Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2020/00098/И |
Дугаар | 181/ШШ2022/00176 |
Огноо | 2022-02-11 |
Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2022/00176
2022 02 11 181/ШШ2022/00176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Н.Оюунтуяа би даргалж,
байрлах, ДБ ХХК -ийн нэхэмжлэлтэй
ДБ ХХК ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
хүсэлт гаргагч: ДБ ХХК ХХК- итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ш.Б, ЭҮ ТӨҮГ-ын м Д.Г, Б.Амарбаясгалан .
:
ДБ ХХК ХХК- П.У шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б тайлбартаа: ДБ ХХК ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2,-т заасны дагуу өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон дампуурлын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг гаргаж байна.
Манай компани ЭҮ ТӨҮГ-тай 2008 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 32-08-0005-06155 дугаартай гэрээг байгуулж, ДБ ХХК ХХК нь 80 мм диаметртэй цувимал ган бөмбөлөг 1000 тонныг ЭҮ ТӨҮГ-т худалдах, гэрээний нийт үнэ 900.000 ам доллар байх бөгөөд гэрээгээр нийлүүлсэн барааны төлбөрийг ам.доллараар худалдагчийн харилцах дансанд шилжүүлэх, худалдагчаас барааны тухайн хэсгийг ачилтад бэлэн болсон тухай баталгааг хүлээн авсан өдрөөс 7 хоногийн дотор худалдан авагч нь 100 хувьтай тэнцэх төлбөрийг хийх, худалдагчийн дансанд төлбөр орж ирснээс хойш 20 хоногийн дотор ачилтыг хийхээр тохиролцсон.
Нэхэмжлэгч ЭҮ ТӨҮГ нь дээрх гэрээний дагуу 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 900.000 ам долларыг ДБ ХХК ХХК-ийн 2407075652 тоот дансанд шилжүүлсэн, ДБ ХХК ХХК нь уг 900.000 ам долларыг маргааш нь буюу 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголсаплай чэйн ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
ДБ ХХК ХХК-ийн төлөөлөгч Ч.Ц ган бөмбөлөгийг Хятадаас, Казакстанаас тус тус оруулж ирэхээр байсан боловч тодорхой шалтгааны улмаас нийлүүлж чадаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Тухайн үед ДБ ХХК ХХК-ийн төлөөлөгч Ч.Ц нь МСЧ ХХК-ийн захирал С.Сэргэлэнтэй тохирч тус компанийн гадаад худалдаа эрхэлдэг эрхийг ашиглаж тус компанийн дансанд мөнгийг шилжүүлсэн байдаг. ДБ ХХК ХХК-ийн дансаар 900.000 ам долларын гүйлгээ хийгдэж Монголсаплай чэйн ХХК уг мөнгийг авсан. Тэр үеэс хойш ДБ ХХК ХХК ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй, маш ихээр хохирсон.
МСЧ ХХК нь дээрх мөнгөнөөс 2009 оны 01 дүгээр сарын 16-нд 300,000 ам доллар, 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 200,000 ам доллар, 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөг, 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 245.314,3 ам долларыг төлөөгүй.
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Эрдэнэт хотын Цагдаад хандаж дээрх үйлдэл мөнгийг манай компаниас гаргуулах хүсэлт гаргаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Сум дундын 14 дүгээр шүүх эрүүгийн хэргийг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж Ч.Цд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож 48 дугаартай Цагаатгах тогтоол гарсан.
Ингээд ЭҮ ТӨҮГ нь ДБ ХХК ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03294 дугаар шийдвэрээр ДБ ХХК ХХК-иас 285.656.236,6 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1.586.232 төгрөгийн хамт гаргуулж ЭҮ ТӨҮГ-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Дээрх 03294 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа болно. ДБ ХХК ХХК нь шүүхийн шийдвэрээр 285,656,236.6 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,586,232 төгрөг, нийт 287,242,468.6 төгрөгийн төлбөртэй.
ДБ ХХК ХХК нь Монгол саплай чэйн ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04449 дугаар шийдвэрээр Монгол саплай чэйн ХХК-иас 490 194 393 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 600,000 төгрөгийн хамт гаргуулж ДБ ХХК ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Дээрх 04449 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Монгол саплай чэйн ХХК нь дараах эд хөрөнгийг тулгаж өгсөн. Үүнд:
Олон төрлийн жимсний чанамал хийгч машин
Жимсний шүүс шахагч сепер машин
Буурцагын сүү шахагч автомат машин
Олон үйлдэлт удаан чанагч тогоо
Зөрүүд нь 75,000,000 төгрөгийг цувуулан увуулан 2 жилийн хугацаанд өгсөн боловч би тэр мөнгийг уг хэргийг хянан шийдвэрлүүлэхэд өмгөөллийн туслалцаа авсан өмгөөлөгчийн болон бусад зардалд зарцуулаад дуусгасан. Одоо Олон төрлийн жимсний чанамал хийгч машин, Жимснийл шүүс шахагч сепер машин, Буурцагын сүү шахагч автомат машин, Олон үйлдэлт удаан чанагч тогоо нь байгаа болно.
Шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцад манай компаниас маш их зардал гарч, бусдад гүтгүүлэн Ч.Ц бид хоёр сэтгэл санааны хохирол маш ихээр амссан. Бид нэг ч төгрөг аваагүй, хэрэглээгүй байж шүүх, цагдаагийн байгууллагад шалгагдаж сэтгэл санаагаар унасанаас болж миний нөхөр Ч.Ц сэтгэл санааны өвчин болох нойр булчирхайн өвчнөөр өвчилж 2016 оны 7 дугаар сард өвчний улмаас нас барж, их хэмжээний гарз учирсан.
Миний хувьд хань Ч.Ц нас барж юугаар ч нөхөж баршгүй хохирол амссан тул тухайн үед Монгол саплай чэйн ХХК-ийн төлбөртөө өгсөн эд зүйлүүдийг ямар ч эсэргүүцэлгүй хүлээн авсан. Одоо эдгээр бараанууд нь байгаа бөгөөд компани үүнээс өөр хөрөнгөгүй болно.
ДБ ХХК компани анхны үйл ажиллагаа дээрээ бүтэлгүйтсэн тул ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй, одоо ч үйл ажиллагаа явуулдаггүй.
ДБ ХХК ХХК нь 2 гишүүнтэй бөгөөд тус компанийн захирал П.У би компанийн хувьцааны 40%-ийг, нөхөр Ч.Ц 60%-ийг эзэмшдэг байсан.
Манай компанид эргэлтийн хөрөнгө байхгүй, харин бусдад төлөх төлбөр 187,242,468.6 төгрөг буюу өөрийн хөрөнгөгүй байна.
Дампуурлын тухай хуулийн 4.1-д өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэжээ.
Иймд ДБ ХХК ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ЭҮ ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДБ ХХК ХХК нь ЭҮ ТӨҮГ-т 1000 тн ган бөөрөнцөг нийлүүлэхээр 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2008/05-388 дугаартай гэрээг байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай үйлдвэрийн газарт 245,314.3 /хоёр зуун дөчин тав гурван зуун арван дөрөв гурван/ ам.долларын өр төлбөр үүссэн.
ЭҮ ТӨҮГ /хуучин нэрээр/ үүссэн өр төлбөрөө шүүхэд нэхэмжилсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03294 дугаартай хариуцагч ДБ ХХК ХХК-аас 285,656,236.6 төгрөгийг гаргуулж, ЭҮ ТӨҮГ /хуучин нэрээр/-д олгуулах шийдвэр гарсан.
ДБ ХХК ХХК дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 181/Ш32016/02984 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа ч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч ДБ ХХК ХХК-д дампуурлын хэрэг үүсгэсэн тул ДБ ХХК ХХК-аас 285,656,236.6 /хоёр зуун наян таван сая зургаан зуун тавин зургаан мянга хоёр зуун гучин зургаа зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү.
ДБ ХХК ХХК нь Монгол саплай чэйн ХХК-иас төлбөрөө бүрэн авсан боловч манай компанийн өр төлбөрийг барагдуулаагүй, авсан хөрөнгөө нуун дарагдуулж байж болзошгүй тул уг хөрөнгийг хэрэг гүйцэтгэгч хайж олоогүй тул хэрэг гүйцэтгэгчийг дутуу ажилласан гэж үзэж байна. Иймд ДБ ХХК ХХК-ийг дампууруулах үндэслэлгүй гэв.
Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч Ш.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: ДБ ХХК ХХК-ийн хөрөнгийн талаар: ДБ ХХК ХХК-ийн тайлант үеийн шүүхэд гаргаж өгсөн тайлангаар өөрийн хөрөнгө 1,000,000 төгрөг гэж тайлагнасан хариуцагчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны бичиг зэргээс өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө байхгүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хариуцагч ДБ ХХК ХХК-ийн хөрөнгө болох доорхи тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байна.
Joyoung DJ-12 С маркийн буурцагны сүү гаргагч - 390 ш нэг бүрийн үнэ нь 280,000 төгрөг нийт 109,200,000 төгрөг
Joyoung JYZ-Е6 жимсний шүүс гаргагч 29 ширхэг нэг бүрийн үнэ 200,000 төгрөг нийт 5,800,000 төгрөг
Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн эд хөрөнгөд тооцогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын битүүмжилсэн дээрхи хөрөнгийг хамгаалалтанд авсан.
Мөн Joyoung DJ-12 С маркийн буурцагны сүү гаргагч 540 ширхэг тоног төхөөрөмжийг Орчис трейд ХХК-ийн хөрөнгө болох 1,242 ширхэг ноос ноолууран ороолтоор сольсон байсныг хамгаалалтандаа авсан. Энэ нь хариуцагчийн үнэлж байгаагаар нэг бүрийн үнэ нь 15,000 төгрөг буюу 18,630,000 төгрөг байна.
Хэрэг гүйцэтгэгчийн хураан авсан дээрх хөрөнгийг хариуцагчийн үнэлгээгээр 133,630,000 төгрөг байгаа боловч компанийн хөрөнгөд тооцон үнэлүүлэх боломжгүй. Учир нь Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгч мөнгөн хөрөнгийг хуваарилах төлөвлөгөөг татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд гаргаж хөрөнгийг үнэлүүлэх, борлуулах ажиллагаа явуулна.
Хэрэг гүйцэтгэгч би ДБ ХХК ХХК-ийн санхүү эдийн засгийн өнөөгийн байдалд МУ-ын Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчийн сүүлийн жилүүдийн санхүүгийн тайлан тэнцэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримт, шүүхээр холбогдох байгууллагуудаас хүлээн авсан баримтын хүрээнд гаргалаа.
ДБ ХХК ХХК нь байгуулагдсан 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь хуулийн дагуу тайлан балансаа харъяа Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст X тайлан гаргаж байснаар тогтоогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу ДБ ХХК ХХК нь бусдад төлөх 285,656,236.6 төгрөгийн өр төлбөрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04449 дугаар шийдвэрийн дагуу явагдсан төлбөрөөс битүүмжлэгдсэн болон хэрэг гүйцэтгэгчийн хамгаалалтанд авсан хөрөнгийг хасахад компанийн санхүү эдийн засгийн байдал нь төлбөрийн чадваргүй, дампуурсан байна гэж дүгнэлээ.
ДБ ХХК ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь:
Хариуцагч ДБ ХХК ХХК нь 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гадаад худалдаа, хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Гэвч хариуцагч улсын бүртгэлд бүртгүүлсэн чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй байна.
Дампуурлын хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2008 онд Хархорин зах дээр Солонгос 00-ын цаас борлуулсанаас өөрөөр үйл ажиллагаа явуулаагүй байна. /Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн улсын байцаагчийн актын хавсралт № 4/
Хэрэг гүйцэтгэгч би ДБ ХХК ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг доорхи хүчин зүйлээс болсон гэж дүгнэлээ. Үүнд:
1. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон дотоод хүчин зүйл бол үүсгэн байгуулагч нар болон хувьцаа эзэмшигч нар нь компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй байна. 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ЭҮ ТӨҮГ-тай ган бөмбөлөг нийлүүлэх 02-08-0005-06155 дугаартай гэрээ байгуулан 900,000 ам долларыг өөрийн дансаар хүлээн авсан боловч гэрээний үүргээ зөрчин Монгол саплай чэйн ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна. / Дээрхи гэрээний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхийн тогтоолоор ДБ ХХК ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Цыг цагаатгасан байна./
2. ЭҮ ТӨҮГ-тай байгуулсан гэрээний үүргийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 03294 дугаартай шийдвэрээр ДБ ХХК ХХК-иас 285,656,235.6 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч анхнаасаа төлбөрийн чадваргүй байсан бөгөөд гэрээгээр бусдын өмнө үүрэг хүлээж их хэмжээний хэлцлийг санхүүгийн болон эрх зүйн чадамжаа үнэлэлгүйгээр хийсэн нь өр төлбөр үүсэх үндэслэл болсон.
3. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон нэг хүчин зүйл бол санхүүгийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Бизнесийн байгууллагын хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, түүний бүтэц, өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт болдог. ДБ ХХК ХХК санхүүгийн эх үүсвэр байгаагүй, бизнесийн бодит төлөвлөлтгүйгээр их хэмжээний хэлцэл хийсэн нь компанийг эрсдэлд оруулж төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн.
4. ДБ ХХК ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь бизнесийн тооцоолол, орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй, санхүүгийн сахилга бат хариуцлагагүй байдал нь өрийн дарамтанд орсноор дампуурахад хүргэсэн байна.
5. Тус компани санхүүгийн тогтвор суурьшилтай нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажиллуулдаггүй, компанийн үндсэн зорилго ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулаагүйгээс зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр алдагдалтай үйл ажиллагаа явуулсан нь тухайн компанийг алдагдал оруулсан байна.
ДБ ХХК ХХК өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай байх талаар ямарч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй өр төлбөр барагдуулаагүй орхигдуулсан байдал нь төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан болсон байна. Үүнд компанийн удирдлага буюу хувьцаа эзэмшигчдийн үйл ажиллагаа төлбөрийи чадваргүй болоход гол нөлөөлсөн хүчин зүйл болжээ гэж дүгнэж байна. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Өнөөдрийн байдлаар ДБ ХХК ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч 2 байх боловч компанийн удирдлагыг болон хувьцааны эзэмшлийг П.У хэрэгжүүлж байна. Компанийн санхүүгийн хүндрэлтэй энэ нөхцөлд компанийн удирдлага үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн ямар ч боломжгүй болсон гэж дүгнэж байна. Комнанийн хөрөнгө оруулагчийн зүгээс шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.
ДБ ХХК ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн талаар: ДБ ХХК ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЭҮ ТӨҮГ-д 287,242,468 төгрөгийн өр төлбөртэй, компанид эргэлтийн хөрөнгө болон өөрийн хөрөнгөгүй тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32020/05796 дугаар захирамжаар ДБ ХХК ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зарлан нэхэмжлэгчдийн нэхэмжлэл гаргах хугацааг шүүхээс хэвлэл мэдээллээр зарласан.
Нэхэмжлэгч "ЭҮ ТӨҮГазар нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тухайн шатны шүүхэд өөр нэхэмжлэл гараагүй бөгөөд дампуурлын хэргийн дан ганц нэхэмжлэгч нь ЭҮ ТӨҮГазар бөгөөд тухайн хэрэгт 100 хувийн саналын эрхтэйгээр оролцож байна.
ДБ ХХК ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболд зохион байгуулан нэхэмжлэгчдийн нийт нэхэмжлэлд эзлэх хувийг ЭҮ ТӨҮГ 100 хувь гэж тогтоосон байна.
Хариуцагч ДБ ХХК ХХК нь бусдын өмнө буюу ЭҮ ТӨҮГазар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14 -ны өдрийн 03294 дугаар шийдвэрээр 285,656,235.6 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/Ш32020/04943 дугаар захирамжаар ДБ ХХК ХХК-д холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3294 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон дампуурлын хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ЭҮ ТӨҮГ-ын өр төлбөр нь өнөөдрийн байдлаар: Нийт 285,656,236.60 төгрөг байна.
Шүүхээс хариуцагчийн татан буулгасан тохиолдолд хэрэг гүйцэтгэгч нь хураамж авсан хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, худалдан борлуулан нэхэмжлэгчид хуулийн дагуу хуваарилах болно.
