Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2022/00051

 

2022 01 24 181/ШШ2022/00051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  байранд байрлах, ГБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух, М.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18 683 971.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагч М.Гшүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Гнь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Голомт банктай ЗГ/201784783 тоот Зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.

Зээлдэгч нь ЗГ/201784783 тоот кредит картын гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт Бэлэн гүйлгээний төлбөрт 4 911 443.43 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 5 570 422.43 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5 937 099.40 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 1 316 576.94 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 948 429.33 төгрөг, нийт 18 683 971.53 төгрөгийг М.Гээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Гшүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 01 ний өдөр Голомт банктай ЗГ/201784783 тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10 000 000.00 /Арван сая/ төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Кредит картны үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5%, бэлэн бус гүйлгээний хүү 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан нь үнэн болно.

ГБ ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж гаргасан өргөдөлдөө үндсэн зээл 10 481 865 төгрөг, үндсэн хүү 4 512 086 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 373 006 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 648 252 төгрөг, нийт 16 015 221 төгрөгийг надаас нэхэмжилж байсан боловч, энэ нэхэмжлэлээр нийт 18 683 971 төгрөгийг надаас нэхэмжилсэн нь үнийн дүнгийн зөрүүтэй байна.

Би 2018-2019 онд төлөлт хийж байсан. Гэтэл дэлхий дахинд Ковид 19" цар тахал гарч, манай улс бүх нийтээрээ хатуу хөл хорионд орж ажил үйлчилгээ явуулах боломжгүй болж бүрэн зогсолт хийж, аж ахуй нэгж байгууллагуудад санхүүгийн хүндрэл учирч бид ч бас санхүүжилтээ өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа болно. Иймээс нэхэмжлэлээс бэлэн гүйлгээний төлбөрт 4 911 443.43 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 5 570 422.43 төгрөгийг төлж барагдуулна. Үндсэн хүүний төлбөр, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү гэх нийт 8 683 971 төгрөгийг чөлөөлж өгнө үү. Учир нь би Хаан банкны 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй алтан кредит картнаасаа авсан зээл өнөөдрийг хүртэл ижилхэн төлөгдөөгүй байгаа боловч Хаан банк надаас үндсэн зээл 9 596 751 төгрөгийн төлөлт хийхийг л нэхэмжилж Ковид 19" цар тахалын улмаас хүүгээс чөлөөлсөн. Банкууд адилхан байх ёстой тул хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч М.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 683 971.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.ГКовид-19 цар тахалын нөхцөл байдлын улмаас зээлийн хүүгээс чөлөөлөгдөх тул хүү төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. ГБ ХХК нь М.Гтэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201784783 тоот Кредит картын гэрээ-г бичгээр байгуулж10,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картнаас бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй байхаар талууд тохиролцжээ.

Кредит картын гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн. Тус гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

а/ Кредит картын гэрээ-ний 2.3.3-т Карт эзэмшигч нь кредит картаа ирж авах үед Банк кредит картыг идэвхижүүлснээр картын зээлийн эрхийг ашиглах боломжтой болно гэсний дагуу М.Гт картыг олгож, зээлийн эрхийг нээснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

 

б/Хариуцагч М.Гнь кредит картнаас бэлэн гүйлгээгээр 4 911 443.43 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 5 570 422.43 төгрөг ашигласны төлбөрийг буцаан төлөөгүй байгаа талаар зохигч маргаагүй. 

 

3/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх хугацааг зохицуулан хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д заасан зээлийн нөхцөлд төлбөр эргэн төлөх өдөр: сар бүрийн 20-ны өдрөөс гэж тодорхойлсон байх бөгөөд гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6-д зааснаар зээлдэгч М.Г авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсний болон эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.  

Хариуцагч М.Гнь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүрэгт Бэлэн гүйлгээний төлбөрт 4 911 443.43 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 5 570 422.43 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5 937 099.40 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 1 316 576.94 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 948 429.33 төгрөг, нийт 18 683 971.53 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Кредит картын гэрээ, Зээлийн картын тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-13 хуудас/

4. Нэхэмжлэгч Голомт банк нь Эвлэрүүлэн зуучлагчид хандаж гаргасан өргөдөлдөө зээлийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын байдлаар тооцсон, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тооцсон байх бөгөөд гэрээнд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлж дуусах хүртэл хугацаанд бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсний болон эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Иймээс хариуцагч М.Гийн үнийн дүн зөрүүтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5. Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар иргэдийн банкнаас авсан хэрэглээний зээлийн хүүг чөлөөлөөгүй, Голомт банк нь Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед кредит картын зээлийн хүүг чөлөөлөөгүй гэж тайлбарлаж байх тул хариуцагч М.Гийн зээлийн хүү төлөхөөс чөлөөлөгдөх ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн цар тахал гарсны улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосон, ажил үйлчилгээ явуулах боломжгүй байсан, санхүүгийн хүндрэл учирсан, санхүүжилтээ авч чадаагүй гэх үндэслэлүүд нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймээс хариуцагчийн үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүү зэргээс чөлөөлүүлэх хүсэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

6/ Хариуцагч М.Гийн ХААН банк ХХК-тай байгуулсан 10 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын гэрээ нь Голомт банктай байгуулсан Кредит картын гэрээнд хамааралгүй, тус тусдаан бие даасан гэрээ тул түүний ХААН банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар үнэлэхгүй орхив. /хавтаст хэргийн 27-32 дахь тал/

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь Кредит картын гэрээнд заасны дагуу хариуцагч М.Гээс бэлэн гүйлгээний төлбөрт 4 911 443.43 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 5 570 422.43 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 5 937 099.40 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 1 316 576.94 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 948 429.33 төгрөг, нийт 18 683 971.53 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээний 3.9-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна

Хариуцагч М.Гнь Кредит картын гэрээгээр хүлээсэн үүргээ 2020.02.22ы өдрөөс хойш биелүүлээгүй, бэлэн болон бэлэн бусаар авсан зээлийн төлбөрөө төлөөгүй болох нь зээлийн картны тооцооллын хүснэгтээр нотлогдон тогтоогдож байх тул хариуцагч М.Гээс зээлийн төлбөр 18 683 971.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Гээс 18 683 971.53 /арван найман сая зургаан зуун наян гурван мянган есөн зуун далан нэгэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 369 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гээс 251 370 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА