| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0140/э |
| Дугаар | 2024/ШЦТ/132 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/132
2024 10 10 2024/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2404000000155 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Багануур дүүргийн “******* ******* *******” сургуульд архив бичиг хэргийн эрхлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:УГ89**************08/.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, дүгээр байрны тоотод 2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчим хамтран амьдрагч үл ялих зүйлээс болж маргалдан нуруу хэсэгт нь хутгаар нэг удаа хатгаж түүний эрүүл мэндэд зүүн талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед би нөхрөө гарч явах гээд байхаар нь болиулах гэж оролдоод үгэнд орохгүй болохоор уурандаа ширээн дээр байсан хутга аваад шидсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******-15-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/,
, ******* нарын согтуурлыг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19-р хуудас/,
Хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Шинжээч эмч мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 268 дугаартай дүгнэлт /хх-ийн 35--р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28/116 дугаартай албан бичиг /хх-ийн 26-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 54, 57-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, дүгээр байрны тоотод 2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчим хамтран амьдрагч үл ялих зүйлээс болж маргалдан нуруу хэсэгт нь хутгаар нэг удаа хатгасан үйлдлээс хохирогчийн зүүн талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх бүхий гэмтэл учирсан болох нь:
- Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 10 цагаас 18 цагийн хооронд найз н.Гантулгын хамт барилгын шаврын өнгөлгөөний ажил хийсэн. Тэгээд гэртээ орохоосоо өмнө ажлаа дуусгачихаад гэрийнхээ ойролцоох сааданд сууж 3-н лааз Сэнгүр нэртэй пиво уучихаад гэртээ орсон. Тэгтэл манай эхнэр ******* болон манай хоёр найз , нар ирчихсэн юм яриад сууцгааж байсан. Удалгүй манай 2 найз манайхаас гараад явсан. Би эхнэртээ “би гарчихаад ирье” гэж хэлэхэд манай эхнэр “чи хаачих гээд байгаа юм бэ” гэхээр нь “гарчихаад ирье” гэж хэлээд паскаа аваад гарах гэтэл эхнэр “чи хаачих гэж байгаа юм бэ” гээд надаас паск татах үед би бүдрээд унах үедээ ширээн дээр байсан хутган дээр нуруугаараа савахдаа зүсэгдсэн. ...Надад ямар нэгэн сэтгэл санааны хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 3 дугаар хороо, дүгээр байрны тоот манай доод айлд хүүхдүүд орилолдоод байхаар нь доошоо буутал гэрийнх нь хаалга онгорхой, 3 хүүхэд нь орон дээрээ босчихсон, хамгийн бага хүүхэд нь жижиг өрөөнд мөлхөж байсан. Тэгээд ортол аркныхаа хажууд нөхөр нь цус болчихсон цэнхэр оосортой машины түлхүүр гартаа атгачихсан сууж байсан. Тэгээд цус болчихсон байхаар нь “яаж байгаа юм бэ, та хоёр юу болсон юм бэ” гэтэл нөхөр нь огт дуугарахгүй, эхнэр нь нөхрийгөө “зайлаач чи, манай гэрээс зайл” гээд орилж хашгираад нөхрийгөө түлхээд хөөгөөд гаргачихсан. Тэр үед бор иштэй хутга унтлагын том орон дээр нь байж байсан. Тэгээд эхнэр нь тухайн хутган дээр хөнжлөө тавьчихсан. Тухайн айлын эхнэр нь “манай нөхөр ажлынхаа хүнтэй орж ирээд түлхүүр нэхээд намайг цохих гээд байхаар нь би дүрчихсэн юм” гээд гуя нь цус болчихсон байж байсан. ...Нөхрийнх нь зүүн мөрний доороос цус гарчихсан байсан. Мөн манай орцоор цус гоожсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 268 дугаартай “...1.ын биед зүүн талын далны хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35--р хуудас/,
- Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгт анх үзүүлэхэд зүүн далны хэсэгт мэс заслын 3 ширхэг оёдолтой хатгагдаж зүсэгдсэн зурагдал бүхий ил шарх байсан. Дээрх гэмтлийг ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл шархыг үзэхэд хутгаар учруулсан байх боломжтой. Дээрх хутганы шарх гэх гэмтлийг байрлалаар харж үзэхэд өөрөө өөртөө учруулах боломж муутай ба мөн ширээн дээрх хутган дээр унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******-15-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ,
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28/116 дугаартай албан бичигт: “...иргэн /РД:УЮ92100211/ нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш нийт 252,062 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд тус зардлыг төлүүлж өгнө үү.” гэжээ /хх-ийн 26-р хуудас/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд 252,062 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 910 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 910,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Одоогоор би 1-ээс 9 настай дөрвөн хүүхдээ асрамжлаад, хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Нөхөр тусдаа амьдарч байна. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг багаар оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө. нь бага насны дөрвөн хүүхэдтэй болох нь Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар /хх-ийн 65-66-р хуудас/ тогтоогдож байна.
Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн саналыг хянаад эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нийт урт нь 25 см, ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 11 см урттай, бариул хэсэгтээ 2 ширхэг төмөр хадаастай хутга 1 ширхэг, мөн шаргал өнгийн модон бариултай нийт урт нь 24 см, ажлын хэсэг нь ******* см, бариул хэсэг нь ******* см урттай, бариул хэсэгтээ 3 ширхэг төмөр хадаастай хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, .6 дугаар зүйл, .7 дугаар зүйл, .8 дугаар зүйл, .10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН