Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/236   

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000087 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, ******* оны ********* дүгээр сарын **********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сум 2 дугаар баг “*******” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,регистрийн дугаар *******,

******* ургийн овогт ******* *******,

 

Хоёр.Монгол Улсын иргэн, ******** оны ********* дугаар сарын ******-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн сум 8 дугаар баг “ ” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй регистрийн дугаар ,

******* ургийн овогт .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн, “Бонго-3” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газар замын хажуу руу унаж осолдсон байсан “Норд бенз” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч д 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: гэх газраас гэдэг хүнээс малдаа өгөх өвс авах гэж явсан. Унасан машинд хүн байгаагүй. Замын хажууд унасан өвсийг мал их идсэн байсан. Энэ өвсийг мал идээд дуусах юм байна гэж бодоод авчихсан. Бонго-3” маркийн машин нь машин. Би машингүй болоод Намнандоржоос түр гуйж авсан байсан. 2024 оны 01 сарын 20-ны үеэр авсан байх. Тэр өвс хэний эзэмшил гэдгийг мэдээгүй. Өвсний эзэн буцаж ирнэ гэдгийг мэдэж байсан. Бид хоёр өвсийг өөрсдөө өргөх боломжгүй, дийлэхээргүй хүнд байсан.  Бонго машинд 3-4 ширхгийг багтаах боломжтой. 2024 оны 04 сарын 05-нд 4 удаа, өмнөх өдөр нь 1 удаа авсан. Машин замаас гаргах боломж байгаагүй, цас ихтэй байсан. Эзэн нь ирнэ гэдгийг ойлгож ухамсарлаж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хэлье гэж бодоогүй. Эзнийг нь мэдэх үү гэж ойр хавийн айлаас асуусан. Утасны сүлжээ байгаагүй, уурганы үзүүрт суурин утас уяж холбоо барьдаг байсан. Хохирогчид 5,600,000 төгрөг өгсөн..гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээБид хоёр өөр газраас өвс авахаар явж байсан. Өвс байна гэж хэлээгүй, өд хажуу айлын хүн нь хэлсэн гэсэн. Түлшний банк нээлттэй байсан. 1 удаа зөөж, 2 дахь өдөр дээр нь түлшийг. Хүнийх гэдгийг мэдэж байсан. Малдаа өгөх гэж өвсийг авсан...гэв.

 

2430000000087дугаартай хавтаст хэргээс: 

 

- Яллагдагч *******ийн: Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 20-ны үед Сүхбаатар аймгийн суманд адуу, үхэртэй отроор очсон. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр сумын төвөөс нүүрс ачаад сумын 7 дугаар багт байх гэх газарт байх хөдөө гэртээ очиход  тэжээлийн үхрийн өвс дуусаж байсан болохоор нь *******ын хамт өвсний талбайгаас өвс авахаар хүргэнийхээ Бонго маркийн авто машинтай явсан. Замд манай гэрээс зүүн зүгт 12 км орчим зайд 500 кг том боодолтой өвс ачсан том машин замын хажуу руу уначихсан тааралдсан. Өвснөөс нь 3 ширхэг газарт уначихсан мал идэж байхаар нь *******тай ярилцаад “орой ч боллоо, энэ өвснөөс нэг боодлыг аваад буцъя” гэж хэлээд 1 боодлыг машиндаа ачаад гэр рүүгээ буцаад явсан. Маргааш нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр малдаа явж байгаад нөгөө өвстэй унасан машинаа дурандсан чинь өвсөн дээр нь их адуу цуглачихсан байсан. Тэгээд гэртээ буцаж ирээд *******т “нөгөө өвсөн дээр чинь олон адуу цуглачихсан байна. Мал идээд дуусах нь тэр өвснөөс нь авъя, энэ том тэрэг хэзээ ч босох билээ, эзэн ирэхээр нь тооцоог нь хийе, зам нь ч онгорхой, км нь ч бага юм” гэж хоорондоо ярилцаад тухайн өвснөөс 4, 4-өөр нь 3 удаа зөөж нийт 13-н боодол өвс авсан. Хамгийн сүүлийн 4 өвсөө авахдаа 2 саванд 35 литр түлш шаланкаар соруулж авсан. Учир нь миний алдсан адууны сураг гараад явах гэсэн чинь өвс зөөгөөд түлш багассан байхаар нь тухайн түлшийг авсан. *******ын хамт явсан өөр хүн байгаагүй. Өвс ачсан бонго нь манай хүргэний нэр дээр байдаг хүргэний машин байгаа юм. Энэ өвөл 4 машин эвдчихээд машингүй явган болчихоод гуйж унаж байсан юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас/,

 

- Яллагдагч *******ын: Миний бие *******тэй Сүхбаатар аймгийн суманд адуу, үхэр маллаад хамт оторлож очоод хамт байдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр аймгийн төвөөс ирсэн. Тэр үед гадаа тэжээдэг 70 орчим үхрүүдийн өвс нь дуусаж байхаар нь “үхрийн өвс дуусаж байна, хоёулаа өвсөнд явж ирье” гэж өд хэлээд бид хоёр 16-н цагийн үед ийн машинтай хоолой гэх газарт байдаг хужаагийн өвснөөс худалдаж авахаар явж байсан чинь манай гэрээс зүүн зүгт 12-13 км орчим газарт зам дээр 500 кг-тай өвс дүүрэн ачсан том машин уначихсан байсан. Хажууд нь 3-4 боодолтой өвс уначихсан адуу идэж байхаар нь “энэ адуу идээд цавчаад дуусгачих юм байна” гэж хоорондоо ярилцаад нэг боодлыг аваад гэр рүүгээ явсан. Маргааш нь бид хоёр мөн ярилцаад “олон адуу нөгөө өвстэй унасан машин дээр цуглачихсан байна, газар нь ч ойрхон юм байна, эндээс өвс авъя, эзнийг нь олоод мөнгийг нь өгчихнөө” гээд 3 удаа 4, 4 өөр нь 12 боодол өвс авсан. Өвс зөөж байхад ийн азарганы сураг нь гараад тэр азаргандаа явна түлш дутна гээд хамгийн сүүлийн явалтандаа 2 ширхэг 20 литрийн канистраар 35 литр түлш аваад гэр рүүгээ явсан. Өвстэй унасан машин дээрээс 500 кг-тай 13 боодол өвс, 35 литр түлш 2 ширхэг 20 литрийн саванд шаланкаар юүлж авсан. бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өвс ачсан машин нь манай баз ийн машин юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн .....дүгээр хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-9 дугаар хуудас/,

 

-Хохирогч ын: 2024 оны 02 дугаар сарын сүүлээр гэх хүнтэй утсаар яриад аймгийн сумаас өвс татуулъя “машин байна уу” гэхэд тухайн хоёр машин ирсэн. Тэгээд суманд ирээд надтай уулзаад аймгийн сумын “ ” гэх газраас 500 кг-тай 111 тооны өвс ачуулахаар болоод түлш тосыг хийж өгөөд ачааны хөлс болох 2,000,000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр суманд ирээд нь “таны өвсийг ачиж явсан машин эндээс 200 километрийн газарт унасан. Би энэ хэдтэй өвсийг нь аймагт оруулж буулгачхаад ирье” гэж яваад 2024 оны 03 дугаар сарын 04-ний шөнө ирээд, бид хэд 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө машин дээр очиход машин зөв тал руугаа ойчсон урд талын хэсгийн өвс ачсан машин нь татлага нь тасраад урд талын хэсэгт ачсан өвснөөс 14 ширхэг өвсийг аваад явсан байхгүй байсан. Тэгээд мөн машины банканд байсан түлшийг нь аваад явсан байсан.Тухайн үед жолооч 80 литр түлш алга болсон гэж ярьж байсан. Сүүлд өвсөө буулгаад машины жолоочтой түлшний тооцоо хийхэд 30-40 литр түлш дутсан байна гэхээр би 40 литр түлш нэмж хийж өгсөн. ...30-40 литр түлш дутсан нь үнэн байсан. Тухайн газар 5-10 литр нь 3 хонох үед асгарсан байх. Миний хохирлыг  *******, ******* бүрэн барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. *******, ******* нарт хүлээлгэн өгч хариуцуулсан зүйл байхгүй. Угаасаа хэн миний өвсийг авсныг ч мэдээгүй байсан.  .*******, ******* нарт тухайн өвснөөсөө авч, өгөх талаар ярьсан зүйл байхгүй. Надтай холбогдсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 19, 21дүгээр хуудас/,

 

- Гэрч ын: аймгийн сумын гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр очоод өвсөө ачуулах гэж 5 хоноод 2024 оны 03 дугаар сарын 01-ны орой 17 цагийн үед нар шингэх үед гарсан. ноос 40 гаран километр яваад ********* сум руу салдаг замаар салах гэж байгаад буруу зам аваад сум руу явдаг зам руу орсон байсан. Тухайн замаараа урагшаа 20 гаран километр яваад буруу замаар явснаа мэдээд тэндээ хоносон. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед тэндээсээ буцаж яваад нэг километр орчим яваад миний унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэгээд машинаа орхиод цуг явж байсан дүүгийнхээ машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө  аймгийн төв рүү орж өвсөө буулгаад, тэндээсээ гараад орой нь ********* суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход миний машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон байсан, мөн тухайн машины банканд байсан 80 литр түлшийг авсан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

- Гэрч : “ аймгийн сумын гэх газраас өвс ачихаар болоод түлшээ хийгээд бид хоёр явсан. Өвсөө ачаад 2024 оны 03 дугаар сарын 01-ны орой 17 цагийн үед гарсан. ноос баруун тийш 40 гаран километр яваад Сүхбаатар сум руу салдаг замаар салах гэж байгаад буруу зам аваад сум руу явдаг зам руу орсон байсан. Уг замаараа урагш 20 гаран километр яваад буруу замаар явснаа мэдээд тэндээ хоносон. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед тэндээсээ буцаж яваад нэг километр орчим явж байхад ахын унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэгээд машинаа тэндээ орхиод миний  машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө  аймгийн төв рүү орж өвсөө буулгаад, тэндээсээ орой нь гараад Сүхбаатар суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход унаад орхисон байсан машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон байсан,мөн тухайн машины банканд байсан түлш нь байхгүй байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

 

- Гэрч : 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 500 кг-тай том өвс 111 ширхэг боодол өвс өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 03 дугаар сарын 01-ний өдөр эндээс хөдөлсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

- Гэрч : Би Сүхбаатар аймгийн сумын нутаг гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хүргэн ах аагийн хамт гэрээсээ хүргэн ахын улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын нутагт байх 19 дүгээр талбай руу очих гээд явж байхад замд гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид хоёр цаашаа явж 19 дүгээр талбайд очоод түлш бензин, бас нүүрс авчхаад буцаж байхдаа машин унасан газар ирээд би аа ахад “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд аа ах “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд машин дээр очиход өнгийн толгойтой том машин ойчсон, банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй болохоор нь би “аа ахыг нэг өвс авчихъя” гэж хэлээд нэг өвс босоогоороо унасан байхаар нь тухайн өвсний хажууд аа ах машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. Маргааш өглөө нь би тухайн өвснөөс муу малдаа машин дээрээсээ хаяж өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед би мотоциклтой хонь дарчхаад гэрийнхээ хойно байх *******гаас отроор ирсэн гэх айлаар орохдоо “манайхаас хойшоо зам дээр том өвс ачсан машин ойчсон байна. Би тэндээс нэг ширхгийг аваад ирсэн” гэж хэлсэн.Намайг ийн гэрт ороход , Сайнаа, Саруул, ******* ах байсан. Тэгээд би саяхан үхрээ хөөгөөд явж байхад ******* ахтай таарахад “манайх унасан машины өвснөөс 4-н ширхэг өвс авсан” гэж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

 

- Гэрч : 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хадам дүү хамт өөрийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын нутагт байх 19 дүгээр талбай руу очих гээд явж байхад гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид хоёр 19 дүгээр талбайд очоод түлш бензин, бас нүүрс авчхаад буцаж байхдаа машин унасан газар ирээд Г.Батболд надад “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд би “яах гэсэн юм бэ, наадах чинь хүний өвс аваад муухай” гэхэд Г.Батболд нь “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд тухайн ойчсон машин дээр очиход өнгийн толгойтой том машин ойчсон банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй байсан.Тэгэхэд Г.Батболд нь “хоёулаа эндээс нэг өвс аваад явчихъя” гэхээр нь би “хэрэггүй” гэхэд Г.Батболд нь “би эзэн ирвэл уулзчихна” гэхээр би унасан машины хажууд нэг өвс босоогоороо унасан байхаар нь тухайн өвсний хажууд машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр орой нь манай эхнэр цуг Сүхбаатар аймгаас ирсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,

 

- Гэрч : Би Сүхбаатар аймгийн сумын нутаг гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирсэн. Удалгүй ******* ах, ******* хоёр *******ийн улсын дугаартай өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд явсан. Тэгээд оройхон ирэхдээ нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр 16 цагийн үед ******* ах, ******* ах хоёр өвсөнд явлаа гээд явсан. Оройхон 22 цагийн үед ирсэн.Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай өвс буулгасан байсан,очоод үзэхэд 12 ширхэг өвс авчраад  буулгасан байсан....гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

 

- Гэрч : 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирсэн. Тэгээд төд удалгүй ******* ах ******* хоёр *******ийн улсын дугаартай өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд яваад оройхон нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. Маргааш нь 16 цагийн үед ******* ах ******* ах хоёр өвсөнд явлаа гээд яваад 22 цагийн үед ирсэн.Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай өвс буулгасан байсан. 12 ширхэг авчраад буулгасан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/,

 

- Гэрч : улсын дугаартай Бонго-3 маркийн Тус тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч 2024 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдөр баатар хотоос хадам ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр *******өд өгч явуулсан. Зарсан зүйл бол байхгүй. Энэ жил Сүхбаатар аймагт цас, зудтай байсан учраас өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж бай гээд өгч явуулсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг надаас өөр хэн ч захиран зарцуулах эрх байхгүй. ******* ах, бид хоёрын дунд өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй, өөрийн эзэмшлийн тус тээврийн хэрэгслийг явуулах болсон асуудал нь манай хадмын талын хүмүүс отроор яваад машин техникээ эвдсэн гэсэн учраас өвлөөс хаврыг хүртэлх хугацаанд түр өгч явуулсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71дүгээр хуудас/,

 

-“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2402070 дугаартай “13 ширхэг өвс, Дизель түлш 1 литр 4,140 төгрөг, 35 литр түлш 144,900 төгрөг, 500 кг боодолтой өвс 209,999 төгрөг, 13 өвс 2,729,996 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-88 дугаар хуудас/,

 

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай “ Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 20,500,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 95-107дугаар хуудас/,

 

-“Kia bongo3” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/,

 

- Хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн сумын 8-р багийн Засаг даргын 2024.04.09-ний 28390 дугаартай тодорхойлолт/ 1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа,гэрлэсний бүртгэлийн лавлагаа,Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/ 1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн сумын 2-р багийн Засаг даргын 2024.04.09-ний өдрийн 15/38 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,гэрлэсний бүртгэлийн лавлагаа/1 дүгээр хавтаст хэргийн 165-167 хуудас/,

- 4451 улсын дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/

 

- 5897 улсын дугаартай Норд бенз тээврийн хэрэгслийн 04210250 дугаартай гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багийн нутаг гэх газарт замын хажуу руу унаж осолдсон “Норд бенз” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлшийг авч нийт 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч ын “ Би Сүхбаатар аймгийн сумын нутаг гэх газраас 500 кг-ын жинтэй 111 ширхэг өвс худалдан авч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр машинд ачуулсан. 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвс ачиж явсан жолооч нь “таны өвсийг ачиж явсан машин эндээс 200 километрийн газарт унасан. Би энэ хэдтэй өвсийг нь аймагт оруулж буулгачхаад ирье” гэж яваад 03 дугаар сарын 05-ны шөнө машин дээр очиход урд талын хэсгийн өвс ачсан машины татлага нь тасраад 14 ширхэг өвс байхгүй, мөн машины банканд байсан түлшийг нь аваад явсан гэж байсан. Тухайн үед жолооч 80 литр түлш алга болсон гэж ярьж байсан. Сүүлд өвсөө буулгаад машины жолоочтой түлшний тооцоо хийхэд 30-40 литр түлш дутсан байна гэхээр би 40 литр түлш нэмж хийж өгсөн. 30-40 литр түлш дутсан нь үнэн байсан. Тухайн газар 5-10 литр нь 3 хонох үед асгарсан байх. Миний хохирлыг *******, ******* бүрэн барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй ” гэх,

гэрч ын “ 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед тэндээсээ буцаж яваад нэг километр орчим яваад миний унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэндээ машинаа орхиод цуг явж байсан дүүгийнхээ машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө аймгийн төвд орж өвсөө буулгаад орой нь Сүхбаатар суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход миний машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон байсан, мөн тухайн машины банканд байсан 80 литр түлшийг авсан байсан ” гэх,

гэрч “2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед буцаж нэг километр орчим явж байхад ахын унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаа нь хазайгаад замын зөв тал руу унасан. Тэндээ машинаа орхиод ах миний машинд суугаад 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө  аймгийн төв рүү орж өвсөө буулгаад орой нь Сүхбаатар суманд ирж хоносон. 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед очиход унаад орхисон байсан машины урд талын хэсэгт ачсан байсан татаасыг юмаар огтлоод урт талын хэсэгт байсан 14 ширхэг өвс алга болсон, машины банканд байсан түлш нь байхгүй байсан ” гэх,

гэрч “...2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 500 кг-тай том өвс 111 ширхэг боодол өвс өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эндээс хөдөлсөн ” гэх,

гэрч “ Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хүргэн ах аагийн хамт түүний улсын дугаартай Портер маркийн машинтай  сумын нутагт байх 19 дүгээр талбай руу явж байхад замд гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид 19 дүгээр талбайгаас  түлш бензин, нүүрс аваад буцаж байхдаа уг машин унасан газар ирээд би аа ахад “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд аа ах “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд бид хоёр машин дээр очиход банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй болохоор би аа ахад “нэг өвс авчихъя” гэж хэлээд, машины хажууд босоогоороо унасан нэг өвсийг аа ах машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед би мотоциклтой хонь дарчхаад гэрийнхээ хойно байх *******аас отроор ирсэн гэх айлаар орохдоо “манайхаас хойшоо зам дээр том өвс ачсан машин ойчсон байна. Би тэндээс нэг ширхгийг аваад ирсэн” гэж хэлсэн. Намайг ийн гэрт ороход , Сайнаа, Саруул, ******* ах байсан. Тэгээд би саяхан үхрээ хөөгөөд явж байхад ******* ахтай таарахад “манайх унасан машины өвснөөс 4-н ширхэг өвс авсан” гэж байсан” гэх,

гэрч “ 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би хадам дүү хамт өөрийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын нутагт байх 19 дүгээр талбай руу очих гээд явж байхад гэх газарт өвс ачсан том машин унасан байсан. Бид буцаж явахдаа машин унасан газар ирэхэд Г.Батболд “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд би “ яах гэсэн юм бэ, хүний өвс аваад муухай” гэхэд Г.Батболд нь “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд бид ойчсон машин дээр очиход өнгийн толгойтой том машин ойчсон, банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй байсан. Г.Батболд нь “хоёулаа эндээс нэг өвс аваад явчихъя” гэхээр нь “би хэрэггүй” гэхэд Г.Батболд нь “би эзэн ирвэл уулзчихна” гэхээр би унасан машины хажууд нэг өвс босоогоороо унасан байхаар нь тухайн өвсний хажууд машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр орой нь манай эхнэр цуг Сүхбаатар аймгаас ирсэн ” гэх,

гэрч “ 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирсэн. Төд удалгүй ******* ах, ******* хоёр *******ийн улсын дугаартай өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд яваад оройхон ирэхдээ нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр 16 цагийн үед ******* ах, ******* ах хоёр өвсөнд явлаа гээд яваад 22 цагийн үед ирсэн. Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай 12 ширхэг буулгасан байсан” гэх,

гэрч “ 2024  оны 03 дугаар сарын 04-ний орой ******* ах аймгаас ирээд удалгүй ******* ах, ******* хоёр *******ийн улсын дугаартай өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй “өвсөнд явлаа” гээд явсан. Орой ирэхдээ нэг ширхэг 500 кг-тай өвс авчраад гэрийн зүүн талд буулгасан байсан. Маргааш нь 16 цагийн үед ******* ах, ******* ах хоёр өвсөнд явлаа гээд яваад орой 22 цагийн үед ирсэн. Маргааш өглөө нь би үхрээ бэлчээхээр явахад гэрийн зүүн талд 100 метрийн зайд нэлээн хэдэн том боодолтой буюу 500 кг-тай 12 ширхэг авчраад өвс буулгасан байсан” гэх,

гэрч “ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2024 оны 01 дүгээр сарын 25 билүү 26-ны өдөр баатар хотоос хадам ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр *******өд өгч явуулсан. Зарсан зүйл бол байхгүй, энэ жил Сүхбаатар аймагт цас, зудтай байсан учраас өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж бай гээд өгч явуулсан. ******* ах, бид хоёрын дунд өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй, өөрийн эзэмшлийн тус тээврийн хэрэгслийг явуулах болсон асуудал нь манай хадмын талын хүмүүс отроор яваад машин техникээ эвдсэн гэсэн учраас өвлөөс хаврыг хүртэлх хугацаанд түр өгч явуулсан” гэх,

-“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2402070 дугаартай “13 ширхэг өвс, Дизель түлш 1 литр 4,140 төгрөг, 35 литр түлш 144,900 төгрөг, 500 кг боодолтой өвс 209,999 төгрөг, 13 өвс 2,729,996 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай “ Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 20,500,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт,

 “Kia bongo3” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогчид учирсан хохирол болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцжээ.

 

Хөрөнгө үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2402070 дугаартай “ Дизель түлш 1 литр 4,140 төгрөг, 35 литр түлш 144,900 төгрөг, 500 кг боодолтой өвс 209,999 төгрөг, 13 өвс 2,729,996 төгрөг” гэх,

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай “ Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 20,500,000 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлтүүдийн талаар хохирогч болон шүүгдэгч нараас маргаагүй бөгөөд дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******, ******* нарт холбогдох дээрх үйлдлийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас “ *******, ******* нар нь бүлэглэн, Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2024 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газар замын хажуу руу унаж осолдсон байсан “Норд бенз” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээс 1 ширхэг нь 500 килограммтай 13 боодол өвс, 35 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч д 2,729,996 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар гэмт хэргийг шууд, санаатай хэлбэрээр үйлджээ.

Өдрийн цагаар авсан гэдэг нь ил авсан гэсэн үг биш. Эзэнд нь мэдэгдэхгүй авахыг нууцаар гэж үзнэ. Шүүгдэгч нар эд хөрөнгө хэний эзэмшлийн вэ гэдгийг мэдэхгүй ч, бусдынх гэдгийг ухамсарлаж байсан. Хулгайн гэмт хэрэг 4 сарын 4, 5-ны өдөр болсон. Эзэн нь 5-ны шөнө буюу 3 хоногийн дараа очсон. Тэр даруй гэж үзэж болохуйц хугацаанд ирсэн. Малаа үхүүлэхгүйн тулд малдаа идүүлэх гэж авч байгаа нь субьектив санаатай гэж үзнэ. Өвсийг хамгаалалтгүй орхисон байсан гэж байна. Уяа татсан байсныг тастсан байсан гэж эзэн мэдүүлсэн. Шүүгдэгч дан ганц өвс авч болох байсан. Үнэхээр малдаа өвс өгөх гэж байсан бол яагаад түлш авсан бэ. Түлш асгараагүй байсан. Энгийн ухамсрын түвшинд том машин их өвстэй онхолдсон байна, эзэн нь эргэж ирнэ гэдгийг ойлгох боломжтой. Энэ нь хаягдсан гээгдсэн эд зүйл биш. Шүүгдэгч нар шүүх хуралдаанд эзэнд нь хэлээгүй гэж мэдүүлдэг. Бонго-3 маркийн машиныг ашиглаж, өвсийг авах нөхцөлийг хөнгөвчилсөн. Шүүгдэгч нарын хохирогчийн өмчлөх эрхэд халдаж зориуд хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулах “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэх,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас “ Хэргийн хувьд мөрдөгч Эрүүгийн хэрэг мөн эсэхийг нь тодорхойлолгүй хэрэг үүсгэсэн. Хохирогчтой би уулзсан. Хохирогчийн дүү нь эрүүгийн цагдаагийн дэд дарга албан тушаалтай хүн байдаг. Миний хохирлыг барагдуулсан тул заавал хэрэг үүсгэхгүй байж болно гэж хохирогч цагдаад хэлсэн гэсэн. Хөндлөнгийн нөлөө орсон гэдгийг хохирогч өөрөө хэлсэн. Та гомдлоо гаргачих гэж над руу цагдаагаас залгасан гэж хохирогч хэлдэг. Хохирогч хариуд нь шаардлагагүй гэж хариулсан. Гаднын хүний нөлөөтэйгөөр хэрэг үүсгэсэн гэж үзэж байгаа. Мөрдөгч нар хохирлыг 1 дахин нэмэгдүүлж төлүүлсэн. Мөрдөгч нар 10 саяыг нэхэмжил гэж хохирогчид хэлсэн гэсэн. Хохирогч энэ талаар татгалзсан.

Хохирогч иргэний хуульд зааснаар тээвэрлэлтийн гэрээний  дагуу тээвэр хийж байсан. Иргэний хуулийн 393-т заасны дагуу тээвэрлэгч тээвэрлэж байсан эд хөрөнгийн талаар хариуцлага хүлээнэ. Тиймээс иргэний журмаар хэргийг шийдэж болох байсан.

Өмгөөлөгчийн зүгээс энэ үйлдлийг хулгайн гэм хэрэг гэж үзэхгүй байна. Давааням машинаа тэр өдөр орхиж явсан, өвсөндөө хамгаалалт тавиагүй. Яваад ирэхэд нь өвс нь дутсан. Шүүгдэгч нар өвсийг өдрийн гэгээнээр авсан, нууцаар аваагүй. Анхнаасаа хулгай хийх зорилгогүй байсан. Иймээс субьектив санаагүй байсан гэж үзнэ. Ингээд гэмт хэргийн бүрдэл хангагдахгүй байна гэж үзэж байна. Тэр үед өвөлжилт хэцүү байсан. Замд таарсан өвсийг л авсан үйлдэл. Эзэмшигч тодорхойгүй байхад, холбоо барих боломжгүй байхад өвсийг авсан. Нууцаар гэх бүрэлдэхүүнийг хангахгүй байна. Гээгдэл хөрөнгийг авсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх нь зүйтэй байна.  Шүүгдэгч нар мал маллаж амьдардаг. Гээгдэл хөрөнгө, хулгайн хэргийн талаар ойлголтгүй. Гээгдэх, орхигдох, хаягдах гэдэг нь нэг утгатай.

Субьектив санаа байхгүй буюу замд таарсан унасан машины өвсийг авсан. Дээд шүүхийн тогтоолд харуул хамгаалалт тавиагүй бол гээгдэл хөрөнгө гэж үзнэ гэсэн. Хэрэв гээгдэл хөрөнгө гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Эзэн нь мэдэгдэхгүй, холбоо барих боломжгүй үед өдрийн гэгээнээр өвсийг авсан. Энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхэд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шийдвэрлэж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэв.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно ” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй юм.

6. Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг. 

 

Өмчийн эсрэг гэмт хэрэгт гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөрт авахын тулд өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх байдлаар өөрийн хөрөнгөд тогтоосон хяналт, хамгаалалтыг хэрхэн няцаан алдагдуулж буй байдал нь хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тодорхой төрлөөр зүйлчлэхэд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл юм. 

Тухайлбал хулгайлах гэмт хэрэгт эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэх буюу хэрэглэхээр сүрдүүлэх, залилах гэмт хэрэгт төөрөгдүүлэн мэхлэх байдлаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд авдаг ба аль ч тохиолдолд энэ нь идэвхтэй үйлдэл байдаг.  

Харин завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн хяналтад хууль, гэрээний дагуу шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах санаа гэмт этгээдэд бий болдгоороо онцлог юм. 

 

Өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдох эсвэл хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан үед эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба уг зүйл, хэсэгт тодорхойлсон “алдаатай”, “андуурагдсан”,  “гээгдэл” гэх нэр томьёо нь цогцоороо хууль ёсны эзэмшигч тодорхой нөхцөл байдлын улмаас эд хөрөнгөдөө хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүй байсан үед шүүгдэгч хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан бөгөөд харин эд хөрөнгийн хяналт, хамгаалалтыг няцаах, алдагдуулах ноцтой, идэвхтэй үйлдэл хийгээгүй гэж ойлгоно.

 

7. Харин тухайн хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхээр хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокуророос шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ тэдгээрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, өмчлөгчийн хууль ёсны эзэмшлээс эд хөрөнгийг нь шүүгдэгч нар хэрхэн өөрийн хууль бус захиран зарцуулах боломжид шилжүүлж байгаа  талаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэв.

8. Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь малын өвс дууссан шалтгаанаар хоолой гэх газраас өвс авахаар шүүгдэгч *******өд хэлж түүний машинтай явах замдаа гэрээс 12 гаруй км зайд зам дээр унасан “Норд бенз” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрх очсоны дараа уг машин хэзээ унасан, хэн гэгч этгээд орхисон, ямар хугацаагаар хараа хяналтгүй орхигдсон эсэх зэргийг мэдэлгүйгээр, машины эзэмшигчээс хамгаалалтын арга хэмжээ аваагүй байсан тухайн цаг хугацаанд бусдын өвс авсан адил аргаар өдрийн цагаар, ил аргаар өвсийг авсан хийгээд уг эд хөрөнгө зөвхөн тэдний төдийгүй бусад хүний болон мал амьтан, байгалийн хүчин зүйлээс шалтгаалан устгагдах, үрэгдэх боломжтой нөхцөл байдалд байсан нь энэ хэргийн гэрч “ Бид 19 дүгээр талбайгаас  түлш бензин, нүүрс аваад буцаж байхдаа уг машин унасан газар ирээд би аа ахад “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд аа ах “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд тухайн машин дээр очиход банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй болохоор нь би “аа ахыг нэг өвс авчихъя” гэж хэлээд, машины хажууд босоогоороо унасан нэг өвс байхаар нь машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед би гэрийнхээ хойно байх *******аас отроор ирсэн гэх айлаар орохдоо манайхаас хойшоо зам дээр том өвс ачсан машин ойчсон байна. Би тэндээс нэг ширхгийг аваад ирсэн гэж хэлсэн” гэх,

 гэрч “..машин унасан газар ирэхэд Г.Батболд “ахаа хоёулаа энэ өвснөөс муу малдаа аваачиж өгье” гэхэд би “ яах гэсэн юм бэ, хүний өвс аваад муухай” гэхэд Г.Батболд нь “эзэн нь байвал уулзаад мөнгөөр нь авъя” гээд бид хоёр ойчсон машин дээр очиход өнгийн толгойтой том машин ойчсон банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан. Машины кабин руу очиход ямар нэгэн хүн байхгүй байсан. Г.Батболд нь “хоёулаа эндээс нэг өвс аваад явчихъя” гэхээр нь “би хэрэггүй” гэхэд Г.Батболд нь “би эзэн ирвэл уулзчихна” гэхээр би унасан машины хажууд нэг өвс босоогоороо унасан байхаар нь тухайн өвсний хажууд машинаа хажуугаар зэрэгцүүлж зогсоогоод 500 кг-тай нэг ширхэг өвсийг түлхээд машин дээрээ ачсан. 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр орой нь манай эхнэр цуг Сүхбаатар аймгаас ирсэн” гэх,

шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “ Өвснөөс 3 ширхэг газарт уначихсан мал идэж байхаар нь *******тай ярилцаад 1 боодол өвс аваад буцсан. Маргааш нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр малдаа явж байгаад дурандсан чинь өвсөн дээр олон адуу цуглачихсан байсан. Гэртээ ирээд *******т “ нөгөө өвсөн дээр чинь олон адуу цуглачихсан байна. Мал идээд дуусах нь, тэр өвснөөс авъя, энэ том тэрэг хэзээ ч босох билээ, эзэн нь ирэхээр нь тооцоог нь хийе” гэж ярилцаад тухайн өвснөөс 4, 4-өөр нь 3 удаа зөөж нийт 13 боодол өвс авсан. Хамгийн сүүлд 4 өвсөө авахдаа 2 саванд 35 литр түлж шаланкаар соруулж авсан. Учир нь миний алдсан адууны сураг гараад явах гэсэн чинь өвс зөөгөөд түлш багассан байхаар нь тухайн түлшийг авсан. Хэний өвс гэдгийг мэдэхгүй байсан учраас эзэн нь гарч ирвэл мөнгийг нь төлнө гээд бэлдээд бэлэн байлгаж байсан ” гэх,

шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “ 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр аймгийн төвөөс ирсэн. Тэр үед гадаа тэжээдэг 70 орчим үхрүүдийн өвс нь дуусаж байхаар нь “үхрийн өвс дуусаж байна, хоёулаа өвсөнд явж ирье” гэж өд хэлээд бид хоёр 16-н цагийн үед ийн машинтай хоолой гэх газарт байдаг хужаагийн өвснөөс худалдаж авахаар явж байсан чинь манай гэрээс зүүн зүгт 12-13 км орчим газарт зам дээр 500 кг-тай өвс дүүрэн ачсан том машин уначихсан байсан. Хажууд нь 3-4 боодолтой өвс уначихсан адуу идэж байхаар нь “энэ адуу идээд цавчаад дуусгачих юм байна” гэж хоорондоо ярилцаад нэг боодлыг аваад гэр рүүгээ явсан. Маргааш нь бид хоёр мөн ярилцаад “олон адуу нөгөө өвстэй унасан машин дээр цуглачихсан байна, газар нь ч ойрхон юм байна, эндээс өвс авъя, эзнийг нь олоод мөнгийг нь өгчихнөө” гээд 3 удаа 4, 4 өөр нь 12 боодол өвс авсан. Өвс зөөж байхад ийн азарганы сураг нь гараад тэр азаргандаа явна түлш дутна гээд хамгийн сүүлийн явалтандаа 2 ширхэг 20 литрийн канистраар 35 литр түлш аваад гэр рүүгээ явсан.. ” гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэргийн 03 дугаар хуудас дахь Хэргийн газрын үзлэгийн “ ...Тухайн газарт олон тооны тээврийн хэрэгслийн мөрийг цасанд дарагдсан байв. Хэрэг учрал болсон гэх газрын ойр орчимд олон тооны адууны хомоол байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав” тэмдэглэл, хавтаст хэргийн 06 дугаар хуудас дахь Гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд мөн шүүгдэгч *******ын зүгээс өвс авсан үйлдлээ бусдаас нууж далдлаагүй, энэ талаар саахалт айлын Г.Батболдод хэлж ярьсан нь гэрч “би саяхан үхрээ хөөгөөд явж байхад ******* ахтай таарахад манайх унасан машины өвснөөс 4-н ширхэг өвс авсан гэж байсан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдоно.

 

9. Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

 

Шүүгдэгч *******, ******* нарын хувьд анхнаасаа тухайн унасан машинаас өвс, түлш хулгайлах санаа, зорилго байгаагүй бөгөөд тэдгээр нь өөр газраас малдаа өвс авахаар явах замдаа уг өвс ачиж яваад унасан машинтай тааралдаж, уг машин хараа хяналт, хамгаалалтгүй, өвсийг адуу, мал идэж байсан нөхцөл байдалд үндэслэн, тохиолдлын байдлаар буюу машин унасан нөхцөл байдлын улмаас хууль ёсны эзэмшигч өөрийн эд хөрөнгөдөө хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүй байсан цаг хугацаанд өдрийн цагаар, ил аргаар тухайн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангах бөгөөд тэдгээрийн уг үйлдэлд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох “нууцаар авсан” шинж үгүйсгэгдэж байгааг дурдъя.

Түүнчлэн улсын яллагчаас “ Шүүгдэгч дан ганц өвс авч болох байсан. Үнэхээр малдаа өвс өгөх гэж байсан бол яагаад түлш авсан бэ. Түлш асгараагүй байсан” гэж шүүгдэгч нарын түлш авсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж маргах боловч энэ дараах баримтаар няцаагдана.

Тухайлбал, хэргийн баримтаас үзэхэд шүүгдэгч нар 2 дахь өдрөө, өвсийг зөөж дуусах явцдаа “алдсан малын сураг гарсан, эрэлд явах, шатахуун хүрэлцэхгүй” шалтгаанаар уг машинаас 35 литр шатахуун авсан талаар тодорхой мэдүүлсэн хийгээд мөн тухайн машины шатахуун нь асгарч, үрэгдэх нөхцөл байдалд байсан буюу *******, ******* нарын түлш авсан уг үйлдлээс өмнө асгарсан байсан талаар тэдгээрийг өвс, түлш авахаас өмнө уг машинаас өвс авсан этгээд болох гэрч “ Бид 19 дүгээр талбайгаас  түлш бензин, нүүрс аваад буцаж байхдаа уг машин унасан газар ирээд ... тухайн машин дээр очиход банкнаас нь түлш асгарсан газар нэвтэрсэн байсан” гэх, хохирогч ын “ Тухайн үед жолооч 80 литр түлш алга болсон гэж ярьж байсан. Сүүлд өвсөө буулгаад машины жолоочтой түлшний тооцоо хийхэд 30-40 литр түлш дутсан нь үнэн байсан. 5-10 литр нь тухайн газар 3 хонох үед асгарсан байх” гэх мэдүүлгээр нотлогдоно.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж тодорхойлсон ба шүүгдэгч *******, ******* нарын хохирогчид учруулсан 2,729,996 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч юм.

 

11. Шүүгдэгч *******, ******* нарын замд унаж, хяналт, хамгаалалтгүй орхигдсон “Норд бенз” загварын тээврийн хэрэгслээс өвс, шатахуун авсан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ *******, ******* нарт холбогдох үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй” гэж мэтгэлцэж буй дүгнэлтийг хэргийн бодитой байдалд нийцсэн гэж шүүх үзсэн болно.

12. Прокуророос шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг “ Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нар нэг санаа, зорилго сэдлээр, нэг цаг хугацаа, орон зайд, нэг объект халдаж, нэг хохирогчид хохирол учруулсан буюу давтан үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул нэг гэмт хэрэг гэж үзэж нэгтгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”. 3.” Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон ба мөн зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ ” гэж тус тус хуульчилжээ.

Хэргийн баримтаар, шүүгдэгч *******, ******* нар өвс ачиж яваад замд унасан “Норд бенз” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрх очсоны дараа өвс авахаар харилцан ярилцаж, үйлдлээрээ санаатай нэгдсэн нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдох тул тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

 

14. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтооно.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

Шүүгдэгч  *******, ******* нараас эхний өдөр Бонго 3 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад тохиолдлын байдлаар өвс ачиж яваад унасан машинтай таарч 1 ширхэг боодол өвсийг уг машинаар авч явсан үйлдлийг тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй боловч харин дараагийн өдөр 3 удаа өвс ачиж, зөөж, тээвэрлэсэн үйлдэлд дээрх тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэлтэй буюу тухайн эд зүйл буюу өвсний биет хэмжээ, жин зэргээс шалтгаалан биеэр авч явж чадахгүй эд зүйлийг ачиж, зөөж, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан байна.

 

15. Шүүх шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

 

Учир нь тэдгээр нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хувийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор бусдын тухайн цаг хугацаанд хараа, хяналт, хамгаалалтгүй орхисон эд зүйлийг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ. 

 

16. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

Гэмт хэргийн хохирол, гэм хорын талаар:

 

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эд хөрөнгөнд ” учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж” арилгах үүрэгтэй юм.

 

Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч д 2,729,996 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас хохирогчид сайн дураараа 5,600,000 төгрөгийг нөхөн төлж хохирлыг бүрэн барагдуулсан нь хохирогчийн “ Миний хохирлыг *******, ******* бүрэн барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэм мэдүүлгээр нотлогдох тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

1.Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “ дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жамъяндоржоос “Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчтой харилцан тохиролцож хохирогчид 5,600,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.71 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх

өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас “Шүүгдэгч нар хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн хохирлыг барагдуулсан. Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” дүгнэлтийг тус тус гаргав.

 

3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

4. Шүүгдэгч *******, ******* нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, хохирогчид учруулсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн нь мөн зүйлийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тодруулбал, шүүгдэгч нарын хувьд тэдгээрийн явах замд таарч, унаж осолдсон машинаас өвс, шатахуун авсан үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлтэй буюу тэдний хувьд тухайн машинаас өвс, шатахуун авах авах санаа, зорилгоор уг машин дээр ирсэн үйл баримт хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй  болно.

 

5. Шүүгдэгч *******, ******* нараас хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, тухайн үеийн цас зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал тэжээх өвсгүй болсон зэрэг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлөх хүчин зүйл болсон зэрэг тэдгээрийн хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах шийдвэрлэлээ.

 

Бусад:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, ******* нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ бусдын иргэн эзэмшлийн Бонго 3 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт нотлогдсон тул шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тухайн автомашины үнэ 20.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 10.250.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.  

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2402073 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 20,500,000 төгрөгөөр  тогтоосон болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч *******, ******* нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар шүүхээс оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих  зохицуулалттайг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia bongo3” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 20.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 10.250.000 тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд тэдгээрээс хохирогч д хохиролд 5,600,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН