Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/00444

 

     

 

 

 

 

 

 

       2022         03           07  

 

 

 

 

 

 

 

181/ШШ2022/00444

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О. Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.М-д холбогдох

 

эцэг тогтоолгох,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б ,  хариуцагч Б.М , нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 2018 онд Б.М той танилцан үерхэж байх хугацаандаа хүүхэдтэй болсон. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батуулаагүй. Б.М  нь хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй учраас 2018 онд хоёр тийшээ болж салсан. Намайг жирэмсэн болгож орхиод өөрөө хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй орхиж явсан. Хүү Б.А  нь 2019 оны 7-р сарын 25-ны өдөр төрсөн. Миний асрамжид өсч торниж байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул Б.М ыг хүү Б.А ын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээж авч байна, нэмэлт тайлбаргүй. Хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй учраас цаашид миний эцэг хүний эрхээ эдлэх боломжийг нээлттэй үлдээж өгнө үү.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Б-н А ын өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ гаргасан.

Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.01.12-ны өдрийн №26 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õýðýãò àâàãäñàí áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б  нь хариуцагч Б.М од холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2018 онд танилцаж, тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүү Бямбацэцэгийн А  төрсөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.01.12-ны өдрийн №26 дугаар дүгнэлт, хүүхдийн төрсний гэрчилгээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22.1-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно.”, мөн хуулийн 23.1-т энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан. Иймд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Бямбацэцэгийн А ын эцэг нь Б.М  мөн болохыг тогтоох нь зүйтэй.  

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу хүү Б.А ыг эцэг Б.М оор тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болохыг дурдаж, хариуцагчаас нийт 111,818 төгрөг гаргуулж үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,618 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б-н А ын эцэг нь Б-ы М мөн болохыг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Бямбацэцэгийн А ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.М оор тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð улсын тэмдэгтийн хураамжид íýõýìæëýã÷ 70,200 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Б.М оос нийт 111,818 төгрөг гаргуулж үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 41,618 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
  4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.ЛХАГВАСҮРЭН