Дүгнэлт: ДБ ХХК ХХК өөрийн гэсэн хөрөнгөгүй, 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь компанийг оршин тогтнох чадваргүй байдалд хүргэсэн байна. ДБ ХХК ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь нийт 285.656.236.6 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгө болон хэрэг гүйцэтгэгчийн хурааж авсан хөрөнгийг хасахад өөрийн хөрөнгөгүй болж байна.
Иймээс шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргасан хариуцагч дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийн дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэлээ гэв.
Шүүх талуудын тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ДБ ХХК ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцож татан булгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба ЭҮ ТӨҮГ ДБ ХХК ХХК- өр төлбөрт 285,656,236.6 (хоёр зуун наян таван сая зургаан зуун тавин зургаан мянга хоёр зуун гучин зургаан төгрөг жаран мөнгө) төгрөгийг .
տ ДБ ХХК 2 , 㺺 гадаад худалдаа, хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээ үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан, Ч.Ц 60 хувь, П.У 40 болох нь , , . /автаст хэргийн 5-12, 110-111 уудас/
Шүүхээс ДБ ХХК ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, мөн зүйлийг 5.7-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 497 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилж, хариуцагч ДБ ХХК ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх санал, дүгнэлтийг шүүхэд ирүүлэхийг даалгасан.
Түр хэрэг гүйцэтгэгч А.Э нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан эрх, үүргийнхээ хүрээнд зохих байгууллага, албан тушаалтнуудаас баримт гаргуулах, ДБ ХХК ХХК-ийн хөрөнгийг битүүмжлүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн материалаас ДБ ХХК ХХК-ийн эд хөрөнгөтэй холбоотой болон төлбөр гаргуулсан ажиллагаатай холбоотой баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд ирүүлж, шүүхээс Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ДБ ХХК ХХК-ийн бүх хөрөнгийг битүүмжилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, зохих байгууллагуудаас ДБ ХХК ХХК-ийн нэр дээр хөрөнгө байгаа, эсэх талаарх лавлагаа, баримтуудыг гаргуулсан.
Дээрх баримтууд холбогдох газруудаас ирсэн бөгөөд түр хэрэг гүйцэтгэгч нь ДБ ХХК ХХК-ийг санхүүгийн баримтгүй үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэлтээ ирүүлсэн тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 5796 дүгээр захирамжаар ДБ ХХК ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулсан.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д заасны дагуу төлбөр авагч ЭҮ ТӨҮГ нь хариуцагч ДБ ХХК ХХК-д холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 3294 дугаар шийдвэрийн дагуу 285,656,236.6 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан. /1-р хавтаст хэргийн 204-226 хуудас/
ДБ ХХК ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, уг хурлаас Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т зааснаар Ш.Быг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгон, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 285 656 236.6 төгрөгт нэхэмжлэгч ЭҮ ТӨҮГ нь 100 хувийн саналын эрхтэй байхаар тогтоож, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд ирүүлээгүй төлбөр авагчийг нэхэмжлэлийн эзлэх хувь, нэхэмжлэлд оруулан тооцоогүй нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасантай нийцсэн байна. /1-р хавтаст хэргийн 229-232 хуудас/
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 7882 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.Быг томилсон байх ба хэрэг гүйцэтгэгч Ш.Б нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилсэн хариуцагч ДБ ХХК ХХК-ийн Joyoung DJ-12 С маркийн буурцагны сүү гаргагч - 390 ш нэг бүрийн үнэ нь 280,000 төгрөг нийт 109,200,000 төгрөг, Joyoung JYZ-Е6 жимсний шүүс гаргагч 29 ширхэг нэг бүрийн үнэ 200,000 төгрөг нийт 5,800,000 төгрөг зэргийг болон Joyoung DJ-12 С маркийн буурцагны сүү гаргагч 540 ширхэг тоног төхөөрөмжийг Орчис трейд ХХК-ийн хөрөнгө болох 1,242 ширхэг ноос ноолууран ороолтоор сольсон байсныг хамгаалалтандаа авч, хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчид танилцуулсан нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасантай нийцсэн байна. /1-р хавтаст хэргийн 238-248, 2-р хавтаст хэргийн 1-105 хуудас/
Хэрэг гүйцэтгэгч нь Монгол саплайн чайн ХХК-иас олгосон хөрөнгийг илрүүлэх ажиллагааг хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүхий л баримтуудад болон хүсэлт гаргагч ДБ ХХК ХХК, П.У нарын хөрөнгийн байдлыг шалгаж, Joyoung DJ-12 С маркийн буурцагны сүү гаргагч 540 ширхэг тоног төхөөрөмжийг Орчис трейд ХХК-ийн хөрөнгө болох 1,242 ширхэг ноос ноолууран ороолтоор сольсон байсныг хамгаалалтандаа авсан байх тул хариуцагчийн хөрөнгийг олж тогтоох бүхий л ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь хэрэг гүйцэтгэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу Монгол саплайн чайн ХХК-иас ДБ ХХК ХХК, П.У нарт олгосон хөрөнгийг илрүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч ямар ажиллагаа хийгээгүйг тодорхойлоогүй, нэхэмжлэгчээс хэрэг гүйцэтгэгчид тодорхой ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаж байгаагүй тул хэрэг гүйцэтгэгчийг дутуу ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн хэрэг гүйцэтгэгч нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч ДБ ХХК ХХК нь бусдад нийт 285 656 236.6 төгрөгийн өр төлбөртэй болж өөрийн хөрөнгөгүй болох нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
23 23.1- тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 5796 дүгээр 60 ЭҮ ТӨҮГ, ДБ ХХК , 13 13.1, 13.1.5- , 24 24.1- , , 濿 , 㺺 .
Хэрэг гүйцэтгэгч Ш.Б ...хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн болон бусад баримт бичиг, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ДБ ХХК ХХК нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь компанийг оршин тогтнох чадваргүй байдалд хүргэсэн, дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь нийт 285.656.236.6 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгө болон хэрэг гүйцэтгэгчийн хурааж авсан хөрөнгийг хасахад өөрийн хөрөнгөгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ДБ ХХК ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийн дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
ДБ ХХК ХХК нь шүүхийн шийдвэрээр төлөх өр төлбөрөөс хэд дахин бага буюу өөрийн хөрөнгөгүй болсон, тус компанид цаашид хөрөнгө оруулах ямар нэгэн боломжгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, дампуурлын хэргийн оролцогчдоос хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй зэргийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д зааснаар ДБ ХХК ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгчдийн хурлаас хариуцагч ДБ ХХК ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шүүхийн хяналт дор явуулахаар шийдвэрлээгүй, дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлт гаргаагүй тул хариуцагч ДБ ХХК ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгч Ш.Бд даалгах үндэслэлтэй байна.
37 37.1- 뺺, ДБ ХХК ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор ДБ ХХК нь нэхэмжлэгч ЭҮ ТӨҮГ-т төлөх зээлийн төлбөрийн зарим шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдах нь зүйтэй байна.
ДБ ХХК - .
115 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 133.1.10 дахь хэсэгт тус тус у
:
1. 33 33.1, 33.1.1 дэх хэсэгт ДБ ХХК - , .
2. 33 33.2- 5 мэдээлэхийг шүүгчийн туслах Х.Отгончимэг, хэрэг гүйцэтгэгч Ш.Б нарт даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.2-д зааснаар хэрэг гүйцэтгэгч Ш.Бд ДБ ХХК ХХК-ийн хамгаалалтандаа авсан эд хөрөнгийг мөн хуулийн 18.1-д заасны дагуу худалдан борлуулж, мөнгөн хөрөнгийг хуваарилах төлөвлөгөөг татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд өгөх ба төлөвлөгөөний хувийг нэхэмжлэгчид гардуулж, гомдол гаргаагүй бол мөнгөн хөрөнгийг хуваарилсан тухай тайлангаа шүүхэд танилцуулахыг мэдэгдсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч ЭҮ ТӨҮГ-т хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, үйл ажиллагааны зардал, эд хөрөнгийг худалдсанаас орсон орлогын зохих хувийг хэрэг гүйцэтгэгчид олгохыг даалгасугай.
5. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан ДБ ХХК ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, ДБ ХХК нь ЭҮ ТӨҮГ-т төлөх өр төлбөрийн төлөгдөөгүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
6. ДБ ХХК - , , Ш.Бд .
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ДБ ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА