Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/00462

 

 

 

 

 

 

2022 03 09

 

 

 

181/ШШ2022/00462

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Т-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Ц-т холбогдох

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгоэ, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Б.Ц , нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... би Б.Ц той 2018 оны 4-р сарын эхээр танилцаж, дотносон улмаар гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн ба бид 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсны гэр бүл болсон. Бид гэр бүл болж хамтран амьдарснаас хойш 2019 оны 5-р сарын 27-ны өдөр хүү Ц.И  төрсөн бөгөөд миний асрамжид эрүүл саруул, эсэн мэнд өсөн бойжиж байна. Гэр бүл болж хамт амьдарснаас хойш эхэн үедээ бүх зүйл сайхан, эмх цэгцтэй байсан ба би 2018 оны 9 дүгээр сард жирэмсэн болсноо мэдсэн, үүнд Б.Ц  маш их баярлаж байсан. Бид 2018 оны 6-р сараас Б.Ц ын Яармаг дахь ээжийнх нь байранд хамт амьдарч эхэлсэн ба 9 дүгээр сарыг дуустал тэнд байсан. Тухайн үед би Юнимед гэдэг эмнэлэгт лаборантаар ажилладаг байсан ба ажпын ачаалал маш их байдаг байсан тул өөрийнхөө гэр рүү явна гэж хэлэхэд Б.Ц  ... хутга барьж аваад амиа хорлоно, чамгүйгээр амьдрахгүй, өндөр байшингаас үсэрч амиа хорлоно ... гэх зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлж, гэрийнхээ хаалганы өмнө сандал тавиад суучихдаг байсан. Гэрээс нь явах гэхэд араас орцондоо нүцгэн гараад дагаж явах, заримдаа бүр ажилд хүртэл явуулдаггүй байсан ба энэ үеэс эхлэн надад сэтгэл зүйн дарамтыг бага багаар учруулах болсон.

Б.Ц  2018 оны зун намайг өөрийн найзуудтайгаа танилцуулсан бөгөөд тухайн үед найзууд нь түүнийг . мөнгө зээлчихээд буцааж өгдөггүй, өмнөх найз охины асуудал, нөхөр хүүхэдтэй хүнтэй явалддаг байсан зэргийг нь хэлсэн...-ээр бидний дунд хэрүүл маргаан гарч эхэлсэн. Үүнийг мэдсэн Б Цогт-Очир найз нарыгаа ална гээд хутга барьчихаад гарах гэдэг байсан ба түүний энэ үйлдэл нь надад маш их айдас төрүүлдэг байсан. Үүнээс хойш бидний дунд хэрүүл маргаан гарсан үед манай ажил дээр байнга очиж өөртэй нь уулзахгүй бол хамт ажиллагсдын тайван байдлыг алдагдуулж байнга дуудуулж элдэв мессеж бичих болсон ба надтай маргалдах бүртээ хүүхдээ авч зугтаана гэж айлгаж, дарамталдаг болсон юм. Мөн тэрээр надтай хамт амьдрахаас өмнө болон дараа нь банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд, хүүтэй мөнгө зээлдэгч нараас маш их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлж гэр бүлээ өрөнд оруулаад зогсохгүй надаас болон миний аав, зэжээс хүртэл мөнгө төгрөг зээлдэг байсан ба үүнээс болж мөн л гэр бүлийн маргаанд гардаг болсон

Дээрх нөхцөл байдал үргэлжилсээр хамгийн сүүлд бид 2021 оны 8-р сарын 09-ний өдөр маргалдсанаар нөхцөл байдал улам хүндэрч зодоон эхэлсэн бөгеөд Б.Ц  намайг газар хэвтүүлж байгаад саван дээр евдөглөсний улмаас би доошоо цус алдсан. Тухайн үед би цагдаа, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаагүй, түүнд итгэж засарч өөрчлөгдөнө гэж найдсан, энэ талаар ээж аавдаа хэлээд л өнгөрсөн. Үүнээс болж бид хоёр 2 сар гаруй тусдаа амьдарч байгаад 2021 оны 10-р сараас буцаж эвлэрээд хамт амьдарч эхэлсэн 2021 оны 12-р сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд би итгэл найдвараа алдаагүй. Б.Цот-Очирыг засаад авъя гэж бодоод өр зээлийг нь дарахын тулд өөрийн нэр дээр дахин зээл авч өгөөд ахин өр байгаа юу гэж асуухад үгүй гэж хэлсэн 2021 оны 3-р сараас хойш би нийтдээ 20 орчим сая төгрөгийн зээл нэр дээрээ авч Б.Ц т өгсөн байдаг. Энэ зээлийг хэнд өгсөн, юунд зарцуулсан талаар надад ямар ч мэдээлэл өгөөгүй, баримт нотолгоо үзүүлээгүй. Надтай суухаасаа өмнө их хэмжээний зээлтэй байсан тухайгаа огт хэлээгүй, хаа хамаагүй сүүлд нэгэн хэрүүлийн үед л олж мэдсэн. Бид 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин муудалцаж улмаар зодолдож тэрээр ...намайг дахин шалан дээр бүх биеэрээ дарж хэвтүүлээд миний 2 гарыг зөрүүлж бариад хоолой руу шахахад амьсгал боогдож, ухаан балартаж байхад аан, ингээд унт, унт гэж хэлж... байсныг нь санаж байна. Хэсэг хугацааны дараа миний дээрээс босоход миний бүх биө хөндүүрлэн өвдөж, гар хөлийн булчингууд хөх эрээн болсон байсан. Б.Ц  130 гаруй кг жинтэй, харин би дөнгөж 50 кг шүү дээ. Үүнээс хойш удаагүй 2022 оны 1 дүгээр сарын 02-ны орой гэртээ хоёулаа байхдаа цаашдын амьдралын тухай ярилцах явцад Б.Ц  гэнэт уурлаад, дайрч довтлон, дахин дарж унагаан гар, тохой хөлөөрөө ёворсноос дахин хөхрөлт, няцралт, зулгаралт үүсэж, улмаар бүх дотор эрхтэн хөндүүрлэж өвдөх мэдрэмж бүтэн хоёр хоногийн турш үргэлжилсэн. Дээрх асуудлаар болон гэр бүлийн маргааны талаар би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл, гомдол гаргаснаар Б.Ц т шүүхээс зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. ... бид цаашид эвлэрэн хэлэлцэж, хамтран амьдрах боломжгүй ... дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Ц  бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ц.И ийг эх Н.Т  миний асрамжид үлдээж, эцэг Б.Ц оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Уг нь эвлэрэн хэлэлцэж, асуудлыг шийдмээр байна. Эхнэр маань иймд шийдвэр гаргаж байгаа бол шийдвэрийг нь хүндэтгэж байна. ... хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжтой. Хүүхэдтэйгээ уулзах боломж их чухал байна. Ер нь бол хүн бүр хүүхдээ санадаг. Одоо ухаан орж байгаа цаг нь. Энэ үед нь би хажууд нь байэ эцэг нь гэдгээ мэдрүүлэх нь чухал. Цаашид хүүхдэдээ хэрэгцээтэй зүйлээр тэтгэж явна гэжээ.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022оны 01 сарын 14-ний өдрийн 2022/ЗШ/193 дугаар Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрийг гаргасан.

 

Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т  нь хариуцагч Б.Ц т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2018 онд танилцаж, гэр бүл болсон, тэдний дундаас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Цогт-Очирын И  төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. гэж заасан.

Нэхэмжлэгч Н.Т , хариуцагч Б.Ц  нарын хоорондын маргаан нь даамчирч улмаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл удаа дараа гарах болсон нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022оны 01 сарын 14-ний өдрийн 2022/ЗШ/193 дугаар Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрээр тогтоогдож байна.

Ийнхүү гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцох байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд эцэг, эхийн хувийн байдал, хүүхдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл тогтоогдоогүй зэрэг байдлыг харгалзан хүү Ц.И ийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Ц.И ийг эцэг Б.Ц оор тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Т , хариуцагч Б.Ц  нар нь гэрлэлтээ цуцлуулсан боловч хуулийн 26.2-т зааснаар тэдний хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг,

мөн хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг тус тус дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н-н Т, Б-ы Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Ц-н И ийг эх Н.Т ий асрамжинд үлдээсүгэй

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ц.И ийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, тэднийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Ц оор тэжээн тэтгүүлсүгэй.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 70,200 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Б.Ц оор 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т д олгосугай.

5.  Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН