миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Цуг байсан бид хоёрыг салгаад болиулсан. Тэр үед би дотогшоо цай уух гээд орж явтал миний араас ******* нь сандал шидээд миний толгойн орой хэсэгт зүсэгдсэн. Эргээд хартал ******* зогсож байсан, цаанаас нь ирээд “боль доо та хоёр” гэж хэлээд болиулсан. Би эмнэлэг рүү алхаж очиж үзүүлсэн, толгойн орой хэсэг хагарч 5 оёдол тавиулсан..., ...тухайн үйл явдлыг цуг ажилладаг харсан..., миний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...202******* оны 7 дугаар сарын 03-ны өдөр бид хэд ажлаа 21 цагийн орчимд дуусгаад *******, Б.Нямсүх бид гурав 2 шил 0,75 литрийн савлагаатай “Агар” гэх архи дугаар цэцэрлэгийн гадаа хувааж уусан. Ингээд бид хэд архиа уугаад шөнийн 00 цаг хүрсэн байхаа, тэгээд ууж дуусаад би найзтайгаа утсаар яриад *******, Б.Нямсүх хоёроос холдоод явсан. Тэгээд найзтайгаа утсаар 20 минут гаран ярьчихаад буцаад тэр хоёр дээр ирэхэд муудалцаж байсан. ******* нь сууж байсан цэнхэр өнгийн сандлаа Б.Нямсүх рүү шидэж толгойг нь оносон. Би хажуугаас нь очоод болиулсан ба толгойноос цус гарч байсан. Б.Нямсүх эмнэлэг рүү алхаад явсан. ******* машин руугаа ороод хэвтсэн, би өөрийнхөө машинд ороод унтсан. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-2*******-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з үзүүлэлт /хх-ийн 11-*******-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з үзүүлэлт /хх-ийн 11-*******-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 202******* оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 0*******/Ш/Э/20******* дугаартай: “...1. Нямсүхийн биед зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. 3.Тухайн цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. *******.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 2*******-30-р хуудас/,

- Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 202******* оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 28/7******* дугаартай: “... Нямсүх (РД:СЛ*******50*******1715) нь 202******* оны 7 дугаар сарын 0*******-ний өдрөөс хойш яаралтай тусламж 106,1*******0 төгрөг, амбулаторийн үзлэг 28,350 төгрөг, нийт 13*******,5*******0 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг /хх-ийн 18-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 0*******/Ш/Э/20******* дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Б.Нямсүхэд эмчилгээний төлбөрт *******0,000 төгрөгийг төлж барагдуулсан /шүүхэд ирүүлсэн баримт/ байх бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй /хх-ийн 55-р хуудас/ гэжээ,

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын “…Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 13*******,5*******0 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хэрэгт хавсаргав” гэсэн мэдүүлэгт дурдсан төлбөр 13*******,5*******0 төгрөгийн эмчилгээний зардалыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан /шүүхэд ирүүлсэн баримт/ байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай, мөн эд мөрийн баримтаар хураан шилжүүлсэн хөх өнгийн түшлэгтэй 1 ширхэг сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь шилжүүлэх санал гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Би эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох заалттай, энхүү байдлыг минь харгалзан үзнэ үү.” гэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “... /РД:СД*******80**************12/ нь урьд ял шийтгэгдсэн эсэх-Үгүй” гэж тэмдэглэжээ /хх-ийн *******7-52-р хуудас/.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн саналыг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202******* оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 17******* дугаартай захирамжаар прокурорт даалгасан нэмэлт ажиллагааны дагуу Багануур дүүргийн Прокурорын газрыг 202******* оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн 1/660 дугаартай албан бичиг, мөн 202******* оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай Яллах дүгнэлтийн өөрчлөлт оруулсан хавсралт /шүүх хуралдаанд өгсөн/-аар  *******ид холбогдох эрүүгийн 2*******0*******000880131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хөх өнгийн түшлэгтэй, ******* хөлтэй, хуванцар, 50 см өндөртэй, 32 см өргөнтэй 1 ширхэг сандалыг шүүхэд шилжүүлжээ.

Иймд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хөх өнгийн түшлэгтэй, ******* хөлтэй, хуванцар, 50 см өндөртэй, 32 см өргөнтэй 1 ширхэг сандалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-******* дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ид *******50 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш *******0 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******ид мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ид тайлбарласугай.
  5.  Иргэний хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч Б.Нямсүхэд эмчилгээний төлбөр болох *******0,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, цаашид гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч ******* нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал 13*******,5*******0 /нэг зуун гучин дөрвөн мянга таван зуун дөч/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хөх өнгийн түшлэгтэй, ******* хөлтэй, хуванцар, 50 см өндөртэй, 32 см өргөнтэй 1 ширхэг сандалыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
  8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ӨЛЗИЙ-ОТГОН