Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/00433

 

 

 

 

 

 

 

2022 03 07

 

 

 

 

 

 

181/ШШ2022/00433

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д.У-д холбогдох

 

гэрээний үүрэг 1,363,369.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагчтай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №20003509 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг, сарын 2,5% хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч Д.У нь зээлийн гэрээний 2.2-д заасан хүлээсэн үүргээ биелүүлэхгүй явсаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй манай байгууллагад хохирол учруулсан болно. Бид Д.У тай утсаар болон албан бичгээр зээлээ төлж дуусгахыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагуй ... Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн улдэгдэл 1,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 438,400.52, нэмэгдүүлсэн хүү 87,261.25 төгрөг нийт 1,363,369.77 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.У , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх зарчмыг зөрчиж байна. Нэхэмжлэлд дурдаж байгаа хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөрсөн. Зээл түүний хувааьр, дээрэээс нь өнөөдрийг хүртэл гаргасан тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уянга нь 2019 оны 11 сарын 01-ны өдрөөс хойш тодорхой хэмжээний төлөлт хийж байгаа 2020 оны 2 сарын байдлаар 837,708 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тодорхой болсон. Банкнаас 1,000,000 төгрөг авсан боловч үлдэгдэл төлөлт дээр хүүг тооцох ёстой. Хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой. Тэгэхээр хүүг 12 сарын хугацаатай тохиролцсон. Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 837,708 төгрөг болохыг зөвшөөрч байна. Хүүгийн хувьд зээлийн гэрээний хугацаанд хүү тооцох ёстой тул хүүгийн төлбөр 209,430 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.000 төгрөг болж байна ... Иймд нэхэмжлэлээс 1,067,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Зээлийн гэрээ 2019.11.01-ний өдрийн №0003509 дугаар, зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь /хх4,5/, Д.Уянгын оршин суух хаягийн болон ажил байдал, цалингийн тодорхойлолт /хх7,8/, зээл, хүү төлөлтийн график, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан.

Хариуцагч тал нотлох баримт гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д.У д холбогдуулан гэрээний үүрэг 1,363,369.77 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1,067,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Д.У нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №0003509 тоот Зээлийн гэрээ, нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд бөгөөд өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар хариуцагчид шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч зээлийг зориулалтын дагуу ашигласан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоолол үндэслэлтэй эсэх, зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээ нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

  Зээлийн гэрээ, зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийн дагуу хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хуваарьт заасан хэмжээгээр төлж дуусгахаар тохиролцсон хэдий ч хариуцагч нь 2019 оны 12-р сарын 6-ны өдөр 25,000 төгрөг, мөн оны 12-р сарын 8-ны өдөр 20,000 төгрөг, 12-р сарын 9-ний өдөр 49,999 төгрөг, 2020 оны 01-р сарын 02-ны өдөр 7,500 төгрөг, мөн оны 01-р сарын 3-ны дөр 45,001 төгрөг, 01-р сарын 5-ны өдөр 45,000 төгрөг, 02-р сарын 02-ны өдөр 27,500 төгрөг, 02-р сарын 12-ны өдөр 17,500 төгрөг, 02-р сарын 27-ны өдөр 12,499 төгрөг нийт 252,500 төгрөгийн төлөлт хийжээ. Тодруулбал хариуцагч нь дээрх хугацаанд үндсэн зээлээс 162,292 төгрөг, хүүгийн төлбөрөөс 90,208 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш дахин зээлийн төлөлт хийгээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл төлөлтийн хуваарь, хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон тул хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 837,708 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 438,400 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба гэрээний 1.13, 1.14-т зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тусгаж, гэрээнд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

 

Тиймээс зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан хэдий ч хууль, гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр буюу 87,261.25 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой буюу нэхэмжлэлийг үгүйсгэх аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд түүний зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн тооцсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Д.У ас үндсэн зээлийн төлбөр 837,708 төгрөг, хүүгийн төлбөр 438,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 87,261 төгрөг нийт 1,363,369 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 36,763 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У ас зээлийн 1,363,369 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У ас 36,763 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд гуравдагч этгээд, ,  наас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж з дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН