| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/01826/и |
| Дугаар | 181/ШШ2022/00404 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2022/00404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг, Бодь-Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, . банк ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, хандгайтын .. гудамж, .. тоот хаягт оршин суух, А.. овогт Д.Ө /РД:Х./-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,575,840.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: банк ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.
/Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч банк” ХХК нь хариуцагч Д.Ө 3,575,840.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Дамдинсүрэн овогтой Өнөрбат нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Голомт банктай ЗГ1505128165 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 5,800,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, ЗГ1505128165 тоот зээлээ хугацаандаа төлөөгүй 482 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 2,461,151.55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,032,387.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,301.29 төгрөг, нийт 3,575,840.69 төгрөг төлөөгүй тул зээлдэгч Д.Ө гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.Өнь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 77,244 /67,102+5080+5062/ төгрөг төлсөн баримт /хх-ийн 2, 32-33/, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б.Бадамханд, Ө.Солонго нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 3/, банк” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4/, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар “Эрх олгох тухай” тушаал /хх-ийн 5/, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ /хх-ийн 6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 7/, хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 7/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-ийн 31/, хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 34/ зэргийг нотлох баримтаар өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “ банк” ХХК-ийн хариуцагч Д.Ө гэрээний үүрэгт 3,575,840.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч банк” ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч Д.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1505128165 тоот Зээл болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,461,151.55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,032,387.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,301.29 төгрөг, нийт 3,575,840.69 төгрөгийн үлдэгдэлтэй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Ө шаардах эрхтэй” гэж тодорхойлов.
3. Хариуцагч Д.Ө шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“анк” ХХК болон Д.Ө нар нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ1505128165 тоот “Зээл болон барьцааны гэрээ” байгуулжээ. /хх-ийн 6/
Хариуцагч Д.Ө нь дээрх гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,338,848.45 төгрөг, зээлийн хүүд 1,624,531.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,836.51 төгрөг төлсөн, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,461,151.55 төгрөг, хүү 1,032,387.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,301.29 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх-ийн 34/
5. Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ1505128165 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр “ банк” ХХК нь 5,800,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч буюу Д.Ө нь зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ./хх-ийн 6/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч буюу банк” ХХК нь гэрээгээр тохирсон зээлийг Д.Ө 1505128168 тоот дансанд шилжүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон, гэрээний хугацааг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй. /хх-ийн 7/
Гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч нь буцаан төлөлт хийгээгүй нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “…зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө”, 3.1.1-т “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хавсралт №1-д дурдсан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар харилцан тохиролцсон учраас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй юм.
Зээлдэгч Д.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,338,848.45 төгрөг, зээлийн хүүд 1,624,531.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,836.51 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 2,461,151.55 төгрөг, хүү 1,032,387.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,301.29 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх-ийн 34/
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ө үндсэн зээлийн үлдэгдэл 2,461,151.55 төгрөг, хүү 1,032,387.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,301.29 төгрөг, нийт 3,575,840.69 төгрөгийг гаргуулж, “банк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,244 төгрөгөөс 72,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 5081 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Д.Ө 72,163 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ө зээлийн гэрээний үүрэгт 3,575,840.69 төгрөгийг гаргуулан “Г банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,244 төгрөгөөс 72,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 5081 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Д.Ө 72,163 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